|
-За оройн зоог маань их сайхан байлаа. Одоо хундага дарс уухад ч гэмгүй шүү! Хөөе Сабо гэж хөгжилтэйгөөр дуудлаа.
-Аа харин ноёдоо үргэлжлэлийг бид маргаашийн ангийн дараагаар анчдын байшинд үргэлжлүүлцгээе. Бид шулмын хөндийн ойролцоох нэгэн толгод дээр гарах болно. Тэнд л ахмад Райс та эр зоригоо харуулах болно доо.
- Үнэнийг хэлэхэд юуны тухай яриад байгааг нэг л ойлгосонгүй гэж бувтганавал
- Яахав дээ шулам чамруу дайрвал
- Аан за за ойлгомжтой. Ингэхэд тэр алдартай шулмын хөндий гэж ямар газар байна аа?
-Үнэхээр гайхалтай газар. Гэвч тариаланчдын ярьж байгаагаар тэр газар муу хүчин байдаг гэх бөгөөд шулмас чөтгөрүүд тэнд үүрэлсэн гэдэг. Мэдээж өөрийн хувь тавилангаа золионд гаргаж, тийшээ очиж зүрхлэх хүн байдаггүй биз! Гарри нам гүм байдлыг эвдэн
- Та нар харж байсан уу? Шулмын хөндий нь жижигхэн бөгөөд гайхалтай газар нэг талаар нь шилтгээн байрлаж байгаа хадан цохио хүрээлсэн байдаг. Тийшээ явахын аргагүй эгц юм билээ. Харин нөгөө талаараа ой мод, уулаар хүрээлэгдсэн байдаг. Хөндийн төгсгөлд жижигхэн нуурын эрэгт бидний ангийн байшин байгаа даа. Намгархаг, битүү өвс ургамал, Үхсэн сараана цэцэгүүдээр хүрээлэгдсэн энэ газар нар жаргахдаа их манантай байдаг юм.
- Тэгэлгүй яахав миний бодлоор тэр манан, хөндийн тухай домог чинь эндээс л үүссэн болвуу! Гэж эмчийг хэлэхэд
- Түүнийг битгий сонсоорой тэрэнд ямар ч уран зохиолын мэдрэмж байхгүй гэж гэрийн эзэн яриаг нь тасаллаа. За өнөөдөр энэ хүрээд дууслаа
- Мананд, Тэр тусмаа сарны гэрэлтэй мөрөө хүрсэн буржгар, Цайвар үстэй, толгой дээрээ үхсэн сарнай цэцгийн эрх зүүсэн, залуухан, үзэсгэлэнтэй эмэгтэй харагддаг гэх ба түүний нүд нь яг л од адил гэрэлтэх ба бие нь ягаавтар өнгөөр туяаран.....
- Муугүй шүү гэж ахмад Райс дуу алдав
- Тиймээ энэ хайр дурлалыг амсах хүн тийм ч их олдохгүй л болов уу? Хүссэн хүсээгүй тэргэл саран гарах үед энүүгээр явсан хүмүүс амьгүйгээр олддог байсан ба амьд олдлоо ч дараагийн сар тэргэлэх үе буюу ердөө ганцхан сар л амьдардаг байсан. Тэд зэргэлээ шиг бүсгүйтэй үнсэлцэхэд бүсгүй түүний амьдралыг сорон харин залуу өрөвдөлтэйгөөр эсэргүүцэл үзүүлэхгүй үхдэг байна.
-Би лав тэр өмхий тогтоол усанд үхэхийг хүсэхгүй байна. Ямар хорт хий ялгарч байгааг бурхан л мэдэх байх гэж эмчийг дуу алдахад Гарри тохуурхангүй инээмсгэлэн
- Хөөх хараач эмчийн бодол өөрчлөгдөө юу даа?
- Гэхдээ би итгэл дүүрэн хэлэхэд согтуу хүн намагруу явж тэндээ живсэн, эсвэл намагтай нойтон газар унтсанаас болж халуун хумхаа өвчин туссан. Намгийн халуун ч тохуурхах зүйл биш шүү! Гэж эмч гүвтэгнэв.
-Тэгвэл та шархны тухай юу гэх үү? Шулмын хөндийд олдсон хүмүүсийн бүгдийн биед яг адилхан могойд хазуулсан мэт шарх үүссэнийг?
- Энэ чинь ойлгомжтой шүү дээ! Чи өөрөө ч хэлж байгаа биш үү? Могой эсвэл хануур хорхой
- За ноёдоо бид чинь юу болоод өнгөрсөнийг ярилцаад байгаан бэ энэ чинь уйтгартай байна шүү дээ гэж гэрийн эзэн яриаг таслан
- Тэгээд ч сүүлийн 30 жил шулмын хөндийд хэн нэгэн үхээгүй бөгөөд Ахмад Райт ч их ялгараад байх зүйлгүй нэмж хэлэв.
- Бид ямар ч нойрсож буй гоо бүсгүй, Луу, тэр битгий хэл энгийн нэг цус сорогчгүй цаг үед амьдарч байгаа нь харамсалтай. Бид тэдний тухай сонсох л үлдэж дээ!
- Дахиад нэг шил дарс ууцгаан анхааралтай сонсцгоое гэж Гарри уриалав.
Номын санч шилээ буцаан зүүн дахин эхлэхээр бэлэн болоход бүгд сэхээ орон дор бүрнээ түүнд анхааралаа хандууллаа. Өвгөн ч өөрийн үргэлж авч явдаг Дарь эхэд залбирсаныхаа дараа үргэлжлүүлэн уншив.
15 –х
Хэнри сэргэсэн боловч нэг л сонин. Түүний яриа ойлгомжгүйн дээр учир битүүлэг юм яриад л... Гэхдээ сайн бодвол тэр замаа алдан төөрч явсаар шулмын хөндийд хоносон бололтой. Тэрээр хаана байгаа ойлгон манангаас зугтаж, өндөр хаданд авиран тэндээ унтахгүй байхаар шийдсэн байна.
- Би хадан цохион дээр байх долоогоны бутны доор суун Гэгээн Мариагийн тухай эргэцүүлэн бодсон юм. Удалгүй сарны туяа хавь ойрыг гийгүүлж, нуурын дээр манан татан, салхи сэвэлзэн, Долгоогоно болон цэцэгсийн үнэр хамар цоргим үнэртсэн. Тэнд маш дулаахан байсан гэж Хэнри хэлээд цааш нь – Надруу ямар нэгэн тайламжтай зүйл ойртон ирэхэд гэнэт салхи ширүүсч долоогоны бут найган нь түүний цээжийг цохих тэр үед цагаан цэцэгс долоогоны цэцэгийг мэдэрсэн. Удалгүй сар харагдахаа больж орчин тойрон цагаан зүйлээр хүрээлэгдэн гайхалтай гэвч хүйтэн, том ногоон нүд, ягаахан уруултай үзэсгэлэнтэй бүсгүйн царай тодрон харагдсан. Түүний нүд намайг анхааралтайгаар харж, харин би түүнээс харцаа ч салгаж чадахгүй байлаа. Би залбирахыг хүссэн боловч толгой минь мансууран би айдаст автан түүнээс холдохыг хүссэн боловч надад ямар ч эсэргүүцэх хүч байхгүй байсан.Тэр дээрээс дарж урууланд минь хүрээд....... түүнийг цаашаа уусах адил алга болох тэр үед би өөрийн гэсэн ухаанаа алдсан байлаа. Мөн хүзүү минь ихэд чимчигнэн хорсож байсан ба би нүдээ ч нээж амжихгүй, толгой нь яг л задрах мэт өвдөж, шинэхэн цусны үнэр эргэн тойрон үнэртэж байсаныг санаж байна түүнээс хойш би юу ч санахгүй байна гээд чичирч байв. Хэнри Дарь эх цус сорогчоос түүнийг хамгаалахаар ирнэ гэж найдаж байж. Тэгээд тэр хэлэхдээ эргэн тойрон чөтгөрийн хөх дөл гарч чөтгөрийн инээд сонсогдож байсан тэр эсэргүүцэх гэсэн боловч түүний гарыг зөөлхөнөөр буулгаж байсан гэв.
|