#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Tom & Jerry (Та бүхэн хэний талд орох вэ?)
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=177585
1 хуудас 2

Зохиогч:  tonashides [ 2-р сар.25.11 10:36 pm ]
Постын сэдэв:  Tom & Jerry (Та бүхэн хэний талд орох вэ?)

Миний хувьд Том.
Уг нь хөөрхий амьтан мөрөөрөө явж байхад Жэрри дандаа хорлодог.

Зохиогч:  Jijkeen bujin [ 2-р сар.25.11 10:38 pm ]
Постын сэдэв:  Re: Та нар Том Жэрри 2-н алинд илүү дуртай вэ?

ugaasaa l tom :l2:
jerry chin gemgui tsarailchaad uuruu zevuun shd :whip:

Зохиогч:  [S] [ 2-р сар.25.11 10:41 pm ]
Постын сэдэв:  Re: Та нар Том Жэрри 2-н алинд илүү дуртай вэ?

Ер нь 2уулаа л болдоггүй шд.хэхэ.

Зохиогч:  - = BJ = - [ 2-р сар.25.11 10:46 pm ]
Постын сэдэв:  Re: Та нар Том Жэрри 2-н алинд илүү дуртай вэ?

Tom ах чинь их сайн залуу юм байгаан...

Зохиогч:  Икс [ 2-р сар.25.11 10:51 pm ]
Постын сэдэв:  Re: Та нар Том Жэрри 2-н алинд илүү дуртай вэ?

Том нь илүү хөгжилтэй.. Бас нохой..

Зохиогч:  mmiracle [ 2-р сар.25.11 11:06 pm ]
Постын сэдэв:  Re: Та нар Том Жэрри 2-н алинд илүү дуртай вэ?

Кк Жерри харин их зэвүүн тээ. Тэхдээ бас цаад Том чинь найрамдаад гоё явжийгаад дандаа баг алдаг нөхөр л дөө. Тэр жижигхэн Жеррид хоолноосоо харамлаж нтр кк.

Зохиогч:  tonashides [ 2-р сар.26.11 1:16 am ]
Постын сэдэв:  TOM Жэрригийн сонирхолтой баримтуудаас.

Жозеф Роланд Барбера бол Америкийн хүүхэлдэйн киноны урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан уран бүтээлчийн нэг юм. Түүний бүтээсэн хүүхэлдэйн киноны баатрууд дэлхийн олон сая үзэгчийн танил болж чадсан.

Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч Жозеф Барбера уран бүтээлээ эхлэхээс өмнө банкны ажилтан зэрэг олон янзын ажил эрхэлж байжээ. Тэрбээр 1932 онд Америкийн Нью-Йорк хотын Ван Беурен студид ажилд орж, 1936 оноос Территоонс студид ажиллах болжээ. Үүний дараа 1937 онд Калифорни руу нүүж, Метро-Голдвин-Майер /МГМ/ компанид ажилд орсноор Уильям Ханнатай танилцжээ. Энэ хоёр эр хамтран ажиллаж, хүмүүсийн сайн мэдэх “Том ба Жерри” хүүхэлдэйн киноны ажлаа эхэлсэн байна. 1957 онд уран бүтээлийн хамтрагчид Ханна-Барбера хүүхэлдэйн киноны студи байгуулав. Ингэснээр тус студи “Цахиур чулууныхан”, “Скуби Ду”, “Иоги баавгай” зэрэг телевизийн олон ангит хүүхэлдэйн киногоо туурвин нэр хүндтэй студийн нэг болсон юм.

1967 онд Ханна-Барбера студийг 12 сая доллароор Тафт компанид худалдсан ч Ханна, Барбера хоёр 1991 он хүртэл тус компанийг удирджээ. Студийг Тюрнер компанид худалдахад Ханна, Барбера хоёр тус студийг хариуцсан зөвлөхөөр ажиллах болжээ.

Ханна-Барберагийн бүтээлүүүд Оскарын долоо, Эммигийн найман шагнал хүртэж байв. Үүнээс гадна тэдний бүтээсэн хүүхэлдэйн кинонуудын баатраар кино, зурагт ном, тоглоом зэргийг хийх болжээ. Ханна-Барберагийн уран бүтээлийг дэлхийн 300 сая гаруй үзсэн бөгөөд хүүхэлдэйн кинонууд нь 20 гаруй хэлнээ орчуулагдан дэлгэцнээ гарсан байна. Хүүхэлдэйн киноны уран бүтээлчдийн шилдгүүдийн нэг Жозеф Барбера 2006 онд 95 насандаа өөд болсон бөгөөд энэ онд түүний 99 насны ой тохиож байгаа юм.Жозеф Барбера 1911 оны гуравдугаар сарын 24-нд АНУ-ын Нью-Йорк хотын Мэнхэттэн дүүргийн Бяцхан Итали хороололд төрсөн байна. Түүний эцэг, эх нь Италийн Сициль хотоос АНУ-д цагаачлан иржээ. Барбера 15 настай байхад эцэг нь гэр бүлээ орхин явжээ. Үүнээс хойш авга Жим нь түүний хувьд эцэг нь болов. Барбера багаасаа зураг зурах авьяастайгаа харуулснаас гадна ахлах сургуульд байхдаа боксоор хичээллэн багагүй амжилт гаргаж байжээ. Гэвч удалгүй спортын сонирхлоо орхин ахлах сургуульд байхаасаа үерхэж байсан Дороти Ирлтэй 1935 онд гэрлэсэн байна. Гэвч тэд 1963 онд салжээ. Төд удалгүй Барбера хоёр дахь эхнэр Шеила Холдентэй танилцжээ. Жозеф Барбера хүүхэлдэйн киноны урлагт 70 гаруй жил хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Тэрбээр ахлах сургуульд байхдаа хувцас захиалгын газрын илгээмж хүргэгчээр ажиллаж байснаас гадна Их хямралын үед сэтгүүлийн шог зураачаар ажилласан ч энэ нь амжилт олоогүй аж. Үүний дараа банкны ажилтан болж байв. Барбера хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч Уолт Диснейд хүүхэлдэйн киноны талаар зөвлөгөө өгсөн захидал бичихэд Уолт Дисней түүнийг Нью-Йоркт ирэхэд нь утсаар ярина гэдгээ хэлж байсан ч тэд утсаар яриагүй гэнэ.

Барбера МГМ компанид ажилд ороход түүний ажлын ширээнээ эсрэг талд Уилльям Ханна суудаг байжаа. Тэд ажил мэргэжлийн хувьд байнгын холбоотой байсан нь сайн баг бүрдэхэд нь ихээхэн тусалсан юм. Энэ хоёр уран бүтээлч 1940 онд “Гуталт муур” хүүхэлдэйн киног хамтран найруулсан бөгөөд энэ бүтээл нь Оскарын шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киноны төрөлд нэр дэвшиж байжээ. Ханна, Барбера хоёрын зааварлагч Фред Кумби хулгана, муурны сэдэвтэй бүтээл хийхийг хүсдэггүй байсан тухайн цагт “Гуталт муур” хүүхэлдэйн кино ихээхэн амжилт гаргасан юм. Амжилт олсон энэ бүтээлдээ урамшсан хоёр уран бүтээлч муур, хулганы сэдэвтэй бүтээл хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Үүний үр дүнд тэд дэлхийн олон сая хүүхдийн сонирхон үздэг “Том ба Жерри” хүүхэлдэйн киногоо бүтээх санаа олжээ.

“Бие биенээ мөшгин, хоорондоо тэмцэлдэх хоёр дүр хэрэгтэй гэдгийг бид ухаарсан. Тиймээс муур, хулганы дүрийг гаргаж ирсэн” гэж Ханна ярьж байв. Тэд үзэгчдийн танил болсон”Том ба Жерри” хүүхэлдэйн киног 1941 онд анх дэлгэцнээ гаргасан байна. Үүнээс хойш 17 жил өнгөрөхөд уг хоёр уран бүтээлч “Том ба Жерри” хүүхэлдэйн киноны 114 богино хэмжээний ангийг бүтээсэн байв. Хүүхэлдэйн киноны уран бүтээлчид дэлхийн II дайн үед ч ажлаа үргэлжлүүлсээр байлаа. “Том ба Жерри” хүүхэлдэйн кино Оскарын 14 шагнал нэр дэвшиж, долоон шагнал хүртэж байсан шилдэг хүүхэлдэйн киноны нэг яахын аргагүй мөн. Үүнээс гадна энэ бүтээлийг Ханна, Барберагүйгээр төсөөлж боломгүй гэж хүүхэлдэйн киноны уран бүтээлч Кумби хэлж байжээ. Энэ хоёр уран бүтээлчийн гол бүтээлийн нэг нь 1970 онд бүтээсэн “Цахиур чулууныхан” хүүхэлдэйн кино билээ. Телевизийн олон ангит энэ хүүхэлдэйн кино нь багачууд төдийгүй насанд хүрсэн үзэгчдийн үзэх дуртай хүүхэлдэйн кино болжээ.

С.Отгонбаяр Мэдээллийэ эх сурвалж: Монуцамэ

Зохиогч:  jily [ 2-р сар.26.11 4:39 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

би лав жэрригийн талд ордог бсан :frog:
тэхдэээ зарэм анги дээрээ том сайхан сэтгэлтэ болонгууут н уравчдаг бсээмөө :razz:

Зохиогч:  Баясал [ 2-р сар.26.11 5:53 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Ну погоди өсөж үзсэн хүн чэн империализмын аймшигт суртал ухуулга гээд айгаад олигтой ч үзэж чадаагүй дээ.Аль талд энтэр орохоо шийдэгүй дууссан даа.

Зохиогч:  Jill [ 2-р сар.26.11 6:01 am ]
Постын сэдэв: 

Жерри...
Том өөрөө болдгү бхку юу... Жижигхэн амьтнаас хоолоо харамлаж, сав л хийвэл хорлох гээл...
Жерри бол яахуу хоолны төлөө л явжаа амьтан... Бас гудамжны муурнуудаас Томыгоо хамгаалды шт...
Бие биенээ л шоглодгоос биш цагаа тулахаар цаа 2 чинь амь нэгтэ л дээ...

Зохиогч:  Баясал [ 2-р сар.26.11 6:11 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Энэ киног зохиогч нь багадаа их дээрэлхүүлдэг байсан гэнэлээ хөөрхий.
Том биетэй нөхдүүдэд дээд үеийнхээ ч юмуу тэгээд тэр зангаараа энэ дүрүүдээ бий болгосон.
Жижиг биетэй нөхөр бол нөхөр өөрөө,харин том муур бол өнөө заналт дайснууд.
Зүгээр жижиг ч гэсэн хүнийг ингэж хорлоно гэсэн маягтай.
Яг амьдрал дээр хулгана муурыг ингэж чадаж байхыг хараагүй.
Хүүхэлдэйн киног үзээд аль талд орсон бэ гэвэл би Чонын талд Ну Погодигийн тал шүү rofl

Зохиогч:  orgil09 [ 2-р сар.26.11 6:35 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Зөрүүд эрийг Номхотгосон дээр Том Жерри шиг хөөж байгаад нам нам цохиулдаг инээдмийн киноны scene үзсэнээ өрөвдөөд уйлдаг шиг :haha:

Зохиогч:  inflow [ 2-р сар.26.11 1:15 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Томын талд ны орийшт хөөрхий тэр тоом :brows:

Зохиогч:  onzfeat [ 2-р сар.26.11 1:19 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

jamuhuud ymar ih bnaa

Зохиогч:  ande [ 2-р сар.26.11 1:21 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

яг тулахаараа наад 2 чинь нээх хөөрхөн, бие биенийгээ хорлоод байгаа хирнээ дараа нь хамгаалж нтр, спайк бас гөлөг нь нээх хөөрхөн. Ер нь үзэх дуртай цуврал.

Зохиогч:  мурадин [ 2-р сар.26.11 9:28 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Ишлэл:
jamuhuud ymar ih bnaa
:hihi:

Зохиогч:  M1ss.G00d [ 2-р сар.26.11 9:30 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Том
Жерри өөрөө дандаа болдоггүй
дандаа дайн эхлүүлдэг
дандаа жерри ялж дуусдаг
:m7:

Зохиогч:  arwaalj [ 2-р сар.26.11 9:32 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

том

Зохиогч:  ПИНОККИО [ 2-р сар.26.11 9:43 pm ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Мэдээж Жерригийн талд л орий ш дээ.

Зохиогч:  grace... [ 2-р сар.26.11 9:47 pm ]
Постын сэдэв:  Re:

Ишлэл:
Жерри...
Том өөрөө болдгү бхку юу... Жижигхэн амьтнаас хоолоо харамлаж, сав л хийвэл хорлох гээл...
Жерри бол яахуу хоолны төлөө л явжаа амьтан... Бас гудамжны муурнуудаас Томыгоо хамгаалды шт...
Бие биенээ л шоглодгоос биш цагаа тулахаар цаа 2 чинь амь нэгтэ л дээ...
:wd:

Зохиогч:  Сараан [ 2-р сар.27.11 12:36 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

эн муу 2 яадийн
харин тэр хамаг гэрээ оронгоор н эргүүлүүлдэг
шөнч унтаж чаддүй
бүдүүн хар нигга авгайн талд би орон :bawling:

Зохиогч:  checkmeplz [ 2-р сар.27.11 12:41 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

.

Зохиогч:  chichi [ 2-р сар.27.11 1:15 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Tom ikh ukhaantai shuu setgene gej ballaj bna aa.. :laugh5:

Зохиогч:  be yu ki. [ 2-р сар.27.11 1:30 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

Жэрригийн талд л ордог байсан даа
тэхдээ Томыг их өрөвддийн. дандаа л юм л бол муу Жэрри ялж байдаг
хооронлоо эвлэрдэг ангиудад нь дуртай

Зохиогч:  ChiTownSwag [ 2-р сар.27.11 2:18 am ]
Постын сэдэв:  Re: ТОМ ЖЭРРИ ХОЁР (Та бүхэн хэний талд орох вэ?)

ali yawtsgui tald n oriishd

Зохиогч:  Rima [ 3-р сар.31.11 9:52 pm ]
Постын сэдэв:  Re: Tom & Jerry (Та бүхэн хэний талд орох вэ?)

Medeej Tom l blguu yahav.... Yur ne yag yrival Jerry ehelj Tomiiig uddug shdeee...
Tegeeel huurhii amitan zugeeer untaal bjeehad ne uduuul svv mvvg ne uugj muugaaal.... Tegcheeel dandaa ylaad bdg... tom bol Jerryd ayguuu sn shdeee kkkk...
:razz:

1 хуудас 2 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/