Story of Warcraft
Тахал Тараагч легионы үүсэл
(Origin of the Buring Legion)
Аварга биетүүд ба Гариг ертөнцийн үүслийн тухай
(The Titans and the Ordering)
Энэ дэлхий ертөнц яаж үүсэн бий болсныг хэн ч сайн мэддэггүй. Зарим нь Гүн Харанхуй огторгуйд сансрын аймшигт том дэлбэрэлт болж, түүнээс цацагдсан хязгааргүй олон биетүүд, хожим нь амьдралын гайхалтай олон хэлбэр дүрсийг олсон энэхүү гаригийг үүсгэсэн гэж үздэг.
Нөгөө хэсэг нь ертөнцийг бодит биет цорын ганц хүчирхэг этгээд үүсгэсэн гэж үздэг. Юутай ч энэ самуунт ертөнцийн жинхэнэ гарал үүсэл нь тодорхой ч нэгэн цагт хүчирхэг биетүүд олон янзын гариг ертөнцийг үүсгэж тэдгээрт оршин суух бусад амьт төрөлтнүүдийн аюулгүй ирээдүйг хангахаар гарч ирсэн нь лавтай.
Warcraft-ийн домогт өгүүлснээр бол Сансар огторгуйн хүрч болох эцсийн хязгаараас ялтсан-арьстай Аварга, Лужир биет бурхад ирж өөрсдийн орон гэрээ болгох гариг ертөнцүүдийг бүтээх ажилд ханцуй шамлан орцгоожээ гэсэн байдаг. Тэд урт урт нуруулдсан аварга уулсуудыг босгож, уудам цэлгэр тал нутгийг зулж, хязгааргүй үргэлжлэх догшин тэнгисээр хүрээлүүлэн өөрсдийн гаригуудыг цогцлоож байлаа. Тэд өөрсдийн амьсгалаар хурмаст тэнгэрийг үүсгэж, амьд биет бүр амьсгалах агаар мандлыг бэлэглэжээ. Хэмжээлшгүй тайлбарлашгүй их хүчээр завхрал, самуунт явдлаас ангид гариг ертөнцүүдийг үүсгэхээр алсын хараатай төлөвлөгөө хэрэгжүүлж байсан байна. Түүгээр ч зогсохгүй аварга бурхад маань өөрсдийн гариг ертөнцүүдийн эзэд болгон үлдээх анхдагч амьд төрөлхтнүүдийг бүтээхийг зорьж байлаа.
Пантеон хэмээх шилэгдмэл ахмад бүлийн удирдлагад байх Аварга биетүүд их бүтээн байгуулалтын эхний шатанд Гүн Харанхуйн цаадах олон мянган сарнимал Гаригуудыг нэгтгэн цогцлоох ажилд орно.
Сайхан сэтгэлт Пантеоны гишүүд өөрсдийн бүтээсэн гаригуудаа Доод тивийг (Twisted Nether) эзэгнэн суусан муу ёрын амьтдын заналхийллээс сэргийлэн урьд урьдынхаас илүү сэрэмжтэй байх болов.
Доод тив гэгч нь амьд амьдрал бүрийг сөнөөж, амьд ертөнцийн бүхий л энергийг шингээж авах гэсэн цор ганц зорилготой олон тооны хөнөөлт амьтад, ад чөтгөрүүдийн орон гэр болсон тоо томшгүй олон үхмэл ертөнцийг холбосон биет байдлаараа үл орших сөрөг энергийн хуримтлал ажээ.
Гэрэл байгаа цагт сүүдэр байдгийн ёсоор бодь сэтгэлт Аварга биетүүд бузрын муу хүч, хорон санааг аль ч хэлбэрээр үл тэвчих тул эдгээр ад чөтгөрүүдийн байнгын заналхийллийг таслан зогсоох замыг хайн тэмцэх болжээ.
Саргерас ба түүний Урвалт
(Sargares and the Betrayal)
Шинэ амьдралын үнэрээр Доод тивийн гүнээс өдөөгдөн гарч ирсэн ад чөтгөрүүдтэй тэмцэхээр Пантеон өөрсдийн дундаа хамгийн шилдэг бөгөөд гарамгай дайчин Саргерасыг сонгон хамгаалалтын эхний шугамыг харгалзуулахаар болно.
Цутгасан хүрэл биетэй, сүр жавхлант аварга биетСаргерас мянга мянган жил өөрийн үүргээ биелүүлж, хаа таарсан газарт нь ад чөтгөрүүдийг устгаж байлаа.

Мянга, мянга хэдэн мянган жил өнгөрч тэрээр хамгаалсаар, устгасаар.
Эрин үе өнгөрөхийн зэрэгцээгээр Саргерас ад чөтгөрийн хоёр хүчирхэг армитай тулалдсан байлаа. Энэ хоёр ад чөтгөрийн арми хоёул бодит ертөнцөд, өөрийн нөлөөллийг нэмэгдүүлж, эрх мэдлээ тогтоох зорилготой байсан нь илт.
Нэг нь Эредар (Eredar) гэх дайны онгод асагч чөтгөрийн илбэч нарын арми юм. Эдгээр дотуур тамиртай ёрын шидтэнгүүд гариг ертөнцийг, гариг ертөнцийг эзлэхдээ өөрсдийн дайны ид шидийг ашигладаг.
Эзлэгдсэн гаригуудын уугуул амьтад Эредарын шидийн ховсдолтонд уусанн тэдний ад адил ад чөтгөр болдог ажээ.
Хэдийгээр Саргерасын хэмжээлшгүй их хүч нь ёрын Эредарыг дарж устгах хангалттай хүчтэй байсан ч тэдний амьд амьтдыг , цаашлаад өөрийнх нь хамгаалагчдыг урвуулах, бүхнийг өөрийн зорилгод ашиглах ховсдолын шид нь үнэхээр төвөг удаж байлаа.
Тэдний энэхүү завхарсан шидий зогсоох аргыг олж чадахгүй байгаадаа Аварга биет Саргерас сэтгэлээр унаж, бодлогоширох болжээ. Хэдийгээр тэд ажлаа өмнөх шигээ гүйцэтгэж чадахгүй байгаад сэтэл улам тавгүй байсан ч дайны онгод асагч шидтэнгүүдийн ертөнцийг нэгмөсөн үгүй хийхээр Доод тив рүү өөрийн биеэр очно.
Түүний сэтгэлийн тогтворгүй байдал, шаналал гүнзгийрэх тусам Саргерас Аварга биетүүдийн зарлигийг зөрчсөн өөр нэгэн бүлэглэлтэй тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.
Натрезим нь (Nathrezim) хүн зон олноор суурьшсан гаригийг эзэлж оршин суугчдыг нь харанхуйн албатууд болгодог вампирийн цуст ад чөтгөрүүдийн арми юм. (Мөн аймшгийн ноёд ч гэдэг). Хорон санаат, Аймшгийн ноёд бүхэл бүтэн үндэстэн, овог аймгуудыг нэгийг нөгөөгөөр үзэн ядуулж, хоёрын дунд хорон үг хаяж, ухаанд багтамгүй болчимгүй үзэн ядалт, үл итгэлцлийг төрүүлдэг, оюун санааны дайн хийхэд гаршсан этгээд аж.
Саргерас Натрезимыг хялбар ялсан ч тэдний ховсдолын нөлөөлөл түүнд гүн нэвчсэн байлаа.
Тэр цагаас хойш сүр жавхлант Саргерас өөрийн бодол санааг нь самууруулсан энэхүү хорт эргэлзээ, цөхрөлийг тэвчиж дийлэлгүй зөвхөн өөрийн итгэл үнэмшил төдийгүй Аварга биетнүүдийн даалгасан ертөнцөд энхийг сахиулах үүргийг умартаж эхэлнэ.
Харин Саргерас харанхуй, ганцаардмал. ертөнц дэх цорын ганц үнэт зүйл нь эмх замбараагүйтэл. завхрал юм, үүнийг залруулшгүй гэдэгт итгэж эхэлжээ.
Түүгээр ч үл барам тэрээр ертөнцийн энхийг сахиулах гэгч шал солиотой юм гэж бодох болсон байна.
Түүний нөхөд, Аварга биетүүд түүнийг ятгаж, алдах цагт ачласныг санаж, самуурсан сэтгэлийг сатааруулахаар оролдсон ч түүний сэтгэл оюун нэгэнт алдагдсан байлаа.
Аварга биетүүдийн эгнээнээс нэг мөр нэр салсан Саргерас энэхүү бохир ертөнцөд өөрийн байрь суурийг олохоор сэтгэл шулуудлаа.
Пантеоны ахмад гишүүд түүнийг явсанд харамсаж байсан ч түүнийг хэр хол явахыг төсөөлж ч чадаагүй юм.
Саргерас ховсдолын солиоролд бүр мөсөн автахад түүний сурвалжит оюун ухаанаас ул мөр ч үлдээгүй байлаа. Тэрээр их бүтээн байгуулалт сүйдсэнд Аварга биетүүд буруутай гэж бодох болов.
Эцэст нь гариг ертөнц даяар тэдний бүтээсэн бүхнийг үгүй хийхээр шийдэж, бодит ертөнцийг үнсэн товрог болгох зогсоогдошгүй армийг бүрдүүлэх ажилд орно.
Саргерасын аварга бие нь ховсдолын нөлөөнд бүрэн автсан ч түүний баатарлаг, шийдмэг зүрх нь урьдын адил цохилж байлаа. Түүний нүд үс болон сахалд улангассан гал авалцаж, ялтсан арьс нь эцэсг төгсгөлгүй үзэн ядалт, догширлыг илтгэн хагарсан байв.
Харанхуйн шидийн гүн солиоролд автсан Саргерас Аварга биетнүүдийн гянданд хоригдсон Эредар болон Натрезим урсгалыг дагагч чөтгөрүүдийг суллан тавилаа.
Эрх чөлөөтэй болсон ад чөтгөрүүд Саргерасын өмнө мэхийн ёсолж хэзээний харанхуйн суртлын боол болсон Аварга биетийн хэмжээлшгүй сүр хүчинд өөрсдийгөө даатгаж, өөрсдийн хийж чадах хамгийн бузар булай бүхнээр түүнд хүчин зүтгэхээ амлав.
Хүчирхэг Эредарын армийг захирах болсон Саргерас ад чөтгөрийн хөнөөлт арми дундаас хоёр баатрыг сонгон өөрийн баруун зүүн гараар томилов.
Уран аргат Килжаеден (Kiljaeden the Deciever)

Саргерасын баруун гараар сонгогдож, бүхий л гариг ертөнц дэх амь амьдралын энергийг Саргерасын хар сүүдэрт оруулах бузар төлөвлөгөөг боловсруулах болов.
Зүүн гар нь Тахал тараагч Аркимонд (Archimonde the Defiler)

болж, Саргерасын харанхуйн армийг удирдаж, түүний хүсэл зорилгод хөндөлсөх хэний ч болов үгүй хийж байлаа.
Килжаедений анхны нүүдэл вампирийн цустай Амшгийн Ноёдыг (Dreadlords) өөрийн эрх мэдэлд оруулах явдал байсан юм.
Энэ нь ч түүний санаснаар болсон. Килжаедений үнэнч албат, шилмэл дайчин болсон Аймшгийн Ноёд гариг эрхэс дахь танигдаж мэдэгдсэн бүхий л ертөнцийг өөрсдийн цусаар бузарлаж, өөрийн төрлийг уг гаригт үлдээдэг байлаа. Аймшгийн Ноёд дундаа хамгийн шилдэг нь Харанхуйг эзэгнэгч Тайкондриус (Tichondrius the Darkener) гэгч байлаа.
Тайкондриус Килжаедений хувьд шударгуу албат, өмнөө барьдаг дайчин нь болж, Саргерасын улангассан хилнэг бүхий л амьд ертөнцөд мэдрүүлэх ажлыг гардан хийж байсан юм.
Нөгөө талд Саргерасын зүүн гар Аркинонд өөдгүй зангаараа алдартай Тамын хуягуудыг зэрлэг удирдагч Манноротын (mannoroth the Destructor) хамтаар дуудан ирүүлж амьдрал цэцэглэсэн бүхий л газар нутгийг талхлан сөнөөх хайр найргүй армийг бүрдүүлжээ.
Саргарес өөрийн нь арми өргөжин тэлж, ямар ч командыг гүйцэлдүүлэхэд бэлэн байгаад сэтгэл нь ханан Гүн харанхуй огторгуй даяар хичнээн ертөнцийг эзэлж өөрийн бузар цусаар бохирдуулсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ..
to be continued