| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| МОНГОЛ ЦЭРГИЙН ЗЭВСГИЙГ ХУРААСАН НЬ https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=194268 |
1 хуудас 1 |
| Зохиогч: | Mfbfj [ 2-р сар.26.16 6:52 pm ] |
| Постын сэдэв: | МОНГОЛ ЦЭРГИЙН ЗЭВСГИЙГ ХУРААСАН НЬ |
--------МОНГОЛ ЦЭРГИЙН ЗЭВСГИЙГ ХУРААСАН НЬ------------- ДИУ-ын автономит Гадад Монголын цэргийн зэвсэгийг хураахаар Хятад түшмэл Цу Чи Сияанаас ..."Хүрээний газар өдөр шөнө буугийн дуу гарах нь сэжиглэлтэй тул цаазалмуу"... хэмээн ерөнхий сайд Бадамдоржид хэлээр ирсэн ба цэргийн зэвсэгийг тушаалгахыг шаардсаны дагуу Монгол цэргийн зэвсгийг хураан авчээ. Хураалгасан зэвсэгийн данс: Винтов --------5776. сум 874362 Бирдан буу---2456. сум 714749 Бималит буу-182.сум 22324 Маузер буу---99.сум 35323 Брауник буу--3.сум 212 Үхэр буу ------5.сум 5361 Гунан буу-----2.сум 49 Пулемёт буу-10.сум үгүй. Моусу буу-----476.сум 10115 Сисанли буу--140.сум 28595 Сима ли буу--2.сум 3600. Хавчиг Бирдан буу---52. Бинжианцар буу------47.сум 172 Үенчин буу----27. Тинлай 3. Орос сэлэм----9608 Бүгд буу-----9187. сум 1690862. Сэлэм ---9608 гэжээ. ..."Энэ нь үнэхээрийн хайран. Ялангуяа Монголын доорд хуралаас цэргийн зэвсэгийг өөрсөдийн гарт бүхий цагт хүчлэн байлдсугай хэмээх зорилго бүхий ардууд нэн харамсаж уурлан хилэгнэж гар мухардан үймэн байваа"... гэж тухайн үед тэмдгэлсэн нь бий. Эдгээр хураалгасан зэр зэвсэг нь Монголд Гамин чандрууг хөөж явуулсан Барон Унгерн болоод Ардын хувьсгалыг хийсэн Ардын журамт цэргийн зэр зэвсэгнээс аль алинаас нь хол илүү байсан нь Феодал ноёдуудаас Монгол төрийнхөө төлөө тэмцэхээс хулчийн хувийн өчүүхэн эрх ашиг, утсан чинээ улаан амиа хоохойлсоныг харуулж байна. Монголын Феодал ноёдуудын УРИН ЗАЛЖ ирсэн ГАМИН цэргийн хөлд бүрэн бус судалгаагаар 17000 Монголчууд амь насаа алдсан байгаа нь даанч харамсалтай. |
|
| 1 хуудас 1 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|