| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Жа лам салан тусгаарлагч уу ? https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=194158 |
1 хуудас 1 |
| Зохиогч: | Allergic Jet [ 1-р сар.18.16 10:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
чиний золбин өгүүллэгүүд чинь тун удахгүй устгах болно! |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 1-р сар.19.16 9:52 am ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Жаа ламын зүрхийг нухсан улс нь хувааж идсэн гэдэг... Хүний зүрх зооглох ямар байдаг бол? |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.19.16 10:27 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Нанзад жинхэнэ баатар эр байжээ. Хорьдугаар зуун гарчихсан байхад нэгээр ч тогтохгүй хүнийг амьдаар нь өвчиж байсан хүн араатаныг яг цагаа олж устгасан баатар эрийн дурсгалыг хүндэтгэе. Тэгэхэд амьдаараа өвчүүлсэн эрийн удам судар тасраагүй, ач хүү нь одоо Эрдэнэтэд амьдран шүлэг дуу тэрлэнхэн сайхан л явна. Харин Жа-гийн сүнс тамд заларсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. |
|
| Зохиогч: | Саруул [ 1-р сар.20.16 12:36 am ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
http://www.uvsu.mn/content/29842.htm Дамбийжаагын амьдаар нь өвчсөн хүний арьс Чех улсын Прага хотод байна. 2014 оны 2 сарын 8 ![]() Амьдаар нь өвчсөн хүний арьс “Прага хотын үндэсний музей 1981 онд нэгэн өвөрмөц гайхалтай үзмэрээр баяжсан нь амьдаар нь өвчиж хатаасан хүний арьс байлаа. Энэ нь Жа ламын хамаатан бөгөөд муудалцсаны улмаас түүнд баригдаж тамлуулсан Хайсан хэмээх ноён хүний арьс ажээ. Үзмэрт хамаатай баримтуудыг дурдвал: - Үзмэрт хамааруулан тэр үеийн Петрградын Гадаад хэргийн яамнаас Ховд хотод суух ерөнхий консул В. Любовт өгсөн Жа ламыг барьж Орост хүргэх тухай тушаал, Ховдын тойргийн дарга ахмад Еповоос Сибирийн буудлагын 41-р хорооны дарга ахмад В.Булатовт өгсөн, уг ажиллагааг гүйцэлдүүлэх тухай тушаал - Даалгаврыг биелүүлсэн тухай ахмад В.Булатовын илтгэл - Энэхүү ер бусын үзмэрийг олсон тухай В. Копецкийн тэмдэглэл - Түүхч, монголч эрдэмтэн Ширдэв, А.В.Бурдуков, академич Майский, Позднеев нарын, Жа ламыг бие хүнийх нь хувьд болон тэр үеийн гадаад Монголын улс төрийн байдлыг судалж бичсэн судалгаа баримтууд (И.Шима 1980) зэрэг байна. Ахмад Булатовын Эрхүүд авчирсан Хайсан ноёны арьсыг 1920 онд Вацлав Копэцки хэмээх чех хүн бичиг баримтын хамт өөрийн болгож авчээ. В. Копэцки Сибирьт ажиллаж байсан хугацаандаа яг Булатовын гэрт амьдарч байсан бөгөөд 1920 онд тэрхүү арьсыг Прагад авчирчээ. В. Копэцкийг нас барсаны дараа энэ нь Прагийн Үндэсний музейд шилжсэн юм. Жа лам өөрийн хамаатан ноён Хайсантай маргалдан муудалцсанаас уурсан хилэгнэж түүнийг баривчлах тушаал өгчээ. Хайсан ноёны эх Жа ламын зэрлэг догшинг мэдэх учраас тэр даруй түүн дээр ирж хүүгийнх нь амийг өршөөхийг гуйж, өөрийнхөө бүхий л хөрөнгө, алт мөнгөн эдлэл, үнэт чулуу, арьс ширийг амалж байдаг бүх малаа тууж авчиржээ. Жа лам нүүрэн дээр нь зөвшөөрсөн дүр үзүүлэн амласан бүхнийг нь авч буцаасан ч золгүй ноён Хайсангийн арьсыг амьдаар нь өвчих тушаал өгсөн байна. Уг ажлыг туршлагатай алуурч киргиз хүнд даалгахдаа Хайсанг амьд үлдээж арьсыг нь өвчихийг тушаажээ. Яргачин хөлийн улнаас нь эхлэн, дараа нь нурууг нь ярж, сүүлд нь ар дагзыг нь гэх мэтээр өвчиж дуусгажээ. Хайсан ноён ийм тамлалыг даалгүй үхсэн байна. Энэ бүхнийг удирдан хажууд нь харж зогссон Жа лам, арьсыг нь өвчсөн амьд хүүг нь эхэд нь өгөх гэсэн санаа нь бүтээгүйд уурсан хилэгнэсэндээ Хайсангийн толгой руу бууджээ. Дараа нь түүний арьсыг эхэд нь илгээж үзүүлсэн байна. Хөөрхий эх тэр дороо галзуурсан гэдэг. Энэ арьсыг модон хүрээнд тэлж хатаасан байдаг. Уг үзмэр садизм буюу тарчлаан жаргагч явдалд хамаарах аймшигт баримт юм. Жа ламын үйл ажиллагаа нь нацистуудын бөөнөөр хорих лагеруудад хэрэглэж байсан аргаас ч давж гарсан юм. Тухайлбал Дахаугийн хорих лагерьт хүний арьсыг авдаг байсан боловч үхсэнийх нь дараа л салгадаг байжээ. Юуны өмнө хүзүү, нуруу, дараа нь биеийн бусад хэсгийн арьсыг авдаг байж. Хамгийн үнэтэй нь нурууны арьс байсан байна. Арьсаар эмээл, бээлий, гэрийн шаахай, эмэгэй хүний цүнх, чийдэнгийн бүрхүүл зэргийг хийдэг байсан гэдэг. Үүнээс гадна угсаатны зүй судлалын олон жишээ байгаа боловч мөн л үхсэн хүний арьсыг ашигладаг байсан байна. Францын хатан хаан Евгения, цаазаар авахуулсан хар арьстан хүний арьсаар хийсэн бээлий өмсдөг байсан тухай ч баримт байдаг юм. Хүний арьсыг бүтнээр нь өвчиж хатааж хадгалсан үүнээс өөр ямар ч баримтыг бид одоо хүртэл олоогүй байгаа билээ. Жа ламын энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны үндсийг бид буддын ертөнцөд л хайх хэрэгтэй юм” хэмээн Эмануэл Влчэк гуай бичжээ. Увсчууд ингэж бичжээ. Уг нь Дамбийжаа чинь халимаг гаралтай, баатар цагаан хааны албат, оросын иргэн. Ганцаараа монголын хилээр орж ирж яваад баригдаад манжийн шоронд байхад нь оросын консул ярьж байгаад суллуулсан гэдэг биз дээ. Энэ дээр бичсэн худлаа байх. Юун хамаатан садан тэрэнд байх вэ |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.20.16 11:29 am ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ишлэл: ...Увсчууд ингэж бичжээ. Харин тххх. Чехийн Кунскамерт байгаа тулам бол одоогийн БӨ Дэлүүн сумын харъяат Асылбек гэдэг 25 настай хүнийх юм. Энэ талаар "Кесік бас, тірі тұлып" /Огтлогдсон толгой, амьд тулам/ гэсэн баримтат зохиол бий. Уг нь Дамбийжаа чинь халимаг гаралтай, ... Энэ дээр бичсэн худлаа байх. Маань Асылбекийг хуурч авчираад илүү гэрийн тэнд сэм амьдаар нь өвчиж байсныг түүний бэргэн эгч нарын нэг нь санаандгүй харж, улмаар тэнд байсан хүрзээр өвчиж байсан 2 цэргийн нэгийг цохиж алаад өөрөө буудуулан үхсэн байдгийм. Ийнхүү Асылбекийн байдлыг мэдсэн боловч Дамбийжаагийн буутай цэргийн өмнө яаж ч чадалгүй хүчин мөхөсдсөн байдаг юм. Тэгэхээр наад Увс сайт яг эсрэгээрээ бичжээ. Гэхдээ Асылбекээс гадна 2 хүнийг бас амьдаар өвчсөн "туршлагатай" сда байсан гэдэг наад Жа-г. |
|
| Зохиогч: | Mfbfj [ 1-р сар.20.16 12:50 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ишлэл: Нанзад жинхэнэ баатар эр байжээ. Хорьдугаар зуун гарчихсан байхад нэгээр ч тогтохгүй хүнийг амьдаар нь өвчиж байсан хүн араатаныг яг цагаа олж устгасан баатар эрийн дурсгалыг хүндэтгэе. Тэгэхэд амьдаараа өвчүүлсэн эрийн удам судар тасраагүй, ач хүү нь одоо Эрдэнэтэд амьдран шүлэг дуу тэрлэнхэн сайхан л явна. Харин Жа-гийн сүнс тамд заларсан гэдэгт итгэлтэй байгаа шүү.
20-р зуун гарчаад байхад гэжээ........Хм.......20-р зуун гарчаад байхад Хасаг ахан дүүс маань Монголд ямар жигшүүрт бузар гэмт хэрэгүүд хийж байсаныг та бичих үү ?-------эсвэл би бичих үү ?. Чухамхүү Жа ламын ачаар Хасагийн дээрэм тонуул, аллага, хүчирхийлэл зогссон болой. Чухам энэ үүднээсээ л Жа лам Засагт хан даяар алдаршисан юм. Тиймдээ ч Хошуугаараа, Хуйгаараа Аймагаараа түүнийг дагаж байв. Засагт ханы Халхчуудыг Жа ламаас өөр хэн ч хамгаалаагүй нь түүхэн үнэн. |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.20.16 1:43 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Бич ээ бич. Жа-г магтах гээд ядчих юм аа. Тийм ариун амьтан байсан бол ардын засаг наад сда-г юу гэж устгаж байдагийн. Хасагийн дээрэм тонуул, аллага бол монгол хасагуудын аль аль талдаа байсан харилцан үйлдэл. Энэ бол байдаг гэмт хэрэг. Харин хүнийг амьдаар нь өвчиж байсан түүхгүй. Чи бодвол Оспаны дээрэмчид жирэмсэн эмэгтэйн гэдсийг хүүлж байсан гэдэг үлгэрээ ярих гэж байгаа биз. Оспан бол Жа-гийн дэргэд бодь хүн. Тэр өөрөө тийм юм хийж яваагүй, учир нь өдрийн 5 мөргөлөө алгасдаггүй, гэмгүй хүн албал энэ хорвоод биш юмаа гэхэд маргааш Аллахдаа очоод шийтгэлээ амсана гэдгээ мэддэг нөхөр байсан гэдэг. Ер нь хамгийн балиар хэргийг хүнээс ч, бурханаас ч айдаггүй гарууд л үйлддэг юм шдээ. Харин тухайн үедээ муу бүхнээ түүнд чихэх моод дэлгэрсэнээс зүсэн бүрийн алуурчид гэмт хэргээ Оспан руу чихдэг байсан юм. Бас наад Жа-гийн үед шинжааны болоод монголын хасагуудын хоер талд нь үйлчилж дээрэм тонуул, аллага таллага үйлддэг шаарууд байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Жа-д ямар ч гэмгүй 25хан настай залууг амьдаар нь өвчих шалтаг болохгүй. Жа хасагуудад эхлээд алба гувчуур төлүүлж байснаа сүүлдээ өөрт нь шавь орохыг /шашинд орохыг, энэ бол муслим хүнд хамгийн хүнд тулгалт юм/ тулгаж хэрээс хэтэрч эхэлсэн байдаг. Мэдээж хүний нутагт ирсэн хасагууд аль болох хүний эвийг олохыг хичээж байсан болж таарна. Энэ нь тухайн үеийн олон ч явдлаас тодорхой харагддаг юм. Хүний тоогоор ч илт цөөн байсан. Гэтэл нөхцөл байдал ийм байхад Жа л оодорч эхэлсэн байдаг юм шдээ. Тухайн үедээ түүний харгислал тоймоо алдаж, нэрийг нь сонсоод хасаг гэлтгүй монгол хүн ч айж цочдог байсан гэдэг. Гэтэл чам шиг ойрдын синдромтой гарууд үүх түүхээ магтаж ядахдаа ийм амьтадыг