|
Лигдэн хутагт хаан ба Ар Халхын харилцаа.
XVII зууны 20-30-аад онд Өвөр Монголд Лигдэн хутагт хаан болон түүний хураан нэгтгэх бодлогыг эсэргүүцсэн монгол аймгийн ноёд, тэр ноёдыг дэмжиж өөртөө нэгтгэх бодлого явуулж байсан Манж нарын хооронд цэрэг дайны хөл хөлсөөн дэгдэж ахуйд Ар Халх нь гадаад харилцааны хувьд түгжигдмэл, дотооддоо нэгдсэн төв захиргаагүй, зүүн баруун rap болон хуваагдаж, зүүн гарыг Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, баруун гарыг Засагт хан Субадай нар захирч байснаас гадна Увс орчмын нутгийг эзлэн суусан Шолой убаш түүний хөвгүүн Омбо- Эрдэнэ тайж нар хүчирхэгжиж Халхын хан нартай өрсөлдөж байв.
Халхын ноёд Өвөр Монгол дахь хэрэг явдлыг хөндлөнгөөс ажиглаж, Лигдэн хутагг хааны тэмцлийг хэрхэн үзэх талаар харилцан адилгүй байр суурь баримталж байв. Лигдэн хаантай эе таарахгүйн улмаас түүний шууд захиргааны Үзэмчин, Сүнид, Хуучид, Авга, Авга нар аймгийн зарим ноёд
харъяат ардаа дагуулан говийг гатлан Халхыг түшин суухаар орж ирсэн нь Халхын ноёдын санал зөрөлдөөнийг улам ч хурцатгажээ.
Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн
эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд Харчин, Түмэд, Ордос, Юншээбү, Асуд аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхүүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.
Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.
1627 оны үед лигдэн хаан баруун гурван түмэнг ( Ордос, Харчин, Түмэд ) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан , Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэргэлэх нь гэж сандарсан ар Халхын ноёдуудын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцхээр бэлдцгээжээ.
1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэнгийн “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь “Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчилогдсон нь дээр “------гэх СОНГОЛТЫГ буй болгосон юм.Хожмоо энэ сонголтыг Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нар чадварлагаар давтсан билээ.
Халхын ноёдуудын дундаас Лигдэн хутагт хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан Цогт хунтайжаас өөр түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна.
1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайжийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсэнд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг
дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ:
«Халх Оннигудын газар хол болбоос бээр
Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа»
«Эх нь ганц хуугээ хайрлах мэгп
Элдэв уйлээр харилцан пгуслалцах болтугай» хэмээгээд дагавар
бичээсэнд:
«Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хумуүнээ мөргөм
.. Тэргүүн хэсэг. Манж Чин улс Монголыг байллан лагуулсан нь
Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжиин зарлигаар
Лайчин хиа, Гүен баатар хоёр,
Монголын Хутагт хааны учир
Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо
Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван
их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...» хэмээжээ.
Эндээс халхын Цогт хунтайж нь Лигдэн хааныг нийт Монголын хууль ёсны хаан гэж үзэж байсан нь хөдөлбөргүй харагдаж байна.
Харин 30 шахам жилийн турш буюу бараг л амьдралынхаа турш Өвөр Монголын олон аймагуудыг нэгтгэхийг зорьж Манжийн эсрэг тэмцэж байсан Лигдэн хааныг зүгээр л хараад сууж байсан нь Цогт тайж нь Лигдэн хааныг Цэрэг улс төрийн хувьд идвэхтэй дэмжиж байсан гэхэд эргэлзээтэй байдалд оруулж байгаа юм.
Нөгөө талаар Цогт тайж нь зөвхөн шашины зөрчил тэмцлээс болоод Халхаас хөөгдөөгүй , Халхын зүүнгарын томоохон феодалын хувьд Чахараас зугтааж Сэцэн хан аймагт очсон Сөнид, Авга, Үзэмчин, Хуучид зэрэг аймагуудыг бусадтайгаа булаалдан дайн үүсгээд ялагдан Халхаас дутаасан байна.Энэ талаар Боржигдай Оюунбилэг “Хошууд Товчоон” (1990 он. Хайлаар.) хэмээх зохиолдоо нилээд дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэнд:
“1628 оны орчим говийн өмнөөс дүрвэж очсон аймаг иргэдийг булаалдан дайн үүсгэж ялагдаад 1634 онд Хөх нуурт очоод Түмэдийн Холч ноёныг эрхэндээ оруулан авч Түвдийн хаан Данзанванбуу, Гэмийн Бон шашины түрүү донзоддорж нартай гэлүгвагийн эсрэг холбоо байгуулж, Далай лам, Банчин Эрдэнийн шашинд мөхөж сөнөхийн аюул учируулж байжээ”... Гэж тэмдгэлсэн байна.
Дээр өгүүлсэнчилэн Ар Халхын ноёдууд Лигдэн хааныг дэмжих нь бүү хэл оргож боссон албат аймагуудыг нь орогнуулан эсэргүүцэж улмаар Лигдэн хааны эсрэг тэмцэхэд нь өдөөн турхирч байлаа. Нөгөө талаар Ар Халхад шургалан орж ирсэн Авга болон Цахарын баруун гарын Сөнид, Үзэмчин, Хуучид эдгээр аймагууд нь Халхын зүүнгарын Шолойг “Сэцэн хан” цол өргөмжилж түүний албат болсон байна. Энэ үүднээс авч үзвэл Халхын Сэцэн хан аймагийхан Манж Чин улс болон түүнд дагар орсон Өвөрлөгчидийн хамт Лигдэн хааны эсрэг хэд хэдэн удаагийн дайнд оролцсон гэж үзэж болох юм.
Авга нар бол угаас Халхын Сэцэн ханы харъяат бөгөөд тээр хойно Энх-Амгалангийн үед л Дайчин гүрэнтэй харилцсан байдаг.
Тэнгэрийн Сэцэний гутгаар он (1629 ) -оос эхлэн Ашин гүрэн болон арын аймагууд ( Ар Хорчин , Онигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын ( Цахарын ) хаан Лигдэнгийн эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчидыг болон ар Халхруу зугтаасан аймагуудыг залхан цээрлүүлэх дайн явуулсан байна.
Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймагууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харъяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний ( Ордос, Түмэд ) цэргийг дайчилсан байна.
Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харъяат Авга нар л Лигдэн хантай нилээд тулсан бололтой байна. Ар Хорчин, Онигуд, Дөрвөн хүүхэд нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичигийн данс”-нд буй нэгэн захидалд :
...” Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад ,гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүеэн ирж хэлэлцэж , Халх жононтой угтаж гарав гэнэм”... гэжээ.
Мөн ...” Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй”...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдгэлсэн байна.
Харин сүүлээр Манж болон түүний холбоотон өвөр Монголын ноёдын цэргээс зугтаж Хөх хот, Ордосыг чиглэн явахдаа Лигдэн хаан нь Засагт хан аймагт довтолсон гэх мэдээг өнөө хэр батлаж чадаагүй тул үнэн гэж үзэх үндэсгүй юм.
Эсэргээрээ Хөх хот орчимд зугтаж явсан Лигдэн хааны цэргийг Халхын Засагт хан Ордос, Харчины цэргийн хамт довтолсон гэх мэдээ илүү үнэний хувьтай байх бөгөөд энэ талаар Өвөр Монголын Эрдэмтэд үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.
Эх сурвалж. Ерөнхийлөгч Багабаньдын зарилгаар хэвлэгдсэн------“Монгол улсын түүх” 3-р боть.
Жигачидай Буяндэлгэр-----“1630 онд Лигдэн хаан арын аймагууд болон ар Халхад цэргэлсэн тухай”-----эрдэм шинжилгээний өгүүлэлээс тус тус ашиглав.
|