#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.14.26 5:31 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 104 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.11 7:55 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Монгол сайтан дээр (news.mn) орчуулж байна лээ.Гэхдээ их удаан орчуулж байгаам шиг санагдсан тул хэрэв удаан байвал дундуур нь давшин орж орчуулах болой.

Говьд болсон учир битүүлэг аллага

Зураг


Улаанбаатарын нэгэн зочид буудлын өрөөнд Англиас ирсэн геологичийг хэрцгийгээр хороожээ. Учиг гогцоо нь үл тайлагдах учир битүүлэг хэргийн араас хөөцөлдсөн цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад дахин хоёр хүн алагдав. Нэг нь Америкаас ирсэн жуулчин. Нөгөө нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу? Аллагууд хоорондоо холбоотой юу? Аймшигт цуврал аллагын захиалагч хэн байв? Алтны нинжа энэ хэрэгтэй ямар холбоотой вэ? Мөрдөн байцаагч Нэргүй энэ хэргийн халуун мөрөөр мөшгинө. Английн Засгийн газраас энэ хэрэг дээр ажиллуулахаар томилсон туршлагатай мөрдөгч Дрю Улаанбаатарт хэдхэн хоноод алуурчинд барьцаалагдсан нь байдлыг улам ч ээдрээтэй болгож орхино. Английн детектив зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй романы үйл явдал ийнхүү онц сонирхолтойгоор өрнөнө. Уг романыг бид орчуулан цувралаар хүргэж байна. Ээдрээт хэргийн араас хамтдаа мөрдөцгөөе.

Цуврал 1
“Сохрын газар сохроор” Монгол ардын зүйр үг



Дахиад л байдгаа сэгсэрч орхилоо. Сүүлчийн хэдэн төгрөгөө хүртэл тавиад туучихсан байдаг.
Хөлөөрөө газар оноож гишгэж чадахгүй шахам далбилзах тэрбээр хэсэг зуур хана налан зогсосноо дахин тэнтэр тунтар гишгэлэн, эзгүй гудамж руу хаашаа зүглэж байгаагаа ч үл мэдрэн алхав.Ингэхэд цаг хэд болж байна аа? Мэдээж шөнө дунд хэдийнэ өнгөрсөн. Төв талбайн гудамжны гэрлүүд асаалттай ч нарийн гудамжнуудын мухар түнэр харанхуй. Хүйтэн байлаа. Яс янгинам хүйтэн. Үлдсэн ганц хөрөнгө болох хүрмээ мөрийд тавиад тэр тоглох гэсэн. Азаар нөгөөдүүл нь түүнийг тохуурхан хөхрөлдөөд өнгөрсөн билээ. Түүнийг тэгж тохуурхан шоолох нь тэдний хувьд гэм биш зан.Тэр дайвалзан алхалсаар, тэнцвэрээ олохыг хичээсэн хөл нь цардмал замтай байдгаараа тэмцэж байх шиг. Гэнэт дотор нь муухай оргив. Одоо болих хэрэгтэй. Уухаа, мөрийтэй тоглохоо болих хэрэгтэй. Тэтгэмжээр өгдөг хэдэн төгрөг буух өдөр даанч хол. Тэр хүртэл өл залгах сохор зоос ч үгүй хоцорсон байна. Тэр тэтгэмжээс өөр ингэхэд энэ оронд юу байна аа? Эцэс төгсгөлгүй хоосон амлалтууд. Хэн ч, хэзээ ч биелүүлж байгаагүй амлалтууд. Харин хямдхан цагаан архи хангалттай тараана шүү. Байсхийгээд л.
Ямар нэг зовиур шаналгаа мэдрэгдмэгц тэр гэнэтхэн зогслоо. Давсаг нь дүүрч, аймшигтай чилжээ. Хотын гэрлүүд түүнийг тойрон гялалзаж, нүд эрээлжлэн зогсолтгүй хөврөх гэрлэн чимэглэл, зарлалын самбарууд өөрт нь ямар ч орон зай байхгүй ирээдүйн дүр зургийг түүнд сануулна. Арагш нэг алхан тэнцвэрээ олохыг хичээх агаад жавар тачигнасан хүйтэн яс янгинам жиндээнэ.Тэр хаана байна аа? Гэрээсээ дэндүү хол. Туулах зам зөндөө. Эргэн тойрноо харж, морь харчихмаар газар хайлаа. Зүүн гар талд нь төв гудамжнаас холгүйхэн харанхуй, нарийн гудамж харагдана. Хойшоо эргээд харлаа. Хотын төв, төв талбай гудамжны гэрлийн нарийхан урсгалд тэртээ алсад, бүүр түүрхэн бөгөөд ёозгүйхэн дүнхийнэ. Эргэж хараад өнөөх харанхуй гудамжийг чиглэн явлаа. Олон жилийн турш хадгалагдан яваа суурь хүмүүжил нь түүнийг харанхуй гудамж руу алхахыг эрхгүй тушаагаад байв. Ямар нэг зүйлээс болж цагдаа, сэргийлэх болохыг тэр хүсэхгүй байлаа.
Нүд нь харанхуйд дасаж өгөхгүй, бүдэг бадагхан харна. Хоёр талаас нь өндөр дүнсгэр байшингууд өнгийн, төв гудамжны хурц гэрэл тэртээ ард хоцорчээ. Тэнцвэрээ олохыг хичээн ахин нэг алхсан боловч амжилт олсонгүй. Харин хөл доор нь ямар нэг зүйл мэдрэгдэв. Гудамжны голд ямар нэг хүнд зүйл хэвтэж байлаа. Ямар нэг зөөлхөн зүйл. Тэрбээр улаан нүүрээрээ газар хатган ойчлоо. Мөр, шуу нь газарт үрэгдэн хорсохыг согтуу хэдий ч мэдэрч байв. Хэд өнхөрснөө дээш харан хэвтэж, амьсгаагаа дарахыг хичээлээ. Өндөр байшингуудын завсраар харагдах нарийхан зурваст тэнгэрт одод гялалзана.
Нүд нь харанхуйд дасаж эхэлмэгц чухам юунд тээглэн бүдэрч унаснаа олж харахаар эргэн тойрноо ажиглалаа. Юу гэдгийг нь анхандаа оноож ухаарч чадсангүй. Хөлдүү газарт тэр гэхийн тэмдэггүй нэг зүйл тэрийн харагдана. Хүний дүрстэй адилхан харагдах шиг санагдав. Гэхдээ биш ч юм шиг. Толгойгоо сэргээх санаатай өнхрөн, ухаанаа төвлөрүүлэхийг хичээв. Тэгснээ гэнэт тэр дүрс юу болохыг танин, чангаар хашгирав. Дотор нь хачин муухай оргин, хоолой нь хорслоо. Арвантаван минутын дараа цагдаагийнхан ирэхэд тэрбээр зовиуртайяа яраглан, огиулсаар өнөөх газартаа хэвтэж байлаа.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Сүүлийн удаа pcd 3-р сар.18.11 5:10 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
тэмдэгт нэмэв амжилт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.11 7:56 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Цуврал 2
Нэгдүгээр хэсэг
Нэг



Тэд нисэх онгоцны буудлаас зүйн хойд зүгт хот чиглэн хурдлан давхина. Оройн наран урдах замд нь сүүдэр татуулсаар жаргаж байлаа. Үдэш болж, тэнгэрт одод түгэж эхлэхийн үест эзгүй тал ард хоцорч, замын хоёр талаар үйлдвэрийн дүүргийн байгууламжууд харагдаж эхлэв.Өвлийн түнэр харанхуйд эцэс төгсгөлгүй зурсхийн өнгөрөх дүнсгэр байшингуудын оронд ус дамжуулах бүдүүн шугамнууд харагдаж эхэллээ. Дунд хэсэгт нь ганц ёлтойсон гэрэл асаажээ.
Нэргүй Дрюгийн харцыг дагуулан харлаа. “Ашигт малтмал. Голдуу нүүрс бий. Алтны орд ч бас байгаа. Энэ чиглэлээр ажиллаж эхэлж л байна. Танай оронд бол энэ бүгдийг одоо цагт зөвшөөрөхгүй дээ. Энэ бохирдол, балиар заваан байдал. Гэхдээ орос ах нар иймэрхүү зүйлд нэг их санаа зовдоггүй байсан юм. Бид ч ялгаагүй дээ. Юутай ч бид ямар нэг үйлдвэрлэл явуулж байгаа нь сайн хэрэг. Хэцүү үеийг бид туулсаан” гээд Нэргүй мөрөө хавчин инээмсэглэв. “Гэвч нутгийн маань ихэнх хэсэг ийм дайрлагад өртөөгүй байгаа шүү. Энд байхдаа тийм газруудын ганц нэгээр нь явж үзэх завшаан гарах байх аа”
“Мэдэхгүй юм даа...”
Нэргүй толгой дохилоо. “Өршөөгөөрэй намайг. Аллага бол энгийн жирийн хэрэг биш. Ялангуяа энэ хэрэг. Бид танд чадах бүхнээрээ тусална. Энэ хэрэг бидний хувьд тун амаргүй байна. Би зүгээр л зочломтгой загнах л гэсэн юм”
Дрю толгойгоо сэгсрэв. “Зүгээр дээ. Хөдөө нутгаар явж үзэхийг сонирхолгүй яахав”
“Таны аяллын хөтчөөр дуртайяа явна шүү, ахлах мөрдөн байцаагч аа”
“Намайг зүгээр л Дрю гэж дууд л даа”
Монгол залуу алгуурхан толгой дохив. Өөрийнхөө албан тушаал, цол хэргэмийн талаар тэр ганц ч үг хэлсэнгүй. Нисэх онгоцны буудал дээр Нэргүй онгоцонд сууж ирсэн цөөхөн хэдэн барууныхны нэг Дрюд зөвхөн нэрээ хэлэн өөрийгөө танилцуулсан билээ. Утсаар ярьсан яриа, өмнө нь солилцсон и-мэйл зэргээс Дрю түүнийг мөрдөн байцаах газрын офицер хэмээн таамагласан аж. Гэвч түүний таамаг одоохондоо батлагдаагүй л байна. Харин Нэргүй дагуулж яваа залуухан офицероо Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Доржпалам гэж танилцуулав. Албаны машины арын суудалд Нэргүй, урд талд нь Доржпалам суухад Дрюгийн эргэлзээ тайлагдах шиг боллоо. Ингээд тэд уйтгартай дүнсгэр замаар хотын төв рүү давхиж явна.

Гэр нь 5000 милийн ард хоцорчээ. Тэнд намрын сүүл сарын зөөлөн чийгтэй бороо шиврэн, хүйтэн өвлийн бараа бүртийх ч үгүй байгаа. Нимгэн саарал манан татсан өглөө түүнийг орноосоо эртлэн босоход эхнэр нь тайван гэгч нь унтаж байлаа. Хажуу өрөөнд хүүхдүүдийнх нь зөөлөн амьсгаа тод сонсогдоно. Харин хагас цагийн дараа таксинд цонхны шил арчигчийн хэмнэлд бүүвэйлэгдэн явж байв. Энэ шөнийн сүүлчийн зорчигчоо хүргэж яваадаа туйлаас баярлаж буй жолооч дулаахан ор руугаа яарч байгаа нь илт. Дадал болсон зангаараа онгоцны буудалд яагаа ч үгүй эрт ирсэн Дрю бүртгэл эхлэхийг хүлээх зуураа онгоцонд өнгөрүүлэх олон цагийн аялал хийгээд тэр бүхний төгсгөлд өөрийг нь юу хүлээж байгаа талаар бодохгүйг хичээнэ. Нислэг хоцров. Даваа гаригийн түм түчигнэсэн их хөдөлгөөн, замын түгжрэл хэдийнэ эхэлсэн Лондонгийн дээгүүр онгоц хэсэг эргэлдэн, нэлээд хэдэн минут саатав. Дараагийн нислэгтээ тэр хоцорч орхилоо. Нисэх буудлын терминал дундуур гүйхээрээ явсаар Берлин хүрэх онгоцондоо арайхийн суув. Хэдийнэ суудлаа эзэлсэн зорчигчид нислэг саатуулсан нөхрийг сонжин харцгаана. Энэ бол Монгол хүрэх хамгийн хялбар маршрут. Өөр нэг хувилбар нь Москва ороод тэндээсээ Аэрофлотын онгоцоор Улаанбаатар нисэх. Түүний нислэгийг зохицуулсан аяллын компани энэ хувилбарыг эрс үгүйсгэн, Москвад хэдэн цагаар ч хүлээлгэж мэдэх онгоцны саатал, Оросын авиа компанийн үнэмшмээргүй хариуцлагагүй байдлын тухай сануулсан юм. Түүний оронд Германчуудын ажлын хариуцлага, чадвар, Монголын авиа компанийн аль болох олон жуулчин эх орондоо авчрах гэсэн хүсэл сонирхолд найдсан нь хавьгүй дээр. Тэгээд ч энэ зөвлөгөө зөв байжээ. Берлиний нислэг яг цагтаа. Дараагийн нислэгтээ холбогдоход зовлон байнсангүй. Хоёр цагийн дараа гэхэд МИАТ-ийн цорын ганц 737 онгоцонд сууж байлаа. Энэ нислэг мөн л хоцорсонгүй, үйлчилгээ нь ч давгүй. Утсан, шарсан, жигнэсэн гэх зэрэг махны сонголтоос бүрдсэн хоолны араас жижиг шилтэй монгол цагаан архи тасралтгүй ирэх аж. Дрю түүнээс нь хоёрыг ч ууж орхисон агаад амт нь таалагдав. Дотор нь халан, тааламжтай мэдрэмж төрөхөд аян замынхаа хамгийн хэцүү хэсгийг ардаа хийчихлээ хэмээн бодож, тайвширлаа. Дөнгөж бага үд өнгөрч байхад гурван шил архи ууна гэдэг арай ч хэтийдсэн тун санагдсан тул гурав дахь шилтэйг нь дурсгал болгон хадгалахаар халаасандаа хийв. Түүний хажууд суусан, ажил хэрэгч, дэгжин хослолтой дунд эргэм насны эр гартаа барьсан шилтэй архиа түүний зүг өргөн, чимээгүй мэндчилэн инээмсэглэж байна.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.11 7:57 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Цуврал 3


Эрхүүгээс шатахуунаа сэлбэхээр онгоц хэсэг саатлаа. Дрюгийн хувьд санаанд оромгүй, гэнэтийн хэрэг байв. Онгоц Байгаль нуур хийгээд Сибирийн өтгөн ойн дээгүүр эргэлдэв. Дахиад л паспорт, визний шалгалт. Мод шиг хүрлийсэн нөхөр Дрюгийн бичиг баримтыг сэжиглэнгүй шалгаж гарав. “Цагдаа юу?” хэмээн байж байж нэг юм англиар маш хэцүү аялгаар асуулаа. Дрю толгой дохин, ямар нэг тайлбар өгч байгаа мэт уртаар санаа алдав. Халаасанд нь байгаа Монголын Засгийн газраас түүнийг урьсан тухай албан захидал энд, Оросын зүүн хил дээр хэр чухалд тооцогдохыг чөтгөр бүү мэд. Гэвч, удаан шалгалтын эцэст нөгөө эр толгой дохин, муухан мушийгаад “Амжилт хүсье” гэлээ. Англиар хэлж мэддэг цорын ганц үгээ хэлж байгаа нь энэ байх хэмээн Дрю таамаглав. Дрю болон бусад зорчигчид энгийн модон тавилга сэлт, халтартсан шилэн цонхтой, хөл хөдөлгөөн багатай буудалд өтгөн кофе ууж суулаа. Агаар амьсгалах санаатай Дрю тамхичдын зогсож буй жижиг модон тагтан дээр гарч өтгөн ой, цэлийсэн нуурын зүг харав. Дөнгөж үд болж байхад тасхийсэн жавар тачигнана. Оросын өвөл хэдийнэ эхэлжээ. Аниргүй дүнсийх орчин, цэнхэр тэнгэртэй хаяа залгах өтгөн хар ойг ширтэнгээ цэв хүйтэн агаар уушгинд нь мөс шиг гулган орохыг мэдрэн аль чадахаараа л удаан зогслоо. Цаад талд нь юу байгаа нь үл харагдах ертөнцийн нэгэн хязгаарт ирчихсэн мэт түүнд санагдлаа.

Хэдхэн хормын дараа тэд онгоц руугаа эргэн “туугдав” Тэгж явахдаа хамт аялагсдаа сонжин харав. Ихэнх нь бор царайтай монголчууд, цөөн хэдэн гадаадынхан, зарим нь Хятад бололтой. Зорчигчдын ихэнх нь барууныхны адилаар жийнс, цамц, хүрэм өмссөн харагдана. Харин настайвтар хоёр эрэгтэй бараан өнгийн дээл өмсөн, алтан шар бүс ороожээ. Улаанбаатарт ойртоход онгоц өндрөө хасан буудлын зүг огцом эргэлээ. Хягааргүй үргэлжлэх ногоон талд нар шингэж байлаа. Толгодынх нь хэлбэр хүртэл энд огт өөр юм. Мөлгөр, шовх биш, дугуйрсан хэлбэрттэй, яах аргагүй Ази төрх. Онгоц улам доошлоход Дрю дугуй гэрүүд, үндэснийхээ дээлийг өмсөн, морь унасан малчид, хонь, үхэр сүргийг тодхон харж байлаа. Ер бусын, үл төсөөлөгдөм дүр зураг. Гэвч энд хүмүүс ингэж л амьдарч ирсэн. Хүн ам тун цөөн. Нэг хүнд бараг шахуу нэг хавтгай дөрвөлжин км газар ногдоно. Хүн амын тал хувь нь энэ гэр хэмээх сууцандаа өнөө хүртэл амьдарсан хэвээр. Нүүдэлчний маягаар гэрт амьдарч буй хүмүүсийнх нь тал нь таван хошуу малаа маллан, дөрвөн улирлын эргэлтэд нүүдэллэн, эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтайгаа зохилдон амьдарна. Мянган мянган жилд үл өөрчлөгдөн, хадгалагдаж үлдсэн амьдралын хэв маяг. Сүүлийн арван жилд эрс өссөн ажилгүйдэл, ядуурал олон олон хүнийг хөдөө нутаг руу эргүүлэн тууж, хатуу ширүүн уур амьсгал, үржил шим тааруу нутаг бэлчээртэйгээ зохицон, эртний уламжлалт амьдралын хэв маяг, амьдрах ухаан, эрч хүчинд эргэн суралцахыг тулгасан байна.

Удалгүй онгоц газардлаа. Эгээ л өөр эрин үед ирчихсэн мэт. Паспорт, гаалийн шалгалт, тээшний зам. Өмнө нь хэдэн цагаар шалгуулж байсан ачааг нь тун хурдан гаргаад ирчихсэнд Дрю гайхлаа. Эргэн тойрноо харахад байдаг л нэг буурайхан буудал.

“Дрю Маклиш гэдэг чинь шотланд нэр үү?” гэж Нэргүй асуулаа. Дэргэдээ байгаа том биетэй нөхрийг тэр сүрхий ширтээд “Аав минь Гласгоугийнх. Гэхдээ намайг жаахан байхад манайх Манчестрт нүүж ирсэн. Төрөлх нутгийн аялгаа аль эрт мартжээ. Чи Английг мэдэх үү?” гэлээ.

Нэргүй толгой дохилоо. “Би тэнд нэг жил болсон. Сургуульд”

“Чи англиар их сайн ярих юм”

“Баярлалаа. Би бас Америкт хэдэн жил болсон. Надад Англи таалагдсан. Их сайхан орон”

“Бидэнд ч бас өөрсдийн гэсэн муу муухай, бохир заваан зүйл бий. Гэхдээ тэдний зарим нь ч бас сайхан шүү”

“Эр орныхоо зарим нэг үзэсгэлэн байгалийг танд харуулна аа” гээд Нэргүй хэсэг зуур бодолхийв. “Таны ирдэг сайн хэрэг боллоо. Таны зүгээс өгч чадах бүхий л зөвлөгөө, тусламж бидэнд туйлаас үнэтэй байна. Бидний ур чадвар тийм ч сайнгүйг та харах байх аа”

Харин Дрюд тэгж бодогдохгүй байлаа. Тэдэнд эх сурвалж, туршлага дутаж болно. Гэхдээ уулзаж танилцсан богино хугацаанаанд л Нэргүй, Доржпалам хоёр ярьж байгаа шигээ чадваргүй мэргэжилтнүүд биш гэдэг нь хэдийнэ анзаарагдсан билээ. “Та бүхэнд тэгтлээ их нэмэр болох болов уу даа. Юутай ч чадах бүхнээ хэлж, тусална аа”

“Ийм төрлийн гэмт хэрэг бидний хувьд цоо шинэ зүйл, ахлах мөрдөн байцаагч аа”

Дрю мөрөө хавчив. “Бидний хэн ч ялгаагүй ийм хэрэгтэй тэр болгон нүүр тулаад байдаггүй шүү дээ”

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.11 10:36 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
За Баясалын тэвчээрийн хязгаарыг барж дундуур нь давшин орж орчуулах болтугай. Баярлалаа :wd:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 12:03 am 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 6:42 pm
Бичлэгүүд: 150
Alinaas n huulaad bgaan bol. Ogloo news.mn-s unshij bsan say orj irsen iim sedew bhiin.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 1:35 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
нэг ийм сонирхолтой номын сураг сонсогдоод байсийн..оруулаад байгаарай, баярлалаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 7:50 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Ишлэл:
Alinaas n huulaad bgaan bol. Ogloo news.mn-s unshij bsan say orj irsen iim sedew bhiin.
buh yumiig deer bichsen baigaa bizdee ymar muuhai ataarhuu handlagatai hun be
bdgaaraa guij orj ireed huulaad gen ee?

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 8:01 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Урдуур өмнүүр нь дайрч орж орчуулах болоогүй юу Баясалаа. Хурдан л уншмаар байгаа шүү :hoho:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 8:05 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Пасс өөрчилсөн тухай заргалдаж яваад энэ тухай сая л саналаа хэхэ

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 8:10 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Кк чи мөн үйлийн үртэй нөхөр шүү

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 8:15 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Од байх хэцүүн байна штээ :|

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 8:18 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
За Од гуай нэгэнт пасс нтр-ийн чинь хэрүүл дууссанаас хойш уншигчид биднийгээ гэгээрүүлэх ажилдаа шамдан орно уу хүлээгээл байна :s2:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 9:07 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 6:42 pm
Бичлэгүүд: 150
Ишлэл:
buh yumiig deer bichsen baigaa bizdee ymar muuhai ataarhuu handlagatai hun be
bdgaaraa guij orj ireed huulaad gen ee?
атаархаад байх юу байхав? надад падлий нь юу байхуу!!! уншиж л байвал барав. дээр нь байсныг анзаарсангүйд уучлаарай...
хэрүүлийн сэдлэгээр бус зүгээр л гайхширлын үүднээс асуусын. өөр сайтад байгааг давхар оруулж байгаамуу, эсүүл хувиараа уралданхан оруулах гээд байгаа юмуу энэ тэр гэсэн сонирхол төрөөд, нэгэнт сэдэв нээснээс хойш аль болох хүлээлгэлгүй, бүрнээр нь оруулж явбал яасын?


Сүүлийн удаа spirtpsy 3-р сар.09.11 9:12 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 9:11 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Хаанаас нь хуулаад байгаан гэдэг чэн гайхширал биш лдээ.
Гайхширах гэдэг бол пөөх ямар гоё зохиол вэ гэхийг хэлдэг юм. :wd:
Ишлэл:
За Од гуай нэгэнт пасс нтр-ийн чинь хэрүүл дууссанаас хойш уншигчид биднийгээ гэгээрүүлэх ажилдаа шамдан орно уу хүлээгээл байна :s2:
Харин тэр нөхөр их удаан орчуулах юм шиг байна.Дайрж орохоос,оруулнаа оруулна

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 9:15 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 6:42 pm
Бичлэгүүд: 150
Ишлэл:
Хаанаас нь хуулаад байгаан гэдэг чэн гайхширал биш лдээ.
Гайхширах гэдэг бол пөөх ямар гоё зохиол вэ гэхийг хэлдэг юм. :wd:
монгол хэлний багшаа гэж сэтгэлдээ байнга тээж явах болноо


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 9:29 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Энэ хэл биш хандлага сэтгэлгээ

За энэ яахав Чи цаанаа очоод миний бичлэгүүдийг тэндээс устгаж өгөөчээ гээд гуйгаадах миний дүү

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 10:05 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 6:42 pm
Бичлэгүүд: 150
сэтгэлгээ илрэн гарах зам чинь хэл яриа биз дээ, өөрийн бодлыг зөв илэрхийлэхийн тулд үгийг оновчтой сонгох нь зарчим... үгийн утга, хэрэглэх орчинг танин мэдэх салбар нь хэл шинжлэл гэж бодож явдын,
миний бичлэг устгаж хаямаар утгагүй, шалиг байна гэж үү?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 10:08 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Чамайг зүйрлүүлж хэлвэл
аманд чэн 10 хутга шаачаад байхад чи амаа биш боовоо бодож мэдэх тэр төв мэдрэлийн системд үүсссэн тэр сэрлийг чэн л хэлсэн байхаа

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 10:24 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.28.10 10:34 pm
Бичлэгүүд: 15
heruul margaanaar yah ve zaluusaa gaduur duuren heruul temcel hangalttai baihad zaaval end hereldej yu hiihev dee DAVAITE JIT DRUJNO!!!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.11 10:47 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.24.10 9:18 pm
Бичлэгүүд: 9
Байршил: computeriin ard
Nomiin Ariun tsagaan orgoonoo heruul hiihee bolitsgoo.garch hereldetsgee huuhduud min urgeljiluulehiig chin huleej baigaa shu!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.10.11 4:33 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Түүний үг үнэн байлаа. Гэмт хэрэг ер нь иймэрхүү учир битүүлэг, хэрцгий байх нь ховор. Ялангуяа энд. Зарим үед харгис, зохион байгуулалттай байдаг хэдий ч голдуу нэг их ноцтой биш байдаг. Хэдхэн хоногийн өмнө Нэргүй Монголд хамгийн түгээмэл цорын ганц гэмт хэрэг бол хулгай хэмээн бичсэнийг сониноос уншиж байжээ. Хэдэн сарын өмнө Английн сэтгүүлчийн дугуйг морьтой залуу хулгайлсан. Яаж хулгайлсан нь бүү мэд. Архидалт хаа сайгүй газар авсан. Шөнийн цагаар, бас өвлийн хүйтнээр бүүр ч гаарна. Үүнээс ч дор зүйл гэвэл ажил, амьдралд итгэх итгэлээ алдсан хүний тоо улам бүр нэмэгдсээр байгаа явдал. Архидалт нийслэлд ч мөн хүрээгээ тэлсээр. Энэ хар бараан цаг үед ч ийм аймшигтай гэмт хэрэг гарч байгаагүй. Эхний цогцсыг олоход хэн ч тэгтлээ цочирдож, гайхаагүй. Иймэрхүү зүйл болж л байдаг. Тэгтлээ ил мэдээлдэггүй байсан ч үүнээс өмнө ч болж л байсан. Харин ардчиллын давалгаатай өнөө үед хувийн сонинууд энэ мэт хэрэг явдлыг шүүрэн авч, шуугиан тарих болж. Гэвч тэгсхийгээд л мартагдана. Яагаад гэвэл цагдаа нар тэр дор нь хэн үйлдсэнийг зарлана, эсвэл хэргийн эзэн хэзээ ч олдохгүй гэдгийг мэдэгдэнэ.

