| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Миний дуртай шүлэгнүүд https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=173303 |
1 хуудас 1 |
| Зохиогч: | be yu ki. [ 11-р сар.30.10 4:04 am ] |
| Постын сэдэв: | Миний дуртай шүлэгнүүд |
За хамгиин дуртай шүлгүүдэ тавиарай...энэ миниих Сероглазый король Слава тебе, безысходная боль! Умер вчера сероглазый король. Вечер осенний был душен и ал, Муж мой, вернувшись, спокойно сказал: "Знаешь, с охоты его принесли, Тело у старого дуба нашли. Жаль королеву. Такой молодой!.. За ночь одну она стала седой". Трубку свою на камине нашел И на работу ночную ушел. Дочку мою я сейчас разбужу, В серые глазки ее погляжу. А за окном шелестят тополя: "Нет на земле твоего короля..." |
|
| Зохиогч: | Xtr3me-MirAcLe [ 11-р сар.30.10 4:10 am ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
өө чи орос хэлтэймүү найс айн |
|
| Зохиогч: | LESTAT!!! [ 12-р сар.01.10 8:19 pm ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
Уншаад ойлгохгүй болхоор ямар ч урам алга... Уул нь унших санаатай орж ирсийн. |
|
| Зохиогч: | be yu ki. [ 12-р сар.02.10 1:16 am ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
би амьд үлдэх гэж үхлийг сонгосон нэгэн би хайрлах гэж зүрхээ тасдсан яргачин би хөлжих хүслээсээ болж хөрөнгөө барсан харамч би мөрөөдлөөр баян ч модоо барьсан гуйлгачин би амийг нь тасддаг ч өрөвдөж уйлдаг анчин би биеийг биш сэтгэлийг алдаг алуурчин би бүгдийг мэдэхийг хүсдэг ч сурахаа зогссон сурагч |
|
| Зохиогч: | be yu ki. [ 12-р сар.02.10 1:17 am ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
модны өчил жил бүр би үрээн үхэхийг хардаг жил бүр би өөрийгөө өвгөрөхийг мэдэрдэг салхины аясаар мөчир минь сарвалзахаас өөр би яаж ч чадахгүй сайхан үрс минь түүний аясаар унахад өчүүхэн төдий ч хөдлөх эрхгүй үрээн алдаад би нүцгэрч үлдэнэ хайруу өвлийг би шалдан угтана хүйтэн салхинд би ганцаараа хоцорноо. даарсан ч хүн шиг би элгээн тэврэхгүй гашуудсан ч чам шиг би нулимсаан урсгахгүй өнчирч үлдсэн ч зовлон хэлэхгүй өмөрч унасан ч амьдралд хоргдохгүй.... удахгүй би үхэх гэж байна үхэхдээ хүйтэн хөрөөний чинь ирэнд хүчирхэг ишээн тасдуулж хуруу болсон мөчир минь хүн чиний гарт хугчуулна гэвч үндэс минь үлдэнээ. удахгүй ээ чи ч бас үхнэ үхэхдээ өөрөө өөрийгөө хөнөөнө бусад зүйлсийг хайрлахгүй устгасан бузар гар чинь өөрийгөө багалзуурдана тэр үед үр чинь үхнэ үндэс чинь ч мөхнө хүмүүс бас таалагддаг шүлгүүдээ оруулаарай |
|
| Зохиогч: | 4 Биш 4 [ 12-р сар.02.10 11:56 am ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
Шинэ өглөө Өвөрт минь гvнж шиг нойрссон бvсгvй Өглөө босоод усанд ороход би дуртай Шvршvvрийн доор дагина мэт зогсоход Шvvдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай Надаас авсан бvхнээ усанд vйж Нартад заяаснаас бусдаа усанд гээж Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай Гvн нойрыг минь чимж Гvнж шиг нойрссон бvсгvй Халуун хөнжлөөс сэмхэн сугарч Хvйтэн шvршvvрт ороход Дусал дусал ус зvрхэн дээгvvр Дурлал хайр мэт бөмбөрч Шvvдрийн дусал мэт ариухнаар Шvлгэн сэрэл өдөөдөгөө Будаг ч vгvй, юу ч vгvй төрмөл биеэрээ Бурханы бvтээл шиг эрхэмсэг бvсгvй Уруулаа хацарт нааж, энгэрт эрхлэхэд дуртай Унаган харцаа нууж удаахан ширтэхэд нь дуртай Шvvдэрт орчлонгийн өглөө бvхнээс Шvршvvрт орсон амраг өвөрт эрхлэхэд дуртай Нvргэлэх тэнгэрийн асгарах бороонд Нvглээ арилгаж нvцгэн зогсоё бvгдээрээ Бусдаас нvглээ нуухгvй гэсэн шиг Бурхан хvртэл нvцгэн байдаг шvv дээ Төрөхдөө нvцгэн ирээд Төрөл арилжихдаа нvцгэн буцдаг хорвоод Тэнгэрийн шvршvvрт нvглээ гээж Тэмvvлэх наранд дулаацаж явах минь. “Болор цом 2006” наадмын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат
|
|
| Зохиогч: | Туяанаа [ 8-р сар.18.11 1:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
гоё шүлэг байна уу |
|
| Зохиогч: | eediimaa [ 11-р сар.17.11 10:38 pm ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
Сар хүртэл атаархаж хонодог байсан \ууялаарай яруу найрагчийнх нь нэрийг мэддэггүй, мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй. баярлалаа- гоё шүлэг шүү\ Сар хүртэл атаархаж хонодог байсан Сайхан учралуудын дээд нь минийх байсан Бурханаас илүү юуг хүсэх вэ? Би орчлонд дэндүү жаргаж үзсэн хүн Одод хүртэл харуусч хонодог байсан Олон хагацалуудын нэг нь минийх байсан Туулсан шаналанг бусад нь бүү эдлэг Тавилангын хажууд би сөхөрч үзсэн Он жилүүд бүхнийг аван одсон ч Орчлонгийн маргааш угтаж ирдэг Жаргалд мартагдсан зүрх минь Шаналангийн дарс нэрж хөлчүүрдэг Амьдралаас өөр юу ч үл хүснэ Ганцхан чамайг хайрлахдаа Гагцхүү чамайг хайрлахыг хүссэн ч Гэнэн залуу насныхаа дэврүүн сэтгэлээр Ганцхан жижиг алдаанаас хамаг бүхнээ алдсан юм Хайрыг би амсаагүй ээ Хагацалд би сөхрөөгүй Хайралдаг байсан юм шүү чамайгаа Минийх гэж харамлахдаа Мөн ч их гэнэн байж дээ Холдоё гэж холдсонгүй ээ хайрт минь Хорвоо биднийг салгасан юм Хайрлан хайрлах тоолонд Хичнээн их жаргалтай байсан гээч Чинийхээ зургийг хараад Чимээгүйхэн уйлахдаа би Чин зүрхэндээ Чи минийх гэж хэлсэн юм Орой бүр гуниглан суухдаа Өөрийн эрхгүй чамайгаа боддог шүү Өөрөө би чамайг хуураагүй ч Өр зүрх минь намайг хуурчээ Холын холоос тэмүүлэн байх Хонгор чамайгаа би яана Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол Хос зүрхийг цохилуулж байсны учир юу вэ? Газарын холоос тэмүүлж байх Гол халуун сэтгэлээ би яана Гарыг чинь мөнхөд атгахгүй юм бол Гэгэлхэн сэтгэлээ холбосны учир юу бэ? Мөнхийн тэнгэрлэг амьдралыг зөгнөж Мөрөөдөж бүхэн минь чамруу тэмүүлсэн ч Минийх болоогүй хайрт минь чи Мөрөөдөл бүхэн минь чамруу тэмүүлсэн ч Аглаг холоос чамтайгаа би учирч Амраг хайрын сэтгэл үүсгэсэн ч Амьдрал болоогүй хайр минь чи Аз жаргалын бяцхан хараацай байж дээ Уярал хайраар дүүрсэн харцыг чинь Уянгат дуундаа би шингээе Ялдам зөөлөн аашийг чинь Яруу найргийн мөрөнд мөнхлөе Гэгээ татуулсан мөрөөдлийг чинь Гэрэлт амьдралдаа би биелүүлье Гэнэн хонгор чамайгаа би Гэгэлзэх сэтгэлдээ мөнхөлж явъя. |
|
| Зохиогч: | Atheist [ 12-р сар.17.13 5:07 pm ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
Ишлэл: би амьд үлдэх гэж үхлийг сонгосон нэгэн
би хайрлах гэж зүрхээ тасдсан яргачин би хөлжих хүслээсээ болж хөрөнгөө барсан харамч би мөрөөдлөөр баян ч модоо барьсан гуйлгачин би амийг нь тасддаг ч өрөвдөж уйлдаг анчин би биеийг биш сэтгэлийг алдаг алуурчин би бүгдийг мэдэхийг хүсдэг ч сурахаа зогссон сурагч |
|
| Зохиогч: | be yu ki. [ 1-р сар.06.14 7:29 am ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
энэ одоо хэдэн онд юу нээгээд хаяцымбээ. хүмүүс нь тэгээд шүлэг мүлэг нэм л дээ. би яруу найраг уншихаа болиод үрэгжилсэн үгийн зохиолууд л уншиж бна даа. |
|
| Зохиогч: | Extra_ordinary [ 1-р сар.06.14 3:54 pm ] |
| Постын сэдэв: | Re: Миний дуртай шүлэгнүүд |
Baisan gazraa zogsoodl baina Odorjin mori mal shig zutgene Shono ni hagas dutuu untana Yunii toloo mongonii toloo amidrahiin toloo Hendch hereggui tsaas hendch hereggui buteen bguulalt ediin zasag uls tor too barimt blalabla Boon temtsel Hunii alaan orshoolgui emh zambraagui Ymrch utga uchirguig Utagatai bolgoson temtsel Hunii niigem Bugd huuramch Estestee tegedl utga uchirgui Gehdeel temtsene togsgoloo hurtel zogsoltgui utga uchirguiluu temuulne |
|
| 1 хуудас 1 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|