#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

The Hobbit: The Battle of the Five Armies
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=179809
1 хуудас 29

Зохиогч:  ti_amo3 [ 4-р сар.23.11 8:45 pm ]
Постын сэдэв:  The Hobbit: The Battle of the Five Armies

Петер Жэксоны найруулж байгаа энэ кино миний хувьд их хүлээлгэ үүсгэлээ дээ. . . Харри Поттер, Бөгжний эзний номнуудыг уншсан архагууд уг киноны номыг уншсан л байлгүй. . .

Зохиогч:  crusader [ 4-р сар.24.11 12:24 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit (2012)

өө яг нээх хэрэгтэй байсан топик нээсэн байна. За апдэйтүд тэгээд хийгээд байгаарай. Бөгжний эзэнгийн үргэлжлэл гэлүү, өмнөх үеийнх нь үйл явдлууд гэлүү, эвсэл шаал өөр зохиолтой гэлүү?

Зохиогч:  formybentcock [ 4-р сар.24.11 12:35 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit (2012)

сонирхолтой санагдаж бна , вифео нь арайл урт юм залхурав

Зохиогч:  thesanaa [ 4-р сар.24.11 12:46 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

J. R. R. Tolkien - ийн өөрийн бичсэн "LOTR" - т багтах 4-н боть номны хамгийн энхийх нь учир зохиолын талаар санаах зовох зүйлгүй адилхан сайн. Хэдийгээр Peter Jackson киног найруулж байгаа ч гэсэн киног сайн болох үгүйг хэлж чадахгүй гэхдээ кино бол зөв хүнийхээ гарт орсон, одоогоос жилийн өмнө тэрээр "The Hobbit" ийг найруулахгүй гэж хэлж байсан оронд нь Guillermo del Toro киног найруулах гэж байгаад эцэст нь Peter Jackson ийн гарт орсон.

Guillermo del Toro ийн хувьд бол маш их сайн нүүр хувиргалт янз бүрийн фантазм амьтан зэрэг тиймэрхүү дэлгэцийн prop - д маш гарамгай үнэхээр сайн. Түүний найруулж байсан "Pan's Labyrinth" дээр гардаг дүрүүд гайхалтай харагдаж байсан тэхээр ийм хүнийг дээрээс мөн адил Peter энэ хоёр кинонд гар нийлэн ажиллаж байгаад баяртай байгаа.

Зохиогч:  Batkhaan [ 4-р сар.25.11 10:46 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Бөгжний эзний 3-ийг үзсэнээс хойш л энийг хүлээж байна. дүрүүдийн жүжигчдийн сонголт ч гэсэн гоё болсон байна лээ. 500 саяын төсөвтэй, тэгээд ч өмнө нь ЛОТР-ийн 3 ангийг хийсэн туршлагатай юм чинь аймаар юм хийх байхаа. хүлээж л байна.

Зохиогч:  Songodog [ 4-р сар.25.11 11:08 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Хоёр хувааж гаргах юм уу о.О
Нэг л хувааж гаргахад хангалттай зохиол шдээ.
Өмнөх шигээ сайхан 3н цагийн кино хийчихгүй. :)

Бөгжний эзний эхнийх ч юу байхав. Зүгээр Баггинс хэрхэн бөгж олсон хэсэг гардаг тэгээд мөн
Гандолф гардаг л болохоос нээх адилхан юм хум байхгүймдөө. За яахав зарим туслах дүрүүд нь гарж ирж болох юм. Аварга аалз, Бүргэд, Элрон гээд л. :)

Зохиогч:  M@PCM@H [ 4-р сар.25.11 12:32 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

:l3:

Зохиогч:  arwaalj [ 4-р сар.25.11 12:44 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Ишлэл:
Бөгжний эзний 3-ийг үзсэнээс хойш л энийг хүлээж байна. дүрүүдийн жүжигчдийн сонголт ч гэсэн гоё болсон байна лээ. 500 саяын төсөвтэй, тэгээд ч өмнө нь ЛОТР-ийн 3 ангийг хийсэн туршлагатай юм чинь аймаар юм хийх байхаа. хүлээж л байна.
+1 яг л өмнөх шигээ сонирхолтой болно гэж найдаж байгаа :wd:

