#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Төмөр зам бол боолын хөдөлмөр
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=194140
1 хуудас 1

Зохиогч:  Шинэ Гүүр [ 1-р сар.13.16 11:29 pm ]
Постын сэдэв:  Re: Төмөр зам бол боолын хөдөлмөр

Ер нь хүний хөлс хөдөлмөрийг сорж, боолчилж барьсан юм өгөөжөө өгөхдөө тааруухан байдаг байж мэдэх юм. Манай яруу алдарт Монгол-Оросын хамтарсан Төмөр зам том жишээ нь байна шүү дээ. Аль 1949 онд хийгдсэн гэрээнээс хойш лавтай 66 жил болж байна. Гэтэл Оюутолгой дээр 20-30 жилд хувиа нэмж, 51 хувь болгоно гэхээр үхэх гээд байдаг. Эрдэнэт гэхэд 34 жил болж байж Монголчууд 51 хувиа авсан байдаг. Гэтэл энэ төмөр зам арай хэтэрлээ, 66 жилд өртөгөө лавтай 12 дахин нугалчаад байхад л оросууд хувь эзэмшээд гонжроод байхийн. Үнэндээ хэдэн муу орос цэргүүдийг л боолчилж бариулсан эд, хоригдол ч гэсэн болно.

Зохиогч:  Шинэ Гүүр [ 1-р сар.13.16 11:35 pm ]
Постын сэдэв:  Re: Төмөр зам бол боолын хөдөлмөр

Хүн харамч нарийн байж болно, гэхдээ юманд бас хэмжээ хязгаар гэж байх ёстой ёо доо, хоригдол цэргүүдийн цус, хөлсөөр маш бага өртөгөөр барьчаад тэгээд 66 жил болж байхад болоогүй хувь эзэмшинэ гээд үхэлдээд байдаг, ямар гээч шунал тачаал вэ? Ер нь хараад байхад оросыг дэмжигчид туйлын ховдог шунахай хирнээ бусдад гар тэнийлгэхдээ их тааруу. Женко компани гэхэд л улсад инээд хүрмээр бага татвар төлнө, тэгсэн хирнээ соц нийгэмд хэдэн өвгөд хөгшидийн ууц нуруугаа хугалан байж босгосон бэлэн үйлдвэрүүдийг хэдэн копеикний үнээр АН-ын дарга байгаа Зи гэгчээсээ салгаад авчихсан түүхтэй, ажилчиддаа ч олигтой цалин хөлс төлчиж чадахгүй.

Зохиогч:  Шинэ Гүүр [ 1-р сар.13.16 11:40 pm ]
Постын сэдэв:  Re: Төмөр зам бол боолын хөдөлмөр

Монгол улс төмөр зам тавих гэж байгаа л бол ном, журмынх нь дагуу явах хэрэгтэй. Эхлээд мэргэжлийг эзэмшсэн хүмүүсээс сонгож, зах зээлийнх нь жишгээр цалин хөлс, хөдөлмөр хамгаалал, үйлдвэрчин гээд бүх нөхцлөө хангаж байгаад ажилд авж, чанартай даацтай хандах хэрэгтэй. Тэрнээс мэргэжил боловсролыг дамжаа дүүргэх хэмжээний гэж үнэлдэг улсууд хэдэн сар курсад суулгаад барьсан болж болохгүй. Ер нь боловсролыг нулимагчдыг зайлуулах хэрэгтэй. Боловсрол, мэдлэгийг хог новш шиг үзэж, үнэлэмжийг нь унагахтай эвлэрж огт болохгүй. Төмөр замчин болох гээд 4-5 жил сурж байгаа хүмүүс хэн бэ, маанагууд учраас хэдэн сарын курсын юм сурах гэж хэдэн жил бойтогносон болж таарж байна уу? Тийм биш шүү дээ, дэлхий даяар л ингэж олон жилээр сургадаг.

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/