| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас IV https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=183199 |
1 хуудас 81 |
| Зохиогч: | croft [ 8-р сар.30.11 2:03 pm ] |
| Постын сэдэв: | � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас IV |
ЭХЛЭЛ - Луунууд гэж Молландер хэлээд газар унасан үрчгэр алим авч гар дээрээ шидэхэд, - Алимаа чулууд гэж Сфинкс Аллерас шаардангуй хэлээд саадагнаасаа сум сугалан нумны хөвчинд онилов. - Би луу хармаар байна. Би харахыг маш их хүсч байна гэж тэдний хамгийн залуу болох хоёр жилийн дараа эрийн цээнд хүрэх тагдгар хүү өгүүлэв. Харин би Розалигийн гарт тэврүүлэн унтмаар байна гэж Пэйт бодоод сандал дээрээ тухгүйхэн шилгээв. Маргааш гэхэд охин түүнийх болно. Би түүнийг Хуучин хотоос алс уйтан тэнгисийн Чөлөөт хотуудын нэг рүү аваачина. Тэнд мэйстерүүд байхгүй болохоор түүнийг зэмлэх нэг ч хүн байхгүй. Цонхны хаалтны завсар Эммагийн инээд зугаацуулж буй эрэгтэй хүнийх нь баргил хоолойтой холилдон хадна. Тэр <<Үзэг ба Шар айрагны аяга>>-ын хуучин үйлчлэгч нарын нэг бөгөөд дөчин насыг хүрч байгаа ч гэсэн махлаг булцгар царайлаг хэвээр байлаа. Рози бол түүний арван таван настай саяхан цэцэглэсэн охин юм. Эмма Розигийн охин насыг алтан луу хүрнэ гэж шийджээ. Пэйт үүнд зориулан есөн мөнгөн буга, атга хүрэл зоос, бутархай мөнгө хадгалжээ. Гэвч алтан зоостой болохоос илүү амьд луутай болох нь илүү амархан хэрэг байлаа. - Чи луунаас дэндүү хожуу төрж, залуу минь. Хамгийн сүүлчийн луу Гуравдугаар Эйгоны хааны үед үгүй болсон гэж дагалдан Армен Рүүнд хэллээ. Армен шинэ сурагчийн мөрөн дээр толгойных нь оронд манжин байдаг гэдэг ярианд итгэх мэт хүзүүндээ хар цагаан тугалга, хүрэл цагариг хэлхсэн ширэн оосортой зүүлт зүүжээ. - Вестеросын сүүлчийн луу гэж Молландер батлав. - Алимаа чулууд гэж Аллерас ахин шавдуулав. Тэр бол Сфинкс гэдэг залуухан царайлаг хөвгүүн байсан учир бүх үйлчлэгч охид түүнд дурлана. Рози хүртэл заримдаа түүнд дарс авчирч өгөхдөө гарт нь хүрэхэд Пэйт хараагүй дүр эсгэн шүдээ шажигнатал зууна. - Вестеросын сүүлчийн луу байсан. Түүнийг бүгд мэднэ гэж Армен цөхрөлгүй үргэлжлүүлэв. - Алимаа шид үгүй бол чи түүнийг идэх болно шүү гэж Аллерас шаардлаа. - Энэ байна гээд Молландер модон хөлөө чирэн дороо үсрэн алимыг Балын дарсны дээгүүр хөшиглөсөн манан руу чулуудлаа. Хэрвээ түүний хөл гэмтээгүй бол эцэг шигээ хүлэг баатар болох байв. Тэр булчинлаг бүдүүн гар өргөн мөртэй учир алимыг хүчтэй хурдан шидсэн ч далд орохын даваан дээр нь улаан өд бүхий ярдын урттай исгэрсэн алтан модон сум гүйцэв. Пэйт алиманд сум онохыг хараагүй ч чимээг нь сонслоо. Зөөлхөн лүгхийх чимээ гараад ус цалгилаа. - Чи түүнийг нүхэлчихлээ. Ёстой сайхан гээд Молландер исгэрэв. |
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 4:06 am ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
За Bookcracker-аас өрсчихье. |
|
| Зохиогч: | Аллергий [ 11-р сар.08.13 11:53 am ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
ajai ta Silmarillion orchuulaach plz :P |
|
| Зохиогч: | last_mogican [ 11-р сар.08.13 12:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Odoo nom orchuulah yum bol mongold hen ch zohiogchiin erkh avaagui hevluuleh bololtsootoi sonirholtoi nom orchuulaad hevluulsen ni deer bailguidee |
|
| Зохиогч: | stopdown [ 11-р сар.08.13 12:59 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
КРОФТОО БАЯРЛАЛАА |
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 1:00 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ашгүй нам цэвэрлээ шив дээ. Бөөн худлаа уулзана уулзахгүй гэсэн юм дүүрэн байсан. |
|
| Зохиогч: | Green Wood [ 11-р сар.08.13 1:07 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Солиортлоо уншлаа гэж ... Баярлалаа Крофт. Гэснээс тэр түлхүүр ямар гай тарих бол гэж бодохоос дотор муухайрч байна энтэр |
|
| Зохиогч: | Саруул [ 11-р сар.08.13 1:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Манай Крофтын орчуулга, найрлага бүр л сайжраад байна шүү |
|
| Зохиогч: | nnyamka [ 11-р сар.08.13 1:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
bayarlalaa |
|
| Зохиогч: | GTS_JPN [ 11-р сар.08.13 1:59 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Wow, Баярлалаа Крофтоо Хуучин хотод эхэлж байгаа юм биздээ Нүүргүй хүн ямар хэрэг мандуулах гээд байгаан бол? Хэрэгтэй учраас л түлхүүрийг нь хулгайлуулж байна даа? |
|
| Зохиогч: | Bookcracker [ 11-р сар.08.13 4:33 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: За Bookcracker-аас өрсчихье.
|
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 5:14 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: |
|
| Зохиогч: | Bookcracker [ 11-р сар.08.13 5:17 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: ...Крофтын... найрлага...
|
|
| Зохиогч: | Bookcracker [ 11-р сар.08.13 5:26 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл:
Түлхүүрээр юу хийсэн нь гардаг юм уу.
|
|
| Зохиогч: | LXG [ 11-р сар.08.13 6:05 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa |
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 6:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa
Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү.
|
|
| Зохиогч: | Аллергий [ 11-р сар.08.13 6:14 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
хөөе миний асуултанд хариулдаа |
|
| Зохиогч: | Ophiophagus Hannah [ 11-р сар.08.13 6:14 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Зоосийг харсан Браавосууд хэл нь татах шахдаг уу? |
|
| Зохиогч: | Ophiophagus Hannah [ 11-р сар.08.13 6:17 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Силмариллион чинь Крофтд e-book р байгаа гэсэн дээ андуураагүй бол |
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 6:17 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: хөөе миний асуултанд хариулдаа
Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу.
|
|
| Зохиогч: | Аллергий [ 11-р сар.08.13 6:21 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: Ишлэл: хөөе миний асуултанд хариулдаа
Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу. |
|
| Зохиогч: | croft [ 11-р сар.08.13 6:28 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм
За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.
|
|
| Зохиогч: | LXG [ 11-р сар.08.13 6:36 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: Ишлэл: ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa
Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү. |
|
| Зохиогч: | Аллергий [ 11-р сар.08.13 6:45 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: Ишлэл: Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм
За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.ta tegeed hedeer orchuulaj uguh yum? |
|
| Зохиогч: | Саруул [ 11-р сар.08.13 6:51 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Хар шил хэвлэлийн компанитай юм уу? |
|
| Зохиогч: | Аллергий [ 11-р сар.08.13 6:53 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III |
Ишлэл: Хар шил хэвлэлийн компанитай юм уу?
bailaa yu gehde bas ar uwriin haalga uhwal bolh bh gej bodjine shuude |
|
| 1 хуудас 81 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|