#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

ЗАНАБАЗАР
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=194168
1 хуудас 1

Зохиогч:  Mfbfj [ 1-р сар.21.16 3:36 pm ]
Постын сэдэв:  ЗАНАБАЗАР

Энэ буланд өндөр гэгээний тухай мэдээ баримт оруулна уу.

------Занабазар Халхын Богд цолоо Түвдэд өгөхийг завдсан нь.------

Өндөр гэгээн Занабазар нас дээр гарч түүний дараачийн дүр-залгамжилагчийн асуудал зайлшгүй яригдах болсон үед Түвдийн далай ламд доорхи захидалыг бичижээ.

..."Эдүгээ миний нас өтлөж ихэд өвгөрлөө. Шашин амьтаны тусыг хийхэд ч ихэд алжаах боллоо.Би өөрийнхөө амьд дээр таныг энэ газар яавч хичээж ,морилон ирэхийг айлтгая. БИ СУУДАЛ ШИРЭЭ ХИЙГЭЭД ШАШИН ТӨР бүгдийг таны мутарт өргөж ,Халх долоон хошууны ноёд бүгдийг даатгалд тань багтаахыг хэлэлцэж тохирсон бөгөөд энэ тухай Манзушири их эзэн хаанд айлтагсан.
Халх нийтийн итгэл аврал ба номын өмөг саданд залан суулгаж болох нэгнийг айлданауу.
Урьд нь энэ тухай Монгол хүмүүнийг элчид зарах зохистой ч бидний Монгол хүмүүний их зонхи нь зүй журам өчүүхэний тул итгэмжилэхүйеэ бэрхийн байдлаар энэчилэн Энэтхэг Азарыг илгээвээ"...
гэжээ.
Үүний хариуд Манжийн хааны дарамт шахалтаас зугтаан жанч хальсан хэмээх сургийн дор даянчилж явсан учираас Занабазрын хүсэлтээс татгалзан доорхи хариуг өгчээ.
..."Эдүүгээ аврал итгэл их Жавзундамба таны зарлиг дор өөр тусгай таалсан хэргийн учир зорилго буй нь эргэлзээгүй боловч ,би бол өчүүхэн цагаас өөрийн эцгийн [ эх орон ] хийгээд сэнтий суудал ,шашин төр бүгдийг хол тэртээд орхиж , ганцаар тэнүүчилсэн даянчин мөн тул, эдүгээ бусдын суудал ширээ хийгээд шашин төрийн үүргийг машид хоримуй"...гэжээ.
Энэ бол Манжийн төр л Халхын Богдын дараа дараачийн дүрүүдийг Түвдээс тодруулж байхаар зарлигдсан улс төрийн шийдвэр байсан гэх өнөөгийн ойлголтыг дахин нягтлах ёстойг харуулж байна.
Дээрхи баримтаар бол мань Занабазар өөрөө энэ тухай гуйж феодал дээд түвшины хязгаарлагдмал хүрээнд зөвшин Халх түмний итгэлээ даатган залсан их суудал ширээ, шашин төрийг Түвдийн тэнүүлч даянчид шилжүүлэхээр Манжийн хаанд айлтгасан бололтой байна. . Үүнийгээ ч Монголчуудад итгэж элчин томилоогүй байна.
Л. Хүрэлбаатар. "Огторгуйн цагаан гарьд""номноос ашиглав.

Зохиогч:  NCA_D [ 2-р сар.04.16 11:02 am ]
Постын сэдэв:  Re: ЗАНАБАЗАР

Занабазар бол ямар ч талаас харсан сул дорой, арчаагүй, өчүүхэн хүн бсан. Чингисийн босгосон Монголын алтан голомтыг үгүй хийсэн хүн.

Зохиогч:  ПИНОККИО [ 2-р сар.04.16 11:39 am ]
Постын сэдэв:  Re: ЗАНАБАЗАР

Занабазарт энгэхээс øøp сонголт байхгvй байсан бизээ

Зохиогч:  cellat [ 2-р сар.04.16 11:32 pm ]
Постын сэдэв:  Re: ЗАНАБАЗАР

sedviinhee neree oorchilooo. muulah gej baigaa bol oor ner og.

Зохиогч:  cellat [ 2-р сар.04.16 11:33 pm ]
Постын сэдэв:  Re: ЗАНАБАЗАР

neeh goy Zanabazariin tuhai yum unshih ni geed orood irsen hachin sedev bna.

Зохиогч:  TESLA [ 2-р сар.05.16 1:07 am ]
Постын сэдэв:  Re: ЗАНАБАЗАР

яг хэнд хаягласан хэдэн оны захиа юм.? шал худлаа санагдаад бна да.

1720 он хүртэл төвдийг Зүүнгар, Хошууд Монголчууд захирч байлаа ш дээ.
манжуудын дарамт хавчлаганд явж байгаад үхдэг далай лам нь Лавзан хааны хүү Монгол хүн.
тэр үед түүнээс өөр ямарч манжид дарлуулж зовсон далай лам байгаагүй.

тэгхээр Монгол хүн Монгол хүндээ л захиа бичиж. гүтгэх юмаа олж ядсан бна.

Зохиогч:  Mfbfj [ 11-р сар.05.16 4:12 pm ]
Постын сэдэв:  Өндөр Гэгээн Занабазарыг [Халх]Монголын бурхан шашины тэргүүнээр өргөмжлөсөн асуудалд.

Өндөр Гэгээн Занабазарыг [Халх]Монголын бурхан шашины тэргүүнээр өргөмжлөсөн асуудалд.
Монгол улсын түүх бичлэг ,нэн ялангуяа Өндөр Гэгээн Занабазар судлал дахь ...”1639 оны намар Халхын Ширээт Цагаан нуурын чууулганаар Занабазарыг [халх ]Монголын бурхан шашины тэргүүн [Богд ] Жибзүндамба хутагтаар өргөмжлөсөн”... гэх асуудал бараг хэвшмэл хэллэг болжээ.
Тухайлбал “БНМАУ-ын түүх” 3 боть, Монгол улсын түүх 5 боть, Д.Дашбадрах “ Дундад зууны үеийн Монголын түүхийн судалгаа”, Л.Хүрэлбаатар “Огторгуйн цагаан гарьд”, С.Ичинноров. “Өндөр гэгээн Занабазар” , Д. Гонгор “Халх товчоон”,И.Ишжамц, “Манжийн дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1755-1757 оны зэвсэгт бослого”, Ш.Нацагдорж “Халх товчоон” ,гэх мэт халхын түүхэнд холбогдох зохиолуудад Занабазарыг дээрх байдлаар 1639 онд халх Монголын бурхан шашины тэргүүн [ Жибзүндамба хутагт]аар өргөмжлөсөн мэтээр “автоматаар” бичиж иржээ.
Академич Ж.Болдбаатар абугай ч “Халхын Өндөр Гэгээн ер бусын авьяас билэгтэй хүн байсан” хэмээх ярилцлагандаа “Монголын Бурханы шашны тэргүүнээр 1639 онд таван настайд нь залсан “ гэжээ.
Үйл явдлыг анхааралтай ажиглаваас Өндөр Гэгээнийг халхын “шарын шашины тэргүүнээр” өргөмжлөсөн гэх асуудал арай өөр дүр зургаар явагдсан болох нь баримтаар нотлогдож байна.
Өндөр Гэгээнийг 3 настайд нь буюу 1638 оны 9-р сарын 25 нд сэвлэг үргээх хуриманд оролцсон Сэцэн хан Шолой бээр ...”Бид бүгдийг удирдах их сайн лам болно”...хэмээн билэгшээж “Гэгээн “ цолоо өргөжээ.
Энэ хуриманд Засагт ханыхан буюу Халхын баруун гарыхан оролцсон гэх баримт байхгүй юм.
Мөн Түвдийн Жамбаалин номун хаан даахийг нь үргээж “Гэнэн” санаваар хүртээн “Ишдорж” хэмээх сахилын нэр хайрласан байна. Энэ Түвд нэрийн санскрит орчуулга болох Занабазар нэр, Сэцэн хан Шолойн өргөсөн “Гэгээн “ цолоороо хожим алдаршжээ.
Тухайн үед хэн нэг хутагтыг тодруулахдаа Далай лам, Банчин Эрдэнэ нараас эрхбиш зөвшөөрөл авдаг ёсоор Занабазарыг хутагтаар тодруулах тухай айлтгуулахаар [захиалга өгч ]элч томилон мордуулжээ.
