Ишлэл:
GSM systemiin talaar delgerengui medeeelel bna uu? mun CDMA systemiin talaar ch gesen
CDMA 2000 1x систем
CDMA систем нь одоогийн байдлаар үүрэн телефон холбооны байгууллагуудын ашиглаж буй системүүдээс хамгийн сүүлд хэрэглээнд нэвтэрсэн, орчин үеийн үүрэн холбооны дүр төрх ирээдүйг тодорхойлох магадлал өндөртэй систем юм.
CDMA технологи нь хөдөлгөөнт холбооны системийн бусад технологуудтай харьцуулахад сүлжээн дэх давтамжийн зурвасын дахин ашиглалт, радио сигналын чадлын хяналт, хүлээн авах чадвар, хамрах хүрээ, багтаамж, чанар харилцан зохицох боломжийн үзүүлэлтүүдээрээ боловсронгуй технологи бөгөөд энэ онцлогоороо 3 дахь үеийн технологид ашиглагдаж байна.Энэхүү хөгжлийн явцад манай компани 3 дахь үеийн системийн хамгийн дэвшилтэт үйлчилгээний технологи болох EV-DO системийг нэвтрүүлснээр Монгол улс хөгжиж байгаа орнуудын хэмжээнд хөдөлгөөнт холбооны 2 дахь үеийн системээс 3 дахь үеийн системд шилжиж байгаа тэргүүлэх орнуудын тоонд зүй ёсоор орж байна.Хөдөлгөөнт холбооны 2 дахь үеийн технологийн үйлчилгээ нь хэрэглэгчид гар утсаар зөвхөн яриа болон текст мэдээлэл дамжуулах төдийгөөр хязгаарлагдаж байсан бол 3 дахь үеийн систем нь хөдөлгөөнт холбооны бүх төрлийн хэрэглэгчид гар утаснаасаа болон утасгүй модем бүхий компьютероосоо өндөр хурдаар интернэтэд холбогдох, худалдаа хийх, банкны үйлчилгээ авах, байршил тодорхойлох, зураг, видео бичлэг дамжуулах, хүлээн авах зэрэг асар олон үйлчилгээний боломжийг олгох юм.
Ерөнхийдөө CDMA системийг дараахи 3-н давуу талаараа бусад системээс ялгаатай гэж үздэг. Өндөр хурдтай 10 дахин бага долгион ялгаруулдаг, Ярианы нууцлалын түвшин илүү. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж байгаа үүрэн холбооны системүүдийн ялгаа нь тэдгээрийн хурдаас хамааран бий болж байна.
Өндөр хурдаар мэдээлэл дамждаг систем ашиглаж байгаа үед системдээ тулгуурласан шинэ шинэ үйлчилгээнүүдийг би болгох боломжтой бол хурд багатай системд энэхүү үйлчилгээг ашиглах боломжгүй байна. Эдгээрийн ялгааг компьютэртэй зүйрлэж болох юм. Тодруулбал өндөр хүчин чадал шаарддаг Programm-уудийг бага хүчин чадалтай компьютерт ашиглах боломжгүй байдаг.
Ерөнхийдөө хөдөлгөөнт холбооны ирээдүйн хандлага нь CDMA системд тулгуурлан хөгжих магадлал маш өндөр байна. Үүний жишээ нь 3GSM буюу GSM системийн хамгийн сүүлийн хувилбар нь WCDMA системд тулгуулрласан болохыг
http://www.gsmworld.com/гэсэн электрон хуудаснаас харж болно.
Үүрэн телефон технологийн хөгжлийн явцыг доорхи зургаас тодорхой харж болох юм.
Эндээс CDMA систем нь 2.5 дахь үеийн технологи буюу GSM системийн дараагийн үе болох GPRS системийн нэг үеийн технологи болох нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр орчин үед 3 үзүүлэлт Олон Улсын Хөдөлгөөнт Холбооны Нийгэмлэгийн алтан хэмжүүр болж байна. CDMA систем нь эдгээр 3 үзүүлэлтийн хувьд давуу талыг эзэмшдэг.
Эдгээр нь:
- Мэдээлэл дамжуулалтын хурд
- Нууцлалт
- Цацраг туяаны түвшин юм.
CDMA системийн тухай ухагдахууныг QUALCOMM компани (АНУ болон дэлхийд харилцаа холбооны салбарт нэрд гарсан томоохон компани)-аас бүрэлдүүлдэг хэдий ч Солонгосын судалгаа шинжилгээний институт, ETRI болон Hyundai, LG, Samsung компаниуд 1995 онд дэлхийд анх удаа таниулан нэвтрүүлсэн юм. Өнөөдөр CDMA системийг олон оронд хөдөлгөөнт харилцаа холбооны үндэсний стандартаа болгосон ба дэлхий даяар CDMA системийг хэрэглэгчдийн тоо 150 саяас хол даваад байна. Хамгийн сүүлд хөдөлгөөнт холбооны 235 сая хэрэглэгчидтэй Хятад улс CDMA системд шилжлээ.