Assassin's Creed III.
Хэрэв би уг тоглоомны зохиолчийн туслах байсан бол доорх хоёрын аль нэгийг санал болгох байлаа.
1. Даниел Кроссыг өөрсдийн талд элсүүлэх. Учир нь тэр Ассассин шүүдээ, Абстергод тархиа угаалгасан болохоос биш. Тэднийг Sleeper-Агентууд гэдэг. Хөөрхий зовж тарчилсан залууг шаналалаас нь бүрмөсөн салгаж өөрсдийн талд элсүүлж байгаагаар хийсэн бол гайхалтай биш гэж үү. Тэгээд яг л дээр өгүүлсэн шиг
Assassin's Creed III : Black Flag дээр ч яахав Дезмонд нөхдийн хамтаар өнөөх агуйдаа хүрч очно.
Assassin's Creed III : Legacy дээр Дезмонд, Даниел Кросс хоёрын тэмцлийг харуулах болно.
Assassin's Creed III : Revolution дээр Дезмонд, Даниел хоёр хамтраад Абстергогийн эсрэг хамтдаа тулалдах болно.
Цаашлаад Даниелийн өвөг дээдэс Николай Орелов тэргүүтэй Оросууд гэдэг утгаар Хувьсгалын үеийн хаант Орос орны талаар ч юмуу бас нэгэн гайхалтай цуврал ангийг хийх боломж Ubisoft-ынхонд байлаа. Одоо бол Дезмонд бидэнд сонирхолтой биш болсон учраас (хэхэ зүгээр л тоглогчид арай өөр гол дүрийг хүсч эхэлж байгаа гэдэг талаас нь хэлж байгаам шүү) Даниел Кросс яагаад шинэ гол дүр болж болохгүй гэж.
2. Дезмонд Абстергод нэвтэрч орсныхоо дараагаар 1 давхраас дээш цахилгаан шатанд суудаг шүүдээ. Яг энэ үед нь аль нэгэн давхрын шилэн хананы цаанаас Люси Стилманыг харагдуулаад өнгөрөөсөн бол МАШ ТОМ тэсрэлт болох байлаа. Тоглогчдын хувьд ч гэсэн дараагийн ангийг хүлээх хүлээлт үлэмж нэмэгдэнэ шүүдээ. Нэг ёсондоо, Люси үхээгүй гэсэн үг ... ахх, миний хувьд Brotherhood-ийн төгсгөлөөс эхлээд уг тоглоомны хувьд бяцхан романтик мөрөөдөл минь замхран одсондоо хэх.