hard дээр дуусгав. нормал дээр эхлүүлээд жоохон явсан хэт амархан болоод.
Story:
Зохиолын хувьд бол би өөрийн зүгээс 9/10 өгнө. Ерөнхийдөө чимээгүй толгодтой төстэй. цөөхөн хүнтэй алслагдмал жижиг тосгон, нууцлаг хараал шингэсэн нуур, хар дарсан зүүд. хамгийн амьдруулж байгаа зүйл гэвэл хүмүүс тэдний жүжиглэлт дуу оруулалт болон амьдралд маш ойрхон хийгдсэн орчин болоод зураглал юм. Кино үзэж байгаам шиг гэхэд болно.

Алдар хүнд, олны хараа, паппараци нараас залхсаж энэ бүхнээс түрхэн болов хол байхыг хүссэн алдарт зохиолч Алан Вэйк эхнэрийн хамт алс холын бөглүү тосгонд амрахаар ирэхээс тоглоомын үйл явдал эхэлдэг. уг тосгонд жирийн бус үзэгдэл олон болдогийг оршин суугчид бүгд мэдэх ба тосгоны бүх хүмүүс нэг нэгнээ ах дүү шигээ танина. эхний шөнө нууцлаг зүйл эхнэрийг нь аван одно. тосгоны муу талын хүмүүс түүний авгайг живсэн, өөрий нь сэтгэцийн гажигтай гэж итгүүлэхийг оролдоно. Алан үнэний төлөө ганцаараа тэмцэх ёстой... үүний тулд зөвхөн... бичигийн машин... цааш нь яриад дэмий байх гэж бодлоо... киног үзэхээс өмнө ярьчхаар ямар утгагүй байдаг билээ... тоглоомын 80% д тулалдах дайснууд бол "taken" буюу муу ёрын харанхуйд идэгдсэн сүүдрэн хүмүүс байх болно. ps: зомби, сүнс аль аль нь биш.
Gameplay:
надад хамгийн таалагдсан зүйл нь бултах механик юм. товчлуур сумны тусламжтайгаар хүссэн зүгтээ холбирон ирж яваа цохилтоос дутаах боломжтой ба амжилттай дутаавал cinematic маягаар камер тойрон эргэлдэж удаашруулан харуулах болно. Ихэнхдээ Taken буюу харанхуйн хүмүүс үй олноороо ирэхэд дараачийн гэрэлтэй газар луу дутаах нь хамгийн зөв сонголт. харин шууд чигээрээ гүйвэл шууд алуулна. харанхуй хүмүүс таниас 2 дахин хурдан. аваарын бамбар асааж шидээд л гэрэлтэй газар луу баас алдан гүйх хэрэгтэй. ингэж зугтахад өнөөх бултах товчлуур, гар чийдэн, аваарын бамбар л аминд орно. гэрэлтэй газар харанхуйн хүмүүс халдаж чадахгүй, энэ нь чиний Safe heaven буюу Checkpoint юм.

харанхуйн хүмүүсийг алахдаа тэдэнлүү гар чийдэн тусгаж, эсүүл салиут буудуулж, аваарын бамбар шидэж тэднийг хамгаалж буй сүүдэрэн бүрхэвчийг устгасны дараа буудаж хөнөөнө. энэ тоглоомонд гэрэл гаргах юм болгон таны үнэнч нөхөр байх болно. Харанхуйн хүмүүсээс гадна хэрээн сүрэг, харанхуйн шуурга, тэнгэрт хөрөөд чам руу гэрэлийн хурдаар нисэх хөргөгч, машин, сургуулийн автуус, тавган антен зэрэг есөн шидийн зүйлстэй тулгарах болно.

Энэ тоглоом дээр машин барьж болдог. үй олон харанхуй хүмүүсийн эсрэг прожектороор бүрэн тоноглогдсон жийп унаад гэрэлээ хол дээр нь тавиад...
Зураглал:
Ганц хоёр миа animation ийг эс тооцвол Алан Вэйкийн зураглалыг өөлөөд байх нь утгагүй. Байгаль, ой мод, цаг агаар, эффектүүд, гар чийдэнд тусгахад сүүдэр гэх мэт. Ялангуяа харанхуйн хүмүүс бол ярих юм байхгүй. шуурган дунд харанхуй ойд сандраад гүйж байхад камерийн үзүүрт 50 метрийн зайнд хар юм бүрэлзээд тогтож харвал сүх барьсан сүүдэр чамайг ажиглаад зогсож байна.......
BOOM араасаа өвсний хадуур зоолгоод чи үхээ...
