#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.27.26 6:04 am байна

Бүх цагууд UTC+09:00

Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 25 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 11:55 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Муу нүүрт хэмээх палаазман шимп жилийн шинээн нэгний мандахын улаан нарыг дараа нь жич үзэхээр эртлэн босч цурхайч, бишээ зурхайч Тэрлавмөнбиш гуайн зурлаганы дагуу зүг мөрөө "баруун хойшоо яваар одоод /уг нь тэр чигээрээ талийж одоод бүү ирээрэй гэсэн утгатай лдаа/ буцаж зүүн хойшоо эргэн тооноор орж ирэн гаргавал өлзий буян ихтэй" гэж айлдсан учир дээд айлыг гуйж, далимд нь Назын нутгаас зориуд захиалж авчирсан 20 мянгатын дэвсгэрт тенгег барин золгонгоо гал аваарын гарц бүхий болкооны нүхээр нь доошоо бууж гэртээ ирэн сая санаа амрав.

Гандангийн дэнж дээр давхин одоод нарыг шинжихүл, шинжих гэж дээ тэнд байгаа лам цурхайч нарыг сонсохул өнөө жилийн нар тэгж ингэж мандсан тул, бас цурхай барих бичилбэрт тийн айлдсан тул мөнөөх шимп жил маань хоер сартай нялхасд ээлтэй, гурван сартай нялхасд ялимгүй хамрын ханиад хүрэх нигууртай, 12 сартай хүүхдэд нарших, найм есөн зуу, мянгаад сартай өтгөст баруун тавхайн яс янгинан өвдөх, зүүн чихний хэнхэрцэг хагарч сонсгол муудах нигууртай гэх зэргээр буусныг сонсоод сэтгэл уужирч гэртээ нэн даруй буцаж ирэв ээ.

Мааньд ямар ууц байх биш, бас тавхай боов байх биш, яджаахад тэр боов нь хэд хоногийн дараа күм битаа кэл мэрэгчээрээ алдартай харх ч идэхэд нэн бэрх хатуу эд болдог учир болихоор шийдэж, казаа сайхан чанаад дунд нь хайрсан жирийн боовоо жийрэглэн 9 үе давхарлан тавибай.

Зурагтаа асаахул бүх сувгаар ирэх жилийн өнгө улбар шараас писчүү ягаан, заримдаа орог саарлаас минчийсэн хүрэн улаан байх зэргээр айлдах тул даруй өөр сувагт шилжүүлэхүл бөх ноолдаан гарчийноо. Жижиг, Сумъяа хоероос хойш бөх гэдгийг умартсан тул танидагаар нь, бас миний үед арай дөхдөгөөр нь Эрхэмээ аварга, ганц танидагаараа Гончигдамба эд нарыгаа фэндэн суутал мөнөөх гайхал эрт даваанд тэрийгээд унасан тул ганц хар аваргаа хэсэг харвай. Бөхчүүд барилдахаасаа тахалзах, тэврэлдэх, зогсох нь бэрхтэйн тул бөх үзэхийг тэгсгээд боливой.

Бас ирсэн зочид гийчдэд гэж сар шинээр эрчүүд магад шартах нь лавтай тул шар тайлахад нь хэрэг болуузай гэж кимчи улсын нэжгээд бэлэн гоймон, мөн нэлээдгүй күм идэш ууш нь хэтэрч сур харвах нь баараггүй тул мөн л гуулин улсын том размертэй памперс зэргээр хэрэндээ товхийсон бэлэг сэлт бэлдээд сэтгэл маадгар зочидоо хүлээвэй.

Жилдээ ганц болдог баяраар хувхай царайлж суух биш буянаа харуулнаа хө, дээлээн давхарлангаа гаднаас нь зуун халиуны халуун амиар бүтсэн булган хантаазаа өмсөв. Манай хасагууд ч хөөрөг барихгүй юмаа гэхэд хэзээний монголчуудын адил хамар, амны тамхи хэрэглэж ирсэн бас л "гайхамшигт" уламжлалтай тул усны үхрийн эврээр /бодуул африкийн цагаан хирсний доод эвэр бололтой :hihi: / хийсэн хөөргөө барин золговой. Ирсэн нөхөд хөөрөг гаансаа Чингисийн дөтгөөр хүүгийн төддүгээр удмын тэр гэгч барьж байсан, үнэ ханш нь Манхаттен дахь шүдэнзэн тауэрийн 66 дахь давхарийн 13 өрөө апартменттэй яг дүйцэх эд гэхчлэнгээр гайхуулах тул өөрийн хөөргөө хараад ичих жаахан тиймхэн байлаа :lol: . Бусдаар бол ямар золгож байгаагүй биш, золголт сайхан болсоон.

Төгсгөлд нь, одоо ингэсгээд яааг хавар эхэлж байгаа тул маргаашнаас өмнө газрын цаг тоолбороор баримжаалсан гэлгүй магад итгэж өвөл намрын хүрэм, цаа буган гутал зэргээ үтэр түргэн тайлж хөнгөн нимгэн явбал зүйд нийцнэ.
Жич. Өнөөх муу нэрт цаг уурынхан цочир хүйтэрнэ гэж муу амлаж байна лээ. Өдгөө нэгэнт хаврын эхэн сар ирцэн байхад үкийж хүйтэрч байдгийн. :hehe: Лав л өмнө этгээдийн нангиадад цэцэг ногоо соеолж эхэлсэн байна даг. Манайх тэндээс магад 2хон сараар л хоцорч ирдэг хавартай юм чинь маргааш гэхэд хавар болчихно доо болчихно. :lol:

Ишлэл.
"Даан ч ирэх хавар хол байна даа хол байна". Амаа тат! Цагаан сар хаврын баяр!
Уриа.
Дүн өвлөөр хавар боллоо гэдэг манай цурхайчдын яруу алдар бадраг ээ. :hehe: Хурай хурай хурай.

Сүүлийн удаа көктүрік 2-р сар.09.16 3:24 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 12:20 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Cuckturk

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 12:47 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.18.10 6:55 pm
Бичлэгүүд: 1546
Байршил: Middle-earth
Ишлэл:
Cuckturk
Cock*

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 12:50 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Үгүйээ Cuckturk

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 3:57 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Муу нүүрт хэмээх палаазман шимп жилийн шинээн нэгний мандахын улаан нарыг дараа нь жич үзэхээр эртлэн босч цурхайч, бишээ зурхайч Тэрлавмөнбиш гуайн зурлаганы дагуу зүг мөрөө "баруун хойшоо яваар одоод /уг нь тэр чигээрээ талийж одоод бүү ирээрэй гэсэн утгатай лдаа/ буцаж зүүн хойшоо эргэн тооноор орж ирэн гаргавал өлзий буян ихтэй" гэж айлдсан учир дээд айлыг гуйж, далимд нь Назын нутгаас зориуд захиалж авчирсан 20 мянгатын дэвсгэрт тенгег барин золгонгоо гал аваарын гарц бүхий болкооны нүхээр нь доошоо бууж гэртээ ирэн сая санаа амрав.

Гандангийн дэнж дээр давхин одоод нарыг шинжихүл, шинжих гэж дээ тэнд байгаа лам цурхайч нарыг сонсохул өнөө жилийн нар тэгж ингэж мандсан тул, бас цурхай барих бичилбэрт тийн айлдсан тул мөнөөх шимп жил маань хоер сартай нялхасд ээлтэй, гурван сартай нялхасд ялимгүй хамрын ханиад хүрэх нигууртай, 12 сартай хүүхдэд нарших, найм есөн зуу, мянгаад сартай өтгөст баруун тавхайн яс янгинан өвдөх, зүүн чихний хэнхэрцэг хагарч сонсгол муудах нигууртай гэх зэргээр буусныг сонсоод сэтгэл уужирч гэртээ нэн даруй буцаж ирэв ээ.

Мааньд ямар ууц байх биш, бас тавхай боов байх биш, яджаахад тэр боов нь хэд хоногийн дараа күм битаа кэл мэрэгчээрээ алдартай харх ч идэхэд нэн бэрх хатуу эд болдог учир болихоор шийдэж, казаа сайхан чанаад дунд нь хайрсан жирийн боовоо жийрэглэн 9 үе давхарлан тавибай.

Зурагтаа асаахул бүх сувгаар ирэх жилийн өнгө улбар шараас писчүү ягаан, заримдаа орог саарлаас минчийсэн хүрэн улаан байх зэргээр айлдах тул даруй өөр сувагт шилжүүлэхүл бөх ноолдаан гарчийноо. Жижиг, Сумъяа хоероос хойш бөх гэдгийг умартсан тул танидагаар нь, бас миний үед арай дөхдөгөөр нь Эрхэмээ аварга, ганц танидагаараа Гончигдамба эд нарыгаа фэндэн суутал мөнөөх гайхал эрт даваанд тэрийгээд унасан тул ганц хар аваргаа хэсэг харвай. Бөхчүүд барилдахаасаа тахалзах, тэврэлдэх, зогсох нь бэрхтэйн тул бөх үзэхийг тэгсгээд боливой.

