Одоогоор хамгийн их тоглогчтой онлайн ритм тоглоом бол osu!. Мөн энэхүү тоглоомыг татахад үнэгүй байдаг. osu! нь standart, mania, taiko, catch the beat гэсэн 4 төрөлтэй. Standart төрөл одоогоор хамгийн их тоглогчтой. Мөн хамгийн хэцүү төрөл нь. Mania бол deemo, voez гэх тоглоомуудтай төстэй.Taiko гэдэг нь Японы нэгэн бөмбөр гэх юм уу даа. Catch the beat надад лав нээх сонирхолтой байдаггүй. Дээрээс унасан хэдэн жимсийг тосч авдаг. Хүссэн дуун дээрээ тоглож болно. Rank-аа pp-гээр дүгнэдэг. Хэрэв та сайжрах л юм бол рр чинь нэмэгдэнэ гэсэн үг. Одоогоор osu! тоглож мөнгө олдог хүмүүс их бий
Cookiezi, Rafis гэх мэт. Өдөрт нэг удаа twitch-ээр stream цацаад 200 доллар олох гэх мэт. Бас өөрөө тоглох map-аа хийж болдог нь их гоё. Энэ тоглоомыг Монголоос 2000 гаруй хүн онлайнаар тоглодог. Нэтгүй үедээ ч тоглож болдог. Скинүүд нь үнэгүй байдаг. Өөрөө ч хийж болно. Татах бол -> osu.ppy.sh сайт руу орж татаарай.