Ингээд VI Банчин Эрдэнэ,V Далай лам нар Өндөр Гэгээнийг “Гэтэлгэгч Богд тойн Дарнатын хувилгааны биеийг бодтой барьсан” хэмээн хариу мэдэгджээ.Энэ бол уг хуримаар Өндөр Гэгээнийг Улааны шашины урсгалын хутагт Дарнатын хойд дүр болохыг л тодруулсаныг хэлж байна.
Энэ хуримын үеэр өөр ямар нэгэн үйл явдал болсон гэх түүхэн тэмдэглэл алга.
Уул нь үүнээс ердөө гуравхан жилийн өмнө шарын шашиныг албан ёсоор авсан Халхчууд хөөрхий Цогт тайжийг улааны шашин шүтлээ хэмээн ад үзэн цэрэглэн дайрч арав шахам сүм хийдийг нь галдан шатааж ,үнс нурам болгон өөрийг нь Халх орноо байж суух аргагүй болгон хөөн явуулаад байсан юм.
Иймд шарын урсгалыг орой дээрээ залсан Халхчууд улааны шашины хувилгаан Занабазараар “шашины тэргүүн” –ээ болгохгүй л байсан боловуу.
Харин дараа жил нь ...” 1639 оны намар халхын Ширээт Цагаан нуур хэмээх газар хийсэн халх Монголын хан ноёдын чуулганаар Занабазарыг бурхан шашины тэргүүн Жибзүндамба хутагтаар албан ёсоор өргөмжлөн залжээ. “...хэмээн Занабазар судлалаар тогтохгүй Монгол –Түвдийн улс төр,шашины харилцааны талаар хамгийн гүн гүнзгий судласан Түвдэч Д.Дашбадрах асан бичжээ.
Тус чуулганд Түвдийн Енса хутагт Лувсанданзанжамц оролцож Өндөр Гэгээнд Равжун санваар хүртээж ,Лувсандамбийжанцан хэмээх нэр хайрлажээ.
Өөрөөр хэлбэл уг чуулганаар Өндөр Гэгээнийг нийт “Халхын шашины тэргүүнээр” өргөмжлөсөн гэх ямар ч түүхэн баримт алга. Тэр тусмаа уг “чуулганд”Халхын баруун,зүүн хоёр гар,түүний гурван хан оролцсон гэх мэдээ баримт байхгүй байхад Халхын томоохон феодалууд хэлэлцэн тохиролцож Өндөр гэгээнийг нийт Халхын шашины тэргүүн болохыг хүлээн зөвшөөрсөн гэж барин тавин бичих нь үнэнд нийцэхгүй юм.
Харин нилээд сүүлд буюу 1645 онд Далай ламаас Өндөр Гэгээний 10 насны ойг тохиолдуулан “Умар зүгийн амьтны итгэл Богд Жибзүндамба хутагт” хэмээх цол тамга шагнажээ.
Далай лам, Банчин Эрдэнэ нараас иймэрхүү “Умар зүгийн амьтны итгэл” ,”Умар зүгт бурханы шашинийг мандуулагч” гэх мэт өргөмжлөлийг бусад хутагт хувилгаадад ч өгч байсаныг бодоход Өндөр Гэгээнд олгосон дээрх цол нь лавтай Халхын ч юмуу нийт Монголын шашины “тэргүүнээр” өргөмжлөлөө гэсэн утга байхгүй юм.
Зарим сурвалжид тухайлбал Галдан туслагчын “Эрдэнийн эрх”-д ...” Зургадугаар он шарагчин ухэр (1649) жил, Живзундамба бээр, Баруун Зууд заларч, цагаан барс (1650) жил Дашлхумбийн газраа Банчин эрдэнэ Лувсанчойжижалцангаас гэцэл санваар авав. Мөнхүү жил Тевд Ботала-гийн газраа, Далай лам Агваанлувсанжамцаас Живзундамба хутагт хэмээх цол, шар торгоны шухэр хэрэглуулэв”...хэмээн бүүр 1650 онд Жибзүндамба хутагт цол авсан тухай өгүүлжээ.

Гэвч Эеэр Засагчийн 4-р оны [1647 он] зуны дунд сарын шинийн таванд Манжийн хаанаас Өндөр Гэгээнд явуулсан захидал...”Qagan u jarliy bichig.Jibzundamba qutuy tu dur ilgebei”...гэж бичсэн байгаа нь 1647 онд нэгэнт Жибзүндамба хутагт цолтой болоод байсаныг батлаж байна.

Нөгөө талаар наандаж 1645 онд Жибзүндамба хутагт цол шагнасан тул ...” 1639 оны намар халхын Ширээт цагаан нуур хэмээх газар хийсэн халх Монголын хан ноёдын чуулганаар Занабазарыг бурхан шашины тэргүүн Жибзүндамба хутагтаар албан ёсоор өргөмжлөн залжээ”... гэх хэллэг итгэмжгүй байна.
Түүнчлэн Халхын баруун,зүүн гарын ноёдуудын чуулган нийт гурван удаа болсон байдаг.1596 онд Тарна голд, 1686 онд Хүрэн Бэлчирт, 1691 онд Сөнөдтийн Ар Элстэйд тус тус болж түүхэн ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж байжээ.Харин1639 онд Ширээт Цагаан нуурт чуулсан гэх түүхэн баримт одоогоор байхгүй бөгөөд цаашид нарийвчлан судлууштай юм.
Мөн “Халхын шарын шашины тэргүүн” гэх цол түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн баримт алга. "Халхын шашины тэргүүн" гэх хэллэг нь тухайн үеийн эх сурвалж,данс хараад тааралдахгүй байх ба Чин улсын албан түүхэнд ч ийм хэллэг огт хэрэглэгдэж байгаагүй нь ерөөс ийм цол гуншинг хэн хэзээ бий болгож бие биеэсээ дам эшлэн хэрэглэх болов гэж эрхгүй бодоход хүргэж байна.
Энэ нь хожимын хүмүүс нэн ялангуяа Өндөр Гэгээн Занабазарыг эрхгүй шүтэн бишэрч хайрлан хүндэлдэг орчин үеийн түүхч,судлаачидын зохиосон нэршил боловуу.
Тухайлбал Манжийн албан ёсны түүх болох “Энх-Амгалан хааны бодлогийн бичиг”,”Гадаад Монгол,Хотон аймаг ван гүнгүүдийн илтгэл шастир” зэрэгт Өндөр Гэгээнийг “ Жибзүндамба хутагт” л гэж нэрлэж бичсэн байхаас Халхын “шашины тэргүүн” гэсэн хэллэг ердөө ч байхгүй байна.
Мөн “Монгол данс эвхмэлийн эмэхтгэл” хэмээх Манж, Монгол ноёдын харилцсан захидалын эмэхтгэлд ч мөн адил тэмдэглэгджээ. Өндөр Гэгээний өөрийнх нь захидал тамга сэлт ч “Жибзүндамба хутагт” гэсэн нэртэй байдаг.
Иймд Халх нь Да Чин улсад дагаар орохоос өмнө буюу 1691 оноос өмнө Өндөр Гэгээн нь нийт Халх цаашлаад Монголын шарын шашины “тэргүүн” байсан гэх асуудал эргэлзээтэй болж ирж байна.
“Эрдэнийн эрх”-д...”Дагалдаагаар зарлигаар Живзундамба хутагтыг туслан, их лам болгон ергемжилж, шарын шашныг бариулан, тэдний энэ удаа бараалхсан гучин таван хун нарыг жонон, ноён хэмээх хуучин цолыг халж ван, бэйл, тайж болгон овермец ергемжлехуйд”...гэж бичжээ. Энэ бол Өндөр Гэгээнийг Халхыг авч Да Чин улсад дагаар орсоны ёслол болох 1691 оны Долооннуурын чуулганд анх “их лам” болгон өргөмжлөсөн тухай тэмдэглэл юм.
Чухам эл үеэс хойш Өндөр Гэгээнийг халхын шашины тэргүүний хувиар авч үзэх болсон нь Манж Чин улсын түүхэн баримтуудаас харагдах болно.
Энэ талаар доктор Г.Сүхбаатар багш ...”Халхад гэнэт шинээр бий болсон Богд хэмээх Халхын шашины тэргүүнийг нэрлэх цол ,мөн Өндөр Гэгээнээс эхлэсэн 8 богдын дүр бол Манж улсын төрийн колончлох бодлогын бүтээгдэхүүн мөн”...гэж бичжээ.
Мөн Өндөр Гэгээнийг 1639 онд хутагтаар өргөмжлөсөн асуудал нь ч Халхын Баруун ,Зүүн гарын хангуудын тохиролцсоны дагуу хийгдсэн үйлдэл биш бөгөөд Халхын баруун гарын ноёд энэ асуудалд өөр байр суурьтай байсан болохыг дам нотлож болох баримт тааралдаж байна.

Тухайлбал МУҮТАГ-т хадаглагдаж буй нэгэн албан бичигт ..." Баруун хоёр аймагийн нутаг хэдүй хол боловч бид дөрвөн аймаг энэ мэт бага сага албыг харилцан тэгшлэлцээд байдаггүй юу...бүх Халх дөрвөн аймагийн итгэл [Жибзүндамба хутагт ] блам гэгээнийг харин бидний хоёр аймагийн (Түшээт хан, Сэцэн хан аймагууд )блам гэх нь арай хөнгөдсөн мэт боломуу"...гэж бичиж байжээ.[доктор. Ж.Гэрэлбадрах.]
Энэ бол Халхын баруун гарын хоёр аймаг Жибзүндамба хутагтыг үнэндээ Халхын зүүн гарын блам л гэж хардаг байсаныг нотлож байгаа хэрэг юм. Жибзүндамба хутагтад хандах Халхын Баруун хоёр аймагийнханы хандлага үүгээр зогсохгүй уншлага ном,зурхайгаа Хүрээний Богд [Жибзүндамба хутагт] -ыг бус Ойрадын Заяа Бандидыг дагадаг байсан нь бүр саяхан 8-р Богдын үе хүртэл үргэлжлэсэн юм.
Дээрх баримт нь хэдүй 2-р Богдод хамаарах хэдий ч Өндөр Гэгээний тухайд ч мөн ялгаваргүй байсан гэдэгт эргэлзэх шаардлага байхгүй юм.
Иймд Өндөр Гэгээнийг 1639 онд Халхын "шашины тэргүүн"-ээр Халхын ноёд тодруулсан гэх асуудал батлагдахгүй байхын сацуу Занабазарыг хутагтаар тодруулсан явдал нь зөвхөн Түшээт ханы зүгээс хийгдэж Сэцэн хан дэмжсэн үйлдэл ,харин Баруун гарыхан буюу Засагт ханыхан төдий л ач холбогдол өгөөгүй аль эсвэл түүнд нь оролцоогүй болохыг л харуулж байна.
1650 оноос эхлэсэн Халхаас манж Чин улсад очсон элчийн бүртгэл тэмдэглэлээс үзвэл Жибзүндамба хутагт нь нийт Халхыг шашины хувьд төлөөлж байгаагүй байна...."Халхаас Манж Чин улсад илгээж буй элчийн бүрэлдэхүүнийг ажиглавал Халхын зүүн гарыг төлөөлж Жибзүндамба хутагтын төлөөлөгч явдаг байсан бол Баруун гарыг төлөөлж Майдар хутагтын төлөөлөгчид явдаг байжээ.
Энэ байдлаас үзэхэд тухайн үеийн Халхын Баруун гарынхан Майдар хутагтыг ,Зүүн гарыхан буюу Түшээт хан,Сэцэн ханыхан Жибзүндамба хутагтыг тус тус шүтэж байсан бололтой.
Иймд Монголын түүх бичлэгт нэгэнт тогтсон Өндөр Гэгээн Занабазарыг Халх нийтээрээ тахин шүтэж байсан гэх үзлийг дахин нягтлууштай мэт санагдана"...
[Э.Жигмэддорж Халх Манжийн улс төрийн харилцаа.] гэжээ.

Мөн 1686 оны Хүрэн Бэлчирийн чуулганы дараа Түшээт хан Чахундоржийн Да Чин улсын Энх-Амгалан хаанд өргөсөн айлтгалд Халхын Баруун гараас ойж ирсэн улс амьтаныг хэрхсэн талаараа ..."Нутгийн учир дээрхийн зарлиг Жибзүндамба хутагт лугаа зөвлөж нутаглуул гэж айлтгасанд Жибзүндамба хутагтын зарлиг: Баруун гар эсэ халгаавч учирсан блам нь Майдар хутагт тул Майдар хутагтын дэргэд цуглуулж төвхнүүл хэмээсэнээр Майдар Хутагтын дэргэд цуглуулж нутаг улс болговой"...гэж бичжээ.[Да Чин гүрний Дотоод яамны Монгол бичигийн гэрийн данс.2005 ]
Энэ бол Өндөр Гэгээн Занабазар өөрийгөө нийт Халхын бурхан шашины тэргүүн мэтээр үзэж байгаагүйг түүний ах Түшээт хан Чахундоржийн үгээр харагдаж байх мөртлөө Халхын Баруун гарын блам нь Майдар Хутагт байсаныг хоёргүй нэгэн утгаар батлаж байна.
Үүнийг батлаж болох өөр мэдээ ч мөн буй ажээ. Урианханы Эрх Үйзэн ноёны айлтгалд...”Богд хааныг ширээнд гаргах Тарна голын чуулган дор,Өвөг эцэгийг минь Үйзэн ноёны засаг тавьсан.Түүний хойно эцэгийн минь долоон хошуу туулай жил дор Эрдэнэ зуугийн дэргэд чуулган болж хоёр хутагтын гэгээнийг залж эв эеээ хэлэлцэхэд Зонховын шар малгайн дор туслалцав гэж эцэгийг минь дархалж Буйма дайчин хошууч цол соёрхож засагт тавьж хайрласан учир ийм билээ” ...гэжээ.
Энд гарч буй “хоёр хутагтын гэгээн” гэж Өндөр гэгээн болон Майдар хутаг хоёрыг хэлжээ .


Дээр авч үзсэн баримтууд бол :
1-рт. 1638 онд Занабазарын даахийг нь үргээх хуримд Халхын Зүүн Гарын голцуу ноёд оролцож Сэцэн хаанаас “Гэгээн” цол өргөсөн байна.
2-рт. Дараа жилд нь буюу 1639 онд Ширээт Цагаан нуур гэх газарт болсон “чуулганаар” Занабазарыг хувилгаан дүрд урьдчилан тодруулж улмаар Түвдэд элч илгээн ямар хувилгааны хойд дүр болохыг нь асуулган мэдсэн байна.
Далай лам ,Панчин Эрдэнэ нараас Өндөр Гэгээнийг “Жамъяанжамц цоржийн хойт дүр ,Жибзүндарнат Гунгаанинбоогийн дараах дүр” болохыг хариу айлджээ.
Уг “чуулганд” Халхын баруун,зүүн гарын ноёд ,Халхын 3 хангууд оролцсон гэх баримт байхгүй байна.
3-рт. 1645 онд Далай ламаас Өндөр Гэгээний 10 насны ойг тохиолдуулан “Умар зүгийн амьтны итгэл Богд Жибзүндамба хутагт” хэмээх цол тамга шагнажээ.
4-рт. 1691 оны Долооннуурын ёслолын үеэр анх удаа Да Чин улсын хаан Энх-Амгалангаас “ИХ ЛАМ” өргөмжлөгдсөн байна.
Иймд Өндөр Гэгээнийг Халхын “шарын шашины тэргүүн”-ээр өргөмжлөсөн асуудал нь Халхчуудын зүгээс бус Манж Чин улсын зүгээс хийгдсэн үйлдэл болох нь энэ мэт баримтаар батлагдаж байна.
Албан ёсоор Халхын “шарын шашины тэргүүн” гэх цол 1691 оныг хүртэл байгаагүй ба Манж Да Чин улсын зүгээс Өндөр Гэгээнийг нэн эртнээс тусгайлан авч үзэн ,түүний нэр нөлөөг өргөх болсон нь 1686 оны Хүрэн Бэлчирийн чуулганаас тодхон харагдах ажээ.
Энэ тухай доктор Гүнжийн Сүхбаатар асан ...” Манжийн хаад...Богд гэдэг шашины цолыг Монголд анх удаа бий болгоод ,бодгаль хүнийхээ хувьд өөрсөддөө дуулгавартай байж болох тийм хүнийг тухайлбал Занабазарыг Монголын анхдугаар Богд болгож чадсан бололтой”...гэжээ.
Баримтаар авч үзвэл Богд гэх цолыг Далай ламаас 1645 онд Өндөр Гэгээнд олгосон нь үнэн байх тул Манж Чин улсаас Халхад уг цолыг нэвтрүүлсэн гэж үзэж болохгүй байна.
Чин улсаас Халхыг баримтлан захирах бодлогынхоо хүрээнд ..."Халх Монголд урьд нь байгаагүй Богд гэх цолыг Занабазарт Манж Чин улсаас олгосон"...гэх СОЦ-ын үеийн түүх бичлэгийг нягтлан үзвэл Өндөр Гэгээнд Манж Чин улс бус Түвдийн Далай бламаас Богд гэх шашины цолыг олгожээ ,Харин "Халхын шашины тэргүүн" гэх улс төрийн утга агуулгатай статусыг бол Манж Чин улсаас олгожээ .

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/