Бас ирсэн зочид гийчдэд гэж сар шинээр эрчүүд магад шартах нь лавтай тул шар тайлахад нь хэрэг болуузай гэж кимчи улсын нэжгээд бэлэн гоймон, мөн нэлээдгүй күм идэш ууш нь хэтэрч сур харвах нь баараггүй тул мөн л гуулин улсын том размертэй памперс зэргээр хэрэндээ товхийсон бэлэг сэлт бэлдээд сэтгэл маадгар зочидоо хүлээвэй.

Жилдээ ганц болдог баяраар хувхай царайлж суух биш буянаа харуулнаа хө, дээлээн давхарлангаа гаднаас нь зуун халиуны халуун амиар бүтсэн булган хантаазаа өмсөв. Манай хасагууд ч хөөрөг барихгүй юмаа гэхэд хэзээний монголчуудын адил хамар, амны тамхи хэрэглэж ирсэн бас л "гайхамшигт" уламжлалтай тул усны үхрийн эврээр /бодуул африкийн цагаан хирсний доод эвэр бололтой :hihi: / хийсэн хөөргөө барин золговой. Ирсэн нөхөд хөөрөг гаансаа Чингисийн дөтгөөр хүүгийн төддүгээр удмын тэр гэгч барьж байсан, үнэ ханш нь Манхаттен дахь шүдэнзэн тауэрийн 66 дахь давхарийн 13 өрөө апартменттэй яг дүйцэх эд гэхчлэнгээр гайхуулах тул өөрийн хөөргөө хараад ичих жаахан тиймхэн байлаа :lol: . Бусдаар бол ямар золгож байгаагүй биш, золголт сайхан болсоон.

Төгсгөлд нь, одоо ингэсгээд яааг хавар эхэлж байгаа тул маргаашнаас өмнө газрын цаг тоолбороор баримжаалсан гэлгүй магад итгэж өвөл намрын хүрэм, цаа буган гутал зэргээ үтэр түргэн тайлж хөнгөн нимгэн явбал зүйд нийцнэ.
Жич. Өнөөх муу нэрт цаг уурынхан цочир хүйтэрнэ гэж муу амлаж байна лээ. Өдгөө нэгэнт хаврын эхэн сар ирцэн байхад үкийж хүйтэрч байдгийн. :hehe: Лав л өмнө этгээдийн нангиадад цэцэг ногоо соеолж эхэлсэн байна даг. Манайх тэндээс магад 2хон сараар л хоцорч ирдэг хавартай юм чинь маргааш гэхэд хавар болчихно доо болчихно. :lol:

Ишлэл.
"Даан ч ирэх хавар хол байна даа хол байна". Амаа тат! Цагаан сар хаврын баяр!
Уриа.
Дүн өвлөөр хавар боллоо гэдэг манай цурхайчдын яруу алдар бадраг ээ. :hehe: Хурай хурай хурай.
Нэг нарны дор хятадтай шинэ оноо хамт тэмдэглэхгүй гэсэн л санаа шүү дээ, юу нь буруу байна вэ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 4:38 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Хятадаас нэлээн хожуу гурван сар гаргаад жинхэнээсээ хавар болгоод тэмдэглэвэл юу нь буруу байгаан? Наад цагалбар чинь яаж ч харсан хятадаас туусан нь илт байна шдээ, тэнд хавар болонгуут хэд хоногоор зөрүүлж, заримдаа зөрүүлэлгүй яг адилхан тэмдэглэдэг нь юу нь зөв байгаан тэгээд?
Манж хужаагаас угшилтай еэвэн, ул боов, гаанс хөөрөг гэсэн солиорол нь хэзээ дуусах бол?
Дорнын ихэнх ард түмэн билгийн тоололын мич, хонь, бар, луу жил нтр гэсэн нэршилийг хэрэглэдэг. Манай хасагууд ч адил. Гэхдээ хятадыг дууриаж модон гахай, усан хонь, харагчин, хөхөгчин, шарагчин, молтогчин, хээлтэй хээлгүй :hehe: туулай жил, жилийн өнгө мөнгө, зүг чиг, мөр гаргана гэж аль пийдалын юм ярьж дэмийрдэггүй. Жилийн өнгө шинжиж, зүг мөрөө гаргаад хөгжиж дэвшээд хийморь лундаа нь сэргэсэн нь хаа байна ?!
Би цагаан сарыг тэмдэглэхийн эсрэг биш. Зүгээр нэг их зардал сүйтгэл, манж хужаагийн ес жаяг болголгүй даруухан монголоороо тэмдэглээд болчих естой шдээ. Ядаж газарзүйн байршил, цаг уураа ч тооцож үзэлгүй нээх их цагаан сар гэх. Урьд зүгт хоер сард үнэхээр хавар болчихдог. Монголд 2 сар битгий хэл 3 сард ч хавар болоогүй л байдаг. Тэр жил Баянхонгорт лав л 5 сард зуд болсон юм даг.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 4:42 pm 

Хятадаас туусандаа биш л дээ. Сарны тооллоор цаг улирлаа тэмдэглэдэг бүх ард түмэн энэ л хувиараар яваа. Яах вэ хятадтай хэдхэн өргөргийн хувиар зөрдөг ч гэсэн гол нь тэднээс өөрөөр л цаг улиралаа тэмдэглэж байвал болоо шүү дээ. Угаасаа шашин шүтлэг тэнгэр бурхан гэдэг хүний л тархинд байдаг хүн өөрөө өөрчилж болох зүйл.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Сүүлийн удаа Саруул 2-р сар.13.16 1:59 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 4:54 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ишлэл:
Хятадаас туусандаа биш л дээ. Сарны тооллоор цаг улирлаа тэмдэглэдэг бүх ард түмэн энэ л хувиараар яваа. Яах вэ хятадтай хэдхэн өргөргийн хувиар зөрдөг ч гэсэн гол нь тэднээс өөрөөр л цаг улиралаа тэмдэглэж байвал болоо шүү дээ.
Сарны тоолол бол бид мэдээж нэг дэлхийд амьдарч байгаа юм чинь нэг л байна. Гол нь газарзүйн байршил буюу чиний яриад байгаа өргөрөг шдээ. Монголтой ойролцоо нэг өргөрөгт байрладаг түрэг персүүд энэ хаврыг нэлээн хожуу тэмдэглэж байгаан нэг юм хэлээд байна шдээ.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.16 5:00 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Гол нь эртний өст хятадуудтай нэг нарны дор шинэ оноо хамт тэмдэглэхгүй л гэсэн санаа шүү дээ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.16 2:05 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Хятадаас нэлээн хожуу гурван сар гаргаад жинхэнээсээ хавар болгоод тэмдэглэвэл юу нь буруу байгаан? Наад цагалбар чинь яаж ч харсан хятадаас туусан нь илт байна шдээ, тэнд хавар болонгуут хэд хоногоор зөрүүлж, заримдаа зөрүүлэлгүй яг адилхан тэмдэглэдэг нь юу нь зөв байгаан тэгээд?
Манж хужаагаас угшилтай еэвэн, ул боов, гаанс хөөрөг гэсэн солиорол нь хэзээ дуусах бол?
Дорнын ихэнх ард түмэн билгийн тоололын мич, хонь, бар, луу жил нтр гэсэн нэршилийг хэрэглэдэг. Манай хасагууд ч адил. Гэхдээ хятадыг дууриаж модон гахай, усан хонь, харагчин, хөхөгчин, шарагчин, молтогчин, хээлтэй хээлгүй :hehe: туулай жил, жилийн өнгө мөнгө, зүг чиг, мөр гаргана гэж аль пийдалын юм ярьж дэмийрдэггүй. Жилийн өнгө шинжиж, зүг мөрөө гаргаад хөгжиж дэвшээд хийморь лундаа нь сэргэсэн нь хаа байна ?!
Би цагаан сарыг тэмдэглэхийн эсрэг биш. Зүгээр нэг их зардал сүйтгэл, манж хужаагийн ес жаяг болголгүй даруухан монголоороо тэмдэглээд болчих естой шдээ. Ядаж газарзүйн байршил, цаг уураа ч тооцож үзэлгүй нээх их цагаан сар гэх. Урьд зүгт хоер сард үнэхээр хавар болчихдог. Монголд 2 сар битгий хэл 3 сард ч хавар болоогүй л байдаг. Тэр жил Баянхонгорт лав л 5 сард зуд болсон юм даг.
hehe sarnii toololiig oilgohgui bol tegeed duugai l bail daa. hudlaa medemhiireed shaaachih yumaa. Havar bolj bna geheer nutsgen shaldan gadaa guihiig heldeggui shdee. id ovol duusaad, gazar baga bagaar geseed undes hodloh uied l tsagaan saraa temdegledeg yum. ternees bish haluun nar sharaad l tsas mos hailtsan uied temdegledeggui yum ter uied chin mal tollood malchid zavgui bdag uie. buh yum utga uchirtai medehgui bol jaahan sudla.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.16 11:05 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Хятадаас нэлээн хожуу гурван сар гаргаад жинхэнээсээ хавар болгоод тэмдэглэвэл юу нь буруу байгаан? Наад цагалбар чинь яаж ч харсан хятадаас туусан нь илт байна шдээ, тэнд хавар болонгуут хэд хоногоор зөрүүлж, заримдаа зөрүүлэлгүй яг адилхан тэмдэглэдэг нь юу нь зөв байгаан тэгээд?
Манж хужаагаас угшилтай еэвэн, ул боов, гаанс хөөрөг гэсэн солиорол нь хэзээ дуусах бол?
Дорнын ихэнх ард түмэн билгийн тоололын мич, хонь, бар, луу жил нтр гэсэн нэршилийг хэрэглэдэг. Манай хасагууд ч адил. Гэхдээ хятадыг дууриаж модон гахай, усан хонь, харагчин, хөхөгчин, шарагчин, молтогчин, хээлтэй хээлгүй :hehe: туулай жил, жилийн өнгө мөнгө, зүг чиг, мөр гаргана гэж аль пийдалын юм ярьж дэмийрдэггүй. Жилийн өнгө шинжиж, зүг мөрөө гаргаад хөгжиж дэвшээд хийморь лундаа нь сэргэсэн нь хаа байна ?!
Би цагаан сарыг тэмдэглэхийн эсрэг биш. Зүгээр нэг их зардал сүйтгэл, манж хужаагийн ес жаяг болголгүй даруухан монголоороо тэмдэглээд болчих естой шдээ. Ядаж газарзүйн байршил, цаг уураа ч тооцож үзэлгүй нээх их цагаан сар гэх. Урьд зүгт хоер сард үнэхээр хавар болчихдог. Монголд 2 сар битгий хэл 3 сард ч хавар болоогүй л байдаг. Тэр жил Баянхонгорт лав л 5 сард зуд болсон юм даг.
http://ytcropper.com/cropped/vc56bde5a53bcca

