#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.24.26 12:36 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 10 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 9:37 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүний ёсноос гадуур хүчирхийлэн доромжилжээ.

Зураг




Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Жигшүүрт хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг өчигдөр зорьсон юм.

Тус сумынхныг ахмадын баяраа тэмдэглэж байхад нь очиж таарлаа. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ахмадын баяр зохион байгуулж, сумын ТМС-ийн байранд өндөр настай иргэд бүгд ирцгээсэн байв. Уулзсан болгон Засаг даргын орлогч Б.Ханбаатар нарын үйлдсэн хэргийн талаар толгой сэгсрэн ярьж байлаа. “Энэ хүүхдүүд Монгол Улс даяар сум нутаг орныхоо нэр хүндийг муу муухайтай хутгачихлаа. Яах гэж ийм араатнуудыг сонгов оо гэж харамсаж байна. Эрдэм боловсролтой, цэргийн сургууль төгссөн болохоор нь аливаа зүйлд шударгаар хандах байх гэж итгэж найдаж байлаа. Ийм ч юм болох гэж. Баянчандмань сумын тухай сайн сайхан яриа, үйл явдал л гардаг байсансан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээр түмэнд танигддаг боллоо” хэмээн халаглаж байв. Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарыг жигшин зэвүүцэх нэгэн байхад “Арай ч ийм хэрэг хийчих хүүхдүүд биш юмсан. Манай сумын урдаа барьдаг том сэхээтнүүдийн үр удам юмсан” гэх хүн ч байлаа.



Жигшүүрт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн Б.Ханбаатарын гэр

Аргын тооллын намрын дунд сарын бар өдөр Монголчууд унагаа тамгалж бэсрэг найр наадам хийдэг билээ. Энэ ёс уламжлалаа дагаж сум орон нутагтаа адуучин хэмээн нэрлэгдэх болсон н.Ганзоригийнх унагаа тамгалсан байна. Сумын төвөөс Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар тамганы найранд ирсэн байна. Тэднийг ирэх үед Ганзоригийнх унагаа тамгалаад дуусчихсан, найр эхэлж байжээ. Айл, саахалтын хүмүүс цугларч хуруудаж, дэмбээдэж байхад дарга нар ирцгээжээ. Гэрийн эзэд сумынхаа дарга нарыг хүрч ирсэнд ихэд бэлгэшээж гэрийнхээ хойморт суулган дуу хуураа эхлүүлсэн байна. Архи, айраг ч элбэг дэлбэг байсан аж. Хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст хүмүүс согтож эхэлсэн байна. Гэтэл Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Тэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсан аж.

Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай сууж байсан гэнэ. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд гар утас руу нь залгасан байна. Утсаа аваад ярьтал “Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдсэн байна. Удалгүй сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Эрхэмтөр машинтайгаа давхин иржээ. Эрхэмтөр цагдаа нарт мэдүүлэхдээ “Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Б-г аваад хурдан хүрээд ир. Дэлгүүрээс хэдэн шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс архи авчихаад Б-г ажил дээрээс нь аваад Сүүж уул руу явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Эрхэмтөр хохирогч эмэгтэй Б-г аваад очих үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар авчирсан архийг уулгасан гэнэ. Б-д хэд хэдэн удаа аяга дүүрэн архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон байна. Ингэхдээ Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож тархийг нь хүнд гэмтээж ухаан алдуулсан бололтой. Б.Ханбаатар Б-г олон цаг зодсон бололтой шарх сорви, бэртэл гэмтэл биед нь байсан гэнэ. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсан байна. Бүр уруул нь сэтэрч, тархи нь энд тэндгүй хагарсан байжээ. Б.Ханбаатар бүр ч догширч араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.

Б.Ханбаатарыг жигшүүрт хэрэг үйлдэж, хөөрхий Б аврал эрэн хашгирч байхад Г.Ариунболд, Эрхэмтөр нар айлдаа найрлаж байсан гэнэ. Ингээд Г.Ариунболд Тамгын газрын жолоочоо дуудсан байна. “Машинаа барьж чадахгүй болтлоо согтчихлоо. Энд ирээд авчих” гэсэн аж. Тамгын газрын жолооч даргаа очиж авахаар явах үед зам дээр Б.Ханбаатарын машин зогсож байсан гэнэ. Машины гэрэл асаалттай, хаалга нь онгорхой, хажууханд нь Б газар хэвтчихсэн, тэр хавиар нэлэнхүйдээ цус болчихсон байжээ. Харин Б.Ханбаатар машиныхаа суудал дээр ухаангүй унтаж байжээ. Байдал бишидсэн гэдгийг мэдээд Тамгын газрын дарга Г.Ариунболдод мэдэгдэж нийслэл рүү яаралтай аваад явжээ. Ингэхдээ Б.Ханбаатар зодуулж, хүчирхийлүүлж ухаан алдсан Б-г шууд улсын эмнэлэгт аваачилгүй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр авч явсан гэх яриа Баянчамандмань сумынхны дунд гарсан байв. Гэхдээ тэд УКТЭ-т хүргэсэн байна. Хохирогч Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа. Домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа гэсэн юм.

Б.Ханбаатар, Г.Ариунболд нарын маргалдаж, зодолдох болсны учир шалтгааны талаар сумын иргэд ийн ярьж байна лээ. Б.Ханбаатар шинээр ажилд орсон Б гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэнэ. Б-г Б.Ханбаатар албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл ч байна. Б.Ханбаатар Б нарыг холбоотой гэдгийг Г.Ариунболд төдийгүй сумынхан мэдэх болсон байна.

Баянчандмань сум намар болгон өвсөө өөрсдийн хүч бололцоогоор хадаж, улсын фондод хадгалдаг. Өнөө жил энэ ажлыг Г.Ариунболд ахалсан байна. Хадлан бэлтгэхээр явахдаа хохирогч эмэгтэй Б-г хоол, цай хийлгэхээр томилж аваад явсан аж. Хадлан дээр Г.Ариунболд Б нар учир ургуулсан талаарх яриа нэгнээс нэгний ам дамжиж явсаар Б.Ханбаатарын чихэнд хүрчихсэн гэх. Үүнээс болоод Б.Ханбаатар Б-г хардаж найзтайгаа муудалцаж ийм байдалд хүрсэн бололтой.

Б.Ханбаатар, Г.Ариунболд нар арван жилийн найз хоёр юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангийг ч хамт дүүргэжээ. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажилласан нэгэн гэнэ. Хүүгээ өөрийнхөө улс төрийн замналаар явуулахыг хүсэж ийн их сургуульд сургаснаар сумандаа ажилд орсон аж. Харин Б.Ханбаатар Баянчандмань сумын МАН-ын дэд дарга төдийгүй сумын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна. Б.Ханбаатар, Г.Ариунболд болон хохирогч Б гэх эмэгтэй нар хэн бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 10:00 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
МАН-ын төгцөгүүд хуучин байрандаа УБ зочид буудлын өмнөх янхнуудаас байнга авч орилолдож бахиралдаж байдаг байснаас болж намын байрандаа бөгсний бузар оруулж шатаалгасан. Тэдний буухиаг МАН-ын залуучууд үргэлжлүүлж байгаа гэдэг нь тодорхой...

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 10:04 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
яадаг гаж донтон бэ. :m4:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 10:15 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Номтойбаяр гэдэг нэг дийлдэхгүй дархлагдсан хүн байна..
МАН-ынхан яагаад ингэж улаан махны хэрэгтэй орооцолдоод байдаг юм гэхээр МАН-ын данжаад дарга өөрийнхөө хэрэглэдэг дотор газрын бугын чив баавгайн доньтны найрлагатай нарийн эм тунгаасаа залуучууддаа хүртээж байдаг байж болох юм.
МАН ер нь хажуудаа янхандалтыг хөгжүүлсэн нам мөн үү гэвэл мөн.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 10:36 am 
Оффлайн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.30.10 11:06 am
Бичлэгүүд: 1362
Naiman Nomad хэдхэн хоногийн настай ийм олон сэдэв нээх хэрэг байна уу? Энэ олон сэдвүүдээ нэгтгээд ганцхан сэдвийг дорвитойхон хөтлөөд яваач

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 2:24 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Naiman Nomad хэдхэн хоногийн настай ийм олон сэдэв нээх хэрэг байна уу? Энэ олон сэдвүүдээ нэгтгээд ганцхан сэдвийг дорвитойхон хөтлөөд яваач
Тэгж байгаад сонгуулийн өмнө нэгтгэчнээ хөө..

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.15 2:25 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Хүүтэйгээ муудалцаад өөрийгөө бууджээ

Нийтэлсэн: 2015-10-05 13:14:35


Өнгөрөгч баасан гарагт Цагдаагийн газрын рапортод тэмдэглэгдсэн хүн амины хэрэг анхаарал татна.
Уг ноцтой хэрэг өнгөрөгч баасан гарагт Төв аймгийн Баянчандмана суманд болжээ. Тус сумын иргэн, 67 настай Б гэгч өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Талийгаач урд орой нь архи уусан хүүтэйгээ муудалцсан бололтой.
Тэгээд бачууран гомдохдоо оршуулгын гаазр очиж ангийн буугаар өөрийгөө буудсан гэх хэргийг Цагдаагийн газар шалгаж байна.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.16 12:20 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Түүх давтагдав: МАН-ын залуусын зодоон нэгийгээ хэвтэрт оруулав

Зураг

МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.

Эхнээс нь дурдвал, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд болох В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурч улмаар танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тэдэнд зодуулсан Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэд тус аймаг дахь МАН-ын хорооны дарга Ж.Ганбатын урилгаар цуглаад байхдаа уг зодооныг хийжээ. Хамгийн ноцтой нь уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахгүй өнгөрч байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгөв. В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар нь өмнө нь танхайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар өршөөгдөөд байсан гэнэ. В.Рэнцэндорж нь аймгийн НАМЗХ-ны дарга юм байна.

Мөн Орхон аймгийн МАН-ынхан өнгөрсөн сарын 29-нд баяр тэмдэглэж байгаад зодоон хийжээ. Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах Happiness club-д энэхүү үйл явдал болсон бөгөөд тус намын гишүүн н.Алтаншагай Д.Соёлчхүү нар хоорондоо маргалдаж, нэгнийгээ архины шилээр гэмтээсэн байна. Одоогоор цагдаагийнхан уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ.

Ямартай ч соёлтой, мөнгөтэй, боловсролтой залуусаар хүрээгээ тэлж байгаа гэгддэг МАН-ын залгамж халаа, шинэ үеийнхэн иймэрхүү янзтай. 90 жилийн түүхтэй улс төрийн тулхтай хүчин гэгддэг намын залуу үе ийнхүү таагүй мэдээлэлд нэр холбогдож буй нь тус намын нэр хүндийг шавартай хутгаж байна. МАН-ын залуусын нэгнээ хутгалсан, машин шатаасан гэх хэргүүд бүр сүүлдээ иргэдийг дөжрөөх нь. Уг нь сонгууль дөхсөн энэ үед гишүүд нь дор бүрнээ намынхаа нэр хүндийг өсгөх, хамгаалах ёстой байтал зодооны асуудалд орооцолдож танхайн хэрэгтэн болж байдаг. Томчууд нь Төрийн ордонд улс төр хийн шоудаж, дүү нар нь бааранд шоудаж биенээ гэмтээсэн л дүр төрхийг л МАН-ынхан сүүлийн үед үзүүлдэг боллоо.

МАШИН ШАТААЖ, НЭГИЙГЭЭ ХУТГАЛСАН ХЭРЭГ

Өнгөрсөн намар тус намын дэргэдэх НАМЗХ-ын залуус Говь-Алтай аймагт чуулган зохион байгуулах нэрээр архидацгааж унаж явсан машинаа шатаасан хэрэг гарч байсан. Мөн Өвөрхангай аймагт бэсрэг наадам зохион байгуулцгаах үеэрээ хоорондоо муудалцаж нэгийгээ хутгалж байв.
Т.Энхэлээ

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.16 12:20 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Оны өмнө болсон хүчингийн ноцтой хэргийг шалгаж байна

Нийтэлсэн: 2016-01-07 10:18:00


Шинэ оны эхний таван өдрийн байдлаар онц ноцтой гэмт хэрэг гараагүй тайван байна гэж ЦЕГ-аас мэдээлж байна. Харин нууж боломгүй нэгэн ноцтой хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт гарчээ.

Хохирогч эмэгтэйг согтуу байхад нь таван залуу хүчирхийлэхдээ шулуун гэдэс рүү нь гадны биет хийж ноцтой гэмтэл учруулжээ. ГССҮТ-ийн эмч нар хохирогч эмэгтэйд шулуун гэдэс, хэвлийн мэс засал хийсэн ч шархаа даалгүй амиа алдсан байна. Эл хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж хохирогчийн нас барсан өдөр нь сэжигтнүүдийг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 10:21 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
МАН-ын шар сэмжилсэн төгцөгүүд...

Зураг

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 10 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр