#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 6:07 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 13 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 12:20 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
.


Сүүлийн удаа Steppe 1-р сар.28.16 10:51 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 1:29 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
.


Сүүлийн удаа Steppe 1-р сар.28.16 10:51 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 2:31 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ишлэл:
Уйгар хэл монгол хэлтэй маш төстэй байж болох тухай
Уйгар хэл монголтой төсгүй ээ. Яахав хоеулаа нийтлэг алтай хэлний хувьд бусад түрэг хэлнүүдийн адил монгол хэлтэй адилхан дуудагддаг үгнүүд бишгүй л бий.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 2:33 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Нийтлэлч Ганхуяг динлинийг монголчууд бсн гэж үздэг. http://ganhuyag.com/
http://en.wikipedia.org/wiki/Dingling
Талх (салаавч) ганхуяг уу? хо хо хо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.15 10:37 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Зураг

Ой модны оготно зурамнууд талын чононуудыг эрхшээж тархин дээр нь сандайлж сууж чадна гэж та нар яахин сэтгэж чадаж байнааа..Естой нэг тэргэндээ хөллүүлж шавхуурдуулж байхдаа таарсан үхэрнүүд шүү... :lol:


Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.15 9:39 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Ишлэл:
Ишлэл:
Нийтлэлч Ганхуяг динлинийг монголчууд бсн гэж үздэг. http://ganhuyag.com/
http://en.wikipedia.org/wiki/Dingling
Талх (салаавч) ганхуяг уу? хо хо хо.
Биш. Sonin.mn дээр нийтлэл тавьдаг улс төр судлаач Ганхуяг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.16 3:14 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
1 Үүсэл
1.1 Хар дархад
1.2 Ухаа дархад
1.3 Шарнууд
1.4 Хуулар
1.5 Эрхид
1.6 Балагч
1.7 Хорломай
1.8 Ойнод
1.9 Илжгэн
1.10 Соён
1.11 Зоот
1.12 Хаасууд
1.13 Уйгар,Хиргис
1.14 Маанжраг
1.15 Хариад
1.16 Манхилаг
1.17 Урад
1.18 Онход

https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0 ... 0%B0%D0%B4

Үүсэл

555 онд Түрэгийн 3-р хан Кигинь нь [[Саяны нуруу]ны овог аймгуудийг эзлэн авчээ. Өмнөд Сибирийн ой тайгаар нутагладаг монгол, түрэг, самоди овгуудыг ойн иргэд гэж ерөнхийлэн нэрлэж байсан. Ойн аймгуудын зарим нь ой тайгаар ан гөрөө хийж, урцанд амьдардаг, цаа буга малладаг бол илүү хүчирхэг аймгууд нь таван хошуу мал малладаг байсаны нэг нь ойрдууд юм. 1207 онд Чингис хааны хүү Зүчи Ойн иргэдийг эзлэн авсанаар Ойрад нэг гол хүч болж хүчин зүтгэж,14-р зууны сүүлч 15-р зууны эхэн үед Ойрад аймгийнхан Тагна Соёны нуруу орчмоос нүүж,Алтай орчмын нутгаар нутаглан ойн амьдралаас тал бэлд бууж маа эрхлэх болсон.16-р зууны сүүлээр Ойрад Халхын хооронд дайн болж Ойрадын Галдан бошигт Тува,Урианхай,Хотгойд,Дархад нутгийг эзлэн авсан боловч манжийн цэрэгт ялагдаж Гэндэнгийн хүү Бүүвэйн хараанд орж, удалгүй Өндөр гэгээний дархлагдсан шавь гэгдэн Хараа,Ерөө рүү нүүсэн боловч эргэн удалгүй дархад нутагтаа ирж зунд нь Шишгэд голын сав газар, өвөлд нь Баянзүрхын Агар,Бэлтэс,Алтрага хавиар жилийн жилд 200-300 км газар нүүдэллэн амьдарч ирсэн юм. Өндөр гэгээнд шавь буюу албат болж түүнээс өөр хүнд татвар төлөхгүйгээр дархлагсдан тул дархад нэртэй болжээ.

Хубилай хааны үед бий болсон Чингисийн найман цагаан гэрийг сахиж буй Ордос дахь дархадууд Хөвсгөлийн дархадтай холбоогүй.

Дархад шавийг зөвхөн тусгай бичигтэйгээр явж болох хууль гаргасан тул, дархадын нутгаас нь гадагш гаргалгүй янз бүрийн шалтгаанаас болж бусад ястнаасаа тусгаарлагдаж хамгийн хоцрогдсон ястан болсон юм. Манж нар болон, шарын шашинг дэмжигч ноёдууд дархадын хотгорт бөө мөргөлийн хүч их байсан учраас бусад үндэстэнд халдварлаж болзошгүй гэж тусгаарлаж байсан байх магадлалтай. Мөн 1586 онд Халхийн Автай сайн хан Эрдэнэзуу хийдийг бариулснаар шарын шашин улам их хүчээ авч байсан ч, дархадын хязгаар нутаг тэр үед Урианхайн отогт хамрагдаж бөглүү хязгаарт байсан учир бөө мөргөл хэвээр үлджээ.

18-р зууны дунд үеэс дархад ястны үүсэх явц эхэлж 19-р зууны эхэн үеэс дархад ястан бүрэлдэн тогтсон юм. Өндөр гэгээнд шавь орох хүртэл дархадын хязгаарт нутаглаж байсан овог,аймгууд нэлэнхүүдээ Дархад ястны бүрэлдхүүнд орсон бөгөөд одоогийн хар дархадын дотор хамниган отгоос ч орсон байж магадгүй гэж судлаачид үздэг юм.
Хар дархад

дархад ястны дотор зонхилох хэсэг болох хар дархад нь Засагт ханы Гэндэн сайн хунтайжийн дүү Гэлэг ноёны харьяат албат байсан ба нутгаасаа зарлиг дагуу гарч Хараа,Ерөөднутаглаж байсан Өндөр гэгээнд шавиар өргөгдсөн ардууд бөгөөд нутаг орноо сананШишгэд нутаг рүүгээ явахыг гуйж өндөр гэгээн зөвшөөрч миний дархлагдсан шавь болтугай гэснээр анх дархад гэх нэр үүсссэн ба хар дархадууд юм
Ухаа дархад

Дархад ястны дотор ухаа дархад гэж байсан Орос улсад түрээс төлдөг Соён нуруунд амьдарч байсан овог аймгийн Нэн угсаатны үр удам юм.Одоогийн Ханх сум болон Ринченлхүмбэ сумад Ухаа нэртэй 2 гол бий бөгөөд энд ухаа дархад нутаглаж байснаас тэгж нэрлэсэн түүхтэй
Шарнууд

Дархадын Шарнууд бол эртний Монгол угсаатны нэгэн бөгөөд Түмэд,Барга,Сөнид аймгуудаас 12-р зууны үед тасарч үлдсэн хүмүүс юм.Зүчи хан Ойн иргэдийг байлдан дагуулах үед дархад нутагт монгол угсаатан олон аймаг нутагладаг байсан бөгөөд шарнууд овог нь тэдний нэг байсан юм.Дархадын шарнууд нар уг язгуураа Цагаадай,Цанхилхан сүлдтэй гэж тахидаг тэдний удам билээ.
Хуулар

Дархадын хуулар овог нь хар,цагаан,улаан,ногоон гэсэн 4 хуулар овог байдаг .Яагаад ингэж өөр өөр өнгөөр нэрлэх болсон шалтгаан нь бол нэг өнгийн хуулар хоорондоо гэрлэж болохгүй гэснээс .Хуулар нь дархадаас гадна Тува,Алтай нутагт байдаг ба Түрэг угсааны овог юм.Анх дархад нутагт хуулар овгийнхон Түрэгийн байлдан эзлэлтийн үед ирж суурьшсан бөгөөд одоог болтол Ринченлхүмбэ сумын Шишгэд,Тэнгис талаар нутагладаг.
Эрхид

Дархадын Эрхит овог нь самоди буюу нэн угсаатнаас гаралтай бөгөөд Эрхүү хавиар нутаглаж байсан буриадын эрхидээс нүүн ирсэн хүмүүсийн удам , 17-18 р зууны үед нүүдэллэн ирсэн юм.Эрхүү хотыг эрхит гэдэг аймгийх нь нэрээр нэрлэсэн гэдэг.
Балагч

Дархадын Балагч овог нь дархад,цаатан дотор их байдаг ба Тагна,Соёны нуруу орчимд нутаглаж байсан Түрэг,Уйгар,Хиргис аймгийнхан анчин,загасчин,ойн овог зэрэг хүмүүсийн амьдарч буй газар хийж байгаа ажлаас нь харгалзан нэр өгдөг байснаас Балагч буюу монголчилбол загасчин овог үүссэн.
Хорломай

Дархадын Хорломай овог нь Хорломайн дайн гэдэгээс үүсэн ба хорлогчид дээрэмчин хүмүүс байсан бөгөөд Тэнгисд Ноё бөөд дийлдсэн хүмүүс байжээ. Энэ домгийг бичвэл Дайнд дийлдэж үзээгүй Хорломайчууд Дархадын Ноё бөөтөй уулзаж түүнийг зэвсгээр,галаар хороохийг оролдсон боловч дийлэхгүй байсан тул түүнийг авч дайнд явахаар болжээ. Ноё бөө, хүн бүр нэг нэг сал хийж нэг нэгээрээ урсагтун би хойноос чинь очно гээд жирэмсэн эмэгтэйн хамтаар үлджээ.Бүгдурсаж үгүй болсон бөгөөд ганцхан жирэмсэн эмэгтэй үлдэж түүнээс хүү төрснөөр энэ овог үүссэн гэдэг.Танга Тува нарын удам ба Хэм голоор нутаглаж байсан хүмүүс билээ.
Ойнод

Дархадын Ойнод овог нь 12-13р зууны үед ТангаСоёны нуруу, Шишгэд голын саваар нутаглаж байсан ойн иргэдийн удам бөгөөд Ойрадаас тасарч үлдсэн хүмүүс юм.Сүүлдээ дархад ястантай ижилсэн ихэнх нь өөрсдийгөө хар дархад гэж нэрлэх болсон. Өөлд: Дархадын Өөлд овог нь ихэвчлэн Улаан уул,Баянзүрхээр нутагладаг ба Өөлдийн дайны үед суурьшсан хүмүүсийн удам юм.Ринченлхүмбийн Шишгэдэд Өөлдийн дайн болж байсан ба Галдан бошигтийг ялагдсаны дараа дархад нутагт өөлд иргэдийг нүүлгэн суулгасан билээ.
Илжгэн

Дархадын Илжгэн овог нь эрт дээр үед Тувагийн нутгаас нүүдэллэн ирсэн Илжгэн чихт хааны удам юм.Эртний Монголчууд нь овогоо тэргүүлэгчээр нь ихээхэн нэрлэж байсан нь олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба,Илжгэн нар нь Хятан угсааны овог юм.Урианхайн отогт, илжгэн арван гэж нэрлэгдэн Дүүрэгч ванд захирагдан үслэг алба тушаадаг байсан ба ихэнх нь цаа буга, маа хослон эрхэлдэг. Улаан уулын Хөг,Гун голоор нутагладаг. Илжгэн чихт хааны хэрэм нь Өвөрхангайн Гучин ус, Ховд сумдад байдаг юм.
Соён

Дархадын Соён /Сояан/ овог нь дотроо соён,хар соён гэж хуваагддаг.Соён гэдэг нь монголчилбол ширх гэсэн үг ба эрт үед ширхтэй газар нутаглаж байсан овог аймгийг Соён гэж нэрлэсэн гэдэг.Дархад,цаатангууд нь олноор байдаг энэ овог нь эртний самоедь , Нэн угсаатаны удам.
Зоот

Дархадын Зоот овог нь Нэн угсаатны овог бөгөөд Ойн урианхайн нэг овог байж байгаад хожим дархад ястны дотор ижилсэнээр Дархадын нэг овог болсон юм. Ихэвчлэн Улаан уул сумдуудад амьдардаг
Хаасууд

Дархадын Хаасууд овог нь бас Нэн угсаатны овог бөгөөд Шишгэд,Енисэй мөрнөөр нутаглаж байсан хүмүүс
Уйгар,Хиргис

Дархадын уйгар, хиргис овог нь 8-10 р зууны үед Тагна Соёны нуруу орчим нутгийг эзлэж байсан Уйгар,Хиргис аймгийн удмынхан юм.Түрэг угсааны аймгаас тасарч үлдсэн бөгөөд дархад нутагт олон тооны хиргисүүдийн булш байдаг нь, энэ улс олон жилээр дархад нутагт амьдарч байсныг баталдаг.
Маанжраг

Дархадын Маанжраг овог нь дархадын хойт хөрш болох Түнхин Алаарийн буриадаас тасарч ирсэн хүмүүсийн овог юм.Хорь буриадын бөөгийн дуудлагад Манжилхай гэдэг онгод олон дурдагддаг нь энэ овгийн өвөг нь байх.
Хариад

Дархадын Хариад овог нь мөн буриад нутгаас тасарч ирсэн
Манхилаг

Дархадын Манхилаг овог нь тэмдэглэгдэн үлдсэн ч яг хаанаас ямар удмын хүмүүс гэдэг нь мэдэгдээгүй л байна
Урад

Дархадын Урад овог нь 12-р зууны үеийн Онон,Хэрлэн орчмоор нутаглаж байсан Уруд аймгийн хүмүүс ба .Чингисийн дүү Хавт Хасарын удам гэж нэрлэдэг.
Онход

Дархадын Онход овог бол эртний Онгуд аймгаас тасран үлдсэн хүмүүс ба байлдан дагуулалтын үед Байгаль нуур орчмоор нүүдэллэн ирсэн бөгөөд орост үслэг эд тушааж алба залгуулан амьдардаг байжээ. Чонод,Сөнөд: Дархадын Чонод Сөнөд овог нь Тайжууд, Хонгирад аймгийн хүмүүс байсан ба Чингисийн байлдан дагуулалтын үед ирж суурьшсан байна.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 3-р сар.30.16 3:20 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.16 3:17 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.16 3:35 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Хятадын шинжаанууд чинь уйгарчууд биздээ, аягүй сонин өндөр хамар этртэй монголчуудаас өөр царайтай юм билээшд

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.16 4:51 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Яахав шинжааны уйгаруудтай сартуул тажикууд их холилдсон гэсэн үг... Тэр уйгаруудаас гадна шар уйгар хэмээх монголоор ярьдаг монгол төрхтэй бурханы шашинт уйгарууд бас бий...Эднийг жинхэнэ уйгарууд гэж үзэх юм билээ..Лал уйгар,мөн тэр бурханы шашинт уйгаруудад дна код С3e, С3* их байдгийг бодоход монгол гаралтай байж болох юм..
Хасагстаны керейт овгийнхон С3е гэсэн дна кодтой байдаг нь эрт дээр үед уйгарын хааны хүүхдүүд бараан хар царайтай байснаас үүдэн керейт буюу хэрээд гэж нэрлэсэн домог үнэн болохыг ч гэлж байж болно..Гэхдээ Хасагстаны керейтүүдийг керей нараас ялгах хэрэгтэй шүү..Керей овгийнхон нь нирун буюу боржгоны дна болох С3*-тай юм..

Уйгарууд халх дотор бас бий...Уйгаржин,уйгар,уйгуд гэх нэртэй овгууд болон Хөхийд хэмээх халхын бас нэг отог бол уйгар болон харлагууд мөн юм..Гэхдээ Хөхийдүүд нь шинжааны лал уйгаруудаас гаралтай..

Энэ дээрх видеон дээр хунгууд нисээрэй гээд дэвээд байгаа өвгөө кулар буюу хунгууд гэсэн овгийн хүн бололтой дог шүү..
:haha:
Ишлэл:
Хуулар

Дархадын хуулар овог нь хар,цагаан,улаан,ногоон гэсэн 4 хуулар овог байдаг .Яагаад ингэж өөр өөр өнгөөр нэрлэх болсон шалтгаан нь бол нэг өнгийн хуулар хоорондоо гэрлэж болохгүй гэснээс .Хуулар нь дархадаас гадна Тува,Алтай нутагт байдаг ба Түрэг угсааны овог юм.Анх дархад нутагт хуулар овгийнхон Түрэгийн байлдан эзлэлтийн үед ирж суурьшсан бөгөөд одоог болтол Ринченлхүмбэ сумын Шишгэд,Тэнгис талаар нутагладаг.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.16 10:30 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Ишлэл:
Яахав шинжааны уйгаруудтай сартуул тажикууд их холилдсон гэсэн үг... Тэр уйгаруудаас гадна шар уйгар хэмээх монголоор ярьдаг монгол төрхтэй бурханы шашинт уйгарууд бас бий...Эднийг жинхэнэ уйгарууд гэж үзэх юм билээ..Лал уйгар,мөн тэр бурханы шашинт уйгаруудад дна код С3e, С3* их байдгийг бодоход монгол гаралтай байж болох юм..
Хасагстаны керейт овгийнхон С3е гэсэн дна кодтой байдаг нь эрт дээр үед уйгарын хааны хүүхдүүд бараан хар царайтай байснаас үүдэн керейт буюу хэрээд гэж нэрлэсэн домог үнэн болохыг ч гэлж байж болно..Гэхдээ Хасагстаны керейтүүдийг керей нараас ялгах хэрэгтэй шүү..Керей овгийнхон нь нирун буюу боржгоны дна болох С3*-тай юм..

Уйгарууд халх дотор бас бий...Уйгаржин,уйгар,уйгуд гэх нэртэй овгууд болон Хөхийд хэмээх халхын бас нэг отог бол уйгар болон харлагууд мөн юм..Гэхдээ Хөхийдүүд нь шинжааны лал уйгаруудаас гаралтай..

ммм дотроо бас олон янз байдаг байх нь хятадын шинжааны лал уйгарууд тэгвэл их эрлийзжээ
уйгуржин монгол бичиг чинь уйгаруудаас гаралтай гэсэн үгүү

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.16 2:24 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am
Бичлэгүүд: 788
Уйгарууд Монголд 100 гаран жил оршин тогтносон.
тэр хооронд Монголчуудтай ийм сайн холилдсон байна шд.
эхийн талаасаа 55% нь монгол эмэгтэйнх бна
Зураг

Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.16 2:38 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am
Бичлэгүүд: 788
Ишлэл:

Хасагстаны керейт овгийнхон С3е гэсэн дна кодтой байдаг нь эрт дээр үед уйгарын хааны хүүхдүүд бараан хар царайтай байснаас үүдэн керейт буюу хэрээд гэж нэрлэсэн домог үнэн болохыг ч гэлж байж болно..
:haha:
Ишлэл:
эсэргээрээ цэнхэр нүд шар үстэй индо-европ хүмүүсийг монголчууд жаахан бор хүрэн болгосон нь үнэн байх.

Зураг

Зураг


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 13 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр