за асуултыхнаар юу байна
Надаар нам тайван :P
Сонин сайхан гэвэл нэг USB микрофон авсан одооноос жоохон эрчимтэй юм хийнэ гэж бодож байна даа
Микрофоноо шалгаад Suspect бид 2 нэг ийм дуу хийлээ сонсоод үзээрэй тэгээд санал шүүмж хамаагүй өгөөрэй
http://soundcloud.com/searchermng/sr-ft-suspect-dursamj
SR ft Suspect - Dursamj
Урсан одно цаг хугацаа улирна
Уйлаад ч ахиж эргэхгүйгээр
Ихэнх өдрүүд тархинд унтана сэрэхгүйгээр
Жаргалтай өдрүүддээ өнгөрсөнг мартан цааш явах зам харна
Алдаа гаргаж огт болохгүй аюул ирэн ирээдүй замхарна
Цөөхөн хэдэн бодол үлдэнэ тархины мухарт
Сайхан цагаа дурсан сууна архины мухлагт
Төсөөлөл зөвхөн түүнийг өнгөтөөр нүдэнд харуулна
Өгсөөд л байх амьдрал биднийг хүйтэнд дааруулна
Заримдаа аз тохиож эртний танилийг гэрийн үүдэнд тааруулна
Асгарах бороо дурсамж дүүрэн тархийг юүдэнд даруулна
Мартвал алдас болох сайхан дурсамжууд ч бий
Магад хэзээч мартахгүй хар толбо таны хажууд ч бий
Ганц алхаад л ардаа дурсамж үлдээнэ
Гунигтай дурсамж тархийг дөнгөлж орхино хөлтэй нь
Бодхоос цаашгүй алсын улсад очиж чадахгүй
Холдхоос нь өмнө байгаа бүхнээ хайрла бүү гомдоо
Урсах нулимс сэтгэл дотор удаан хатахгүй
Хэний ч аавын хүү дурсамжтайгаа урагшилдаг
Хэнд ч хэлж чадахгүй гомдол зурагаа урах шалтаг
Эргэж харахгүй ээ
Хэзээ ч ирэхгүй ээ
Мартах учиргүй ээ
Маргах ч ёсгүй ээ
Алхам тутам араас дагах тусах сүүдэр чи
Аз жаргал бас гунигтай олон ангит сүүдэр ший
Наран мандаж харанхуйн гүндэх сүүдэрт шингэнэ
Надад гомдсон бүсгүйн нулимс нүүрний пудрт шингэнэ
Уусан ундаа хоолой даван буцаж давсгаар юүлэгдэнэ
Үүний ижил өнгөрсөн бидэнд үл үгүйлэгдэнэ
Хэн нэгний альбомонд хоосон орон зай бөглөнө
Эргэж харалгүй бодлын далайд завь хөлөглөнө
Атгаж явсан гарын өөр хүний энгэрт харна
Хадгалж явсан хайр уур болон тэнгэрт гарна
Намайг тэр үед ээгээгүй дулаан гэрэлт наран
Ганцаараа тамхиа зуун аз жаргалын эрэлд гарна
Түүхээ бүтээж эргэж харалгүй замын голд хаяад одно
Хүүхэд үеээ бид үргэлж биш харин хаяа бодно
Сайхан шүлэг сайхан раяйм сайхан аяар дутна
Саяхан дүүрэн байсан сэтгэл дааран баяр дутна
Гишгэсэн мөр баларсан нэгэнт бороо орсон
Норсон цамцнаас ус дусна доороос нь
Үнсний саванд уусах тамхиний иш
Рестарт байхгүй бүр зүйл финиш
Эргэж харахгүй ээ
Хэзээ ч ирэхгүй ээ
Мартах учиргүй ээ
Маргах ч ёсгүй ээ