бурханчлан шүтэж хүний дургүйг хүргэхээ болимоор юм. |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.20.16 1:55 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Дашрамд хэлэхэд наад Жа чинь эхэндээ арай л даруулгатай байж монголын төлөө бас ч үгүй зүтгэж байжээ. Иймдээ ч Богдоос гавъяа шагнал хүртэж явж. Сүүлдээ хүн байхаа больж Ардын засаг гэлтгүй Богд хаан хүртэл Жа-гаас илт болгоомжилж зайгаа авч эхэлсэн байдаг юм шдээ. |
|
| Зохиогч: | Mfbfj [ 1-р сар.20.16 7:39 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ишлэл: Бич ээ бич. Жа-г магтах гээд ядчих юм аа. Тийм ариун амьтан байсан бол ардын засаг наад сда-г юу гэж устгаж байдагийн. Хасагийн дээрэм тонуул, аллага бол монгол хасагуудын аль аль талдаа байсан харилцан үйлдэл. Энэ бол байдаг гэмт хэрэг. Харин хүнийг амьдаар нь өвчиж байсан түүхгүй. Чи бодвол Оспаны дээрэмчид жирэмсэн эмэгтэйн гэдсийг хүүлж байсан гэдэг үлгэрээ ярих гэж байгаа биз. Оспан бол Жа-гийн дэргэд бодь хүн. Тэр өөрөө тийм юм хийж яваагүй, учир нь өдрийн 5 мөргөлөө алгасдаггүй, гэмгүй хүн албал энэ хорвоод биш юмаа гэхэд маргааш Аллахдаа очоод шийтгэлээ амсана гэдгээ мэддэг нөхөр байсан гэдэг. Ер нь хамгийн балиар хэргийг хүнээс ч, бурханаас ч айдаггүй гарууд л үйлддэг юм шдээ. Харин тухайн үедээ муу бүхнээ түүнд чихэх моод дэлгэрсэнээс зүсэн бүрийн алуурчид гэмт хэргээ Оспан руу чихдэг байсан юм. Бас наад Жа-гийн үед шинжааны болоод монголын хасагуудын хоер талд нь үйлчилж дээрэм тонуул, аллага таллага үйлддэг шаарууд байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Жа-д ямар ч гэмгүй 25хан настай залууг амьдаар нь өвчих шалтаг болохгүй. Жа хасагуудад эхлээд алба гувчуур төлүүлж байснаа сүүлдээ өөрт нь шавь орохыг /шашинд орохыг, энэ бол муслим хүнд хамгийн хүнд тулгалт юм/ тулгаж хэрээс хэтэрч эхэлсэн байдаг. Мэдээж хүний нутагт ирсэн хасагууд аль болох хүний эвийг олохыг хичээж байсан болж таарна. Энэ нь тухайн үеийн олон ч явдлаас тодорхой харагддаг юм. Хүний тоогоор ч илт цөөн байсан. Гэтэл нөхцөл байдал ийм байхад Жа л оодорч эхэлсэн байдаг юм шдээ. Тухайн үедээ түүний харгислал тоймоо алдаж, нэрийг нь сонсоод хасаг гэлтгүй монгол хүн ч айж цочдог байсан гэдэг. Гэтэл чам шиг ойрдын синдромтой гарууд үүх түүхээ магтаж ядахдаа ийм амьтадыг бурханчлан шүтэж хүний дургүйг хүргэхээ болимоор юм.