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.16 12:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
...

Хавсралтууд:
image.jpeg
image.jpeg [ 34.88 KiB | 972 удаа үзсэн ]

_________________
beyond
Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.16 9:31 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
...
Сараан басган онд мэнд тарган тавтай оров уу? :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.16 11:28 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
haha bi targan bish mal svreg targan orsoon :))
chi yasan ail ih hesch arhi ih uujiinu?lol

_________________
beyond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.16 1:13 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
haha bi targan bish mal svreg targan orsoon :))
chi yasan ail ih hesch arhi ih uujiinu?lol
Дан виски конякаар дагнаж байгаа...Миний хэсдэг айлуудад цагаан архи тавьдаг бас ууцан дээрээ хурц хутга тавьдаг айл бараг байхгүй..Чи хөдөө бас мал сүрэгтэй хүн үү?. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.16 1:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.20.14 11:50 am
Бичлэгүүд: 1491
Мал сүрэг гээд бх юм уу бхав дээ
Сараан бид 2т чинь хэдэн цаа буга л бгаа шд

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.16 1:26 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Мал сүрэг гээд бх юм уу бхав дээ
Сараан бид 2т чинь хэдэн цаа буга л бгаа шд
Цаа буган дээр нэг мордож үзэхсэн дээ.. Ямар байдаг бол...Үхэр сарлагийг бодвол явдал хатуу биз.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 12:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
mal svregtei bol yahiin chi? :))

_________________
beyond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 12:34 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
mal svregtei bol yahiin chi? :))
Яавал ч яачихна шдээ.Яалгамаар байна чи... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 1:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
manaid malchin boluul bol haha

_________________
beyond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 9:34 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
manaid malchin boluul bol haha
Хөлс шан нь хир зэрэг юм? :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 12:05 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
her zereg yum? geech noiliin nogoon teg min :))

_________________
beyond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 2:23 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
her zereg yum? geech noiliin nogoon teg min :))
Чамайг ар нуруугаар чинь ялааны алуураар зөөлөн чап чап ороолговол бодол чинь өөрчлөгдөж таарна биз.Чамайг чинь бас тэр тамшаалагч ХөхУхна гуай их сонирхож байгаа шинжтэй шүү.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 2:43 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
haha yugjiin?

_________________
beyond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.16 4:11 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
haha yugjiin?
Морь тааралдвал мордчихно
Могой таархийн бол молигодчихно гэж байна лээ..
Эр хүний л боддог бодол...

:haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 25 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00

Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Google [Bot] болон 1 зочин

Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр