Юуны өмнө ийм сэдэв эхлүүлж байгаад баяртай байна би ч гэсэн суралцаж байгаа. хамтдаа сурж мэдэхгүй зүйлээ асууж байцгаая.
Пайтон дээр код снипэт хийхийн тулд бидэнд Compiler, Interpreter хэрэгтэй Миний хувьд
IDLE гэх интэрпрэторыг санал болгож байна. Ямар Үйлдлийн системтэйгээсээ шалтгаалаад татаж аваад суулгана биз
Пайтон хэлэнд хашилт(quote) маш чухал, дан хашилт
(' '), давхар хашилт
(" "), 3давхар хашилт
(''' ''') мөн том болон жижигээр бичих нь яалгаатай тул зааварыг сайн харж анзаарах хэрэгтэй
бас өгөгдлийн дараах 3 түгээмэл төрөл байдаг
string(үг, үсэг, өгүүлбэрийн цуглуулга гэж болно)
integer(бүхэл тоо 12, 20157, 999999 г.м)
float (бутархай тоо 3.2, 2.065 г.м)
imaginary numbers (төлөөлүүлсэн тоо 12j, 15i г.м)
суулгачихсан бол ажиллуулаад дараахыг бичээд үз
>>> type (1)
<type 'int'>
>>> type (1.0)
<type 'float'>
>>> type ('hello')
#quote -г мартаж болохгүй
<type 'str'>
>>> 'hello'
#quote !!!!
'hello'
энэ бол тэр өгөгдлийн талаар юм
харин төлөөлүүлсэн тооны хувьд бол ямар нэгэн тоог эсвэл үсэгийг та нэг зүйл(тоо, үг, өгүүлбэр г.м) төлөөлүүлэх юм.
print функц:
Пайтон хэлэнд Принт функцыг
print гэж бичнэ. Шууд бичээд явбал ойлгоход амар байх.
>>>
print 'Hello world' #гэж бичээд Enter товч дар Ямар ч програмын хэлэнд эхлээд бичдэг "Hello World" ыг бичиж үзье
Hello world
за дараа үргэлжлүүлье мөн миний бие найзтайгаа хамтран цогц хэчээлийн сайт хийж байгаа. Тэнд Програмчлал, техник засвар гээд хичээлүүдийг миний бие хариуцан хийж байгаа удахгүй бэлэн болох болно.