Зохиогч:  insert_n [ 4-р сар.25.11 12:51 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

бас одойнууд

Зохиогч:  AzA [ 4-р сар.25.11 1:00 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Ишлэл:

"Pan's Labyrinth" дээр гардаг дүрүүд гайхалтай харагдаж байсан
wow... pan's labryinth gej gaihaltai kino shuu ! ter mangas, fairy-nuudn gaihaltai... ench gaihaltai bolj magadguil yum bna daa... tiim ulgeriin zuiluud baga baigaasai... /uchir utgagui gazraas amid garah, sumand onoggddoggui panaal :haha: /

Зохиогч:  Songodog [ 4-р сар.25.11 1:10 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Ишлэл:
За энэ л миний сонирхдог кино байна даа. Орк элф, хобит үнэхээр гайхалтай. Бөгжний эзний хүүхэлдэйн кино байдгийг бүгд мэдэх байх. Баахан хообитууд яваад л байдаг яваад л байдаг. Билбо залуу байдаг.

Тэгээд сүүлдээ аймар дайн болоод бужигнаад л. Оркууд Элфүүд, Чоно, Бүргэд гээд ибүгд ээлж дараагаар ирдэг. Тэр күкэлдэний кино нь гэж ойлгож болох уу.
Тэр чинь бөгжний эзний хүүхэлдэй бишээ.
Энэ Хоббит зохиолынх нь хүүхэлдэй. :hi:

Зохиогч:  thesanaa [ 4-р сар.25.11 1:53 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Дэлгэцийн бүтээл болно гээд бодоход л гайлалтай санагдаж байгаа. 3-н цаг кино гаргаж болно гэхдээ яагаад ч юм бөгжний эзэнтэй холбоотой ямар ч юм байсан 2 part тай байвал бүр гоё. Өөрийгөө бодохоор инээд хүрээд байх юм иймэрхүү Part II гэсэн зүйлд огт дургүй хэрнээ өөрийн дуртай зүйлд болохоор :razz:

Зохиогч:  thesanaa [ 4-р сар.25.11 2:01 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Robert Kazinsky "The Hobbit" ийн cast наас гарсан байна, хувийн асуудлаас болж киног орхиж байгаа юм байна, Кинонд "Fili" Dwarf ийн дүрийг бүтээх гэж төлөвлөгдсөн байж.
Зураг

Зохиогч:  Songodog [ 4-р сар.25.11 2:05 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

David Tennant
Зураг

Ёоо миний дуртай жүжигчин тоглож магадгүйн байна шдээ :cheerleader: :cheerleader:
тэгвэл 3р хэсэг гэж гарсан ч болно гэсэн :razz:

Зохиогч:  thesanaa [ 4-р сар.25.11 2:15 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

За ингээд нөгөө nerd, geeky юм аа яриад эхэлдийшд хаха, @vlmedeh-ийн зөв ганц дүрслэл биш тэр чигээрээ эльфүүд хүйтэн хөндий харцтай бусад төрлөхтөнтэй тэгж их нийлж хамтардаггүйгээр гарсан байдаг.

Зохиогч:  Songodog [ 4-р сар.25.11 2:17 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Яг тэр нь дотроо аймаар олон хуваагдана л даа.

Шулам гэхэд л аймаар эмгэн, эсвэл аймаар үзэсгэлэнтэй байдаг шиг. Төрөл гэхиймүү тэр нэг үүслээсээ хамаараад аймаар олон янз. Бөгжний эзэн дээр гоё болгосон нь бол үнэн шүү :)

Харин бөгжний эзэн дээр анахайг яагаад тэгж дүрслэх болсон шалтгаанд бол тоглоомнууд ихээхэн том үүрэг гүйцэтгэнэ :Д

Зохиогч:  thesanaa [ 4-р сар.25.11 2:22 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Ишлэл:
Яг тэр нь дотроо аймаар олон хуваагдана л даа.

Шулам гэхэд л аймаар эмгэн, эсвэл аймаар үзэсгэлэнтэй байдаг шиг. Төрөл гэхиймүү тэр нэг үүслээсээ хамаараад аймаар олон янз. Бөгжний эзэн дээр гоё болгосон нь бол үнэн шүү :)

Харин бөгжний эзэн дээр анахайг яагаад тэгж дүрслэх болсон шалтгаанд бол тоглоомнууд ихээхэн том үүрэг гүйцэтгэнэ :Д
Woodland Elf үүд илүү аватар дээр гардаг Navi' чууд шиг санагдаад байдагийн, харин Elrond ийн эльфүүд бол шал өндөө илүү

Зохиогч:  Songodog [ 4-р сар.25.11 4:26 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)



The Hunt For Gollum - LOTR Prequel :laugh5:

Зохиогч:  Batkhaan [ 4-р сар.26.11 7:41 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Ишлэл:
Хоёр хувааж гаргах юм уу о.О
Нэг л хувааж гаргахад хангалттай зохиол шдээ.
Өмнөх шигээ сайхан 3н цагийн кино хийчихгүй. :)

Бөгжний эзний эхнийх ч юу байхав. Зүгээр Баггинс хэрхэн бөгж олсон хэсэг гардаг тэгээд мөн
Гандолф гардаг л болохоос нээх адилхан юм хум байхгүймдөө. За яахав зарим туслах дүрүүд нь гарж ирж болох юм. Аварга аалз, Бүргэд, Элрон гээд л. :)
Билбо бөгж олдог тухай л юм бол тусад нь кино хийнэ гэж юу байхав дээ. энэ чинь зохиолынх нь нэг л бүлэг дээр гардаг шд. Гол үйл явдал нь Билбо Ториноор толгойлуулсан одойнуудад уулын хаант улсын эрдэнэсийг олж өгөх. Дээр нь их 5-ын байлдаан. Номыг нь уншихад адал явдал нь бөгжний эзнээс дутахгүй л юм байлээ. Муу хөгшин Билбо бол одойчуудын хувьд асар их хүндтэй, гавъяатай баагий байлээ шд

Зохиогч:  Songodog [ 4-р сар.26.11 8:02 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Үгүй ээ чи буруу ойлгочиж миний хэлсэнийг.
Бөгжний эзэнтэй холбогддог юмнуудыг нь хэлсэн байхгүй юу
түүнээс биш тэр ганцаараа гардаг гээгүй шдээ.
Тэрэнд нь угаасаа нээх олоод байх юм байдаггүй шдээ
газар уначихсан байсныг нь аваад л халаасалчихдаг шдээ.
Сүүлд Голлумаас зугтаж яваад санамсаргүй мэддэг болохоос биш :)

гэхдээ л 3н цагийн нэг кино байсан бол гоё байхгүй юу :Д

Зохиогч:  croft [ 4-р сар.27.11 10:21 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Сайхаан. Гоё кино байх. Баяртайгаар хүлээж суухаас.

Зохиогч:  H.M | SAlHinSEnS [ 4-р сар.27.11 11:36 pm ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Жил хүлээнэ гэдэг ямар урт хугацаа бэ :bawling:

Зохиогч:  Khuslen_SG [ 4-р сар.28.11 10:27 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

ЭЭЭ БУРХАН МИНЬ, БУРХАН МИНЬ, БУРХАН ТЭНГЭР МИНЬ ЭЭЭЭЭ, энийг чинь л хүлээж байлаа, бүр хоёр жилийн өмнөөс

Зохиогч:  Guitar [ 4-р сар.28.11 11:37 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

udaan chig huleej bna daa

Зохиогч:  Kamui [ 5-р сар.28.11 11:45 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: Part 1 (2012)

Orlando Bloom Legolas-н дүрээ дахин бүтээхээр болж :wd:

Зохиогч:  Kamui [ 7-р сар.08.11 12:49 am ]
Постын сэдэв:  Re: The Hobbit: An Unexpected Journey (2012)

Зураг
Dori, Nori, Ori

1 хуудас 29 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/