|
ОЙРАД ХИЙГЭЭД “ОЙН ИРГЭН” ГЭХ НЭРИЙН УЧИР
Ойрад гэх үгийн утга өнөө хэр тодгүй ,нэгдсэн саналд хараахан хүрээгүй байна.
Энэ талаар хэд хэдэн дорвилог санаа ,гаргалгаанууд бий бөгөөд доор нэг бүрчилэн авч үзэе.
1. Ойрад гэдэг нь Монголчуудтай "ОЙР" зэргэлдээ нутгалдаг ба "Ойрын садан төрөл" тул "ОЙР+УУД" гэх олон тооны дагавар авсан дайвар үгнээс үүсэлтэй гэх таамаглалыг анх П.С.Паллас анх гаргаж улмаар В.Л. Котович хожим И.Я.Златкин нарын зарим эрдэмтэд дагажээ.
Ийм үзэлтийг цагтаа Оросын алдартай эрдэмтэн И.Бичурин ч дэмжиж...”Ойрад гэдэг нь орчуулбал “Холбооны” ,”Холбоотон”, “Ойрын” гэсэн утгатай Монгол үг”... гэж байжээ.
Гэвч Д.Банзаровын баталсанчилан Монгол хэлний зүйгээр дайвар үг нь нэр үг болох замаар шинээр нэршил үүсгэдэггүй тул дээрх тайлбар нь хэл зүйн хувьд няцаагдаж байгаа юм.
Өвөр Монголын түүхч Алтан-Оргил Ойрадын “холбоо” Чингис хааны үед үүсээгүй. Түүнээс ч өмнө байх боломжгүй байсан гэж батлан үзүүлэх замаар Ойрад гэдэг нь “холбооны”, “ойрын” гэх утгаггүй гэдгийг түүхэн талаас нь няцаасан байна.
Рамстед ...”Эгшигээр төгссөн нэр үг нь олон тоо үүсгэхдээ тухайн үеийн жишигээр -т (*-д) бус харин -с-дагавар авах ёстой .Иймд Oyira нь олон тоон дээр Oyirad бус Oyiras хэлбэртэй байх ёстой .
Иймд Ой-Ард гэсэн үгнээс Ойрад гэх нэршил үүсэх боломжгүй гэсэн үндэслэлээр дээрх таамаглалыг дэмжих боломжгүй гээд “оjin-ard “ буюу Ойн Ард -Ойрад гэсэн хувиралыг боломжтой зөв хувилбар гэж үзэх тохиолдолд мөн ийм янзаар өөр үгнүүдийг үүсгэх боломжтой байх ёстой.
Гэтэл ийм боломжит хувилбар байхгүй байгаа нь “оjin-ard “-гэдэг хоршоо үгнээс Ойрад гэх нэршил үүсэх боломжгүй болохыг улам нотлон харуулж байна гээд Ойрад бол Огуз гэсэн Түрэг үгний хувирал мөн гэж үзжээ.
Түүнийхээр бол тухайн үеийн Монгол хэлний -ji- (орчин үеийн галиглалаар -yi-) нь эртний Түрэг хэлний үгийн хоёрдугаар үеийн –г- (орчин үеийн галиглалаар γ)-тэй тохирдог ажээ.
Иймд оjirад нь Монголоор ганц тоон дээр оjirаn болно.Түрэгээр огуз (орчин үеийн галиглалаар oγuz) нь ганц тоон дээр огiзан эсвэл огiз (орчин үеийн галиглалаар oγiz) болно.
Ийм маягаар Оjirаd буюу Oyirad өөрөөр хэлбэл Монголоор Ойрад .Энэ нь Огуз гэсэн үг мөн гэж хэл шинжлэлийгн үүднээс нотложээ.
Түүний энэ таамаглалыг Оросын нэрт хэл шинжлэлч , Монгол судлаач В.И. Рассадин улам амжилттай “хөгжүүлсэн” байна.
Гэхдээ –oγïr- нь “ogir” –оор дамжин oγiz болж хувираагүй.яагаад гэвэл эртний Монгол хэл хөгжилийнхөө тодорхой үед *ï болон *i эгшигүүд нь ганц л i болсон байсан.
Монгол хэлний авиа бүтэх түүхэн хөгжилийн явцад -ogi- гэсэн комплекс нь -oyi-болон хувирсан нь эртний Монгол хэлний бичигийн дурсгалуудаас харагддаг. Иймд нэн эртний -*oγïr –хэлбэр нь сүүлд эртний Түрэгийн –oγur- ,түүний нэгэн хувилбар- oγuz- гэсэн үг болж хувирсан гэжээ.
Дээрх авиа зүйн гаргалгааг үг зүйн хувьд хөгжүүлж Орос ,Зөвлөлтийн нэрт Түрэг судлаач А.Н. Кононов ...” oγuz гэдэг үг нь [овог,аймаг ] гэсэн утгатай oγ (oq) гэсэн үгийн үндэсэн дээр олон тооны -(u)z дагавар залгаж бүтсэн үг болно”...гэж үзжээ.
Ингээд oγur-/oγuz/- гэх үг нь сүүлд (Түрэг хэлээр яригч ) угсаатны нэршил байдлаар хэрэглэгдэж эхлэсэн бололтой гээд жишээ нь ой (тал ,хөндий) + огур (~угур), өөрөөр хэлбэл (талын огуры буюу угуры)-Уйгур.
Харин уул нуруудаар нутаглагчидын хувьд Кыргыз, өөрөөр хэлбэл кыр (уулын) +
огыз (огуз гэх нэрийн авианы хувилбар)-Кырогыз болно гэсэн маш сонирхолтой таамаглал дэвшүүлээд эдгээр oγiz буюу Огуз гэгдсэн зарим Түрэг аймагууд жнь: (Кипчакууд ) өнө эртэд Монголын тал нутагт нүүдэллэн очиж “Монголжисоноос” тийнхүү “Монголчуудын” зүгээс огур / огуз, огыр /+. -(a)d буюу Оyirad гэж нэрлэгдсэн гэж үзжээ.
Жишээлбэл :РАД Судрын чуулгандаа...”Зэв ,Сүбээдэй нар Кипчак нарт өгүүлрүүн: Та бид нэг овгийн гарал нэгтэй улс. Аланууд бол бидний хувьд харь элгийн хүмүүс.Бид бие биедээ гэм хийхгүй гэж тохрилцоцгооё”...гэжээ.Энэ бол Урианхай нар Кипчак лугаа төрөлсөх ямар нэг шижим XIII зууны Урианхай нарт байсаныг байна.
Иймэрхүү болон бусад жишээнээс ихэнх Дарлекин нар Түрэгжүү талдаа байсаныг харж болно.
Түүний энэ таамаглал хэл шинжлэлийн хувьд сонирхолтой ч түүхийн болон угсаатны зүйн олон баримттай сайтар зохицохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Тухайлбал Ойрад аялаганд эртний Монгол хэлний зарим авиа тэр чигтээ хадгалагдан өнөөг хүрсэн байх жишээтэй гэх мэт.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монгол хэл нь Дарлекин буюу Түрэгжин хэлтнүүдийн манлайлал дор Дунху хэлтэн буюу Нирун аймагуудыг нэгтэгсэний үр дүн гэж харж болно.
Нирун аймагууд хүн амын олонхийг бүрүүлж байсаны хувьд үйл үгэнд давамгайлж нэр,цол болон нийгмийн дэвшилийн нэг хэлбэр мал аж ахуйтай холбоотой ихэнх үгнүүд Түрэг гаралтай байгаагаар үүнийг батлаж болох мэт.
Жишээлбэл Монголоор Морь гэж байсаар байхад байхад Агт, Аргамаг ,Адуу ,Айраг гэж Түрэг үг байсаар байгаа нь ийм үг хэргэлдэг угсаатнууд Дунху хэлт Нирунчуудтай хольцолдож байж сая “Монгол” гэх угсаатныг бүрдүүлсэн болохыг таамаглаж болно.
Түүнээс “илүүдэл” үгийг бусдаас зээлбэрлэж хэрглэх учиргүй юм. Ийм үг маш олон.
Рад СЧ-даа Монголчуудыг нүүдэлчин Түрэгүүдийн нэг гээд Дарлекинчуудыг “жинхэнэ” язгуурын Монгол гэсэн байдаг.
Ингэж үзвэл Монголчуудын угсаа гарвалын асуудалд эрүүл саруулаар хандаж чадах юм. Пан Түрэг, Пан Монгол үзэл нь нэг бол Түрэг нөгөө бол Монгол болгох гээд дайраад байдаг шинжлэх ухаанч бус үзэл суртал мөн.
Эндээс бид Түрэг, Уйгар ч Монголын язгуур мөн гэдгийг харж болно. Жнь: Ойрадаар тогтохгүй Уйгарын Яклакар аймагаас өнөөгийн ар Халхын Жалайр аймаг үүсэл гарвалтай ,Уйгаруудаас Сэцэн ханы Хөхийд отог үүсэлтэй гэх мэт.
Энэ таамаглалд хачир болгон Буриадын эрдэмтэн Д.С.Дугаров гэгч этгээд Ойрадууд бол X-XI зууны үед Монголжсон Огуз-Уйгаруудын удам , тиймээс Ойрадууд бол “Монголжсон” буюу “ойрын “ төрөл мөн тул Ойрууд –Ойрад болсон гэж бичжээ.Энэ нь үндэслэлгүй тайлбар болохыг эхэнд нэгэнт баталсан тул энд зөвхөн сонирхуулах төдийгөөр зогсоё.
Д.С.Дугаровынхоор Ойрадууд Хамаг Монголын үед “дагаар орсон” гэж үзэхэд л Чингис хааны үе хүрэхэд 100 орчим жил болно. Ийм харьцангуй богино хугацаанд бүхэл бүтэн аймаг “Үйл Үг” нь хүртэл орвонгоороо солигдохдоо тултал төрөл арилжах боломжгүй юм.
Харьцуулбаас нийгмийн харилцаанд илүү гүнзгий орсон орчин цагт гэхэд л Халхчуудын дунд 300 жил суусан Ховдын Эрдэнэбүрэнгийн Өөлдүүд өнөө хэр аялагаа хадгалан байна.
Тэгвээс ой тайгад харьцангуй тусгаарлагдмал буюу түгжигдмэл нөхцөлд байсан Ойрадууд нь бусад нүүдэлчидтэй хольцолдоогүй тул хэлний хувьд хэрхэн “Монголжсон” байж таарах вэ ?.
Иймд энэ таамаглал нь ор үндэсгүй бөгөөд өнөөгийн хэл шинжлэлийн мэдлэгийн түвшинд авч үзвэл Ойрадууд нь “Монголжсон” бус харин “Түрэгжсэн” буюу Түрэг хэлний хүчтэй нөлөөнд орсон гэж үзэж байна.
Түрэг хэлний ийм нөлөөлөл ганц Ойрадад ч бус нийт “Ойн Иргэд”-ийг хамарч байсан бололтой байна.Энэ нь зүй ёсоор Уйгар, Түрэг улсын үеийн нөлөөлөл болох нь үзтэл илхэн.
РАД-ын СЧ-д ..." Өнө эртнээс энэ аймаг олуулаа бөлгөө.Тэд хэд хэдэн салбарт хуваагдаж ,тус тусдаа нэртэй байжухуй...Тэдний хэл нь Монгол боловч аялгуу нь бусад Монгол иргэнийхээс ялимгүй өөр ажгуу...Тэд ямагт өөрийн тэргүүн ,эзэнтэй явж иржүхүй"...гэжээ. Энэ бол Ойрадууд тухайн үед Монгол хэлтний бүлгэмдэлд баттай байсаныг харуулж байна.
2. Буриадын нэрт Монголч эрдэмтэн Дорж Банзаров Ойрад гэсэн үг нь ОЙН +АРД гэсэн үгийн сугжирсан дуудлага мөн гэж үзжээ.( 1849он)
Энэ үзэлт маш урт хугацаанд баттай оршиж гадаадын төдийгүй Монголын ихэнх эрдэмтэд дагаж өнөө хэр ихээхэн амь бөхтэй оршисоор байна. Энэ нь “Ойн Иргэн” ба Ойрадыг утга агуулга нэг гэж үзэх алдаатай үзэлтэнд хүргэж байгааг доор үзүүлэе.
Жнь: Манай нэрт эрдэмтэн Ч. Далай гуай Д.Банзаровын дээрх саналыг дэмжээд ...” Энэ нь РАД-ын СЧ-дахь Ойн иргэн гэсэнтэй таарч байна”...гэжээ.. Хэдийгээр гарал үүслийн нягт холбоо бүхий хэдий ч үнэндээ бол Ойрад хийгээд “Ойн Иргэн” нь хоёр өөр ухагдахуун юм.
Дээрхи МНТ-ын 207-д ...“Бас Хорчи гурван мянган Баарин дээр Тагай ,Ашиг хоёр лугаа Адархины Чонос, Төлөөс, Тэлэнгүүдийг нэмж түм дүүргнэж Хорчи мэдэж Эрчис мөрний зам гудас “Ойн Иргэнд“ хүртлэх нутаг дархлан нутаглаж Ойн Иргэнийг даргалан Хорчи түмэнийг мэдтүгэй”...гэжээ.Энэ бол Чингис хаанд урьдаар дагаж орсон “Ойн Иргэдээс “ бүрдсэн түмэнг Хорчи захирч байжээ гэсэн үг.
“Үлдсэн” Ойн Иргэдийн тухайд хэрхэснийг МНТ-ын 239”р зүйлд ...” Туулай жил (1207 он), Зvчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд - ын Худуга бэхи, тvмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зvчийг газарчлан, тvмэн ойрдын нутгаар явж Шигшид -д хvрэв. Зvчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тvмэн хэргисийн нутагт хvрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Єлэбэг тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зvчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тvмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав”... гэдэг.
Эндээс бид ” Ойн Иргэн “гэх ойлголт нь амьдралын хэвшилийн хувьд нийтлэг нилээд олон овог аймагуудыг багтаасан хавьгүй өргөн утга агуулагатай ойлголт болохыг харж болно.
Ойрад бол үнэн хэрэгтээ тэрхүү “Ойн Иргэдийн” нэг төдий л ажээ. Тэгэх мөртөө дотроо ч хэд хэдэн салбараас бүрэлдэж тус тусдаа нэр цолтой ,тус тусын эзэнтэй явсаныг РАД-ын СЧ-аас мэдэж болно.
“Ойн Иргэд” гэгдсэн дээр дурдсан бүх аймагуудыг Ойрад хураан захирч байгаагүй тул нийт “Ойн Иргэд”-ийг төлөөлүүлэн нэрлэх учиргүй юм.
Эсвэл тэрхүү “Ойн Иргэд”-ийн зөвхөн нэгийг нь “ОйнАрд”-“Ойрад” гэж дуудах ёсгүй байлтай.
Тэр бүү хэл Ойн Иргэн гэдэгт язгуурын Монголчууд ч тооцогддог байсан байна. Тухайлбал РАД-ын СЧ-д..."Тайчууд аймаг ойн захад нутгалдаг тул "Ойн Иргэн" гэж нэрлэгдэж байвай"... гэжээ. Тайчуудын хаан Хайдугийн ууган хүү Бай Шонхороос Чингис хааны уг гарвал эхлэдэг. МНТ -г сөхөж үзвэл язгуурын Монголчууд ой тайгад амьдарч байсаныг төвөггүй харж болно.
Мөн хэл зүйн хувьд Ойрад гэх үгийн “ИЙН” нөхцөл нь заах шинж байхгүй тул тухайн үг (Ойрад )нь “Ойн -Ард” гэсэн холбоо үгнээс үүсэх боломжгүй юм. Ийм байдлаар хэлний зүйн зүй тогтоолыг зөрчих байдалтай байгаа тул уг таамаглал хэл шинжээчидийн зүгээс дэмжлэгэ олох боломжгүй юм гэж Халмигийн эрдэмтэн В.П. Санчиров нарын судлаачид үзэх болсон нь зүйтэй байна.
Нөгөө талаар В.П. Санчировын няцаалтанд нэмэр болох баримтыг миний бие Монголын нууц товчооноос олж үзлээ.
МНТ-д Ойрадыг Oirad гэсэн атлаа “Ойн Иргэн” гэдгийг Hoin ijqen” гэж бичсэн байдаг тул Ойрад гэх үг нь “ОЙН АРД” гэх үгээс яавч үүсээгүй болохыг төвөггүй ойлгож болно.
Тухайлбал МНТ-ын § 239. Taulai ĵil ĵoči-i, baraun ğar-un čeriudiyer, Hoi-in irķen-tur morilaulba”...гэжээ.
Хэрэв Oirad гэх үг нь Ойн буюу “Hoin Ard” юм бол Oirad биш Hoiharad гэх хэлбэртэй байх ёстой ажээ. Иймд дээрх таамаглал түүхэн хэл шинжлэлийн үүднээс давхар няцаагдаж байна.
Дундад эртний Монгол хэлний эгшигээр эхлэсэн ихэнх нэр үг урдаа хөндий ( сул) –h -авиатай байсаныг ихэнх бичигийн дурсгалуудаас харж болно.жнь:
harban -Арван
hoi -Ой
hаrad -Ард
hаchi -Ачи
huldehu -Үлдээх
hunir -Үнэр гэх мэт
Эдгээр нь эртний Монгол хэлний хөндий –Ф- авианаас үүсэн гэж үздэг.Жнь:
фэй hой ой
фоди hодун одон
фулаан hула-ан улаан
фэн hoн он
фарбан hарбан арван гэх мэт.
Иймд XIII зууны үед ой модны –“ОЙ”- г- “hoi” –гэж , -Ард- гэхийг ганц тоон дээр –"Haran" - олон тоон дээр-“hаrad”-хэлбэртэй ярьж байсан учираас “Ой+Ард” гэх үгнээс Ойрад үүсэн гэвэл “hoihаrad” хэлбэртэй болох ёстой.
3. Өөр нэгэн сонирхол татах таамаглал нь Ойрад гэх үг нь Хойд буюу Хутугбэхийн аймагийн нэрээс үүсэлтэй гэх үзэлт.
Энэ таамаглалыг фин-угор бүлгийн хэлний койра (нохой) гэх үгтэй холбогдуулан чоно, нохойг дээдлэх үзлээс гарсан уу гэх санал Н.Н.Увушаев дэвшүүлжээ. Түүнийхээр бол Hoid гэдэг үг нь эртний самоед хэлний “Сойт-Соийт” нэршилээс үүсэлтэй байж болох талтай ажээ.
Түүний анхны хэлбэр нь Qkjit ( Хойт ) хэмээх үг байсан гэж үзээд тухайн нэршил нь K(i)n ,K(i)l ,K(j)r –Чоно, Нохой (Фин) ,Koira нохой (Англи),Kojot чоно, нохой (Орос), Kajur нохой туугч (Армен) гэх мэт тотем амьтадын нэршилтэй холбож тайлбарлажээ.
Эндээс Koira гэсэн тотем нэрээр нэрлэгдсэн аймаг Монголчдаас Koira+d= Koirad гэж дуудагдан Ойрад гэгдэх болжээ гэсэн байна.
Гэх мэт таамаглалууд нь орчин цагийн (Халх ) Монгол аялаганд тулгуурлаж Ойрад гэх үгийн утгыг хайж байгаа нийтлэг дутагдалтай байна.
Үнэндээ бол ОЙРАД гэдэг үгийн –“ОЙ”- нь -ой мод”-ны гэсэн утгагүй.
Ойрад аялагаар -“Өрд”- ( örd ) буюу -болно. Монгол бичигээр Oirad гэж бичдэг нь энэхүү “Ө” авиаг тэмдэглэж байгаа хэрэг. Түүнээс ой модны Ой биш юм.Одоогийн “О” болон “Ө” авианы дундуур маягтай шиг хэлэгддэг эгшиг.
И. Камалов гэх судлаач –“Ordu”- гэдэг тухайн цагтаа “Нутаг” ,”Хааны нутаг”, “Хааны эзэмшил” гэх утгатай байсан ,сүүлдээ адилавтар утгатай “Цэргийн нэгдэл”, “Цэргийн хуаран” гэх маягийн утгатай болсон гэж бичжээ.
Махамуд Кашгарын “Түрэг хэлний толь”-д -“Ordu”- гэж ...”Сахиусан тэнгэрүүдийн нутаг” буюу улс орныг удирдагчидын нутаг гэсэн утгатай гэж тайлбарлажээ.
Ийм үг бүр Хүннү улсын үед мөн л цэрэг,армийн утгаар хэрэглэгдэж байсаныг доктор Г.Сүхбаатар багш өгүүлсэн байдаг.
Үнэхээр ч Түрэг ,Монгол хэлний Ordu,Orda. Ord буюу Өрд гэх үг нь европын зарим хэлэнд хааны өргөө, нүүдэлчидийн өргөө гэх утгаар орсон байдаг.
Кашагар абугай хэдийгээр “Түрэг хэлний толь” гэж нэрлэсэн ч энэ нь “Монгол” хэлний тухай бичсэн нь юм.
Учир нь Түрэг хэлнүүдэд “OR” гэсэн язгуураас шинээр үг үүсдэггүй байхад Монгол хэлэнд маш олон үг үүсгэж болохыг амархан харж болно.
Дашрамд хэлхэд дундад зууны үед казахын Ordu,Orda. Ord гэх дуудлага нь Ойрадын Өрд гэдэг үгийн-“ Ө”- авиатай адил дуудагдаж байсан юм.
Иймд энэ бол нэг үг болно.
Өөрөөр хэлбэл Ойрад гэдэг үг нь Хүннү ,Түрэг,Уйгар улсын үеэс уламжлагдан ирсэн хааны цэрэг,эзэмшилийг заасан утгатай нэр үг юм.
Энэ нь яваандаа угсаатны нэршилийг олсон нь Ойрад болно.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.29.16 9:00 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|