Ишлэл:
Миний хувьд амьдралд минь 2 сонин юм тохиож байсан одоо ч гайхдаг юм.
1.т Би 7,8настай байсан байх өдөр гэртээ ганцаараа байж байгаад гадаа гарах гээд гэрийн хаалгаа нээгээд том өрөө рүүгээ харав. Том өрөөний хананд байдаг стинкний цаад хана нь тольтой байсан, тэгсэн харин толинд яг миний үе ийн гэмээр охин над руу харж байдийн, би ч хаалгаа тас хаагаад л гараад гүйцэн. Тэгээд орцнийхоо үүдэнд орой болтол ээжийгээ хүлээж байгаад ирхэд нь болсон явдалаа яриад гэрт орохгүй гээд. Ээж ч яахав миний хүү гэртээ ганцаараа айсан болхоор хий юм харагдсан байх гээд тайвшруулаад тухайн үед өнгөрсөн. Хэсэг гэртээ ганцаар байдаггүй байж байгаад л мартагнасан. Гэхдээ одоо ч тэр охиний төрх нүднээс гардаггүй маш тод харагддаг.
2.т Энэ түүхнээсээ би одоо ч айдаг. 2007онд хэдэн найзийн хамт булган явсан юм эрдэнэтэд 1 хонооx цааш явцгаасан. 3 дахь өдөрөө бид 1 нуурийн эрэг дээр очиж баахан л зугаацсан, за тэгээд бүрэнхий болгоод Анаг гээд амралтийн газар руу хөдөлцгөөв. Өдөр нилээд ядарсан байсан болхоор би машиний арийн суудал дээр унтаад өгөв. Сайхан унтаж байсан гэнэт өвдөг дээр хүн цохиод миний хүү сэрээрээ гэх нь тэр би нүдээ нээгээд харсан 8настайд минь өнгөрсөн аав маань дүрээрээ миний урд зогсож байх нь тэр, би ч орилиод л машинаас үсрээд гараад ирсэн гадаа бүр түнэр харанхуй байдаг байгаа, тэгсэн нилээн доор манай гэр харагдаж байна үүд нь нээлттэй гэрэл тусаж байхаар нь хар хурдаараа л гүйгээд орсон, орилиод уйлцан намайг хараад манай найзууд таг болцгооцон, би нүдээ дарж нилээд сууж байгаад тайвшраад болсон явдалаа найзууддаа хэлтэл, чи юу солиороод байнаа? чи машинаас бидэнтэй цуг буугаад мишок бариад алхаж байснаа гэнт буцаад машин руу гүйсэн шд, хөөе гээд араас чинь орилсон дуугарахгүй гүйхээр чинь юмаа мартаж гэж бодсон, тэгээд чи 2минут ч хүрээгүй буцаад орилоод ирлээшд гэдэг байгаа? Би зүүдэндээ 1 ч удаа алхаж үзэж байгаагүй. Тэгээл бид маргааш нь шууд хот руу гарсан, замд хичнээн асуудал үүссэн гээ ч гайхмаар, яг л тэр газраас явуулахгүй гэж байгаа юм шиг.
Ахиж иймэрхүй зүйлтэй учираагүй байна, яаж тайлбарлах уу энийг, юу гэж ч гэдиймүү хэхэ... энэ ний дараа хотод ирсэн их сонин юм болсон, хүн сонирхвол бичнээ.
Сонин л юм ямар нэгэн учир шалтгаантай болоод л аавын чинь сүнс харагдсан байх чи тэгэж байгаад лам ч юм уу бөө ч юм у аль нэгнээс нь асуусан нь дээр байх
Жич:Юу болсоныг чинь сонирхож байна хэхэ