| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| ✎ [ Ертөнцийн гурав ] https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=179049 |
1 хуудас 1 |
| Зохиогч: | StormOfFrostwolf [ 4-р сар.05.11 8:18 pm ] |
| Постын сэдэв: | ✎ [ Ертөнцийн гурав ] |
Тэгэхээр энд дарж орж ирсэн эрхэм та багадаа цээжлэн асуугддаг байсан хэдэн "гурвуудаа" санаад гайхах, инээх зэрэгцэж буй байх гэж таамагланам? Монгол хэл маань хичнээн шүлэг мөрт, өгүүллэг, тууж роман, хэлц хэллэгээр баян билээ? Тэгэхээр цаашдаа өв уламжлан дамжлах соёлынхоо ололтыг бид бүгд мэддэг билүү? Олны хүч Оломгүй далай хэмээх сургаалыг би бээр эрхэмлэдэг, тиймдээ ч Олныхоо хүчээр мартагдсан "Ертөнцийн гурвуудаа" мэддэгээсээ эхлэн бичиж үлдээхийг хүсч байна. Ингээд миний бие эхлүүлье. Ертөнцийн гурван цагаан Өсөхөд шүд цагаан Өтлөхөд үс цагаан Үхэхэд яс цагаан Ертөнцийн гурван улаан Жавартай тэнгэрийн хаяа улаан Жаргалтай хатны хацар улаан Жалганд ургасан сухай улаан Ертөнцийн гурван ногоон Тагт ургасан арц ногоон Тайгад ургасан хуш ногоон Талд ургасан зээргэнэ ногоон Ертөнцийн гурван шар Эрдэнэд алт нэг шар Эдэнд жанч нэг шар Идээнд уураг нэг шар Ертөнцийн гурван хөх Уудам дэлхийн тэнгэр нэг хөх Унтрах галын дөл нэг хөх Урсах голын ус нэг хөх Ертөнцийн гурван цэнхэр Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр Хонхорт тогтсон ус нэг цэнхэр Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр Ертөнцийн гурван хар Тостойгоос тогоо хар Билэгтэйгээс бэх хар Амттайгаас архи хар |
|
| Зохиогч: | SNi [ 4-р сар.16.11 5:17 pm ] |
| Постын сэдэв: | Re: Ертөнцийн гурав |
dahaid bichihgui yum bhda |
|
| Зохиогч: | Сараан [ 4-р сар.16.11 6:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: Ертөнцийн гурав |
Баян хүнд худалдаачин янаг Бааран хүнд нохой янаг Ховч хүнд ноён янаг Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олддоггүй Модноос унасан морин шоргоолжны мах нэг олддоггүй Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олддоггүй Төрөхөд халамжлахын тус Өвдөхөд сувилахын тус Үхэхэд яс барихын тус Харамч эм гэрийн буг Хавтай түлээ галын буг Хатсан ховоо худгийн буг Эрэг рүү буусан ус нэг догшин Эмээлээ хөглүүлсэн морь нэг догшин Эхнэрээ голсон хархүү нэг догшин Уул бүслүүргүй нэг дутуу Далай таглаагүй нэг дутуу Тэнгэр баганагүй нэг дутуу Ус байваас замаг байна Уул байваас зам байна Ухаантан байваас засаг байна Өсч буй хөвгүүнд өс битгий бод Өтөлж буй хүнд өр битгий тавь Өшиж буй хүнд сэрэмж битгий алд Сохор үхэрт худаг бүү үзүүл Солиотой хүнд хутга бүү бариул Согтуу хүнд архи бүү хундагал Эрдэм багатын бодлого богино Энэрэл муутын нас богино Эмээл муутын ганзага богино Бэр сайт хадам бардам Билүү сайт хутга бардам Бэлчээр сайт мал бардам Нэрсэн бүхэн охь биш Мэдсэн бүхэн эрдэм биш Мэлзсэн бүхэн үнэн биш Цолд хүрэх бөхийн бах Чоно агнах авын бах Цойлж тодрох эрдмийн бах Эцэг эхгүй хүний гуниг нэг бараан Эрдэм номгүй хүний цээж нэг бараан Эрдэнэт сүрэггүй айлын хот нэг бараан |
|
