#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 8:08 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 116 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 12:06 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Миний блог-г унших гэж байгаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!


Охид минь нүүрээ буд нимгэн хувцасла

Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бардам бай

Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал

Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай

Зуурдхан ч хамаагүй чи

Дэлхйин хаан бай

Үүнээс илүү хаанчлал гэж байхгүй

Үнэндээ орчлон гэдэг хуурамч юм аа

Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх

Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм

Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла

Огт танхигүй залууг үнс, тэдэнд дурла

Хамаагүй хард, гомдоод уйл

Архины мухлагт ороод гар

Дарс уу

Алтхан залуу насаа амтлаад үз

Аяа тэр чиний

Үзэсгэлэнт боол чинь байг

_________________
...


Сүүлийн удаа Соло 9-р сар.28.11 1:01 pm-д засварласан, нийт 5 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 12:28 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.10 8:21 pm
Бичлэгүүд: 71
Ug ni bi shulgend neeh durtai bish, gehdee ene murtuud laaaaag goy yum aa..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 1:20 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
О.Дашбалбар Тэнгэр шиг бай


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна ...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 1:30 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Чиний хуурамч үг надад хэрэггүй
Чиний худал үнсэлт надад хэрэггүй
Чиний харалган харц надад хэрэггүй
Чиний хартай хайр надад хэрэггүй
Чамтай хамт байсан жаргалтай үеүүдийг
Чамтай хамт өнгөрөөсөн гэнэн нас
Чамтай хамт өнгөрүүлсэн гэгэлгэн цаг хугацааг
Би хэзээ ч мартахгүй
Бие сэтгэл минь уучлахгүй!
Ирэх л байсан юм бол юунд холдосын
Буцах л байсан юм бол юунд уйдсын
Санах л байсан юм бол юунд явсын
Салах л байсан юм бол юунд хайрласын

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 1:39 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Надаас чи явдаа
Намрын навч шиг хийсээд яв
Ахиад чи ирэхгүйгээр яв
Арван есөн настай минь яв
Үнссэн үнсэлтээ аваад яв
Өгсөн хайраа ч өөртөө ав
Бүх гунигаа зүрхнээс минь ав
Бүтэн биеийг минь орхиод яв
Хайртай гэдэг үгээ ав
Халуун зүрхийг минь харин орхиод яваарай

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 1:59 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Нүцгэн бүсгүйн гоо үзэсгэлэнг
Нөхөрөөс нь өөр хүн харж болохгүй гэж
Хэн ер нь хэлсийн бэ?
Задгай асгарсан үс нь ус шиг
Зальжин гэхдээ гэнэн инээд нь өхөөрдмөөр
Дэрэвгэр сормууст нүд нь тачаангуй
Дэгжин бүсгүй нүцгэн байна
Харцгаа ..............


Нүдэнд тэмтрэгдэх арьс нь торго мэт зөөлөн
Нүгэл хургаах бие нь өөлөх юмгүй сайхан
Улаанаас улаан уруулдаа имээмсэглэл тодруулсан
Улалзан буй хацар нь ичингүйрлээр гоёсон
Уран гоолиг бүсгүй нүцгэн байна
Харцгаа.................
Нүд баясгаж сэтгэл гэгэлзүүлэх үзэсгэлэнтэй
Нөхөртэй гэхээс өөр өөлөх зүйлгүй ялдамхан
Дагуулж яваад бусдад гайхуулмаар хээнцэр
Даруухан бас сайхан бүсгүй нүцгэн байна
Харцгаа..................


_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:03 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй
Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй
Одоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүй
Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй
Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.
Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.
Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүй
Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүй
Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй
Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй
Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй
Одоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосч
Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ
Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээ
Танд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөн
Танд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
Олохын тулд зовдог)
Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдог
Холдож чадахгүй дасаад өөрөө зовдог)
Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй
Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй
Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй
Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
Уулзах анд-Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.
Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ та
Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.
Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил
Нартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!
Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!
Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!
Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол
Хэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!
Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол
Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чөлөө!
Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.
Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!
Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
Амьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.
Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэе
Жаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болно
Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь
Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.
Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.
Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.
Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй
Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй
Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та
Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
Танд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь
Танд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
Үлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.
Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя.

О.Дашбалбар

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:12 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи
Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:20 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Битгий уйлуулаарай
(Эрчүүддээ хандсан шүлэг)

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй
Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ
Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай
Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ
Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой
Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай


_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:22 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 12:31 am
Бичлэгүүд: 135
Байршил: Чукотск
жүүс уу.

_________________
Гурвалжин толгой


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:23 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
ziak today dahiad shineer blog neelee. baahan l shvleg oruulah shiwdee. gehdee yostoi goy shvlegnvvd bnlee nadaa aimar taalagdsan

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:33 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500

I could dream of ways to see you
I could close my eyes to dream
I could fantasize about you
Tell the world what I believe
But whenever I'm not with you
It's so hard for me to see
I need to see a picture of you
A special picture just for me, yeah

So take a dirty picture for me
Take a dirty picture
Just take a dirty picture for me
Take a dirty picture
Just send the dirty picture to me
Send the dirty picture
Just send the dirty picture to me
Send the dirty picture

Snap.
Uh.

Whenever you are gone, I just wanna be wit ya
Please don't get me wrong, I just wanna see a picture

Take a dirty picture for me
Take a dirty picture
Take a dirty picture for me
Take a dirty picture

Whenever you are gone, I just wanna be wit ya
Please don't get me wrong, I just wanna see your picture

Take a dirty picture for me
Take a dirty picture
Take a dirty picture for me
Take a dirty picture

The dream of ways to see you
I could close my eyes to dream
Fantasize about this with you
But the way is never seen

Take a dirty picture for me
Take a dirty picture
Take a dirty picture for me
Take a dirty picture
Just send the dirty picture to me
Send the dirty picture
Send the dirty picture to me
Send the dirty picture

Snap
Snap
Snap

Whenever you are gone, I just wanna be wit ya
Please don't get me wrong, I just wanna see your picture

Take a dirty picture for me
Take a dirty picture
Take a dirty picture for me
Take a dirty picture

When you're all alone boy, I got something to give ya
Will ya play along if I take a dirty picture

I'll take a dirty picture for ya
Take a dirty picture
I'll take a dirty picture for ya
Take a dirty picture

Take a dirty picture for me
Take a dirty picture
Take a dirty picture for me
Take a dirty picture
Just send the dirty picture to me
Send the dirty picture
Send the dirty picture to me
Send the dirty picture

Snap, uh
Snap
Snap
Click, click... snap


_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:55 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
гоё блог байнаа. эндээс үлгэр авч блогоо хөтөлдөг ч юм билүү

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 3:00 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 12:31 am
Бичлэгүүд: 135
Байршил: Чукотск

_________________
Гурвалжин толгой


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 3:05 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.11.09 4:54 pm
Бичлэгүүд: 715
hi blogt n amjilt babe :wd:
nadad n neg shuleg taalagdaad avchihlaa shuu


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 3:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
yuna: awoo aw ugaasaa bvgdiig n net-s awsiin miniih bish hehe orj irjaagaarai
kiel: end vlger bkvv bgaazdee

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 2:33 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Х.Болор-Эрдэнэ "Охины минь дурлах залууд илгээх захидал"

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно.

Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи єєрийгєє андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагvй мэт царайлаад цааш явж одоорой. Тvvнд минь горьдлого тєрvvлэх хэрэггvй. Тодорхойгvй эхлэлийг тавиагvй л бол аз жаргалгvй тєгсгєл ирдэггvй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг тєрvvлсэн юм. Тэр хайрыг анзаараагvй єнгєрдєг байлаа ч нэгэн цогтой, халуун зvрхний гvнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь тєгсгєлгvй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол тvvнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад "Ээж ээ, энэ юу вэ?" хэмээн асуусан тэр єдєр би огт танихгvй чамайг бодож зогссон юм шvv. Тэгээд vрийнхээ биеэс урссан тэр халуун' шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгvйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертєнцийг би єєрийнхєє хайраас тасалсан юм. Тэр хайр нvдэнд vл vзэгдэх хэрнээ зvрхийг минь шатааж байлаа. Шатам халуун єртєнцєд минь хаалга, vvд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний тєлєє л vхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмvvлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгvй омголон боловч энхрий зєєлєн сэтгэл тvvнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс vерлvvлж, шантгар зєєлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи тvр зогсоод духан дээр нь vнс. Чимээгvйхэн эрvvг нь єргєєд уруулыг нь vнэрлэ. Ингэхийг чамд л би зєвшєєрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгvйгээр чи хаашаа ч битгий яв. Мєч, хором, цаг бvхний тоогоор тэр минь чамайг хvлээх болно. Тийм их хvлээлтийн цаана тоолж боломгvй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дvрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дєлгєєн уярангуй зан хєлдєж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хvйтэн мєсєєр хайруулаасай гэж би хvсэхгvй байна.

Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгvй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мєрvvдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч vзээгvй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжvvлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хvрэлцэх тийм л газар луу тvvнийг минь зєєгєєрэй. Тэр чамд яг єєр шигээ олон vзэсгэлэнт цэцгийг ургуулж єгєх болно. Тэднийг ч бас ягтvvн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш vргэлжлэх болно.

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 4:27 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Би эмэгтэй хүн... Бийрээр зураагүй үзэсгэлэнг байгаль надад
хайрласан. Биелэшгүй мөрөөдлийн охин тэнгэр бүсгүй намайг
ивээдэг. Билэг хурц ухаан бүсгүй намайг чимэглэдэг.

Хорвоогийн эрээн өдрүүд надгүй бол утгагүй, хонгор гэнэн ааль
хүүхэнн надаас л урсдаг. Орчлонгийн хатуу болгоныг торгон
мэдрэмжээрээ зөөллөж, очиж ирэхийн тавиландаа бүсгүй би
элгэмсдэг.

Сая сая эрчүүд бүсгүй надад дурлаж, сарнайн дэлбээ мэт зүрхээ
зүсэн энэлдэг. Минж булга хүртэл мөрөн дээр минь сугсрах гэж
миний л төлөө халуун амиа өргөдөг.

Амьдралын эрээн бараан, айдас хүйдсийг алслах гэж аз жаргалын
билэгдлийг бүсгүй надаар төсөөлдөг. Алаг цэцэгс хүртэл бүсгүй
намайг мишээлгэх гэж агшин зуур дэлбээлээд халуун намраар
хагдардаг.

Загвар гоёлын ертөнц бүсгүй намайг гоёх гэж завсарлагагүйгээр
эдийн дээдийн урладаг. Тансаг үнэртэн чамин гоёл зүүлт
танхилхан бүсгүй надгүйгээр зүгээр л нэг хог.

Би яг л зуны цэцэгс шиг, зулзган хус шиг, нарны цацраг шиг,
навчны судал шиг, найгаж ганхах нарийн улиас шиг, намар намрын
намираа хур шиг, насаараа үл гандах цагаан уул цэцэг шиг. Эмзэг
турьхан биед минь энэ ертөнц хайлахдаа энхрийхнээр надад
“бүсгүй” нэр шивнэсэн. Энэ орчлонгийн хамгийн сайхан эгшгийг
эргэлзэлзүйгээр “бүүвэй” хэмээн нэрийдсэн.

Хад шиг хатуу эрс бүсгүй надаас халширдаг, хавсарга шиг салхи
хайрлахдаа зүгээр л илбэдэг, хайрнаас урсах бал бүсгүй надад
зориулагдсан, хавар хаврын яргуй надад насаа өргөхдөө эгшин
зуур амьдардаг.

Энэ орчлон амар амгалан байхад, эгэлгүй сайхан нь элэг бүтэн
байхад, энэрэлгүй хорвоо уян хатан байхад эрхэмсэг бүсгүй би
бүхнээс илүү үүрэгтэй.

Турьхан нуруундаа хүндхэн ачаа үүрч тунгалаг оюунаар улсаа
залж явсан түүхэн гавьяаг бүсгүй хүн л бүтээсэн, түүний араас бүх
дэлхий замнасан. Өргөсөн тангарагаа эвдэхгүй гэж эгц хаднаас
халих, өвөг дээдсээ хайрлахдаа өөрөө өмнөөс нь золих, өвдсөн
нэгнээ өрөвдөхдөө өрцөө урж эмтрэх өндөр хатан зориг бүсгүй
хүнээс л гардаг.

Тиймээ, би бүсгүй хүн, тэсэхийн аргагүй шаналанг даагаад гардаг
мөртлөө тэрхэн зуурын гоморхолд шалдаа буун сөхөрдөг тэнэгхэн
мөртлөө ухаалаг, тэнхээтэй атлаа эмзэгхэн тийм л нэгэн бүсгүй
хүн.

Дуудах нэрнээс минь хүртэл гайхамшиг цацардаг, дуулах
хоолойноос минь эгшиг уянгалдаг, үгийн сайхнаар би өрөөлийн
гэмийг уучилдаг, үйлсийн сайхнаар би өнгөт орчлонг сүүлдэг.

Тиймээ би бүсгүй хүн…

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.10 7:28 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500

What is someone like you doin in a place like this?
Say Did you come alone or did you bring all your friends?
Say whats your name , What are you drinking
Think I know what are you thinking
Baby whats your sign tell me yours and ill tell you mine
Say Whats somebody like you doin in a place like this

Ill never be the same if we ever meet agaian
Whooooon't let you get awaaay
Say if we ever meet again,
This free-falls, got mee sooo, kiss me all,
Night, Don't ever let me go
Ill never be the same if we ever meet again

Do you come here much? I swear ive seen your face before.
Hope You don't see me flash but I cant help but want you more, more
Baby tel me whats your story I aint shy don't you worry
Im flirtin' with my eyes, I wanna leave with you tonight.
Do you come here much? ive gotta see your face some more
(some more caause baby i)

I'll never be the same - if we ever meet again
Won't let you get away-ay - say, if we ever meet again
This free fall's, got me so
Kiss me all night, don't ever let me go
I'll never be the same
If we ever meet again

If we ever meet again
I'll have so much more to say (if we ever meet again)

If we ever meet again
I wont let you go away (said if we ever meet again)

If we ever meet again
I'll have so much more to say (say if we ever meet again)

If we ever meet again
I wont let you go away-ay-ay

I'll never be the same - if we ever meet again
Won't let you get away-ay - say, if we ever meet again
This free fall's, got me so
Kiss me all night, don't ever let me go
I'll never be the same
If we ever meet again

I'll never be the same - if we ever meet again
Won't let you get away-ay - say, if we ever meet again
This free fall's, got me so
Kiss me all night, don't ever let me go
I'll never be the same
If we ever meet again

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.12.10 2:51 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг

_________________
...


Сүүлийн удаа Соло 5-р сар.30.10 7:21 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.12.10 3:03 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Бичлэгүүд: 1858
сайхан дурсамж сайхаан
сайхан дурсамж удаан байх нь бүр сайхан
сайхан учрал сайхан дурлалыг авчирна
сайхан бүхнийг олох хамгийн сайхан

хэхэ би одоо юуу зохиочвоо


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.13.10 6:38 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
blogoo neg deesh n tatchii :hoho: ene zurgiig harsan chin neeh goy sanagdchihlaa hairtai hosuud nar jargahiig harj suugaal goy yumoo ataarhmaariin :(

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 5:57 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг

_________________
...


Сүүлийн удаа Соло 5-р сар.30.10 7:23 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 6:05 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500

Hide it in every little chance I seem to hurt u
Hide me from everything I do that makes u doubt me

Hide it in every little chance I seem to hurt u
Hide me from everything I do that makes u doubt me

For all I try to say I shy away
I seem to hurt you
For every stupid shout it's thoughtless word
That makes you doubt me

Pa pa pa pa...
... most... I promise I'll be nice from now on

For every stupid shout it's thougtless word
O I love u... sure, I love u... o I love u... sure, I love u

For all I try to say I shy away
I seem to hurt you
For every stupid shout it's thoughtless word
That makes you doubt me

Pa pa pa pa...
For all I try to say I shy away
For every stupid shout it's thoughtless word
Hide it in every little chance I seem to hurt u
Hide me from everything I do that makes u doubt me

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 6:26 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар ***зан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 6:31 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 1:57 pm
Бичлэгүүд: 500
Зураг
Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг
Хотын гудамжаар алхлах уедээ
Хор шингэсэн нүдэнд оногдох уедээ
Толинд харахдаа олж үзээгуй бүсгүй хун
Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг
Атаач ааштай эмэгтэй ширэв татан өнгөрөөд
Араас минь хутга шиг харц шидэхэд мэдэрдэг
Ариун сэтгэлт хөвгүүний нүд нь дальдраад
Алиман хацар нь ягаарахад мэдэрдэг
Ичгүүргүй шалиг эрс нүдээ ирмэж
Эхнэрээ хуурахад бэлэн байхад мэдэрдэг
Илт тэнэг хүмүүс элдэвлэж
Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг
Энэ биеэс минь эмэгтэй хун илрэхийг мэдэрдэг
Эрмүүн гэрэлт залуу нас цацрахыг мэдэрдэг

_________________
...


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 116 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр