| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Нэргүй нэгэн өгүүллэг. https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=175750 |
1 хуудас 1 |
| Зохиогч: | physicx [ 1-р сар.15.11 9:58 pm ] |
| Постын сэдэв: | Нэргүй нэгэн өгүүллэг. |
Өглөө болон сэрүүлэг дугаран өдөр эхлэж, урьдийн л адил нэгэн хэвийн хэвийн амьдрал угтаж авна. Хүмүүс бужигнах чимээнээр Саруул эмнэлгийн өрөөндөх жижиг орон дээрээ дурамчхан сэрнэ, өдөр бүр орноосоо өндийлгүй жирийн нэгэн цонхоор гадаад орчныг ажиглан суух түүнд тавгүй санагдана. Өрөөндөө хүнгүй гав ганцаараа, ярилцах ч хүнгүй уйтгарлана иргэлтийн цагаар ирэх хүн байтугай амьтанч үл үзэгдэнэ. Өглөөнөөс хойш барааг нь хардаг хүн нь эмч сувилагч цэвэрлэгч 3 тэдэнтэйгээ ч олигтой ярилцаж чадахгүй, ярилцах сэдэв нь биеийн байдал энээ тэрээ. Өмнөх өдрүүдийн адилаар хийх зүйлээ олож ядан цонхоор ширтэж суух зуур тохиолдлоор өрөөнд нэгэн өвчтөн шинээр ирлээ. Ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн юм бол бүү мэд их л сэргэлэн цовоо харцтай нүүрний баясгалантай ойролцоо насны царайлаг хүү байх юм. Орож ирсэн цагаасаа өөрийгөө таниьцуулан яриа эхлүүлэж элдэв бусын юм асууна, чимээгүй суух ч чөлөө гарсангүй үе үе хачиртайл нь аргагүй инээд алдана түүнийг нь дагаад Саруул ч инээнэ. Түүний таньлцуулсанаар бол Анар гэдэг бөгөөд адилхан 16 настай бас энэ жил 10р ангид орох юм гэнэ, хөгжим тоглох дуртай өөрийн гэсэн хамтлагтай ер нь бол юм юмандаа авьяастай охидуудын мөрөөдөл болсон хүүхэд гэж ойлгов. Саруулын хувьд өрөөндөө хамт байх хүнтэй болсонд баяртай байгаа бөгөөд бүр үеийх нь хүүхэд гэдэг бурханд талархаад амжив, гэнэтхэн эрч хүчээр дүүрэн орож ирсэн шигээ Анар гэнэтхэн чанга дуугаар хурхиран унтаад өгсөн байв. Ойлгох юм алга хачин хэдий ч гайгүй найзлаж болохоор хүүхэд юм гэсэн бодол тээн цонхоор ширтэн гаргаж чаддаггүй цэцэрлэхрүү харц чиглүүлэн сууна. Өнөөдөр үнэхээр сонин зүйлс олон тохиолдож байх юм, урьд нь хараж байгаагүй нэг охин яг цонхон доор цэцэрлэгт сууж байх нь Саруулын нүдэнд өөрийн эрхгүй туслаа. Зуны нимгэн даашинз өмссөн урт хар үстэй бөгөөд хэдий холоос харсан ч маш царайлаг гэдэг нь нүдэнд илт харагдаж байна, энэхэн агшинд Саруулд ямар азгүй тохиолдлоор хамгийн дээд давхарын өрөөнд орчих юм бэ гэх бодол төрөв. |
|
| Зохиогч: | rosezircon [ 1-р сар.18.11 6:51 pm ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
Waa, stoi goi bolsn bainshd. Hurdan urgljliig n taviarai ;] |
|
| Зохиогч: | Black eyes [ 1-р сар.18.11 9:23 pm ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
unshii gesen chin tugsgulguimuu?? hurdan guitseegerei hugshuun |
|
| Зохиогч: | SunBeauty [ 1-р сар.20.11 12:12 am ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
Харагдахгүй байгаа алтыг олж хар Би аз жаргалтай байгаа үедээ хүмүүс бас аз жаргалтай байгааг олж харж чаддаг. Би өгөөмөр, энэрэнгүй зан гаргахдаа бусад хүмүүсээс бас энэрэнгүй зан чанарыг олж хардаг. Би эрч хүч дүүрэн, итгэл найдвар дүүрэн байгаа үедээ миний эргэн тойрон ямар их боломжууд намайг хүрээлж байгааг олж харж чаддаг. Харин ууртай бухимдалтай байгаа үедээ бусад хүмүүс ч гэсэн уцаартай байгааг хардаг. Би сэтгэл санаагаар унасан байх үедээ хүмүүсийн нүднээс гунигийг олж хардаг. Би ядарсан, туйлдсан байгаа үед миний эргэн тойрон ямар сонин уйтгартай, сонирхолгүй нэгэн хэвийн юм бэ гэж бодох бодол байнга төрдөг. Ер нь би гэдэг бол харж байгаа юмныхаа тусгал нь л байдаг. Би Феникс хүртэл машинаа барин давхиж явахдаа “Энэ хот нээрээ үнэхээрийн сонирхолгүй, уйтгартай, дүнсийсэн хачин газар шүү” гэж бодоод явахаар яагаад ч юм үнэхээр манан будан байгаа дүнсгэр, уйтгартай хот юм шиг санагддаг юм. Харин баяр баясгалантай, эрч хүчтэй байх үедээ “Энэ хот ч олны хөл бужигнасан, эрч хүчтэй, орчин үеийн сайхан хот шүү” гэж бодохоор үнэхээр л миний нүдэнд түм түжигнэж, бум бужигнасан, маш их ажил хэрэг явагдаж байдаг эрч хүчтэй хот харагдаад ирдэг юм даа. Бидний урам зориг, хийж бүтээх хүсэл сонирхол төрөх үйл явц нь ерөөсөө л бидний аливаа асуудлыг яаж хүлээн авч байгаагаас хамаарч байдаг юм. Асуудлын гол нь, бид түүнийг байгаагаар нь харахдаа биш, харин бид өөрсдөө яаж харж байгаад оршиж байдаг. Ямар ч тохиолдолд нэг бол алтыг нь олж харна, эсвэл муухайг нь олж харна. Тэгээд олж харсан зүйлээ л хүртдэг. Өөрөө өөрийгөө идэвхжүүлэх хамгийн эхний аргуудыг нэг бол хүрээлэн байгаа зүйлсээсээ өөрөө хийж олж харах чадвар. Та эргэн тойрондоо байгаа боломжуудыг олж харж чадаж байна уу? Колин Уилсон нэгэнтээ, би өглөө сэрж нүдээ нээгээд энэ байгаа ертөнцийг биш, харин миний өмнө хичнээн олон байж болох ертөнцийг хардаг гэж хэлсэн юм. Бид нарын сонголт шүү дээ, энэ амьдрал гэдэг бол. Боломж гэдэг бол амьдралаас олж авах ёстой алт л гэсэн үг. Танаас юу шаардлагатай вэ гэвэл “аз жаргалтай” байх. Хорвоо дэлхий бол та хүн болж, өсөж өндийх үржил шим сайтай хөрстэй тариан талбай л гэсэн үг. Боломжууд гэдэг бол бид өөрсдөө л харахыг хүсээд, олж харж чадвал бодит зүйл болон биелдэг нүдэнд үл үзэгдэх биетүүд. Хэрэв та өөрийгөө хүрээлээд оршиж байгаа боломжуудаа олж хараад байвал танд тохиолдох боломжуудын чинь тоо хэд дахин өсөх болно. |
|
| Зохиогч: | physicx [ 1-р сар.20.11 1:01 am ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
hey minii oguulleg dunduur yuu orood ireve heha gaihlaa shd lol!!!! Ner ogoj amjaagui oguullegee ehluuleed oruulaj bhad oor yum orood irehiin :P |
|
| Зохиогч: | physicx [ 1-р сар.20.11 1:02 am ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
Бусад хүмүүст сонин санагдаж магадгүйлдээ гэхдээ цонхоор тэр охинийг хараад сууж байх нь үнэхээр жаргалтай ч юм шиг, нэг л хэлэж чадхааргүй тайлбарлашгүй нэгэн таатай дулаан мэдрэмж төрүүлэх нь Саруулд сайхан санагдана. Эмнэлэгт хэвтэх уйтгартай өдрүүд энэ хоёр хүний ачаар жаргалтай мөчүүд болсон бөгөөд эмнэлгээс гарахыг хүсэхгүй эндээ ингээд суугаад л баймаар. Гэсэн ч цаг хугацаа бүхнийг өөрчлөж орхих юм, хүсэл бүхнийг талаар болгох юм. Өвдөж зовож эмнэлэгт хэвтсэн шигээ өвдөлтөөс салаж эдгэрэх цаг нь ирэх л болно, гэхдээ тэр хүртэл хэсэг хугацаанд ч гэсэн энэ бүхнийг мартаад энэ 2 хүүхдийн хамтаар тайван байя..... Өдөр бүр өглөөнөөс орой болтол Анартай өөрийн бүхий л амьдралаа ярилцана, ярих бүрт түүнтэй улам дотносож бусдад хэлдэггүй нууцуудаа ч сэтгэлийн үгсээ ч хуваалцаж, цонхон доор ирэх хөөрхөн охинийг алсааас горидлого төрүүлсэн харцаар ширтэн сууна. Хэдий хань болох хүнтэй байсан ч өдөр болгон зүрх эмзэглүүлэх хэсэг хугацаа түүнд ирнэ, гайтай ч юм шиг энэ эргэлтийн цаг өдөр бүр давтагдаж өр зүрх өвтгөнө. Эргэж ирдэг хүнгүй ганцаардах агаад эргэлтээр ирэх бусдыг харан атаархана, мөн ялгаагүй Анар хүртэл эргэлтийн цагаар дотны хүн дээр очих нь бүр хэцүү байх юм. Өдөр бүр үргэлж хамт байх ч зөвхөн тэр гол харалмаар хэсэг хугацаанд Саруул ганцаараа байх юм өнөө цонхны цаана байх охин хүртэл энэ үеэр л алга болчихдог, хэн нэгнийг эргэхээр ирдэг гэж итгэх хэдий ч эргэлтийн цаг дуусах үеэр тэр охин яаваад өгдөг учир битүүхэн бухимдана. |
|
| Зохиогч: | Rosana [ 1-р сар.20.11 9:51 pm ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
үргэлжлүүлээд байгаарай авъястай хүүхэд шүү, тэмдэглэв |
|
| Зохиогч: | Дуулга [ 10-р сар.02.13 6:33 pm ] |
| Постын сэдэв: | Re: Нэргүй нэгэн өгүүллэг. |
Ишлэл: Бусад хүмүүст сонин санагдаж магадгүйлдээ гэхдээ цонхоор тэр охинийг хараад сууж байх нь үнэхээр жаргалтай ч юм шиг, нэг л хэлэж чадхааргүй тайлбарлашгүй нэгэн таатай дулаан мэдрэмж төрүүлэх нь Саруулд сайхан санагдана. Эмнэлэгт хэвтэх уйтгартай өдрүүд энэ хоёр хүний ачаар жаргалтай мөчүүд болсон бөгөөд эмнэлгээс гарахыг хүсэхгүй эндээ ингээд суугаад л баймаар. Гэсэн ч цаг хугацаа бүхнийг өөрчлөж орхих юм, хүсэл бүхнийг талаар болгох юм. Өвдөж зовож эмнэлэгт хэвтсэн шигээ өвдөлтөөс салаж эдгэрэх цаг нь ирэх л болно, гэхдээ тэр хүртэл хэсэг хугацаанд ч гэсэн энэ бүхнийг мартаад энэ 2 хүүхдийн хамтаар тайван байя..... Өдөр бүр өглөөнөөс орой болтол Анартай өөрийн бүхий л амьдралаа ярилцана, ярих бүрт түүнтэй улам дотносож бусдад хэлдэггүй нууцуудаа ч сэтгэлийн үгсээ ч хуваалцаж, цонхон доор ирэх хөөрхөн охинийг алсааас горидлого төрүүлсэн харцаар ширтэн сууна. Хэдий хань болох хүнтэй байсан ч өдөр болгон зүрх эмзэглүүлэх хэсэг хугацаа түүнд ирнэ, гайтай ч юм шиг энэ эргэлтийн цаг өдөр бүр давтагдаж өр зүрх өвтгөнө. Эргэж ирдэг хүнгүй ганцаардах агаад эргэлтээр ирэх бусдыг харан атаархана, мөн ялгаагүй Анар хүртэл эргэлтийн цагаар дотны хүн дээр очих нь бүр хэцүү байх юм. Өдөр бүр үргэлж хамт байх ч зөвхөн тэр гол харалмаар хэсэг хугацаанд Саруул ганцаараа байх юм өнөө цонхны цаана байх охин хүртэл энэ үеэр л алга болчихдог, хэн нэгнийг эргэхээр ирдэг гэж итгэх хэдий ч эргэлтийн цаг дуусах үеэр тэр охин яаваад өгдөг учир битүүхэн бухимдана.
Ичимхий амьтан байсым байхдаа.. |
|
| 1 хуудас 1 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|