Батга маш олон шалтгаантай гардаг. Зарим хїн фторокорт, преднизолон, зэрэг даавартай тос хэрэглэснээс болсон байдаг. Жирэмснээс сэргийлэх болон харшлын эсрэг эм, иодын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд батгашдаг. Жишээ нь: Жолооч, лаборант, бензин тїгээгїїрийн ажилтан, химийн бодистой харьцаж ажилладаг хїмїїст батга гарах хандлагатай байдаг.
Батгатай хїмїїст хориглох заалт:
1.Нїїрээ байнга халуун усаар угаавал арьс суларч эрт хєгшрєх хандлагатай болохоос гадна арьсны нїхдрэл ихсэх барзайх шалтгаан болдог.
2.Тослог арьстай хїмїїс нїїрээ сїїн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос тїрхэж, крем тавьж болохгїй.
3.Мэдээжийн хэрэг єєх тєс, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггїй.
4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгїй амьдрал нь батгыг эдгээхгїй байх том шалтгаан болдог.
5.Кофе болон хэт сэргээх бэлдмэл чихэр ихтэй гурилан бїтээгдэхїїн хэрэглэх сайн биш.
6. Баталгаагїй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд хэрэглэж байгаагїй шинэ тос, пудр хэрэглэж байх явцдаа арьсныхаа єєрчлєлтийг ажиглаж сурах хэрэгтэй.
7. Агааржилтгїй халуун батгыг ихэсгэнэ. Иймд ажлын єрєє тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож, цэвэр агаар оруулаарай.
8. Арьсан дээр ямар нэг юм гардаг бол халуун наранд удаан байж, бїгчим газар олон цагаар ажиллах хэрэггїй.
9. Єдєн дэр, ноолууран хєнжил бїр ч шаардлагагїй. Хїний арьс амьсгалах, тос, хєлс ялгаруулахад агшиж, сунах чадвартай, гуужин унаад нєхєн тєлжигддєг чухал эрхтэн юм. Арьсны євчнийг эдгээхгїй удаавал биеийн дархлаа суларч халдварт євчнєєр євчлєх боломжтой болдог.
10. Батгатай хїїхдїїд батгаа нуух гэж маск зїїж, алчуур боож, їсээ урт ургуулж нїрээ халхалдаг. Ингэснээр батга арилчихгїй. Ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгїй. Ялангуяа зуны улиралд эрїїл агаарт гарч нар, салхиар биеэ чийрэгжїїлэх ёстой байтал євєл, зунгїй битїї хувцас ємсєх нь буруу юм. Цээжээ ил гаргасан задгай хувцас ємсєхєєс ичих хэрэггїй.
www.baby-praxis.url.mn