#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Гадны хүйтэн улсуудын барилгын стандарт
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=174175
1 хуудас 3

Зохиогч:  GaNBaYaR [ 12-р сар.20.10 1:46 pm ]
Постын сэдэв:  Гадны хүйтэн улсуудын барилгын стандарт

Гадны хүйтэн улсуудын барилгын стандарт

ttlc гишүүнд талархав.

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.05.11 10:30 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

яагаад заавал California мужын стандартыг оруулав гэхээр манай улаанбаатартай бараг 100% ижил газарзүйн нөхцөлтэй учраас.

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.05.11 1:34 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Код:
http://share.gogo.mn/Po6SzOgzSO73001301973115/California Building Standards Commission.7z.001
http://share.gogo.mn/xpmLiEZRkD97941301975244/California Building Standards Commission.7z.002
http://share.gogo.mn/x0De5EMpFs11711301977798/California Building Standards Commission.7z.003
http://share.gogo.mn/qyZeGGtCoF61491301979855/California Building Standards Commission.7z.004

Зохиогч:  Chester [ 4-р сар.05.11 1:42 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
яагаад заавал California мужын стандартыг оруулав гэхээр манай улаанбаатартай бараг 100% ижил газарзүйн нөхцөлтэй учраас.
enen deer jaahan delgerengui tailbar taviach gaihaad baihiin :-)

Зохиогч:  Erasure [ 4-р сар.05.11 2:17 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
яагаад заавал California мужын стандартыг оруулав гэхээр манай улаанбаатартай бараг 100% ижил газарзүйн нөхцөлтэй учраас.
үгүй байлгүй дээ

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.05.11 2:22 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

газар хөдлөлийн бүсийн тухай.
мэдээж зарим нэг ялгаа байгаа л даа.

Зохиогч:  Саруул [ 4-р сар.05.11 2:27 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Аан, зөвхөн сейсмологийн зураглалаар уу? Тэрнээс оршдог өргөрөг, цаг уурын байдал, газар зүйн бүс бүгд өөр шүү дээ.

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.05.11 2:42 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

газар хөдлөх давтамж энээ тэрээ нь манайтай ойролцоо.
яг хөдлөх болон магнитут нь өөр болхоос.

тийм газар барилгыг яаж барих ёстой талаарх стандарт юм шүү дээ.

баруун европ ану-ын 1980-аад оны стандартаарб арилгаа барьдаг.

Зохиогч:  Qryst [ 4-р сар.06.11 7:17 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

сайнхан мэдээлэл оруулсан байна

Зохиогч:  Qryst [ 4-р сар.06.11 7:38 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

татчихлаа ямар программ дээр яах ёстой бэ

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.07.11 9:49 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

www.7-zip.org

юун винрар.

Зохиогч:  GaNBaYaR [ 4-р сар.07.11 9:53 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

орчуулаад өгөх буянтай хүн байна уу?

Зохиогч:  insert_n [ 4-р сар.13.11 1:19 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Калифорни гэхээр UBC гээсээ өөр болчиж бгаму?
Монголтой таардаг нь үнэн бол энийг орчуулах хэрэгтэйн бн да
аль 1980 аад оны Оросын нормоор л тооцоод бгашдэ

Зохиогч:  *polaris* [ 5-р сар.07.11 1:43 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
Калифорни гэхээр UBC гээсээ өөр болчиж бгаму?
Монголтой таардаг нь үнэн бол энийг орчуулах хэрэгтэйн бн да
аль 1980 аад оны Оросын нормоор л тооцоод бгашдэ
Чи хэрвээ Наяаад оны норм хэрэглэж байгаа бол одоохон 4-н замын агентлаг орж соль гэж зөвлөх байна... 80д онд бол Орос тусдаа норм байхгүй ЗХУ н норм байсан байх... Манай норм хамгийн сүүлд 2007 онд өөрчлөгдсөн... Тэрнээс өмнө бол 2-3 удаа өөрчлөгдөж байсан... Тэгээд ч тэр үеийн норм дээр үндэслэсэн ч гэсэн нилээн өөрчлөлтүүд оруулсан... ялангуяа сүүлийн өөрчлөлтөөр олон заалтуудыг хүчингүй болгож заримыг нь огт хэрэглэхгүй болгож заримыг нь заавал хэрэглэх шаардлагагүй гэх мэт уян хатан болгосон...

Энэ нь сүүлийн үеийн тооцоолон бодох программууд болон барилга барих технологи хөгжсөнтэй холбоотой байх... Ер нь тооцож хийцэлж л чадаж байвал хатуу хориглох шаардлагүй талруугаа болсон...

Зохиогч:  *polaris* [ 5-р сар.07.11 1:48 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
Код:
http://share.gogo.mn/Po6SzOgzSO73001301973115/California Building Standards Commission.7z.001
http://share.gogo.mn/xpmLiEZRkD97941301975244/California Building Standards Commission.7z.002
http://share.gogo.mn/x0De5EMpFs11711301977798/California Building Standards Commission.7z.003
http://share.gogo.mn/qyZeGGtCoF61491301979855/California Building Standards Commission.7z.004
Ахиад тавиад өгөөч сонирхий...

Нэг дэлхий дээр нэг цаг үед үүссэн чулуулгийн хурдсан дээр тогтож байгаа юм болохоор мэдээж адилхан юм байлгүй яахав... Гэхдээ яг барилгын суурь сууж буй хөрс нь газар хөдлөлийн хүч эрчим энэ тэртэйгээ адилхан байна гэхээр сонирхолтой байна...

Зохиогч:  *polaris* [ 5-р сар.07.11 2:09 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
орчуулаад өгөх буянтай хүн байна уу?
Манай газар хөдлөлийн нормд тооцох аргачлал нь жаахан дэлгэрэнгүй болохоос яаж хийцлэх тал дээр бол үнэн дутмаг ш дээ... Тийм баллын бүсэд тийм хийцийг тэдээс илүү хийхийг хориглоно гээл орхисноос тэдээс их хийх бол тийм арга хэмжээ авна гээл хийцлэлийн талаар нь дэлгэрэнгүй тайлбар зураг энэ тэр бол байхгүй... Тоосгон өрлөг энэ тэр нь бол баахан мэргэжлийн хэллэгтэй л болохоос бас овоо дэлгэрэнгүй тайлбартай...

4-н замын агентлаг дээр уг нь Нормчлолын хэлтэс гээд байдаг тэд нарт ойлгуулаад орчуулах төлөвлөгөөнд нь оруулвал уг нь орчуулга энэ тэр д нь мөнгө төсөвлөгддөг юм шиг байгаан... Барилгын төсөв дотор байдаг нийт дүнгээс хэдэн хувь ч билээ Нормчлолын сан гээд аваад байдаг дараа нь тусгай зөвшөөрөл авах сунгуулахад тэр мөнгөө төлсөн эсэхийг нь шалгаад байдаг мөнгө чинь иймэрхүү ажлыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг байх ёстой...

Одоо гадны иймэрхүү ойролцоо нормуудаас хийцлэлийн шаардлагуудыг бол шууд орчуулаал хүчлэл үйлчлэлд нь тохируулаал хэрэглэх хэрэгтэй шдээ... ямар ганцхан Монголд л дэлхий өөр тийш нь өөр хүчээр татаад байгаа биш...

Одоо манайд каркасан барилгын хийцлэлийн шаардлагууд бол байгаад байнаан... иж бүрэн цутгамал хавтгаалжин барилга болоод ирэхээр нэг ерөнхий арматурын огтлол алхам л байхаас уулзвар заадас узелүүдийг яг яаж хийцлэх талаар юу я байхгүй ш дээ... Дандаа гадны зургаар л бариад байгаа харагддаг...

Зохиогч:  unknownTTN [ 2-р сар.28.12 3:29 pm ]
Постын сэдэв:  хэ хэ

тэр бас нэг талаараа үнэн л байна. Гэхдээ манайхан хэрэглээд байгаа БНбД болон инженерүүдийн ерөнхий ойлголт бусад орны сургалт ойлголтоос арай хэтэрхий өөр байна. Жишээ нь барилга өндөр болох тусмаа хөшүүн байна ч юм уу бусад өндөр хөгжилтэй жнь японд 4-дээш давхар барилгад ханан систем ашиглахыг хориглосон байх жишээтэй өндөр болох тусмаа уян байна гэж заадаг. За тэр узель зангилаа бол талбайн инженер ажилчид хийж мэдэхгүй сонсоочгүй зурган дээр бэлэгдлийн чанартай л харагддаг. Тэрийг шалгаж байх мэргэжлийн хяналт ч тэр дампуу хэт хөшүүн баригдмал хүмүүс зургийг нь хянадаг зөвлөх хийдэг гээд л олон асуудал байна даа. Дор хаяад л дэлхийн бусад улс арматур зөрүүлж хэрэглэхээ больсон бүгд гагнуур юм уу муфт хэрэглэдэг манайд ховор. зөзө яршигтай их юм бичих юм байна.

Зохиогч:  ЯнжинЛхам [ 7-р сар.26.12 4:05 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

but california doesn't freeze up?!
zugeer l helmeer sanagdaad...

Зохиогч:  GaNBaYaR [ 8-р сар.14.12 11:25 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

харь хэл сайн мэдэхгүй болхоор ойлгосонгүй.

Зохиогч:  92702689 [ 9-р сар.13.12 10:49 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Арматурыг мөргүүлж байгаад л хажууд нь нэмэлт арматур барьж гагнаад хусаад байгаа шд. Буруудаж байна уу зөвдөж байна уу?

Зохиогч:  ttlc [ 11-р сар.05.12 7:35 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ene sedev n undseeree buruu bolhiig humuus anhaarna uu. Kalifornid 100 jild hedhen udaa tsas ordog hamgiin huitend humuus n nimgen kurchigtei dotuuraa nimgen tsamtstai l yavdag teheeree barilga n ch asar nimgen hanatai harin Mongoliig bodvol sar bur gazar huduldug uchir hananii buh batiin standard undurtei gazar.

Baishingiin dulaalgiin standard n manaihaas shal esreg uchir MN-d ogt utgagui jishee baina. Ternii orond Toronto, Calgarygiin barilgiin standardiig bid yariltsval arai utga uchirtai baina!!

Зохиогч:  Хөөрхөн хүү [ 11-р сар.05.12 8:27 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

тэгээд тэрнийгээ олоод ирээч.

Зохиогч:  ttlc [ 11-р сар.13.12 10:58 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
чамд байгаа бол энд тавибал сайн л байна. Би бол хөөрхөн нэмээд соёлтой болох гэж оролдож байгаа хүүхэн болно!
Canada:

http://www.passivebuildings.ca/Default. ... eId=593966

http://www.cmhc-schl.gc.ca/en/inpr/su/eqho/index.cfm

Swed, Denmarkiin shine tehnologiin dulaan housenii standart argachilluud:

http://en.wikipedia.org/wiki/Passive_house

Зохиогч:  Хөөрхөн хүү [ 11-р сар.13.12 10:59 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

яг төрийн байгууллагын хаяг байна уу?

Зохиогч:  ttlc [ 11-р сар.13.12 11:13 am ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

Ишлэл:
Өөр байвал өгөөч дээ гуйжийшдээ PLEASE???

Swed Norveg Denmark: Scandinaviin huiten ulsuudiin goy goy housenii standarduud tailanguud!!

http://www.nordicinnovation.org/Publica ... sfamilies/

http://www.nordicinnovation.org/Publica ... en-houses/

BONUS! Passive solar building design: Mongold jiliin 250 odor nartai uchir ene designaar bid asar ih halaaltiin zardal hemnene!!

http://en.wikipedia.org/wiki/Passive_so ... ing_design

Solar water heating: http://en.wikipedia.org/wiki/Solar_hot_water

Bonus 2: http://www.passivehouse.ca/phpp-2007-design-software/

End Germanii ih nariin tehnolog yums bainaa: http://www.passiv.de/de/05_service/02_t ... _tools.htm

Зохиогч:  Хөөрхөн хүү [ 11-р сар.13.12 1:04 pm ]
Постын сэдэв:  Re: ану-ын California мужын барилгын стандартууд

хүний бичлэг засхаа болиочээ.

1 хуудас 3 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/