1-рт.----Та арай Хасагууд Монголчуудыг гэдсийг нь хүүлж хүүхэдийг нь гаргаж хаях, амьдаар нь шатаах, одоогийн Лалын дээрэмчид адил олноор нь мөчилөх, хүүхэдүүдийг галд шидэх, Жирэмсэн эмэгтэйн хөхийг огтолж хаях , нүдийг нь ухах нь........."байдаг л".....хэрэг.....ерөөс ингэх нь зөв гэж үзэж байгаа болотой.Энд хүчиндэх , чихийг нь огтлох зэргийг бол тооцоогүйшүү. Энэ туламлуулсан сүг бол 1913 онд Монголд орж ирэн дээрх гэмт хэргүүдийг хийж асан 100 гаруй Лалруудын 2 толгойлогчийнх нь нэг нь юм. Ийм новшийг өвчих ч багадна. Ингэж байж л Хасаг лалруудын дээрэм тонуул нэг хэсэгтээ зогссон байдаг. Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа. Тухайн цагтаа ч Богд хаан, Ханддорж чин ван нараас Жа ламын Хасагийн алуурчин-дээрэмчидийг хашраасан энэхүү гавъяаг нь сайшаасан захидал архивт байж л байна. 1910-1950 иад оныг хүртэл 40 жил Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчинсөн Хасагуудын дээрэм тонуул тасраагүйг түүх гэрчилнэ. 2-рт----Оспан Сда-г энд ярихгүй . Хятадууд энэ новшийг дүүжилж тонилгосон нь тун зөв хэрэг байсан. Олон Монголчуудыг алсан лалардаа. 3-рт.---Хэдэн дээрэмчин -алуурчин Хасагуудаа өмөөрөх сэтгэлийг чинь ойлгож байна.Гээд наад Сдануудыг чинь БУРУУШААДАГ эрүүл саруул үзэл бодолтой Хасагууд ч бишгүй байдагшдээ........Чам шиг чичрээд л дайрчихдаггүй юм. Дээрэмчин-алуурчин л бол тэгээд л...үхэх ялтай гэмт хэрэгтэншдээ.....тэр тусмаа хил даваж орж ирсэн алуурчидтай..ямар ёс суртахуун ярих юм бэ ?. 4--рт. Жа лам доллар биш. Хүн бүрд таалагдах албагүй. Чиний дургүй хүрээд яадаг юм бэ ?. Дургүй чинь хүрдэг бол дуртай юмаа л умшиж байлдаа. 5--рт. ----Энд Жа ламын тулгар төрөөсөө салан тусгаарлас ан эсэх асуудлыг хөндсөн болохоос түүний "ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН"----талаар авч хэлэлцээгүйг болгаанауу. Энэ талаар та тусгайлан сэдэв нээвээс миний бие идэвхтэй оролцох боломжтой байна. |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.20.16 8:24 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ямар ч үндэстэнд бахархах түүх байдаг. Яг үүнчлэн монгол хасагийн алинд ч хүн амьтнаас ичээд байх түүх байхгүй. Гол нь түүхээрээ зөв бахархах хэрэгтэй. Ухаандаа германчууд гитлерээр бахархдаггүй биз дээ. Гитлер хэдий герман орныг дэлхийн 1 дайны үнснээс босгоод ирсэн ч. Наад Жа чинь тухайн үедээ гавъяа байгуулсан байж болно. Гэхдээ дараа нь гай нь гавъяагаа дарсан учир монголын төр устгасан юм. Ийм хүнийг өмөөрч байгаагаараа чи засаршгүй синдромтой гэдгээ нотолж байгаа хэрэг. Тэр туламдуулсан нөхөр бол чиний хэлснээр дээрэмчдийн толгойлогч байсан бол түүний үр хүүхэд юу гэж монголд байгаад байсан юм? Тэр чигээрээ шинжаандаа буцаад дүрвэх байсан шдээ. Ямар ч үндэслэлгүй худлаа зүйл. 1940-онуудад баруун аймгийг Оспан түйвээж байсан үнэн боловч дээрхи аллагыг яг өөрийн биеэр үйлдэж байсан баримтыг чи хаанаас ч олохгүй. Харин муу л гэвэл хойд овоохой гэдэг шиг дунган, чантуу, шибе, шинжааны ойрд, мөн мэдээж хасагуудаас бүрдсэн янз бүрийн дээрэмчдийн үйлдлийг түүнд чихдэг байсан юм. Шинэ сэдэв нээвэл гэчихжээ. Чамайг наад албан есны мангуугаа яриад түүгээр явж байхад энэ Оспан, Жа нарын тухай энд зөндөө хэлэлцэгдсэн байдаг юм шдээ. Чи тийм сэдэв нээлээ гээд тэнд өөрөө өөртэйгээ ярихгүй бол хүн тоож шиншлэхгүй байлгүй дээ. Дашрамд хэлэхэд Оспан дүүжлүүлж биш буудуулж үхсэн. Яг Жа шиг. Гэхдээ Жа шиг өгөр толгой нь энд тэнд хожмоо үзмэр болж яваагүй болно. |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 1-р сар.21.16 10:28 am ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу..Ухнаа гуай...Тэгвэл энэ чинь дотоод хэрэг байнашдаа.. Ер нь Монголчууд энгийн үед номхон бяруу шиг мөртлөө дайн тулааны үед арслан барс шиг дошгирдог гэсэн үгс нууц товчоонд бий.. Энэ бол үхэр улай үзэхээр дошгирдогтой адил зүйл.. Жишээ нь хүний зүрхийг амьдаар нь сугалж сүр сүлдээ тахих ёс жаяг байна..Хатанбаатар хүртэл үүнийг өөрөө гардаж хийдэг байсан гэхээр бараг энгийн зүйл байсан болтой.Шар цэргийн Түгж жанжин хүртэл 8 хүний зүрх сугалсан гэж байгаа юм.Мөн өчнөөн төчнөөн хүнийг хөнгөлж зассан гэдэг.. Алтайн урд сумдууд хасгийн өлөн дээрэмчдийн хөлд голдуу нэрвэгдэж байсан..Манай нутаг хавиар гуринхалсан өлөн айхтар таван хасаг хулгайч л сэтэрхий тэвнэ ч хамаагүй хуу хамж аваад арилдаг байсан тухай яриа бий.Хүн амьтан алж байсныг мэдэхгүй юм.Энэ талаар бүүр ардын дуунд хүртэл орчихсон байгаа.. Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ... |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 1-р сар.21.16 12:25 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ишлэл: Ямар ч үндэстэнд бахархах түүх байдаг. :
A Mongolian Traditional song about Kazakhs stealing goats or sheep. The lyrics are saying "Where is my herd?" The message of 'Tavan hasag' is about the 5 Kazakhs who would rob the Mongolian herders. They would attack the herders and threaten them to kill them unless they gave up everything they had. So one victim, gave them all his animals, and grieving over his loss, composed this song. |
|
| Зохиогч: | көктүрік [ 1-р сар.21.16 2:50 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Хүний сэдэвд юм бичиж байдаг миний ч буруу лдаа. Иймд ИМФБЖ-аас хүлцэл өчье. "Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа" гээд хэнхэглэж байхыг бодоход маань эр түүхийн хүрээлэн хавьцаа ширээ сандал бөглөдөг доовторуудын нэг бололтой дог. Ишлэл: Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу.. тэгж таарлаа даа Ишлэл: ..Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ... миний ургийн бичиг дээшээгээ 12 үе хүртэл бичээстэй байгаа. тэрэн дотор одоохондоо манж хятад хүний нэр харагдахгүй л байгаам даа. |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 1-р сар.26.16 5:31 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жа лам салан тусгаарлагч уу ? |
Ишлэл: Хүний сэдэвд юм бичиж байдаг миний ч буруу лдаа. Иймд ИМФБЖ-аас хүлцэл өчье.
Тэхээр 13 дах өвгөө чинь хунхууз байх магадлалтай гэсэн үг... "Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа" гээд хэнхэглэж байхыг бодоход маань эр түүхийн хүрээлэн хавьцаа ширээ сандал бөглөдөг доовторуудын нэг бололтой дог. Ишлэл: Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу.. тэгж таарлаа даа Ишлэл: ..Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ... миний ургийн бичиг дээшээгээ 12 үе хүртэл бичээстэй байгаа. тэрэн дотор одоохондоо манж хятад хүний нэр харагдахгүй л байгаам даа. |
|
| 1 хуудас 1 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|