| Зохиогч: | DurSamj_77 [ 4-р сар.24.11 4:46 am ] |
| Постын сэдэв: | Re: Ертөнцийн гурав |
dajgvi yum bna hvmvvse idevhtei end yum bicheerei.., |
|
| Зохиогч: | Atma [ 12-р сар.28.12 11:58 pm ] |
| Постын сэдэв: | Re: ✎ [ Ертөнцийн гурав ] |
Эгнэгт батгvйн нас хэврэг Vvрд ханилахгvйн тулд амраг хэврэг Эцэстээ барагдахын тулд эд хэврэг |
|
| Зохиогч: | Atheist [ 12-р сар.02.13 10:07 pm ] |
| Постын сэдэв: | Re: ✎ [ Ертөнцийн гурав ] |
Арван тавны сар нэг сайхан Атар газрын цэцэг нэг сайхан Аав ээжийн сургаал нэг сайхан Эрдэм ном дээд баян Үр хүүхэд дунд баян Эд хөрөнгө адаг баян Сал онгоцноос салбал далайн дунд Саадаг нумнаас салбал дайсны дунд Сайн мориноос салбал талын дунд Унтах үхэхийн хагас Унгах баахын хагас Уурлах галзуурахын хагас Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу Аав ээжээ асардаггүй бол нэг муу Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу Үхэртэй хүнд газар хол Үгүйрсэн хүнд юм хол Үхсэн хүнд дэр хол Сая буусан бэр нэг цэгц Нуурт буусан нугас нэг цэгц Хүлэг морины дэл нэг цэгц Хууран мэхлэгч үнэгтэй ижил Хувхай мод хадтай ижил Хуншгүй хүн хөгцтэй ижил Худалч хүний нээрээ олон Хуурамч хүний хөөрхий олон Хуудуу хүний за олон Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн Хаднаас гарсан хайрга нэг ширүүн Хааны тогтоосон хууль нэг ширүүн Аманцар морь авын шившиг Аальгүй авгай гэрийн шившиг Хэрүүлч хүн хээрийн шившиг Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх Усан дээр гал түлэх нэг бэрх Үхрийн эвэр дээр цас тогтоох нэг бэрх Үхэргүй хүн намрын цагт гутамшиг Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг Эрдэмгүй хүн номын газар гутамшиг Авир зангаа засахгүй бол нэрээ барах нь холгүй Ашиг хөрөнгөө аривлахгүй бол юмаа барах нь холгүй Архи дарсаа болихгүй бол амиа алдах нь холгүй Үл ханах ховдог санаатан эд малд баярлах Үлэмж дээд ихэс дээдэс үнэн номоор явбал баярлах Үргэлж хөөрөмхий онгироо зант хүн мэдвээс баярлах Бэр сайт хадам бардам Билүү сайт хутга бардам Бэлчээр сайт мал бардам Хөх тэнгэр үүлсээр баян Хөрст газар үндсээр баян Хөлгүй далай загасаар баян Агсам моринд амар заяа алга Ааштай хүнд аз жаргал алга Ажилч хүнд амсхийх зав алга Зовлон олон бол сэтгэл амаргүй Зүүд олон бол зүрх амаргүй Зоос олон бол санаа амаргүй Атаат дайснаа дарвал төгс баяр Ахан дүүсээрээ цуглавал тэргэл баяр Ахин нас нэмбэл буянтай баяр Чанар сайтай хүний ам нэг бат Чармайлт сайтай ламын эрдэм нэг бат Цээж сайтай мэргэдийн мэдлэг нэг бат Бат чин зоригоор номын шимийг авах Бахдах сайхан үгээр мэргэдийн эрдмийг авах Баярт сайхан царайгаар олны дурыг авах Олонд тус хүргэгчийн бие амар Олз гарз үл бодогчийн эдлэл амар Осол мууг тэвчигчийн санаа амар Сэтгэлийг хөгжөөх нь дууны аяс Санааг баясгах нь хөгжмийн аяс Салхийг урих нь исгэрээний аяс |
|
| Зохиогч: | Atheist [ 6-р сар.16.16 12:38 am ] |
| Постын сэдэв: | Re: ✎ [ Ертөнцийн гурав ] |
eniig tsaash ni yavuulah hun bdgui ee? ug ni ih saihan sedev shd |
|
| 1 хуудас 1 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|