#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд ...
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=189528
1 хуудас 1

Зохиогч:  Khuslen_SG [ 2-р сар.27.13 7:02 pm ]
Постын сэдэв:  Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд ...

Олон жил ажигласны хувьд "Video Game Industry <=> Hollywood" энэ хоёр нүсэр "хамт олон" хамтраад, олигтой бүтээл гаргасан нь ховор санагдах юм. Видео тоглоомноос кино, киноноос видео тоглоом болж хөрвүүлэгдээд амжилтыг эс олсон олон арван бүтээлүүдийг бид гэрчилнэ шүүдээ. Харин одоо, өнгөрсөн он жилүүдэд гарсныг нь биш одоо бүтээгдэж байгаа болоод ирээдүйд хийгдэхээр төлөвлөгдөж буй бүтээлүүдийг танилцуулъя.

Portal, Half Life
Зураг
The Academy of Interactive Arts & Sciences®-ийн зүгээс жил бүр D.I.C.E хэмээх томоохон конференс, шоуг зохион байгуулдаг болоод удаж байна. Ингээд гурван долоо хоногийн өмнө зохиогдсон "D.I.C.E 2013" цуглааны үеэр VALVe-ийн үүсгэн байгуулагч Gabe Newell, холливудын авъяаслаг найруулагч J.J.Abrams нарын уулзалт олны анхаарлыг ихээхэн татсан юм. VALVe-ийн домогт цуврал "Half Life"-ын удаах ангийн талаар мэдээлэл хийх болов уу гэсэн үзэгчдийн хүсэлт талаар болсон ч яг л тэдний зөгнөж байсан шиг Portal, дээр нь нэмэгдээд бүр Half Life-аас сэдэвлэж кино хийхээр болсон нь багагүй шуугианыг тариад амжлаа шүү хө. Хоёр жилийн өмнө худалдаанд гарсан "Portal 2" видео тоглоомны үндсэн цэсэнд "Super 8"-ийн интерактив трэйлэрийг байрлуулсан нь их л учир утгатай болж таарлаа. Ноён гайхал J.J.Abrams-ын хувьд "Оддын Дайн" киноны 7-р ангийг, мөн "Star Trek" цувралынхаа 3 дахь ангийг хийхээр зэхэж байгаа бөгөөд энэ нь их ажлыг хэрхэн амжуулахыг нь ёстой л чөтгөр бүү мэдэг.

Харин энэ бүхнээс өмнө Guillermo del Toro-ийн "Pacific Rim"-ийн трэйлэр дээр GLAdos-ын дуу хоолой гарахыг сонсоод мөн өөр бодол төрж байлаа шүү. Гэхдээ Sci-fi тал дээр илүү туршлагатайн хувьд J.J.Abrams-д итгэж байна.

Assassin's Creed
Зураг
Энэ кинонд тун их найдлага тавьж байна. Учир нь уг киног Ubisoft-ынхон өөрсдөө гар бие оролцон бүтээж байгаагаас гадна киноны гол дүр болох Altair ibn la Ahad-ын дүрд Michael Fassbender тоглох болсон нь ёстой л нүдээ олсон сонголт болжээ. Киноны бусад дүрүүдийн хувьд видео тоглоомд дуу оруулж, өөрсдийн нь төрхөөр дүрүүдийг нь бүтээсэн жүжигчид тогловол сэтгэлд их л ойр болнодоо.

Kane & Lynch
Зураг
Видео тоглоом хөгжүүлэгч "IO Interactive" студийн бүтээл болох "Kane & Lynch"-ын кино зураг авалт тун удахгүй эхлэх болно. Kane-ий дүрд Bruce Willis тоглож байгаа нь тун их тохирч байгаа бол Lynch-ийн дүрийг Jamie Foxx бүтээж байгаа нь их сонирхолтой санагдаж байна.

Tom Clancy's Splinter Cell
Зураг
Мөн л "Ubisoft" компаний алдартай бүтээл. Харин уг тоглоомын гол дүр болох Sam Fisher-ийн дүрийг жүжигчин Tom Hardy бүтээхээр яригдаж байсан боловч уг киноны IMDb дэх профайлаас нь хасагдсан байх юм. Ямартай ч киноны хувьд хийгдэх нь тодорхой болоод байгаа аж.

Зураг
Зураг

Хэрэв "Splinter Cell : Conviction"-ны альфа хувилбараар кино бүтээгдэхээр болсон бол манай Арго тун их тохирох байсандаа хэхэ.

Hitman
Зураг
2007 онд бүтээгдсэн "Hitman" тийм ч онцгой байгаагүй. Харин уг тоглоомоор дахин нэг кино бүтээгдэхээр болсон бөгөөд гол дүрд нь Paul Walker тоглох болсон гэдгийг сонсоод их ч урам хугарлаа.

Bioshock
Зураг
Уг киноны хувьд үнэхээр "хэцүүхэн" байгаа шүү. Учир нь киноны зохиолч, найруулагчид удаа дараа солигдож байгаа гэх таагүй мэдээллээс өөр ямар ч мэдээлэл ирэхгүй байгаа юм.

God of War
SONY-ын алдарт бүтээл. Харин уг киноны гол дүр болох Kratos-ын дүрд жүжигчин Djimon Hounsou тоглохоор яригдаж байгаа. Энэ гэхдээ цуурхал төдий мэдээлэл бөгөөд хэрэв үнэн болж таарвал жаахан учир дутагдалтай сонголт болжээ гэж дүгнэх байна. Джимоны арьсны өнгөнөөс болсон хэрэг бишээ, тэртээ тэргүй Кратос үнсэн саарал арьстай шүүдээ. Харин түүний царай төрх арай л тохирохгүй болов уу.

Харин "God of War : Ascension"-ийн live action трэйлэр дээр тоглосон жүжигчинг тоглуулбал маш зөв сонголт болох байх.

Мөн IMDb дээр :

Mass Effect (????)
Warcraft (????) aka "World of Warcraft"
Need for Speed (????)
Halo (????)
Uncharted: Drake's Fortune (????)
Gears of War
Mortal Kombat (2013)
Duke Nukem (????)
Army of Two (????)
Dead Space (2013)
Castlevania (????)
Infamous (????)
Metal Gear Solid (????)
Heavy Rain (2014)

зэрэг кинонуудын нэрс харагдаад байгаа нь үнэхээр их сонирхол татаж байна.

Ингээд эцэст нь гэж хэлэхэд "Wreck-it Ralph" оскар хүртэж чадаагүйд, сэтгэл их дурамжхан байна. Сонирхолтой нь "Wreck-it Ralph"-ын Arcade тоглоом жинхэнээсээ байдаггүй юм байна. Гэхдээ видео тоглоомыг нь альхэдийнэ хийгээд эхэлсэн гэнэлээ.
Зураг

Зохиогч:  Sain er [ 3-р сар.05.13 11:27 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Saixan sedev bn togloom kino 2 chin neg togoond butslaad udaj bn yvaandaa kino n bagasaad togloomoor kino xiix n ulam ixesex ym shig ajiglagdaad bgan kinogoor togloom xiisen togloomnuud unendee suga xarin togloomooroo xiisen kinonuud gants 2 n amjilttai yvaad bgaa xaragdsan resident evil, silent hill MK gex met gexdee yag togloomchidiiin xuvid kinon, togloomniixoo xaanach xurexgui gonsgor ulddeg togloomoo avj toglox u kinog n uzex u gex songolttoi tulgarval togloomoo songono

Зохиогч:  Khuslen_SG [ 3-р сар.05.13 11:38 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Ишлэл:
Saixan sedev bn togloom kino 2 chin neg togoond butslaad exelsen yvaandaa kino n bagasaad togloom ixesex ym shig ajiglagdaad bgaa kinogoor togloom xiisen togloomnuud unendee suga xarin togloomooroo xiisen kinonuud gants 2 n amjilttai yvaad bgaa xaragdsan resident evil, silent hill MK gex met gexdee yag togloomchidiiin xuvid kinon togloomniixoo xaanach xurexgui gonsgor ulddeg togloomoo avj toglox u kinog n uzex u gex songolttoi tulgarval togloomoo songono
Баярлалаа :-) . Өөр нэг зүйл ажиглагдаад байгаа нь видео тоглоом маань өөрөө кино болж хувираад байна шүү цаана чинь. Тоглодог кино гэх юмуудаа. Урьд нь холливудын нэр хүндтэй жүжигчдийг урьж тоглоомын дүрүүдэд дуу оруулдаг байсан бол одоо тэднийг дүрд нь тоглуулдаг болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Willem Dafoe, Ellen Page нар "Beyond : Two Souls" видео тоглоомонд motion capture технологийн тусламжтайгаар дүр бүтээж байна ! Гайхалтай биш гэж үү ...

Кино урлаг ч гэсэн хөгжөөд л байгаа юм. 20 жилийн дараа гэхэд аягүй бол кинон дотроо бид бүхэн орж үздэг болнодоо. Тусгай талбайд зогсож байгаад, тусгай шил зүүдэг ч юмуу .... тэгээд киноны үзэгдлүүдийг урьд нь бид зөвхөн дэлгэцнээс нэг өнцгөөс хардаг байсан бол ирээдүйд тэдгээр үзэгдлүүдийг олон өнцгөөс хардаг болох байхаа :-P Яг л нөгөө Харри Поттер профессор Дамблдорын дурсамж дотор ороод болсон үйл явдлуудыг ажигладаг шиг хэхэ ...

Зураг
Зураг

Зохиогч:  ghostface [ 3-р сар.05.13 11:49 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

энэ дээр бас Max Payne-ыг нэмж болох юм, гэхдээ даанч тоглоомчдын урмыг их хугалсан л даа... жаахан яаруу сандруу, хурдхан шиг л хийгээд гаргах л тийм зорилт тавьж хийсиймүү гэмээр санагдсан... уул нь хийгээд эхэлчвэл, хаа очиж амьдралтай ойрхон, элдэв айхтар компьютер зураглал этр айхтар шаардахгүй хийхэд арай амар баймаар санагдаад бгаан....

Зохиогч:  ghostface [ 3-р сар.05.13 11:59 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

гэхдээ энэ олон тоглоомнууд дундаас Warcraft-ын киног хийгээсэй гэж үнэхээр их хүсдэг юм.... Lord of the Rings гарахаас өмнө, за Warcraft-ын кино хийнэ гэж бүткү биздээ, тэр орк, элф, ид шидийн бусад амьтдыг нь яаж хийх ч юм билээ гэж боддог байлаа, харин тэрнээс хойш миний бодол өөрчлөгдсөн, ер нь бол хийвэл хийх л юм байна гэж боддог болсон.... яг киног нь биш юмаа гэхэд ядаж нөгөө тоглоомны trailer гэхүү intro ч гэхүү тиймэрхүү анимэйшн кинонууд байдаг тийм маягаар хийвэл бас л янзтай болно доо....

Зохиогч:  anufi [ 3-р сар.05.13 5:42 pm ]

:wd:

Зохиогч:  Augustus [ 3-р сар.06.13 4:53 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Max Payne-ны киног чөтгөр аваасай

Зохиогч:  Khuslen_SG [ 3-р сар.07.13 11:35 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Найруулагч Sam Raimi "World of WarCraft"-ын кино одоо болтол хийгдэж эхлээгүй байгаад BLIZZARD-ыг буруутгалаа. Ингэж хэлээд уг киног найруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж : http://www.gamesindustry.biz/articles/2 ... craft-film

Зураг

Зохиогч:  Khuslen_SG [ 3-р сар.07.13 11:37 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Ишлэл:
Max Payne-ны киног чөтгөр аваасай
Манай муу Марки Марк уу хэхэ. "Star Trek" кинонд уг нь тоглох гэж байсан юм байналээшдээ. Харамсалтай нь зохиолыг нь ойлгоогүй гэсэн. Гэтэл бүтээх гэж байсан тэр дүр нь ердөө 2-3-хан минутынх байсан шүү. Тэгээд манай Thor тоглосон юм билээ ... сайн ч тоглосон.

Зураг

Харин Марк маань "The Happening"-д тоглохоосоо зохиолыг нь уншсан л байлтай ....

Зохиогч:  CrossBonez [ 3-р сар.07.13 11:51 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Duncan Jones Warcraft-г найруулхаар болсон байна. Blizzard өөрсдөө новширсон юм байна ш дээ, бүтэн 9 сар зохиол дээр нь ажиллуулчаад больцон гэж байна.

Зохиогч:  Khuslen_SG [ 3-р сар.07.13 12:07 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Blizzard нэг л явцгүй болчихоод байгаамаа. Эрс шинэчлэлт хийх эсвэл шинэ "цус" сэлбэхгүй бол ч ...

Зохиогч:  anufi [ 3-р сар.10.13 9:53 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Max Payne 3-саа сэдэвлэж кино хийсэн бол бас хайнга байсан байх биз. Рио де Жайнерогийн гудамжаар буудалцаад...

Зохиогч:  Khuslen_SG [ 3-р сар.13.13 10:06 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Ken Levine "Bioshock" кино төслийг зогсоосон байна.
Эх сурвалж : http://www.gameinformer.com/b/news/arch ... ation.aspx

Зохиогч:  THe TruTH [ 3-р сар.14.13 1:07 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Za daa ter shine agent47 n ch de yaadiin bgaan, huuchin n bol yaawch bishee...

Зохиогч:  arcus [ 3-р сар.15.13 9:38 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Гоё сэдэв байна Хүслэн нөгөө тоглоомны гайхамшигт түүхүүдээ бичиж эхэлвэл ч сайхандаа :mrgreen: :wd:

Зохиогч:  ghostface [ 3-р сар.17.13 2:12 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

санаснаас энд "Silent Hill"-ийг нэмэх хэрэгтэй юм байна.... 1р анги нь тун дажгүй, ер нь их таалагдсан, тоглоомтойгоо дүйцэхүйц эвгүй мэдрэмж төрүүлж байсан, даанч 2р анги нь үнэхээр урам хугалсандаа.... 3р анги гэж гарах боловуу?

Зохиогч:  onzfeat [ 3-р сар.17.13 2:14 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

starcraftaar kanu hiigeesei, zohiol bol hangalttai, harry potter shig saihan jonhruulsan ch haramsah um alga.
kino hiiher tehde tusuv n aimar um boloh bhaldaa, zuger saihan chanartai animation /blizzardin uursdih n cinematic shig/ bval ch.

Зохиогч:  DEDUK [ 5-р сар.17.13 8:15 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

mark
Hamgiin ih husej bga zuil gewel Starcraft warcraftiin kinog hiigeesei l gej husjiindaa bas shineer METRO 2033 LAST LIGHT

Зохиогч:  Мunкhuu [ 5-р сар.28.13 4:00 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Tetriseer kanu hiigeesei :P

Зохиогч:  emptyrus [ 5-р сар.28.13 7:47 pm ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

bas snake-eer

Зохиогч:  Lazer [ 6-р сар.05.13 11:35 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

DOOM

Зураг

Зохиогч:  tomahawk [ 7-р сар.03.13 1:10 am ]
Постын сэдэв:  Re: Видео тоглоомноос сэдэвлэгдэн хийгдсэн/хийгдэх кинонууд

Tomb Raider 1 dugeer angi ni l goy bsan. Odoo megan fox lara croft-iin duriig buteeh gd bh shig bna

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/