Аэгвин (Aegwynn) ба Лууний эрэлд
Дэлхийн дайнаас өмнөx 823 жил
Хэдийгээр хүмүүний хаант улс салан тусгаарлагдаж олон жижиг хэсгүүд болон бутарсан ч гэлээ, Хамгаалагчид өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр байлаа. Өнөөг хүртэл олон ч хамгаалагчид энэ эгнээнд зүтгэж байсан ч хамгаалагч бүр тухайн цаг хугацаандаа л дийлдэшгүй хүч чадлыг өөртөө ашиглаж байсан юм. Аэгвин хэмээх хүн төрөлт шидтэн охин, Хамгаалагчдыг шалгаруулдаг тэмцээнд ялалт байгуулж хамгаалагчдийн эгнээнд орсон ба олны дунд харанхуйн дундах гэрэл гэгээ хэмээх нэрийг олж авсан хучирхэг дайчин байлаа. Өөрийн удирдлаган доор Аэгвин газар газрийн хүчирхэг чөтгөүүдийг дайралдсан газраа устгадаг байсан боловч зөвлөлийн гаргаж буй шийдвэрүүд дээр сэтгэл хангалуун бус байдаг байлаа. Эртний элфүүд болон хөгшин шидтэнгүүдээр толгойлуулсан Тирисфалын удирдлага нэг гаргасан шийдвэртээ хэтэрхий туйлбартай мөртлөө хар хүчны эсрэг оновчтой, том хэмжээний шийдвэрүүдийг гаргаж чаддаггүйд нь Аэгвин эргэлзэж байлаа. удалгуй Аэгвин өөрийн багш заааварлагч нараасаа хол хөндий байыг хичээж, алс холын нутгуудаар даалгавар биелүүлэхийг илүүд үздэг боллоо. Эагвины хүч чадал өдөр болгон гайхамшигтайгаар өсөн нэмэгдэхийн хирээр, Нортрэндийн мөсөн орны чотгоруудийн хар дарсан зүүд нь болж байлаа. Нэгэн даалгавраар Аэгвин хойд мөсний оронд явж байхдаа чөтгөрүүдийн ууланд бүгсэн байхыг ажиглав. Чөтгөрүүд дэлхий дээр үлдсэн эртний луунуудын үлдэж хоцорсон цөөхөн лууг ангуучилж тэднийг барйад хүч чадлыг нь сорж байхыг харав. Дэлхийн амьд ан амьтны дундаас хамгийн хүчирхэг гэгддэг тэдгээр луунуудыг харанхуйн Галт Лэгион өөрсдийн муу муухай зүйлдээ ашиглахаар хүч чадлыг нь авч байгааг харсан Аэгвин дайран орж тэдгээр чөтгөрүүдийн гараас лууг салган авлаа. Сүүлчийн чотгорийг газар дээрээс арчигдан алга болох тэр мөчид мөсний орны тэнгэрт асар том шуурга гэнэт бий болов. удалгүй Нортрэндийн тэнгэрт асар том хүний нүүр царай гарч ирлээ. Чөтгөрийн эзэнт улсыг захирагч, Галт Лэгионы удирдагч Саргэрас өөрийн хилэнт дүрээрээ Аэгвиний өмнө гарч ирээд, залуу хамгаалагч чиний сахин хамгаалж буй Тирисфалын сүйрэл удахгуй ирэх ба дэлхий ертөнц Галт Лэгионы өмнө овдог сөгдөн унах болно хэмээн хэлэв.
Хүчирхэг Аэгвин өөрийн гэрэлт хүчийг дуудан, Саргэрасийн тэр чөтгөрийн дүрийн зүг чиглүүлэн гэрлийн хүчээр дайрлаа. Санамсаргүй зүйл болж, Саргэрасын чөтгөрийн дүрийг түүний хүчит гэрлэн энерги цом цохин алга болголоо. гэтэл энэ нь Саргэрасын урхи байлаа. Гэрлэн энергийн хүчээр Саргэрас түүний биенд орж Аэгвиний хүч чадлыг Мөнхийн ундарга сүйрч үгүй болсон тэр газар буюу усан доорх калимдорын эртний Балгас хотын гунд байгаа өөрийн хуучин биендээ оруулчихав. Ингээ Аэгвин гэнэн зангаасаа болж Саргэрасын төлөвлөгөөний дагуу өөрийгөө түүнд өгчихлөө. Ингээд олон жилийн хугацаанд харанхуйн хэн ч үл нэвтэрч чадах хий орчинд Аэгвиний их энергийн хүч чадлыг нууж, Саргэрас өөрийн хүслээ биелүүлэхэд хэн ч саад хийхээргүй болжээ. Ингээд хорон санаат сүнс Аэгвины биен дотор тохиромжтой цагийг хүлээсээр байлаа
/Энэ хэсэгт би жаахан буруу ойлгож гэдэг SOUL үгийг хүч чадал,сэтгэл зүрх бус сүнс хэмээн ойлгосон нь жаахан алдаатай болчиxож. Засав.

/