#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 2:17 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.17.16 1:35 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Сүбээдэй баатрыг манай хүн гээд булаацалдаад байх юм... :lol:




_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.17.16 4:42 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.20.14 11:50 am
Бичлэгүүд: 1491
Урианхайчууд толгой эргэм шдэ
Минд 2 3 урваж бсан нөхдүүд
Тусгаар улс бж ч үзсэн нөхдүүд
Даян хаан бослогийг дарж дахин эзлээд даян дэлхийгээр нэг тараасан юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 10:19 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
ямар балдуушных нь урианхай байдаг юм. манай хэдэн тувачууд л өөрсдийгөө алтайн урианхай гээд бантан хутгачихсан шдээ. гэтэл жинхэнэ алтайн урианхайг бас л ингэж нэрлээд байдаг.
харин сүбээдэй баатрыг булаалдах тухайд тэдний үг ортой ч байж мэднэ. дээхнэ үе рүү явахад монгол түрэгүүд олон сэжимээр л холбогддог нь үнэн лдээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 1:21 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Зураг

Сүбээдэй баатрыг бас өмчлөөд байгаа халхын урианхай овогт Д.Сосорбарам

Энэ хүний өвгөө бас урваж шарваж явсан уу..Алержик ээ..

:lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 1:47 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 6:13 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
Зураг

Зураг

Сүбээдэй баатрыг бас өмчлөөд байгаа халхын урианхай овогт Д.Сосорбарам

Энэ хүний өвгөө бас урваж шарваж явсан уу..Алержик ээ..

:lol:
Тэгэлгүй яахв. Нуад нөхөр чинь ЭБИ-г гүйээ мөн их долоосондоо. Удаа тэгээд 4 Ойрадын үлднгдэл нар төрд гарлаа ...ч гэх шиг юм яриад байгаа юм.ЭБИ-гээсээ урваж.
Энэ хүний өвөг дээдэс нь Мин улсаас тутрага горьдон "Дойн харуул" болчихсон Монголчуудынхаа эсрэг байлдаад явж байсаныг Эсэн хаан 1446-48 онд бутцохин олзлон авч тууж ирээд Урианхай түмнийг нь байгуулж өгсөн юм.
Үүний төлөө тэр муулаад байгаа 4 Ойрадууддаа өглөө үдэшгүй мөргөх учиртай лүд л дээ уул нь. Тэгээгүй бол энэ барам Хянганы нуруундаа үүрд үлдэх байлаа.
Монголын хаан Боди Алагийн орд өргөөг бас л энэ Барамын өвөг дээдэс дайрч довтлон хааны албат Бэсүдийн Уриантай гэгч этгээдийг алан нутаг бэлчээрийн хэрүүл маргаан хийсэн байдаг.
Энэ нь Баруун түмний бослогийг даран ирээдүйн ар Халхын зарим отогуудыг Баруун түмнээс олзлон авчирч өвөр 5 отог Халхын захиргаанд Хянган давааны арлуушиг цөлсөнд Урианхай нартай бэлчээр нутгийн асуудал үүсэгсэн хэрэг лдээ.
Ингэж дөнгөж сая Баруун түмний бослогийг даралцан гавъя байгуулсан Урианхай нар дахин "урвав".
Ингээд Боржигон нарт хядуулан баруун Алтайн хөх ууланд цөлөгдөх үйлээ хийжээ.


Сүүлийн удаа Mfbfj 3-р сар.18.16 6:20 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 6:19 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
ямар балдуушных нь урианхай байдаг юм. манай хэдэн тувачууд л өөрсдийгөө алтайн урианхай гээд бантан хутгачихсан шдээ. гэтэл жинхэнэ алтайн урианхайг бас л ингэж нэрлээд байдаг.
харин сүбээдэй баатрыг булаалдах тухайд тэдний үг ортой ч байж мэднэ. дээхнэ үе рүү явахад монгол түрэгүүд олон сэжимээр л холбогддог нь үнэн лдээ.
Энэ харин үнэн шүү. Сүбээдэй баатар бол "Халх Урианхай" биш юм. Энэ хүн Телингит байх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл "Ойрад Урианхай" гэсэн үг.
Ерөөс Халх Урианхай гэж ямар юм байдаг юм. Хэл-аялага байхгүй, соёл, зан заншил байхкүйээ. Ядахнаа Сүвээдэйн тухай домог ч байхгүй. Ерөнхийдээ Хульхи Урианхай нар гэсэн үг. Үгүй бол Урианхай нэрийг хууль бусаар зүүж яваа этгээдүүд.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 8:28 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Үмбүжи урианхай нарыг нэг бол урвагчид гэнэ нэг бол ойрад урианхай гэнэ..Үүнийг одоо яаж ойлгох болж байна даа.... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 8:33 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг




​Урианхай түмний “Алтан хүрээ" наадам өндөрлөлөө







Урианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Чингис хааны хөшөө цогцолбор Цонжинболдог, мөн Ариг Монгол хаад, Өүлэн эх жуулчны баазад амжилттай болж өндөрлөлөө.

Эзэн бүгд Чингис хаан, Их Монгол гүрний төлөө мохошгүй зориг, дийлдэшгүй ид хаваа зориулсан Сүбээдэй, Зэлмийн үр хойч болсон урианхайчууд гурван жил тутам ийнхүү чуулж, язгуур урлаг, соёл, угсаатны спорт тоглоом наадгайгаараа өрсөлдөн нааддааг уламжлалтай. Урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл, урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, сэргээн хөгжүүлэхэд зорилготой уг наадамд Хэнтий, Дархан уул, Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон аймаг болон Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүргийн нийт 20 гаруй багийн соёл урлаг, гар урлалын ардын авьяастан, харваач, бөхчүүд нийлсэн 600-аад оролцогч 112 багц медалын төлөө өрсөлдлөө. Мөн урианхай түмний бахархал болсон хөдөлмөрийн баатар, гавьяат, төр нийгмийн зүтгэлтэн төлөөлөгч, хүндэт зочид болон наадмыг үзэж сонирхохоор ирсэн урианхайчуудын төлөөлөл 5000 орчим хүн цуглаж, өргөн дэлгэр сайхан наадлаа.

“Алтан хүрээ” наадам гурван жил тутам зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаад Улаанбаатар хотын Урианхай иргэд хариуцан, зохион байгуулах хороо байгуулагдаж, Биет болон биет бус өвийг дээдлэх Сора эрч холбоог түшиглэн зохион байгуулж байгаа ажээ.

Урианхай түмэн язгуур урлагаа унаган язгуур шинжээр нь тээж ирсэн угсаатны гайхалтай урлаг, соёлын баялаг сан хөмрөгтэй бөгөөд энэхүү угсаатны соёл урлаг нь нийт монгол түмний соёл, урлагийн далай мэт арвин сан хөмрөгийг тэтгэгч нэг мөрөн гэдэг нь гурван өдөр үргэлжилсэн наадмын үеэр харагдаж байлаа. Ялангуяа урианхайн тууль өнөө цагт монгол туулийн цөм нь болоод байна. Хөөмий, икэл, товшуур, хэл хуур, бий биелгээ гээд язгуур урлагийн өвөө үр хойчдоо өвлүүлж үлдээж ирсэн гайхалтай ард түмэн гэдгээ ч оролцогчид харуулж байв.

Урианхай сур харвааны төрлөөр 130 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, мөн үндэсний бөх барилдан, урианхай ястны хорол, үүчүүр, 100 модот хөзөр зэрэг өвөрмөц тоглоом наадгайгаар багууд наадан өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Багийн зохион байгуулалт, угсаатны сайхан хувцас, эдлэл хэрэгсэл, наадмын бүх төрөлд оролцсон зэргээрээ Баян-Өлгий аймаг тэргүүн байрт шалгарч, нийт 23 төрлөөр ардын авьяастнууд алтан мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Наадамд ирсэн ахмадууд болон хол газрын зочид уулзалдаагүй төрөл садантайгаа учирч, элкэн овгоо мэдэлцэн, Эзэн богд Чингис хааныхаа хөшөө дурсгалын дэргэд цуглаан наадсан нь энэ наадмын гол утга учир, ач холбогдол, цаашид улам нягтран ойртохын ерөөл хэмээн бэлэгшээн хэлэлцэж байлаа. Ийнхүү монгол угсаатны доторх буриадын Алтаргана наадамтай адил урианхайчуудын Алтан хүрээ наадам жилээс жилд хүрээгээ тэлж өргөжсөөр, хамгийн чухал нь угсаатны өв соёлоо сэргээн хөгжүүлж, бие биедээ уламжлуулан хадгалж, нийт монголынхоо соёлын сан хөмрөгт хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Дашрамд дуулгахад, урианхайчууд язгуурын монгол аймгийн нэг бөгөөд монголын түүхэнд баатарлаг гавьяа байгуулж, гарамгай зүтгэлээрээ багагүй хувь нэмэр оруулж ирсэн юм. Гэвч түүхийн бэрх нугачаа, цагийн эрхээр энд тэнд тархан сууршсан байна. Монгол улстаа л гэхэд Улаанбаатар, Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Сэлэнгэ, Орхон, Дархан уул аймагт урианхайчуудын ихэнх хэсэг нь байдаг бөгөөд хүн амын тоогоор урианхай ястан хэмээн бүртгэгдсэн 25 мянган иргэн монголдоо оршин сууж, аж төрж байна. Мөн урианхай гэдэг нь тодорхой болоогүй урианхай угсааны наандаж арван мянган иргэн байдаг гэсэн тооцоо бий. Үүн дээр БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгарын урианхайчууд, ОХУ-ын саха урианхай /якут/, тува урианхай гээд дэлхийн өнцөг булан бүрт урианхайн удам угсаа тархан сууршсан байдаг ажээ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 8:37 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч, Говь-Алтай аймгийн харьяат, халх урианхай Лхасрангийн Тэрбиш.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.16 8:47 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
БӨ-н урианхай Хасагстанд очиж хасгуудад нум сум харвахыг зааж өгч байгаа нь...

Зураг

Зураг
Зураг

"Жамбы ату" ұлттық спорт түрін қолдау тобы
Демонстрация лука 6 чемпиона Монголий по жамбы ату Баткеріла Мичира


Также на семинаре выступил с речью Рамазан Сәттібаев тренер РК по национальным видам спорта:
«Жамбы ату это — природа казаха, поэтому развитие его не должно откладыватся на дальную полку. За это время был создана Республиканская федерация жамбы ату, теперь нам предстоит организовать областные филиалы. Вчера мы имели удовольстивие лицезреть как эмоциональный всплеск (в хорошем смысле этого слова) лил через край когда на иподроме было продимонстрировано мастерство жамбы ату. Этот вид национальной игры мы просто обязаны развить до уровня когда мы сможем устроивать международные чемпионаты и заробатывать на них первые места. По этому, с завтрешнего дня мастер из Монголий начинает курс обучения для спортсменов проявивших желание овладеть навыками жамбы ату«.

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр