#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 9:21 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 17 постууд ] 

АНУ-ын ирээдүйг та ямараар харахыг хүсэж байна вэ?
Санал асуулга 12-р сар.02.16 1:01 pm-д дууссан
1. АНУ дэлхийн тэргүүлэх гүрэн гэдэг байр сууриа хадгалж, улам хүчирхэгжих болтугай! 29%  29%  [ 2 ]
2. АНУ бол ердийн хөгжингүй орон байвал таарна. 29%  29%  [ 2 ]
3. АНУ байр сууриа алдаж, олон хуваагдах хэрэгтэй. 43%  43%  [ 3 ]
Нийт санал: 7
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 12:50 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Та АНУ-ын мөхлийг зөгнөөд хэдэн жил болж байгаа вэ, хэрвээ нууц биш бол?

Танд зориулсан 1 сайн, 1 муу мэдээ байна. Муугаас нь эхлэе, АНУ-ын эдийн засгийн статистик таныг лавтай гонсойлгоно, та ийм зүйлийг хүлээгээгүй л болов уу. За харин одоо сайн мэдээ дуулгая! Бүх зүйлсийн тэр дундаа АНУ-ын ч ирээдүйг бүрэн тодорхойгүй, тиймээс танд найдах л үлдлээ.


Хавсралтууд:
999.jpg
999.jpg [ 126.02 KiB | 2377 удаа үзсэн ]

_________________
Амьдралын партизан
Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 1:02 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Библид далайн чандах янхан чөтгөр толгойлсон 7 чөтгөрийг Бурхан шийтгэнэ гэж бичигдсэн байдаг шүү..Америк бол бурханы номоор бол янхан чөтгөр.... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 12-р сар.03.15 1:12 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 1:11 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Americ uls mandtugai


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 1:12 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
За нэг мэдээ байна, 10 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин 5 хувьд хүрж буурсан гэж Джанет Йеллен мэдэгдэв.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 1:14 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ишлэл:
За нэг мэдээ байна, 10 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин 5 хувьд хүрж буурсан гэж Джанет Йеллен мэдэгдэв.
Naad chin huuchin medee bn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.15 1:23 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
АНУ-д 2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ

Нийтэлсэн: 2015-12-03 11:40:00


Өнөө өглөө 11 цагийн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотын хөгжлийн бэршээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төвд зэвсэглэсэн хүмүүс гал нээсний улмаас 14 хүн алагдаж, 17 хүн шархадсан тухай мэдээ уншлаа. Ингээд АНУ-д болж буй зэвсэгт халдлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд дараахь мэдээг орчууллаа.

АНУ-д 2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ.

Зак Картрайт, 2015 оны 12 сарын 2.

2015 он дуусах дөхөж, бид 334 хоногийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг олноор нь хоморголон буудсан 351 удаагийн тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Энэ нь хоногт дунджаар нэгээс дээш удаа гэмт халдлага гарч байсан гэсэн үг юм.

Өнөө өглөө Калифорни мужийн Сан Бернардиногийн эмнэлэгт гарсан олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлага енеедөр болсон цор ганц халдлага биш юм байна. Жоржиа мужийн Саванна хотод өглөө эрт нэг хүнийг алж, хэд хэдэн хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарч. Мөн Техас мужийн Хьюстоны эрүүл мэндийн төвийн гадна нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Түүнчлэн арван хэдэн хүн амь насаа алдсан Сан Бернардиногийн эрүүл мэндийн төвөөс ердөө 16 км зайтай оршдог Таргет гэдэг их дэлгүүрийн гадна буудалцаан болсон тухай ч дуулдаж байна.


Вашингтон Пост сониныхон 2015 оны 1 сарын 1-нээс хойшхи ард иргэдийг олноор нь хоморголон буудсан зэвсэгт халдлагуудын тухай баримт мэдээг эмхэтгэн тавьжээ. “Олноор хоморголсон” гэдгийг тэд “зэвсэгт халдлагын улмаас 4 ба түүнээс олон тооны хүн алагдсан буюу шархадсан тохиолдол” гэж тодорхойлжээ.

Хүснэгтээс узвэл АНУ-д өдөр бүр дээд тал нь 5 удаа олныг хоморголон буудсан хэрэг гарч байж. 2015 онд 2014 оныхоос илүү олон тооны хоморголон буудах хэрэг гарсан бөгөөд тун удалгүй 363 удаагийн хоморголон буудсан хэрэг бүртгэгдсэн 2013 оныг ч бас гүйцэж түрүүлэх нь тодорхой болжээ.

Цаашдаа энэ хурдаар үргэлжлэх аваас Америкчууд өдөр тутам гарч буй хоморголон буудах гэмт халдлагуудыг таслан зогсоохын тулд галт зэвсгийн хэрэглээг хянах цогц хууль зүйн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарна.

Америкчууд урьд хожид байгаагүй олноороо галт зэвсэгт дурлах болсны нэг нотолгоо нь саяны 11 сарын 27-д буюу Хар Бямба гаригт гэхэд шинээр галт зэвсэг худалдаж авсан 185 мянга 345 иргэний түүх намтарыг Холбооны Мөрдөх Товчооноос шалгаж дээд амжилт тогтоожээ.

Зэвсгийн борлуулалт өсөн нэмэгдэх тусам галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэлт гэмт хэргийн тоо ч бас улам бүр нэмэгдэж байна. 1968 оноос хойшхи галт зэвсгийн хэрэглээ Америкийн түүхэнд тохиолдсон аль ч дайнаас хавьгүй олон хүний амь насыг авч оджээ. Mother Jones мэдээллийн сайтынхан дүрслэн үзүүлнээс харвал жил бүр дунджаар 33 мянган америк иргэн галт зэвсэгт хорлогдон амь насаа алдаж, 80 мянган хүн гэмтэж шархаддаг ажээ.

shootingtracker2-626x1024

2012 онд Сэнди Хук гэгч этгээд бага сургууль руу нэвтэрч 26 багш,сурагчдийн аминд хүрсэн хэргээс хойш АНУ-ын Конгрессээс галт зэвсэгийн хэрэглээг хянах хуулийг шинэчлэх оролдлого огт хийгээгүй байна. Тухайн үед хоморголон буудахаас сэргийлэх зорилгоор хэд хэдэн хуулийн санал шинээр оруулж байсны дотор галт зэвсэг худалдан авагчдын намтар түүхийг шалгах, олноор хөнөөх чадвартай хагас автомат бууг хувийн хэрэглээнд ашиглахыг хориглосон хориог сэргээх зэрэг саналууд орж байжээ. Гэвч АНУ-ын Галт Зэвсэг Хэрэглэгчдийн Үндэсний Ассоциацаас холбогдох хууль тогтоомжийг үл ялих ч атугай өөрчлөх Конгрессийн оролдлогуудыг тухай бүрт нь амжилттайгаар таслан зогсоож ирсэн байдаг.

Харин өнөөдөр болсон хоморголон буудсан хэргийн талаар АНУ-ын Галт Зэвсэг Хэрэглэгчдийн Үндэсний Ассоциацийн төлөөлөгч Твиттерээрээ огт дурсаагүй байна.

Зураг

Амарлин

Эх сурвалж: http://usuncut.com/news/there-have-been ... s-in-2015/

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.15 9:40 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
АНУ яахвээ, Монгол чинь яаж бна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 4:13 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Үйлдвэрлэл Хятад бус Америкийг чиглэж эхэллээ
АНУ-ын Дюкийн их сургуулийн Зах зээл, хувийн бизнесийн судалгааны хүрээлэнгийн захирал Вивек Вадва Quartz-д Хятадын үйлдвэрлэлийн талаар нийтлэл бичжээ. Тэрээр үйлдвэрлэлийн салбарыг атгаж, дэлхий дахиныг “Хятадад үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээр хангаж байсан БНХАУ байр сууриа хэрхэн алдаж, шинэ цагийн үйлдвэрлэл бүрэлдэн буй болж байгаа талаар ингэж үзэж байна.
Хагас жарны турш дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлж байсан БНХАУ том асуудалд орж эхэллээ. Цалин өсөж, иргэд ажил хаяж, байгаль орчны хямрал нүүрлэж, оюуны өмчийн хулгай гаарсан зэрэг нь Хятад улс барууны компаниудын анхаарлыг татахаа болих шалтгаан болсон юм.
Америк роботууд ч бай, Хятад роботууд ч бай бүх талаараа ялгарах юмгүй болжээ
Түүнчлэн технологийн дэвшингүй хөгжил ажиллах хүчний зардлыг танаж эхэлснээр компаниудын бүтээгдэхүүнээ АНУ, Европт үйлдвэрлэх сонирхол нь буцаад сэргэх болсон байна.
Мэдээж хэрэг Хятад өөрсдийн давуу байдлыг алдаж, хэрэглэгчдээсээ салахыг хүсэхгүй. Тийм ч учраас эрх баригчид 2015 тавдугаар сард “БНХАУ-д үйлдвэрлэв 2025” хэмээх арван жилийн төлөвлөгөө боловсруулан баталжээ.
Төлөвлөгөөнд тусгаснаар үйлдвэрлэлийг орчин үеийн технологитой хослуулж робот, гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж зэргийг өргөнөөр ашиглана гэсэн аж. Үүнээс хоёр сарын дараа буюу долдугаар сард дахин нэг үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулж “Үйлдвэрлэлд хөдөлгөөнт төхөөрөмж, үүлэн тооцоолол, BIG data ашиглах нь үр дүнд хүргэнэ” гэжээ.
Ингээд Хятад улс үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөрөнгө оруулалт хийж, зөвхөн Гуандун мужийн үйлдвэрүүдийг роботоор дүүргэж, ихэнх ажлыг автоматчилахын тулд 150 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Гэвч хэчнээн технологийн дэвшлийг нэвтрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсан ч дараа үеийн үйлдвэрлэлийн салбарыг атгаж чадахгүй юм. Учир нь одоо тэнд өмнө нь байсан хямд ажиллах хүч, таатай нөхцөл байхгүй болжээ. Тэгэхээр технологийн дэвшил гэдэг ялгарал болж чадахгүй.
Америк роботууд ч бай, Хятад роботууд ч бай бүгд л ижил хэмжээний эрчим хүч ашиглаж, даалгасан ажлыг адил хугацаанд гүйцэтгэж, үйлдвэрчний эвлэлд гомдол гаргахгүй гээд бүх талаараа ялгарах юмгүй болжээ.
Тиймээс Америк компаниуд дэлхийн нөгөө өнцөг рүү түүхий эдээ нийлүүлэх шаардлагагүйгээр эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдсэн юм. Үнийн хувьд адилхан бөгөөд өмнө нь хэдэн долоо хонодог байсан үйлдвэрлэх процесс одоо хэдхэн өдөрт дуусаж, тэр хэрээрээ байгаль орчныг бага бохирдуулна.
Хамгийн хачирхалтай нь Хятадын ашиглаж буй ихэнх роботыг Хятадууд өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Харин оронд нь нийт роботынхоо 75 хувийг гадны компаниудаас худалдан авчээ. Мэдээж хэрэг зарим нэг нь БНХАУ-д угсардаг хэдий ч, бүгд импортын бүтээгдэхүүн.
Түүнчлэн БНХАУ одоо ч гэсэн Японоос гол эд ангиудаа импортоор авдаг хэвээр. Өнөөдөр Хятадад робот үйлдвэрлэдэг 107 үндэсний компани байгаагийн ихэнх нь чанар, үзэмж муутай, аюулгүйн стандартыг хангаж чадахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Гэхдээ асуудал зөвхөн роботоор дуусахгүй. Хэдийгээр БНХАУ жил бүр нэг сая инженер бэлтгэн гаргаж байгаа ч томоохон компаниуд хүлээн зөвшөөрөхүйц боловсон хүчин бэлтгэж чаддаггүй гэж Харвард болон Дюкийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Хятад ажиллах хүчнийхээ чадварыг нэмэгдүүлж, орчин үетэй хөл нийлүүлэн ажиллах мундаг инженерүүдийг бэлтгэсэн ч гэсэн өнөөдрийн давуу талаа удаан хадгалж чадахгүй. Харин АНУ-д үйлдвэрлэл эрчээ авч, өндөр чадвартай, цалин өндөр мэргэжилтнүүд нэмэгдэх болно.
Асар их хөрөнгө оруулалт хийж, технологийн дэвшлийг ашиглан буй Хятад улс экспортод түшиглэсэн үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрнэ.

http://news.gogo.mn/r/191683

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 4:36 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Amerik oiriin heden jildee gaigui baih aa . Bi bol Rome iin ezent guren shig udaan hugatsaanii zovlontoi tugsgul uzne gej bodoj baina

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 4:40 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Amerik oiriin heden jildee gaigui baih aa . Bi bol Rome iin ezent guren shig udaan hugatsaanii zovlontoi tugsgul uzne gej bodoj baina
Тэгээд Хятад, орос, арабууд толгой дээр чинь сандаалвал чи баярлах уу?

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 4:44 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Чи ер нь Хятад, орос, арабууд Барууныхантай харьцуулахад ямар хүмүүс болох талаар төсөөлөл байдаг уу? Биечлэн уулзаж, харьцуулан харж байсан уу? Тэд нараас өөр дэлхийд тэргүүлэх гээд өрсөлдөх амбицтай амьтан энэ дэлхий байхгүй, харь гаригаас л хайдаггүй юм бол!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 10:00 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Bi Amerik myarahiig sain gej heleegui

Amerik, baruun Europe dotroosoo yalzarch baina . Het zuunii liberalchlal aajimaar dotroos ni idej baina

Jishee avay: Suuliin jiluuded Black lives matter geed aihtar hudulguun garch , gemgui haruudiig hargis tsagaan arist tsagdaa nar yaaj alj baigaag eserguutsej baigaa gej baina

Getel sayhan Milwaukeed tsagdaa neg buutai hariig buudsanaas bolj buun uimeen bolson . Buudsan tsagdaa ni har aristan

Getel haruud "They're White! Beat Their *ss!" gej oriloldotsgooj baina

Gol ni aluulsan har deeremchnii egch ni uursdiinhuu doshiig bitgii tuivee , tsagaan aritsnuudiinhiig tuivee gej helsen . Tuuniig ni CNN editlej tsagaan aritsnuudiinhiig tuivee gedegiig ni hassan .

Uunees zuunii liberal media yaaj uneniig nuuj dardagiig harj bolno








Odoo Amerikiin 30% iig haruud ba hispanicuud ezelj bna . Ene huvi jil ireh tusam usuj , yavaandaa 50% -s deesh davahad Amerik yamar uls bolohiig tusuuuluhud berh

Tednii too usuh tusam ulam ihiig shaardah bolno .

Baruun europ ch yalgaagui yavaandaa laliinhan , haruudaar duureh baih

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.16 10:11 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Уулзаагүй хүүхнээ шүтэх эргүү, амьдраагүй орноо шүтэх эргүү хоер яг адил


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.17.16 5:06 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Америкийг орлож чадах нэг ч улс бхгүй гдгийг би маш сайн мэднэ. АНУ-г бурхан ивээг!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.17 11:04 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хүн төрөлхтөний бүх ард түмний нийлмэл хайлш мэт эрэмгий зоригтой, нээлттэй , эрсдэлтэй алхам хийхэд хэзээ ч бэлэн, бурханд итгэдэг америкийн ард түмэн бол хэнд ч үл дийлдэх жинхэнэ капитализмын сонгодог төлөөлөл юм. Тэд нийгмийн халамжийг доромжлолд тооцно. Харин хөдөлмөрийг шүтнэ, биширнэ, хүндлэнэ. Зөвхөн шаргуу хөдөлмөрөөр л эд баялаг, аз жаргалд хүрнэ гэсэн гүн итгэлтэй. Бас тэд Бурханд итгэнэ. Оросоос хэдэн 10 дахин том эдийн засагтай. Технологийн дээд эрэмбэд гарсан, мангас мэт хүчирхэг эдийн засаг, санхүүгийн машиныг бүтээсэн агуу ард түмэн. Оросууд хаана нь ч хүрэхгүй. Оросуудыг эдийн засгаар нь аажмаар тарчлааж нам дарна. Зөвхөн цаг хугацааны л асуудалтай. Оросууд шиг удам муутай айлын хүмүүжилгүй эвдэрсэн "хүүхэд"-тэй зодоон цохион хийж доошоо орохгүй.


Хавсралтууд:
image.jpg
image.jpg [ 146.09 KiB | 1960 удаа үзсэн ]

_________________
Амьдралын партизан


Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.01.17 11:14 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.17 11:05 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Америкууд Оросын гол судсыг нь барьчихсан, энэ нь тосны үнийг нам дор түвшинд барих юм. Занар, дээр нь олон 10 жилээр дархан цаазтай бсан эргийн ордуудаа эргэлтэнд оруулах гж бн, тэнд аймшигтай их нефть бн. Иран, ливи зэрэг их нөөцтэй шинэ тоглогчид гаргаж ирэв. 2040 оноос Англи бензин болон дизель машинийг бүрэн хориглох хуулийг баталж бн, энэ хөгжингүй орнуудад ойрын 10-20 жилийн дотор тренд болно. Тесла 450-650 кмт нэг цэнэглэлтээр явдаг цахилгаан машин 40-52 мянган доллараар худалдаанд гаргаад бн

_________________
Амьдралын партизан


Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.01.17 11:17 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.17 11:06 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Орос улсын засаглал нь 1 хүний хүчин зүйлс дээр тулгуурладагаараа харьцангуй удаан хугацааны тогтвортой бдлыг үүсгэдэг ч эзнийхээ насны доройтлоор даган хэврэгшиж, үр дагавар ихтэй унадагаараа онцлогтой. АНУ-д ерөнхийлөгч гол хүн боловч нэг хүнээс гэхээсээ институцээс хамаардаг тул эзний уналт хүчтэй нөлөөлдөггүй. Компаниар ярьвал засаглал сайтай, засаглал нь эзнийгээ байхгүй болсны хойно ч ажиллах хувьцаат компани нэг талд, нөгөө талд нь эзэн, үүсгэгчийнхээ настай холбоотой хувийн компани бгаа гж ойлгоно.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 17 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр