Ишлэл:
Ишлэл:
2013-01-01нээс эхэлж хадгаламжаас татвар авах болж байгаа тул та нартаа эртхэн аргаа хэлье дээ.
хадгаламж барьцаалсан зээл+хадгаламжын хүү= хангалттай ашиг.
хас банкны хадгаламж барьцаалсан зээлийн хүүг та нар хараарай. нэлээн боломжын байгаа.
Ганбаярын бичиж байгаа аргыг нэг л сайн ойлгосонгүй ээ. За би мэддэгээрээ Голомт банкийг жишээ аваад ойлгохгүй байгаа юмаа асуучий.
Голомт банк хадгаламж барьцаалсан зээлийн хүү=хадгаламжийн сарын хүү+0,6 хувь гэж байдаг. Мөн зээлийн хугацаа нь хадгаламжийн хугацаа дуустал буюу хамгийн ихдээ 1 жилийн хугацаатай байна. 1 жилийн дараа таны хадгаламжаас зээлийн хэмжээ, хүүнд оногдох мөнгийг шууд суутгана. Мөн хадгаламжийн 80 хувьтай тэнцэх хэмжээний зээл өгдөг. Та 30 сая төгрөгийн зээл авахын тулд хадгаламжиндаа 37,5 сая төгрөгтэй байх ёстой. Ингээд 1 сард төлөх 0.6 хувийн хүүндээ 180000төгрөг буюу жилийн дараа таны зээлийн хугацаа дуусахад хүүнд (энд хадгаламжийн хүүгээ зээлийн хүүгээс хасч банкинд 0,6 хувийн хүү өгөхөө тооцсон) 2,160,000 төгрөг өгнө.
Ингээд таны хадгаламжинд= 37,5сая-2160000-30сая=5340000 төгрөг үлдэж байна.
Энэний оронд та хадгаламжинд байгаа 37,5 сая төгрөгнөөсөө 30 сая-р нь байр аваад үлдсэн 7.5 сая төгрөгөө 1 жилийн хугацаатай жилийн 14.4хувийн хүүтэй хадгалуулбал жилийн дараа хадгаламжинд тань 8,580,000 төгрөг үлдэнэ.
За би ингэж тооцлоо юун дээр алдсаныг маань хэлээд өгөөрэй. Хас банкны зээлийн нөхцлийг судалж үзээгүй болохоор өөр гарсан байж магадгүй гэхдээ миний бодлоор зээлийн хүү хадгаламжийн хүүнээс бага байна гэж байхгүй байх. Тиймээс мөнгө нь байгаа бол тэрийгээ өгөөд үлдсэн мөнгөө зээл авсан нь дээр байх
Надад бол нээх сүртэй санал болгох арга нтр алгөө гэхдээ миний бодлоор хамгийн бага хүүтэй зээл л олох хэрэгтэй байх. Банкууд ажилтнууддаа бага хүүтэй зээл олгодог. Зээл авахаар шийдсэн хүмүүс тийм зээл судлаад үзсэн нь дээр байхаа. Банкинд ажилладаг найз нөхөд хамаатан саднаасаа сайн асуугаад үзээрэй. Голомт лав олон жил тогтвор суурьшилтай сайн ажилласан ажилчиддаа сарын 0.5 хувийн хүүтэй орон сууцны зээл олгодог.
гол нь их хэмжээний зээл авахдаа бус бага багаар олон авахад байгаа юм.
жишээ нь хадгалмжандаа 6,000,000₮ байлаа гэхэд заавал 4,800,000₮ зээл авах хэрэггүй. дээд тал нь 1,000,000₮ зээлэх хэрэгтэй. харин зээлсэн мөнгөө шууд дансандаа хийчих. зээлээ 2сарын дотор төлчих. боломжгүй бол 3н сар.
2-3н сарын дотор зээлээ төлснөөр чи банканд маш бага хүү төлнө. 0,2-0,4%.
харин хадгаламж чинь чиний зээлсэн мөнгөтэйгөө өсөж л байна.
ингээд 2013-01-01 нь гэхэд ямарч байсан 1 өрөө байрны мөнгө бол босоод л ирнэ.
бүүр ойлгохгүй бол би өөрийн хийсэн excel файлыг хавсаргая.