Шороон үхэр жилийн сар шинийн барилдааны өнгө
За би энэ спортдоо үнэхээр хайртай
Энэ жилийн барилдаан үнэхээр сайхан болох биз..чанар чанасаа өндөртэй...
Залуу бөхчүүд::
сүүлийн жилүүдэд ялангуяа өнгөрсөн жил МБХ, пүүс компаниуд залуу сайхан бөхчүүдээ ихээхэн дэмжиж байна..
Энэ жил Дархануулын Ерөөлт, идэрчүүдийн аваргын алтан медальт Сугаржаргал, Ганидэр, Өвөрхангайн Наранбаатар,Үйтүмэн, ГовьАлтайн Цэцэнбаатар, Булганы Зургаадай, Сонгинохайрханы Довуучтөмөр нарын сумын заан залуу бөхчүүд үнэхээр өнгөлөг байна. Ялангуяа Ерөөлт бол үнэхээр аймгийн арслангын зиндааны бөх гэдгээ харуулж залуу бөхчүүдийн барилдаанд үзүүрлэж, аймаг цэргийн цолтонгуудын барилдаанд шөвгийн 8т гарч ирлээ.. Магадгүй энэ бөхөөс их зүйл хүлээж болох юм...
Аймаг цэргийн цолтонгууд:
Увсын Бямбажав, Баянмөнх, Дундговийн Алтанхуяг, Архангайн Санжаадамба, Батотгон, Пүрэвдагва, Завханы Жаргалсайхан, Өмнөговийн Идэрсүрэн, Өвөрхангайн Сангисүрэн, Хөвсгөлийн Содномдорж, Говьалтайн Амартүвшин нарын аймаг цэргийн цолтонгууд энэ жил үнэхээр сайн байна магадгүй эдгээрээс 3-4 хүн шөвгийн 16 гарч магадгүй үзүүр түрүү булаалдах хүн ч гарч мэднэ. Бямбажав бол яах аргагүй сайн бөх энэ жил ч сайн байна.. Сүүлйн хэдэн барилдааныг нь харахад илүү нягт нямбаа болсон юм шиг харагдаж байна лээ.. Санжаадамба - миний бодлоор түүнийг одоо цаг үед барах хүн байхгүй л гэж боддог.. Гэхдээ мань хүн хэтэрхий замбараагүй барилдах юм ирээдүйн монгол бөхийн өнгийг тодорхойлогч гэж бодож явдаг... Жаргалсайхан арслан бол ёстой л нэг начин цолны зиндааны бөхдөө.. Энэ жил тун сайн байна.. Доор даваанд л явахгүй бол өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж ч мэдэх юм..
Улсын цолтон:
Өсөхөө аварга урд урдынхаас илүү сайн байна. Энэ жил хэд хэдэн барилдаанд түрүүллээ.. түүнийг давж сурсан Рагчаа барилдахгүй гэж байгаа.. Магадгүй түрүү бөх байж болох юм...
Эрэмбаяр начин энэ жил бас л сайн байна дээр сэлэнгийн барилдаанд түрүүлж харагдсан... Энэ бөх жац өндөр байсан бол гайхалтай амжилт олныг гаргах байсан байх..
Сүүлийн хоёр жил баяр наадмын түрүү бөх болсон арслангууд маань угын бие хаа сайтай сайхан эрчүүд.. Ганхуяг маань угын нэг шөвөгт гараад ирэх байх.. бүр үзүүр түрүүнд ирэхийг ч үгүйсгэхгүй... Мөнхбаатар шиг гоё барилддаг тийм жинтэй бөх лав одоо үед алга.. мань хүн гомо

юм хийж л унахгүй бол сайн үзнэ дээ..
Өсөхүүд/ 2 начин/ энэ жил хоёулаа сайн байгаа хоёулаа хийгүй барилддаг гоё бөхчүүд барилдааныг ч чимэх байх...
Даваабаатар сүүлд гарандаа том бэртэл авсан.. гэхдээ сар шинээр барилдаж биднийгээ баярлуулах биз/ 1993 оноос хойших 100 шилдэг барилдаанд түүний 30 гаруй барилдаан орсон гэсэн яа яа гоё бөх шүү/
Доржсамбуу гарьд сүүлийн үед бөхийн өргөөнд харагдсангүй. мань хүн бэлтгэл сайтай бол нилээн явна шүү...
Ду.Батбаяр. ёстой л нэг том наадмын одтой бөх дөө биеэ айхтар сулалдаг шахааны барьцнаас барагтай л бол ундаггүй.. энэ жил ч мөн сайн барилдах байх....
За тэгээд эдгээр бөхчүүд өнгөлөөд сайхан барилдах биз...
Миний хувьд Өсөхбаяр аварга, Мөнгөнцоож харцага, жаргалсайхан, санжаадамба арслангуудаа... дэмжээд өдөрөржин битүүрээд өнжинө дөө...