#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Утга уран зохиол бүлгийн тухайд
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=190070
1 хуудас 1

Зохиогч:  Black eyes [ 4-р сар.23.13 2:44 pm ]
Постын сэдэв:  Утга уран зохиол бүлгийн тухайд

Өдрийн мэнд залуусаа.
Миний хувьд Асуулт самбартай анх 2009 онд танилцаж байж билээ. Нөгөө од болоод байсан Стефан Мейрийн цувралуудын үед шүү дээ. Түүнээс хойш л байнга нөхөрлөж, эргэж тойрдог болсон. Тэр бүр пост бичээд байхгүй ч шинээр нэмэгдсэн бүх сэдвийг сонирхож хардаг. Шинэ содон зохиол хайсан, үед манай асуулт ч за ёстой урамтай шүү дээ хэхэ.
Хэдийгээр сүүлийн үед фейсбүүк гэж нэг хуудас нээгдэж Номонд дурлагсдын клуб, Номтой нөхөрлөгчдийн холбоо гэх мэт олон янзын бүлгэмүүд байдаг ч миний хувьд forum маань л илүү санагдаад байдгийн. Ашиглахад ч хялбар.Ингээд энэ самбарынхаа давуу талыг нэг хэлчий гэж бодлоо.
1. Нээсэн сэдвүүд давхардахгүй, ганцхан байдаг хүн бүрийн санал бодол сэтгэгдлийг нэг дороос унших боломжтой.
2. Жинхэнэ номонд дурладаг, хүмүүс энд байдаг гэж боддог. Тийм ч болохоор сэтгэгдэл санал бодлууд нь цаанаа л нэг часхийсэн голийг нь олж хэлсэн байхтай таардаг.
3.Хувийн мэдээллээ нууцлах боломжтой. Хэхэ Фейсбүүк бол ядаргаа шүү дээ, зарим хүмүүс өөрөөр ашиглах нь бий бий.
4.Орчин үеийн хит болж байгаа зохиолуудыг хугацаа алдахгүй, хүлээхгүй унших боломжтой.гэх мэт.... та бүхэн ч бас саналаа хуваалцаарай.

Зохиогч:  Ophiophagus Hannah [ 4-р сар.23.13 8:10 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Харри Поттерийг хайж анх орсон тэгээд л шууд онгичиж эхэлсэн буянтай хүмүүс шүү их баярладаг

Зохиогч:  Саруул [ 4-р сар.23.13 8:35 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Өө, ийм бүлэг байдаг юм уу? Танайд элсэж болох уу? Шинэ гишүүн бүртгэж байгаа юу?

Зохиогч:  croft [ 4-р сар.24.13 2:26 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Ишлэл:
Өө, ийм бүлэг байдаг юм уу? Танайд элсэж болох уу? Шинэ гишүүн бүртгэж байгаа юу?
Чамайг авахгүй юм биш үү :hihi:.

Зохиогч:  Black eyes [ 4-р сар.24.13 4:13 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Хэхэ. Админ нартаа талархлаа илэрхийлэх гэж л мунгинаж байхгүй юу? Бүү бухимд өө.
Оновчтойгоор юу гэмээр юм дээ.
:xi:

Зохиогч:  erhemwcfchp [ 4-р сар.24.13 10:02 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Ишлэл:
Харри Поттерийг хайж анх орсон тэгээд л шууд онгичиж эхэлсэн буянтай хүмүүс шүү их баярладаг
Хоёулаа адилхан юм байна Харри Поттерын номыг хайж яваад форумтай нөхөрлөж билээ... нэг ёсондоо Крофт аниа намайг татсан даа... :mrgreen: :razz:

Зохиогч:  Саруул [ 4-р сар.24.13 10:14 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Ишлэл:
Ишлэл:
Өө, ийм бүлэг байдаг юм уу? Танайд элсэж болох уу? Шинэ гишүүн бүртгэж байгаа юу?
Чамайг авахгүй юм биш үү :hihi:.
:bawling: :bawling: :bawling:

Зохиогч:  Atma [ 4-р сар.24.13 10:35 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Yundaa uildiin odoogoor tiim bulgem bhgui
Zugeer sambart talarhal ilerhiilsen bna shde

Зохиогч:  croft [ 4-р сар.24.13 11:33 pm ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Наргиа ойлгохгүй бол үг хэлэх хэрэг юусан билээ.

Зохиогч:  MissNoGood [ 4-р сар.25.13 12:48 am ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

Тий шд, тий шд нтр :haha:

Хамгийн анх Сиэннагийн өгүүллэгүүдийг уншдаг байсан гэхээр чинь за байз... 2006? 2007 он юм уу... :mrgreen:

Зохиогч:  vanti99 [ 4-р сар.25.13 1:46 am ]
Постын сэдэв:  Re: Утга уран зохиол бүлгийн тухайд

forum sayhnaas l ashglan aldaj bn aa tghr haana ter nomnuud bn medej bvl heleed ogooch tghuu ?

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/