|
Ургах наран Уд-Шань ууланд тусхад Наран наашлах хэмээх нэртэй том асрын ємнєх
талбайд олон лам нар ургах нартай уралдан тулааны дасгал болох Шань-Хын мэхийг давтан гарны хvчит олон цохиултуудыг зэрэг хийхэд нир нир хийсэн чимээ сонсогдох нь сvртэй ажээ. Асрын ємнєх чулуун арслангийн дэргэд ургах нарыг харан зогсож буй туранхай хєгшин ламтан харцаа єєрчлєлгvйгээр, тиймээ Ар Монголд тэр судар байгаа сураг гарлаа. Тэр бол Монгол зодоочдын vе дамжиж ирсэн Тамын Дэвхцэл хэмээх нууц судар юм. Ар Монголын Хар Сvм гэгчид байгаа тэр судрыг заавал олж ирэх хэрэгтэй гэхэд тvvний хэлсэн энэ vгийг газарт унагалгvй тархиндаа шингээн зогсож буй гурван лам нэгийг бодон, хоёрыг санан зогслоо.
Энэ ламтан бол Шойлефут нударгалцах ёсыг vндэслэгч шао-юй байлаа.
Тэрээр залуудаа мєрєн голын сайн эрсийн зvрхийг чичрvvлж, цєсийг хайлуулж явсан бєгєєд Шэ-Цюань буюу Могойн ёсны нударгалзааны их хvн Тай Баяг тэнгэрт халиасан тvvхтэй хvн ажгуу. Тvvний энэ мєрєн голыг шуугиулсан домог, яриаг мэдэхгvй хvн гэж vгvй билээ.
Гэвч энэ домог яриан дотор нэгэн хар толбо буйг єєрєєс нь єєр хэн ч vл мэдэх бєлгєє.
Олон жилийн ємнє Тvвдэд Ар Монголоос ирсэн бадарчинд дийлдэж, хэмхэртлээ бэртсэнээ тэр хэзээ ч vл мартана.
Олон жил тvvний дотор зангирсаар ирсэн єш хорсол гэвэл энэ л байлаа.
Цагаан Нугын дээд аманд На ноёны мал сvрэг байх агаад зусланд гарсан айлуудын гэрvvд борооны дараах мєєг шиг бємбийн харагдана. Ноёны адуун сvрэг Доод дэрстэйн хєндийд тархан тааваараа идээшлэнэ.
Саалийн олон гэрvvд зээглэж, хажууханд нь нялх, тугалууд тонгочин тоголж, vхэр мєєрєлдєн, хувин хєнєгєє барьсан бvсгvйчvvд саалиндаа гарч яваа нь харагдана.
Тээр цаана Анударь бvсгvй хэдэн тугал гилж нааш цааш гvйж байгаад харсан ахимаг бvсгvй- ноён хvний vр гэхэд тусархаг, доорд биднийг ялгадаггvй, хєєрхєн ааштай хvvхэд шvv гэж хэлснээ єxєєрдєнгvй харав.
Гэтэл vхэр мал vргэн, нохой хуцалдаж хvмvvс хашгиралдах нь сонсогдов.
Доод айлуудын зэлнээс том эр vхэр айлын хvvхэд мєргєн унагаагаад, саалийн хєнєг сав дайран хонь ямаа гишгэлэн бєєн бужигнаан болгов.
Хvмvvс галзуурсан vхэр галзуурсан vхэр гэцгээж гэр гэр уруугаа гvйцгээлээ. Галзуурсан vхэр нvдээ улаанаар эргэлдvvлж, шороо цацлан урамдсанаа тэртэй голын эрэг дээр тугал гилж явсан Анударь бvсгvй дээр аймшигт нvдээ тогтоон харснаа ухашийн харайлаа.
Хvмvvс хашгирах чимээнээр Анударь бvсгvй эргэн хархад улаан хэлээ унжуулсан том эр vхэр тоос манарган ирж явааг хараад бvсгvй цочирдон бараг хєшиж орхилоо.
Хvмvvс хий л сандран хашгиралдахаас єєрийг хийж vл чадна. Гэтэл газрын гаваас гараад ирэв vv гэлтэй нэгэн хvн бухны улаан зам дээр зогслоо. Одоо бvх хvмvvсийн анхаарал тэр хvн дээр тусав. Хавчиг vvрэг vvрч, дулдуй малгай тавьсаныг нь харвал лам хvн бололтой. Бvх бvсгvйг биш тэр ламыг чиглэн улам хурдлав. Хэд харайгаад л хийстэл мєргєхєєр толгойгоо сэжлэн орж ирэв. Бух сэжихэд лам зєрєнгvvт гар нь гялсхийн тvг хийх битvv чимээ гархад эрчээрээ ирсэн бух шороо манарган харуулдаж унахдаа єрєєсєн эвэр нь хугарч унаад татваганаж буй нь харагдав. Бvсгvй сая л єєрєєс нь зайлах шахсан сvнс нь эргэж биенд нь амилах шиг болход єєдєєс нь ирж яваа хvнийг харлаа. Лам дэргэд нь ирсэнээ та ч золтой л гарлаа шvv гээд инээмсэглэхэд Анударь vг хэлж чадахгvй ам нь ангалзав.
Тvvний ємнє идэрхэн насны нэгэн лам зогсож буйг бvсгvй сая л тогтоож харав. Тэр ламын царай тунгалаг, инээмсэглэх нь нэгэн сайхан хєг аялгууг санагдуулам байлаа. Бvсгvй ийм сэтгэл булаам харц уул шиг ханхар эр хvнийг анд удаа харж байгаа нь энэ байлаа. Та юун хvн ..... гэтэл лам би холоос яваа хvн харин таны алдар хэн билээ гэхэд бvсгvйн амнаас Анударь гэдэг vг єєрийн эрхгvй урсан гарлаа.
Энэ vед явган, морьтой олон хvмvvс гvйлдэн ирцгээж ахайтныг эсэн мэнд байгааг харж баяр хєєр болцгоов.
Тооноор оч хаялан гэрийн дотор дулаахан агаад тулган дотор зvггvй улаан гал дvрэлзэнхэн сєрвєлзєнхєн асна. Тулганы, дэргэд хоёр хvн аминчлан ярих бєгєєд нэг нь єнєєдєр Анударь ахайтанг галзуу vхэрээс аварсан залуу ламтан харин нєгєєх нь голын гарман дээр айхтар зодолддог vрчгэр бор євгєн байх ажээ.
Залуу лам, багш минь тантай нэгэн чухаг хэргийн учир уулзахаар би ирлээ.
Хvрээнд Тvвдийн Сангрогоос нэг лам ирсэн бєгєєд дамжаа барихаар ирсэн гэлцэнэ.
Гэтэл тэр ламтан Цастын орны тэргvvн зодоонч, Азар-Довдогын зодооны манлай нь юм гэнэ. Тэгээд Ар Монголд сайн зодоонч байдаг бол биеийн чилээгээ гаргах юмсан гэж ярьсан нь хvрээгээр нэг тарж их яриа дэгдээд байна.
Модон бумба-Даргиа, Сэрчиг-Гомбо нарыг зодолдох байх гэж шуугих боловч тэд vvрэндээ байгаа vнэг шиг таг чимээгvй байцгаана гэхэд євгєн тулганд мод хийнгээ Тvвдvvд манай євєг дээдсийн євдєгнєєс дээш гарч байгаагvй хvмvvс шvv!
Захын нэг шалдан банди ч Халхын довцог дээр тэгж ч дуугарч болохгvй байхаа гэж хэлхэд хємсєг нь зангирч байлаа.
Голын ногоон дэвцэг дээр олон хvмvvс бужигнах ажээ. Ихэнх нь орхимж намируулсан, лам, банди нар мєн нилээд хар хvмvvс ч харагдана. Монгол, Тvвдийн манлай зодоодчын нударгалцаан ч ёстой vзvvштэй юм бєлєхнээ гэж хоёр хєгшин лам хvvрнээд суудлаа засан сууцгаав.
Лам нар хvрээ хvрээгээрээ ялгаран харагдана.
Єндєр цагаан лам олны ємнє гарч ирэн хоёр ламтаныг дуудан гаргаж ирхэд тэд хоорондоо хєєргєє солилцон тамхилцгаав.
Тvвд ламтай хvч vзэхээр гарч ирсэн хvн бол голын гарман дээр сvрхий зодолддог vрчгэр бор євгєн байлаа.
Тvвд лам бол нас дєчєєс хэтрээгvй идэрхэн хvн харагдана.
Тvвд лам эхлэн ам нээж нударгалзахаас ємнє дvvгvvрийн эрдэмээр хvчээ vзвэл ямар вэ? гэхэд бор євгєн надад аль нь ч ялгаагvй гэж хэгжvvн дуугарв.
Хоёр зуун алд газраас ээлжлэн бие биенээ дvvгэрдэх бєгєєд халирч зугатахгvй дvрэмтэй билээ.
Хуран цугларсан лам нар сурын харваа vзэх мэт хоёр талаар гудамжлан зогсжээ.
Тvвд лам, дараа нь гомдолохгvйн тулд та эхэлдээ гэж ихэмсэг хэлээд цааш алхав.
Хоёр зуун алдын цаана Тvвд лам завилан сууж бясалгал хийж эхэллээ. Бор євгєн, шунгинадаг шар, хэмээх хонины арьсийг зvсч хийсэн дvvгvvрэндээ чулуу хавчуулан хэд эргэлдvvлсэнээ чvv гээд чулууг тавихад чулуу агаар зvсэн шунгинасаар завилан суугаа тvвд ламын толгойд таг гэж оноод газарт ойчиход Тvвд лам ёо ч гэсэнгvй, толгой нь ч хагарсангvй юу ч болоогvй юм шиг сууна.
Хурсан олон дуу алдацгаан аргагvй л ойгvй номын чадалтай хvн юм даа гэж шагшицгаав.
Хэсэг хугацааны дараа Тvвд лам босч ирхэд бор євгєн чангаар би дvvгvvрээр тєдийлєн сайнгvй юм, ахиж нэг удаа дvvгvvрдвэл та болгоохсон болов уу гэхэд Тvвд лам ярвайн толгой дохисноо буцаж сууж бясалгалаа эхлэв.
Бор євгєн аман дотроо чи тэгнэ байгаа гээд дvvгvvрээ сольж , Даргай хар, хэмээх vхрийн ширийг зvсч хийсэн хар дvvгvvрээ гаргаж ирлээ. Дотуур хийгээ сайн гvйлгэж, босоо сvлжээнд нэн сайн оруулж байх шив, яахавээ надад бас эрдэм бий гэж бор євгєн бодсоноо бэлдэж тавьсан чулуунуудаас арай томхоныг дvvгvvрэндээ хийж хавчуулав.
Євгєн дvvгvvрт сэнс мэт эргэлдvvлэхэд хvр хvр дуугарна. Дvvгvvйин хар сур тас гэж дуугархад чулуу сум мэт нислээ.
Олон лам нар шуугилдацгаана. Чулуу шунгинсаар Тvвд ламын толгойруу улам ойртлоо. Лам нар хэзээ ахиад л тас хийтэл цохихыг хvлээж байтал нисэн ирж байсан чулуу хоёр алд хиртэй ирсэнээ буцан эргэлдэн газарт уначихав.
Энэ мєчид Тvвд лам муухай орилон гэдрэгээ харан уналаа. Лам нар гvйлдэн очиход Тvвд ламын зулайгаас цус шvvрэн байлаа.
Тєдєлгvй хэдэн удаа татвага гээд Тvвд лам ч амьсгаа хураав. Хундан ягаан цус шанаа, нvvрийг нь даган урсана.
Нэгэн хєгшин лам по нь задраад гарчихлаа даа хєєрхий ум мани бад мэхvм гээд ханцуйндаа залбирахад хажууд нь байсан залуу лам ламтан гуай тэр чинь юу гэсэн vг вэ? гэхэд хєгшин лам дотоод хvчээ нэг дор маш ихээр хуримтлуулсан бєгєєд тэр газарт нь чулуу ирж цохилгvй хуурсан тил хамаг хий нь тархийг нь задалж по буюу сvнсийг дээш нь гаргачихлаа гэв. Мєн цаахна суусан данхар толгойтой лам хєгшин ламаас энэ бор євгєн чинь тэгээд хэн гэгч вэ? гэж асуухад Энэ хvн бол Банди Зодоонд нэвтэрсэн нэгэн цагт Цастын орон Тvвдийн 56-н дацанг нударгаараа дарж номхотгож явсан, Ар Монголоос ирсэн гай ч гэж адлагдсан Дэгжээ ламтан билээ, зарим хvмvvс тvvнийг 50-н бандийн зодоонтой ч гэж ярьдаг. Залуу байхдаа нэг дор 50-н бандитай зодолдоод дийлж байсан ойгvй хурдан хєдєлгєєнтэй, нударганы эрдэмд хосгvй хvн юм гэнэлээ хэмээн хуучилжээ.
|