Бээжинд ирж Вьетнам зууш зооглоорой

үүлий жилүүдэд манай Бээжин хот улам л олон улсын болох чиглэлээр хөгжиж, хоол ундааны талаар, Бээжинд ирсэн жуулчин гийчид маань шарсан нугас, халуун тогоо зэрэг Бээжингийн нутгийн хоол зууш зооглож болох төдийгүй дэлхийн олон газрын, янз бүрийн үнэр амттай " гадаад хоол зууш"ны гуанзаар орж, тэр сайхан хоол зуушнаас амсаж болох болсон байна. Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар та бүхэнд Бээжинд байрлаж байгаа Вьетнам хоолны хоёр гуанзийг танилцуульяа.
Бээжингийн олон газраар их явдаг гадаадын иргэд " Сан ли түн" гэсэн гудамжыг андахгүй. Хотын зүүн дүүрэг буюу Дүн чэн дүүргийн элчингийн районд байрлаж байгаа Сан ли түн бол баар, Европ хоолны ресторан төвлөрөн байрласан газар юм. Энэ Сан ли түний гадаад оронд зардаг хувцас хунирыг бөөнөөр буюу жижиглэн худалдах наймаа ч маш хөгжилтэй байдаг юм.
Сан ли түний баарын гудамжинд " нам нам" гэсэн нэртэй жижигхэн хоёр давхар байшин байна. Энэ бол Вьетнам хоолны ресторан болох юм.
Энэ рестораньг гадар талаас нь харахад төдийл тансаг том биш ч, дотогш нь орж очиход харин өөр янзаар харагдах юм. Хоолонд орох саруул сайхан танхимд нь хуучны дүүжлүүр сэнстэй, модон цонхон дээр нь хурц өнгийн чимэглэл тохируулж, орсон болгонд дотно сайхан санагдуулна. Бээжинд өнөө хэдийгээр хахир өвлийн хүйтэн цаг боловч, энэ ресторанд тавьж байгаа улаан өнгөт архины шүгий, хулсаар хийж бүтээсэн сандал ширээ, жич жигдрүүлэн тавьсан халуун бүсийн цэцэг навчууд нь зочдод зүүн өмнөд Азийн халуун бүсэд хүрсэн шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Энэ ресторанд тавьж байгаа цөөн бус тавьлага болон эд хэрэгслийг рестораны эзэн нь Вьетнамын Сайгон зэрэг газраас Хятадад авчирсан юм байна.
Энэ рестораны нэрийн тухай, энд ажиллаж байгаа ноён Ли И тайлварлаж хэлэхдээ:
" Нам нам гэсэн нэрийг Вьетнам гэсэн нэрийн сүүлийн гурван үсгийн дагуу нэрлэсэн юм. Манай энэ рестораны хоол маш амттай гэснийг ч нам нам гэсэн үгээр илтгэж байгаа юм гэжээ.
" Нам нам" рестораны тогооч нар нь Вьетнамын зүүн нутаг, хойд нутаг, өмнө нутагаас ирсэн болохоор энэ гуанзанд орсон гийчид Вьетнамын олон газрын бүх хоолыг амсаж болох юм. Эндэх Вьетнам зууш нь жигнэх, чанах, шарах, хүйтэн зууш зэргээр гол болгож, зууш хуурлага гаргахдаа тос багатай байлгахыг анхаарч, тосонд буцалгасан буюу шарж болгохдоо ч шинэ соргог цагаан ногоо, журагба зэргийг хольж хийдэг болохоор үнэр амт нь маш онцлогтой байдаг юм. Энэ гуанзанд уламжлалт Вьетнам зууш хуурахаас гадна мөн Хятад зууш, Тайланд зууш, Малайз зууш, Франц зууш зэрэг олон орны зууш хуурлагатай.
Бээжинд ажиллаж байгаа Вьетнам хүүхэн Бич Туан Инго бол " нам нам" гуанзанд байнга зочлон буудаг хүн юм. Тэрээр хэлэхдээ:
" Энд зарж байгаа үхрийн шөлтөй гурил хоол маш амттай. Тэд шөлний амтлагчаа тусгайлан Вьетнамаас оруулж байгаагаас тйим гоё амттай болж байгаа байх, Бээжинд тэдний хэрэглэж байгаа шиг амтлагч байхгүй. Манай Вьетнамчууд шөлтэй гурил хоол хийхдээ дотор нь бас шинэ соргог нимбэгний шүүс холих сонирхолтой байдаг. Вьетнамд хөх өнгийн нимбэг байдаг, харин Бээжинд бол тийм хөх өнгийн нимбэг байдаггүй. Вьетнамын нимбэг шиг тим сайхан үнэр амттай нимбэг Бээжинд байхгүй гэжээ.

Бээжинд Вьетнам рестрон ховорхон байдаг бөгөөд нэг ресторанд Вьетнам, Тайланд хоёр орны хоолыг зэргээр зарж байгаа нь нэн ч ховор юм. Чан ань гудамжны Жян гүө зочид буудлын ойролцоо Вьетнам хоол болон Тайланди хоол зэргээр зардаг Тай хэ гүн ресторан байрлаж байна. Тай хэ гүн рестораны үүдэнд Тайландаас авчирсан Тайланди цахирмаа цэцэг тавиастай л харагдаж байдаг. Дотор нь орж очвол, том танхимаа Вьетнам зуушны болон Тайланди зуушны гэж хоёр хэсэгт хуваасан байлаа. Тайланди зуушны хэсгээ улаан ногооноор гялайтал засан чимэглэж, ёстой л Вангийн ордон шиг харагдаж байхад, Вьетнам зуушны хэсгээ харин эртний бор боровжуун стелээр засан чимэглэж, өвсөн малгай, нутгийн янзаар нэхсэн бүс давуугаар чимэглэж, хөдөөгийн онцлогыг харуулсан байна.
Тай хэ гүн ресторанд ирж хоолонд ордог хүмүүсийн олонх нь Бээжинд нэлээд хэсэг хугацаа ажиллаж амьдарч байгаа Вьетнамчууд болон Тайландчууд болох юм. Вьетнамаас Хятадад суугаа элчин сайдын яаманд ажилладаг ноён До Нам трон бол хэд хоног болохгүй л тэр Тай хэ гүн ресторанд хүрч хоолонд ордог хүн юм. Тэрээр хэлэхдээ:
Энд миний хамгаас идэх дуртай жигнэсэн будаан ороомогтой. Эдний хийж байгаа будаан хоол ч болж байна. Манай Ханойд маш том ресторан цөөн байдаг, бид бүр л нэлээд жижиг ресторанд ийм хоолыг идэж байдаг. Жижиг гуанзуудын хоол маш амттай юм гэжээ.
Вьетнам зууш нь тос багатай байдаг болохоор Хятадын цөөн бус зочид энд ирж хоолонд ордог байна. Ялангуяа нарийхан гоолиг галбир төрхтөй байхыг хөөцөлдөж байдаг хүүхэнчүүд Вьетнам зуушинд сонирхолтой байгаа юм. Энэ ресторанд байнга хоолонд ордог Тан Линлин гэсэн хүүхэн хэлэхдээ:
Миний үзэхээр Вьетнам зууш болон хятад зуушны хамаг их ялгаа нь энэ хоёр зуушны үнэр амт адилгүйд байна.Вьетнам зууш нь тос багатай, чихэрлэг, шорволог, халуун зэрэг янз бүрийн амттай. Үүнээс гадна Юй лүү буюу загсан махаар хийсэн амтлагч нь хятадын жянюүтэй адил маш амттай. Энэ рестораны маш олон зууш нь юй лүү гэдэг амтлагчинд дүрж идэх болохоор мариалахаас айх явдалгүй гэжээ. /Пэрлаймаа орчуулав/