Миний хувьд энэ тал дээр бас санаа зовьниж явдаг.
2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод байгаа юм. Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28 мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам. дөрвөлжин км нутгийн гурван бүсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн зах руу дайжжээ. Мөн мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан байна. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ байдаг.
Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. 1985 оноос хойш мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох 11 дүгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж өгөх болсон.
Нас гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шар-маахай гэдэг. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Хавар эрт ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээ амьдардаг. Биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсоод бараа хардаг.
Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүй байх тохиолдол ч байна. Тиймээс үржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ ойролцоо байдаг.
Мазаалайг өсгөж үржүүлж болдоггүйн байхдаа. Тоо толгойг нь өсгөх тал дээр арга хэмжээ авахгүй бол тун удахгүй зургийн хальсанд л үлдэнэ байх даа. Монголчууд чинь тахийг устгачихаад гадаадын паркуудаас авчирж нутагшуулж байсан шиг санагдахын