Цогцсыг хотын төвөөс холгүй, харанхуй нарийн гудамжин дахь оёдлын үйлдвэрийн хажуухнаас олжээ. Шинэ ажилд томилогдсон болохоор Нэргүй энэ хэрэгтэй хутгалдах шаардлага байсангүй. Яаманд ажиллаад удаагүй байхад нь гарсан энэ хэрэг гэхдээ түүний сонирхлыг татаад байлаа. Шинэ албаны эрх мэдлийнхээ хүрээнд тэрбээр хэргийн газарт хийсэн үзлэгийн тайланг уншихыг хүсчээ. Гэтэл тайлан тэр дороо ямар нэгэн асуулт, тодруулгагүйгээр шуудхан ирсэнд бага зэрэг гайхав. Уг нь цагдаагийн халуун гал тогооноос холдсон хүнд нэг их хүртээлгүй зүйл шүү дээ. Тайланг уншиж байхдаа тэрбээр цагдаагийн ажилтнуудын хэл найруулгын чадвар арай дээр байдаг ч болоосой хэмээн хүслээ. Түүний хувьд ийм бодол анх удаагаа ч төрж байгаа юм биш. Гэхдээ ерөнхий агуулга ойлгомжтой байлаа. Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгэн цэнгээний газарт мөрийтэй тоглож байгаад, шөнө дөлөөр гэр рүүгээ харихаар гарч явсан согтуу залуу цогцсыг олж.

Амаргүй албанд зүтгэхдээ Нэргүй үхсэн хүний цогцос бишгүй олныг харсан. Өнөөх согтуу хөл дороо юу хэвтэж байгааг мэдэх тэр агшинд архинд мансуурсан тархинд нь аймшигт цочрол арай бага мэдрэгдсэн байх даа хэмээн тэрбээр бодлоо. Бодох ч юу байхав, найдлаа. Цогцсон дээгүүр баахан бөөлжис асгарсан байсныг тэр нэг их бодолцсонгүй. Хэргийн газар үзлэг хийсэн шинжээч бүхнийг тодорхой өгүүлжээ. Нөгөө талаар гэрэл зургуудаас харахад огиулан бөөлжих нь тийм зүйлийг харсан эрүүл хүний хувьд ч ойлгомжтой хариу үйлдэл байв. Цогцсыг аймшигтайгаар зэрэмдэглэсэн байлаа. Толгой, хоёр гарыг нь тасалсан бөгөөд хүзүү, бугуйнд нь хүнд том хутгаар цавчсан ул мөр тодхон. Хохирогч хэдийнэ амьсгал хураачихаад байхад ч алуурчин өөрийгөө зогсоож чадахгүй байсан болов уу гэмээр цээжийг нь тэр гэхийн тэмдэггүй болтол нь сийчиж орхижээ. Тасдаж авсан толгой, гар хаана байгааг бүү мэд. Шинжээч хохирогчийг үхсэний дараа ийнхүү зэрэмдэглэсэн хэмээн үзэж байгаа аж. Хамгийн бодитой байж болох үхлийн шалтгаан нь боомилуулснаас. Өөр бариад, шүүрээд авах ямар нэг ул мөр, эд мөрийн баримт юу ч байхгүй. Хохирогч хямдхан өмд, даавуун цамц, хүрэмтэй байжээ. Урагдаж тасарсан, цусны толбо болсныг эс тооцвол цэвэрхэн, шинэ. Хотын аль ч дэлгүүр, захаас хямдхан худалдаж авч болох энэ нимгэн хөнгөн хувцаснуудыг өмсөөд өвөл хаяанд ирсэн энэ үед гадагшаа сайн дураараа гарсан гэхэд итгэмээгүй. Халааснууд бүгд хоосон. Дүүргийн цагдаа энэ хэрэгт санаандгүйгээр хутгалдаж орхиж. Эргүүл хийж явсан цагдаагийн гар чийдэнгийн гэрэлд зэрэмдэглэгдсэн цогцос, цочирдож айсан согтуу хоёр тодхон харагдсан гэнэ. Ар талаас нэмэгдэл хүч дуудаад эсэргүүцэл үзүүлэх ч сөхөөгүй согтуу залууг баривчилсан байна.

Ихэнх хүн амины болоод өөр бусад гэмт хэргийн цаана архидалт байдаг. Бүр жам ёсны гэмээр зүй тогтол. Гэсэн хэдий ч цогцсыг өнгөц харахад л энэ согтуу алуурчин биш, зүгээр л гэрчийн этгээд гэдэг нь эргүүлийн цагдаад тодорхой байлаа. Цогцосны эргэн тойронд хэдхэн дусал цус. Хохирогчийг нэлээд өмнө, өөр газарт хороож, зэрэмдэглээд энд авчирч хаясан нь илт. Цогцсыг сийчсэнээс харахад мэргэжлийн алуурчны ажил гэмээр. Толгой, гарыг тасдан авснаар хохирогчийн хэн гэдгийг нууцалжээ. Өмсөж явсан хувцсыг нь таних тэмдэг болно хэмээх тайлж авсан нь тодорхой. Харанхуй гудамж хэдий ч төв талбайгаас холгүйхэн цогцсыг авчирч хаясан нь төвөггүйхэн олдож, сонин хэвлэлээр шуугиан тарин, хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг анхааруулах гэсэн санаа.

Аллагын шалтгаан юу ч байж болно. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан жижиг орнуудын нэгэн адилаар энд хар тамхины наймаа, ялангуяа ажилгүй залуучуудын дунд ид цэцэглэж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ олширч, хүрээгээ тэлж байгаагийн үндэс уурхай нь Хятад, Оросын хил хавиар угшилтай хэдий ч нийслэлд хотод улам бүр ул суурьтай бэхэжсээр. Энэ бол ямар ч мөнгөгүй хэрнээ яаж барна аа гэмээр баялаг, нөөцтэй улс. Алс хэтийн арилжаанаас атгахан ч болов хожих гэсэн хэн бүхэнд аятайхан зах зээл. Мэдээж авилга энд аалзны тор адил цэцэглэж байгаа. Хэдхэн жилийн өмнө Мон-Макаогийн казиногийн хэргийн дуулиан нэртэй хэдэн улстөрчийг авилга авсных нь төлөө шоронд хорьсноор өндөрлөсөн билээ. Хээл хахууль энэ оронд хэрхэн газар авч, бүхий л салбарт соёолж эхэлснийг харуулсан тод жишээ энэ болсон юм. Цагдаагийн байгууллагад ч байдал ижилхэн гэдгийг тэр өөрөө ч сайн мэднэ.

Мэдээж цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа дүр эсгэнэ, үнэн хэрэгтээ үр бүтээл тун багатай байх болно. Энэ бүх аймшиг, энэ хэргийг ээдрээг тайлах боломж үнэндээ хомс байлаа. Тэгээд ч үүний араас хөцөлдөн, гүн гүнзгий ухаж төнхөөд явах сонирхол хэнд ч тэгтлээ байсангүй. Бүр ажилдаа хамгийн үнэнч цагдаа хүртэл хэн нь үл мэдэгдэх энэ зэрэмдэг цогцосны эзэн ямар нэг хийсэн хэргийнхээ төлөө шангаа хүртсэн биз хэмээн бодож байж ч мэднэ. Нэргүй хүртэл энэ дүгнэлтийг үнэний ортой гэж хүлээн зөвшөөрөх маягтай. Сонин хэвлэлээр багахан мэдээлэл цацсан бөгөөд энэ хэрэг тэгтлээ нэг их дуулиан шуугиан болж, анхаарал татсангүй. Цагдаагийнхны хэдийнэ мөрдөөд эхэлчихсэн хуучин хэргүүдийн аль нэгтэй холбоотой байж магад хэмээн Нэргүй хавтаст хэрэг, бичиг цаас ухаж төнхсөн боловч шүүрээд авчихмаар ямар нэг сэжүүр олно гэдэгтээ өөрөө ч итгэлгүй байлаа.Ер нь ч тэрбээр гэмт хэргийн ертөнцийнхний байсхийгээд л нийслэлд тавьдаг ээлжит нэгэн чөтгөрийн жүжиг биз хэмээн аль хэдийнэ дүгнэчихээд байсан юм. Гэтэл долоо хоногийн дараа хоёр дахь цогцос олдлоо.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.10.11 4:41 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Баярлалаа.

Энэ зохиолч нь монголыг сайн судалсан бололтой

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.10.11 8:59 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Бичлэгүүд: 2547
Байршил: зогсолтгүй..
марк

_________________
Die roten
Europa wir kommen!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.13.11 3:04 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Бичлэгүүд: 640
Байршил: Мөнх тэнгэрийн дор
Тэмдэглэв

_________________
©George_MN


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.11 10:28 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Миний ойлгосноор та энэ салбарт мэргэшсэн хүн. Тийм биз?” хэмээн Нэргүй асуув. Гадаа шөнө болжээ. Тэд хотын зах руу орж явна. Үйлдвэрлэлийн байгууламжийн оронд гоц гойдын үзэмж, шийдэлгүй намхан байшингууд ярайн үзэгдэж, Зөвлөлтийн заваан прагматизмын танил дүр төрхийг сануулна. Ихэнх нь хуучирч муудан, будаг нь ховхорч, цонх нь хагарсан харагдана. Эзэнгүй болов уу гэмээр. Гэвч хүн амьдардаг нь илт. Гэрэл асаалттай, энэ хүйтэнд ч угаасан хувцас хэцэн дээр тохоостой. Гэнэт орон сууцнуудын хэсэгхэн чөлөөнд ярайсан гэр хороолол гарч ирэх агаад, суурьшмал амьдралын хэв маягт үл зохилдох аж. Эгнүүлэн барьсан бөөрөнхий саарал гэрүүдийн яндангаас суунаглах утааг Дрю ширтэнэ. Хуучны загвартай ч гялалзтал өнгөлсөн орос мотоциклууд, хүйтэн жаварт уур савсуулан зогсох морьд гудамжны гэрлийн улбар туяанд тодхон. Үл зохицолдох хоёр өөр амьдралын хэв маягийг холбох гэсэн мэт өсвөр насны хэдэн хүү тэнд асаж буй цорын ганц гудамжны гэрэл тойрон, хоорондоо ярилцан зогсох ба гарт нь тамхины дөл улалзана. Тэрбээр Нэргүй рүү эргэн харлаа. Асуултынх нь хариу тун чухал гэсэн байртай монгол офицер түүнийг нухацтай ширтэж байв. Нэргүйн царай сэтгэлийн хөдлөл үл харуулах гөлгөр хэвээр, түүний том бие, бараан арьс нь модоор сийлчихсэн гэмээр.

“Тэгж хэлбэл хэтрүүлсэн болно. Гэхдээ би аллагаас өгсүүлээд харгис хэрцгий олон хэрэг дээр ажиллаж байсаан”

“Цуврал аллага уу?”

“Цуврал аллага гэж чи яг юуг хэлж байгаагаас шалтгаална. Тун амаргүй нэгэн гаж донтны хэрийг мөрдөж байснаа санаж байна. Баригдахасаа өмнө хоёр ч хүнийг хороосон юм. Хэрэв бид түүнийг барьж аваагүй байсан бол лавтайяа өөр олон хүний аминд хүрэх байсан шүү дээ. Хүн амины олон хэрэг дээр ажилласаан. Ихэнх нь мэргэжлийн алуурчдынх”

Нэргүй толгой дохингоо “Яг одоо бид бас тийм хэргүүдийн нэгтэй учирчихаад байж мэдэх л юм”

“Хоосон таамагламааргүй байна л даа. Гэхдээ болсон бүх зүйлийн тухай уншихад хачирхалтай, онцгой хэрэг санагдсан. Гаж донтны үйлдэл биш болов уу даа. Харин мэргэжлийн аллагын нэг хирдхийлгэм хэлбэр байх”

“Тийм ээ. Юутай ч бид таны туслалцаанд тун их итгэж байна. Чадах бүхнээ хийнэ. Манай хоёр орны аль алийнх нь санаа тавих ёстой асуудал гэж ойлгож байгаа”

Үнэндээ Дрюг яагаад ийшээ томилолтоор явуулсан нь тийм ч тодорхой биш. Британийн иргэний эрх ашгийн эсрэг хаа нэгтээ ноцтой гэмт хэрэг гарлаа ч гэсэн ийнхүү мөрдөгч офицерийг тухайн орны цагдаагийн багтай хамтран ажиллуулахаар тэр бүр томилж явуулаад байдаггүй. Ер нь бол асуудалд сүрхий анхаарал хандуулж байна хэмээн олон нийтэд ойлгуулах өнгөц төдий зорилгоос хэтрэхгүй. Энэ удаагийнх ч иймэрхүү ажиллагаа байж болох л юм. Британийн бизнесмэн хаа холын бөглүү нэгэн оронд онц хэрцгийгээр алагдана гэдэг хэвлэлүүдийн хувьд гарцаагүй шүүрч авах сенсаац. Хэргийн тухай хангалттай мэдээлэл байхгүй байсан ч хамаагүй. Хохирогч Манчестрийн оршин суугч. Хамгийн туршлагатай мөрдөн байцаагчдын нэг болох Дрюд энэ хэрэг дээр ажиллах санал тавьжээ. Тэнд очоод юу хийж чадах нь эргэлзээтэй санагдсан ч татгалзахын аргагүй санал. Аливаа хэргийг, ялангуяа хүн амины хэргийг мөрдөнө гэдэг ерөнхий эрэмбэ дараатай. Бүх зүйлийг системтэйгээр ухаж төнхөн, мөрдөж, ямар нэг сэжүүрээс атгаж, учир холбоосыг олтлоо бага багаар мэдээлэл цуглуулан, алхам алхмаар урагшилна. Энэ ажлыг Нэргүй, Доржпалам хоёр гарцаагүй сайн гүйцэтгэнэ гэдэгт нэг их эргэлзэх хэрэг алга. Сүүлийн хохирогчийн талаар зарим нэг чухал мэдээлэл олдвол Британи руу холбогдон тодруулж болох л юм.

Тэд хотын төвд орж ирлээ. Зам илүү өргөн болж, гэрэл гялалзсан өргөн чөлөөнүүд залгана. Хуучин загварын коммунист маягийн байшингууд, Америк, Япон, Солонгос хаяг бүхий шинэ цагийн худалдаа, үйлчилгээний барилгуудтай холилдон эгнэнэ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гараад барууны капитализмд хөл дөнгөж тавьж буй зүүн Европын аль ч улсын хотод олж харж болох дүр төрх. Энхэл донхолтой авто зам, бүдүүн баарагдуу төв талбай, ядуухан цэцэрлэгт хүрээлэн. Оффисийн байшингуудын дээрх танил лого, сурталчилгааны самбарууд мөхөн унасан коммунизмын бэлгэ тэмдэг цэрэг арми, таван хошууны дүрстэй өрсөлдөн байх мэт. Гэнэт баруун гар талд энэ бүхнээс огт өөр өнгө төрхтэй нэгэн байшин гарч ирлээ. Хээ хуар, угалз сийлбэр болсон содон шийдэлтэй Чойжин ламын сүм музей. Цаг тэгтлээ орой болоогүй ч гудамж талбай хүнгүй шахуу. Ганц нэг машин зөрөн өнгөрч байгаагийн ихэнх нь хуучны Орос, зүүн Европын загвар. Нэргүй нэгэн байшинг заан “Британийн Элчин сайдын яам” гэлээ.

Дрю толгой дохилоо. “Элчин сайд надтай уулзъя гэсэн. Маргааш уулзахаар товлосон”

“Үдийн хоол идэх үү?”

Дрю инээд алдав. “Үгүй дээ.Өглөө аравт очно. Би сайдтай зоог барих тийм чухал хэмжээний хүн биш байх аа”

“Харамсалтай” хэмээн Нэргүй үнэхээр харамсаж буй янзтай өгүүлээд “Сайдын зоог их сайхан амттай байдаг юм” гэлээ.

Цагдаагийн энэ офицерыг Элчин сайд тэгтлээ ойрхон ойрхон зоогт урьдаг юм байх даа хэмээн Дрю гайхашран бодож байх зуурт машин Чингис хаан зочид буудалд ирлээ. Зөвлөлт маягийн уйтгартай загварын байшингуудын дунд онцгойрон харагдах ягаан, хар шилээр өнгөлсөн томоо байшинг Нэргүй заав. “Энд буудаллахад дургүйцэхгүй биз дээ? Хэргийн газартай ойрхон байрлах нь зөв тактик үгүйг сайн мэдэхгүй л байна”

Дрю мөрөө хавчив. “Ядаж дараагийн хэрэг гарахад би өөрийн биеэр гэрч болчих юм биш үү” Гэвч хэлсэн үгэндээ тийм ч итгэлтэй байсангүй. Харин Нэргүй түүний хэлснийг нухацтай хүлээн авч “Тийм зүйл тохиолдохгүй байгаасай л гэж найдацгаая” гэлээ.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.11 10:29 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 1:09 am
Бичлэгүүд: 202
Байршил: Greater Mongolia :)
Хоёр

Хоёр дахь аллага өмнөхөөс арай өөр. Арга барилын хувьд ондоо. Хоёр хэргийг холбох ямар нэг сэжүүр үгүй. Баянгол зочид буудлын ард талын нарийн зам дээр тэрийн хэвтэх цогцсыг өглөө эрт ажилдаа ирж явсан буудлын үйлчлэгч эмэгтэй олсон байна. Эхэндээ тэр эмэгтэй дулаан газар бараадан буудлын үүд хавиар унтаж байдаг, эсвэл гал тогооноос идэх юм горьдож явдаг гэр оронгүй архичдын нэг биз хэмээн боджээ. Гэвч ойртож ирээд хачин эвгүй нугаларсан хөл, гар, эргэн тойрон цацагдсан цусыг хараад нэлээд өндрөөс унаж нас барсан хүн болохыг анзаарсан гэнэ. Түүний чанга гэгч нь хашгирах дуунаар арын хаалган дээр тамхилж зогссон гал тогооны ажилчид гүйлдэн иржээ. Цагийн дараа Доржпаламыг ирэхэд цогцсыг аваад явсан байлаа. Дүүргийн цагдаагийн нэгэн офицер хэргийн газрыг тусгаарлан татсан туузны цаана байдлыг хянан, удирдаж байв. Бүх зүйлийг ном ёсоор нь хийсэн байгаасай хэмээн Доржпалам найдлаа. Үймсэн хүмүүсийг тайвшруулж, бүх зүйлийг эмх цэгцэнд нь оруулахыг хичээснийг нь тэрбээр анзаарлаа.

“Юу болоов?” гэж асуув.

Доржпаламыг ирсэнд бага зэрэг унтууцсан офицер мөрөө хавчлаа. Доржпалам иймэрхүү хандлагад ерөнхийдөө дасаж яваа. Хүн хүч, нөөц бололцоо муутай дүүргийн цагдаа хүнд хэцүү хэргийн үеэр Эрүүгийн цагдаагийн тус дэмжлэгийг дуртайяа авдаг хэмээн тэрбээр өмнө нь эндүү бодож явсан үе бий. Гэнэн бодол. Харин одоо бол түүний энд ирсэн нь энэ цагдаа нарт илүү их хичээн ажиллах хэрэгтэйг л сануулж байгаа гэдгийг сайн мэдэж байв.

“Мэдэх юм алга аа” хэмээн офицер өгүүлээд “Амиа хорлосон ч юм уу. Эсвэл хэн нэг согтуу цонхоо хаах гэж байгаад унасан ч байж магад. Буудалд буусан зочдын нэрсийг шалгаж байна. Нэг их удахгүй биз” Тэрбээр ингэж хэлээд яваад өглөө. Өөрийнх нь хийх ажил үүгээр өндөрлөж байгааг мэдэрсэн өнгө дуунд нь илт.

Үд болохын өмнөхөн дүүргийн цагдаагийн багийг уг хэргийг шалгах ажлаас татан буулгаж, Доржпаламын залууст даалгалаа. Хэрэг явдал учир битүүлэг хэвээр. Буудлын менежерийн өрөөнд Доржпалам түр байрлаад, залуу офицеруудынхаа нэг болох Батзоригтой олж авсан мэдээллүүдээ цэгцэлж суулаа. Үхлийн шалтгаан хийгээд хохирогчийн хэн болохыг олж мэдэх сэжүүр таамаг сураггүй хэвээр. Хэзээний нямбай, бас ажилдаа сониорхолтой хүний зангаараа Батзориг бүх тэмдэглэлийг дахин дахин эргэж харна. “Буудлын зочид болоод ажилтнуудыг нэгд нэгэнгүй шалгачих шиг боллоо. Эхлээд бид шөнийн ээлжинд гарсан ачаа зөөгчдийн нэгийг алга болчихож гэж бодтол шартчихсан унтаж байна билээ”

Доржпалам түүн рүү харан, хөмсгөө өргөв. “Шартчихсаан? Тэр чинь ээлжинд гарч байсан биз дээ?”

“Тийм бололтой. Манайхны шалгалтаас болж тэр хүн банга хүртэж байгаа байх даа”

Доржпалам толгойгоо дохив. Иймэрхүү зүйлээс болоод цагдаагийнханд зарим хүмүүс таагүй ханддаг. Ээдрээ төвөгтэй хэргийг шалгах явцад энэ мэт ажлын хариуцлага алдсан аахар шаахар гэмээр дутагдлыг илрүүлэх нь элбэг. “Тэгээд мэдэж байгаа зүйл юу байна даа, одоогоор?”

“Хохирогч цонхоор унаж амиа алдаагүй гэдэг нь тодорхой. Энэ талын бүх цонхнууд, тэр байтугай зочин буугаагүй сул өрөөний цонхнуудаас ч ямар нэг ул мөр олдоогүй. Хүн унасан байж болох ямар ч шинж алга. Буудлын дээвэр дээрээс унасан байж магад гэж болохоор байна”

“Дээвэр рүү гарах боломжтой юм уу?”

“Тийм ч амархан биш юм байна. Дээд давхрын хонгилоор дамжин дээвэр рүү гарч болно. Гэхдээ сайн мэддэг хүн л явахаас биш зүгээр нэг орж ирсэн хүн учрыг нь олж дөнгөхөөргүй юм байна”

“Тэгэхээр хэн нэг согтуу нөхөр од харахаар дээшээ гарснаа азгүйтэж доош унасан хэрэг байж огт таарахгүй нь ээ дээ?”

“Тийм ээ. Хохирогч энэ буудалд буугаагүй мөртлөө яаж дээшээ гарсан нь эргэлзээтэй. Гэхдээ харуул хамгааглалт тийм ч сайн байгаагүй бололтой. Тэд буудлын хаалгыг шөнө 12 цагт түгждэг. Түүнээс өмнө ороод ирчихсэн байж мэднэ. Хамгаалалтын камеруудыг шүүж байна. Гэхдээ тийм ч их найдахгүй байгаа. Хохирогч яг хэдэн цагийн үед амьсгал хураасан байж болохыг мэдэхээр хариу хүлээж байна. Гадаа хүйтэн байгаа болохоор тодорхой тогтооход бэрхшээлтэй. Шөнө дунд юм уу эсвэл түүнээс арай өмнөхөн байж магадгүй гэж таамаглаж байгаа л даа”

“Хэн нэг хүн ямар нэг зүйл хараагүй байна уу?”

“Бүх зочид болон буудлын ажилтнуудтай ярилцаж байгаа. Одоогоор юу ч хэлээгүй л байна”

“Амиа хорлосон юм биш биз?” Чөтгөрийн өмгөөлөгчийн дүрд тоглож байх шиг өөрт нь санагдсан авч бүгдийг шалгаж нягтлах ёстой болохоор яая гэхэв. Ер нь ч тэгээд амиа хорлох үзэгдэл энэ хотод, энэ улсад тийм ч ховор живэр хэрэг биш. Чөлөөт нийгэм рүү шилжсэн жилүүдэд ажилгүйдэл 40 хувь гарсан. Ядуурлын түвшин үүнтэй бараг ижил. Хөдөө нутгаар бүүр ч хэцүү. Олон хүн дөнгөн данган амиа борлуулан амьдарцгааж байгаа.

Батзориг мөрөө хавчлаа. “Магадгүй л юм. Гэвч эргэлзээ байна аа. Хохирогч аль ч захаас худалдаж авч болохоор хямдхан хувцастай байсан. Халаас нь хоосон, бичиг баримт байхгүй. Амиа хорлогч халаасаа хоосон орхих тухайд тэгтлээ санаа тавих шаардлагатай гэж үү? Тэгээд бас заавал яагаад зочид буудалд ирж өөрийгөө егүүтгэх болов? Амиа хорлох хялбархан арга зөндөө л бий шүү дээ. Тийм болохоор би амиа хорлолт гэж үзэхгүй байна”

Батзоригийн таамаг зөв. Учир битүүлэг цогцос таавар нь үл олдох оньсого мэт. Хурууны хээ цагдаагийн бүртгэлд байгаа хурууны хээнүүдийн алинтай нь ч таарсангүй. Шүднээс авсан шинжилгээ ч бас ямар нэг зүйлийг тодруулж чадсангүй. Хохирогч эрэгтэй, 30 гаран насны, дунд зэргийн нуруутай, махлагдуу. Монгол хүн бололтой. Мэдэгдэж байгаа зүйл гэвэл ердөө л энэ. Энэ хэргийн талаар сонин хэвлэлээр мэдээлэл цацагдсан бөгөөд хохиоргчийг таньж мэдэх хүн холбоо барих болов уу хэмээн цагдаа нар найджээ. Үүнээс өөр хийж чадах зүйл тэдэнд байсангүй.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 104 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр