Энэ форумд олон хүн АНУ-аас буу яаж оруулж ирдэг тухай асуусан байхийн. Би 2012 онд АНУ яваад буу авчих санаатай оролдоод чадаагүй ирсэн. Тэгээд эндээс интернетээр харьцаж байгаад нэг буу оруулж ирсэн юм. Амьдралдаа нэг удаа оруулах цор ганц эрхээрээ. Дараа нь яг энэ замаараа найздаа эхнэртээ хүүдээ гэх мэтээр хэд хэдэн буу оруулж ирсэн. Ер нь бол асуудалгүй л юм билээ. Жаахан хөөцөлдөлгөө, цаг хугацаа ордийн, нилээд үнэтэй болдийм байна лээ. 700 долларын үнэтэй Ремингтон Монголд эцсийн хэрэглэгч дээ 2200-2600 орчим доллар болж байсан. Энд ямар нэг ашиг нэмэгдээгүй шүү. Гол АНУ-ын ч тэр Монголын тэр хууль ёсоор нь оруулж ирж байгаад учир начир нь байгаа болно. Түүнээс биш АНУ-аас буу аваад жиргээд машинд нуугаад орж ирэхээр нь аз туршаад гараад ирэхээр нь үнэмлэх авах гэж гар хүндрүүлээд гэх мэт хууль бус зүйл огт байхгүй болно.
За ингээд АНУ-аас буу оруулж ирэх үндсэн бөгөөд хууль ёсны аргаа сонирхол нэгт нөхөдтэйгээ хуваалцая. Энэ бол миний явсан зам шүү. Бусад хүмүүс өөр аргаар оруулж ирэхийг үгүйсгэхгүй байна. Амьдрал баян юм чинь.
1. Монгол улсын иргэн мов Монгол эр хүн чи Галт зэвсэгийн хуульд заасан ЦОР ганц эрхийнхээ дагуу ЦЕГ-ын Нийгмийн Хэв Журам Хамгаалах газарт өргөдөл гаргаснаар АНУ-аас буу оруулж ирэх урт аян замдаа гарна даа. Гэхдээ нэг их хол явахгүй ээ. УБ дотороо л эргэлдэнэ. Хугацаа бол 5 сар бол болно. За тэрч яахав.
........ овогтой ....... миний бие АНУ-аас ангийн буу оруулж ирэх гэж байгаа тул гаалийн газарт албан бичиг хийж өгнө үү гэсэн утгатай өргөдөл. Энэ өргөдөл дөө дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар
- ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
- Хорооны засаг даргын тодорхойлолт
Эдгээр бичиг баримтыг НХЖХГ хүлээн аваад Гаальд нэг албан бичиг хийж өгдөг юм. Түүнийг нь албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулаад тамга тэмдэгийг нь даруулаад аваад л хадгалчихна даа.
2. За одоо АНУ-аас буу экспортлоход зуучилдаг компаниадыг олж холбоо тогтоох шаардлагатай. Үүний тулд гүүглээр ороод "how to export firearms from US" гэж хайлт хийхэд олон компани гарч ирнэ. Жнь. энэ линкэнд хэд хэдэн компаниуд АНУ-аас буу экспортлоход хувь хүн компанид зуучилж экспортын зөвшөөрөл гаргаж өгнө гэж байна.
http://www.gunbroker.com/support/Suppor ... faqid=1110
Миний гол харьцдаг
http://www.knesekguns.com ч бас байна лээ. Эдгээрээс хэд хэдийг сонгоод АНУ-аас буу экспортлоход туслана уу гэсэн утгатай Емайлүүдийг илгээнэ.
3. За одоо АНУ-аас ямар буу оруулж ирэх гэж байгаагаа сонгоно доо. Би ихэвчлэн Ремингтон-ий сайтуудаас харж байгаад л сонгож байсандаа. Сануулахад АНУ-д сүүлийн хэдэн жил буутай холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсанаас болоод хагас автомат бууг хорих нь гэсэн мээсаж хүчтэй явсан тул ийм төрлийн бууны захиалга хэт өссөн. Үйлдвэрлэгчид захиалгаа дийлэхгүй байгаа. Маш их уддаг болсон. Жил болох бол энүүхэнд
4. Буугаа сонгосоны дараа хийх дараагийн алхам бол сонгосон бууныхаа нэр, үйлдвэрлэгчийн нэр, гол төмрийн урт, калибрийн хэмжээ гэх үзүүлэлтүүдийг тодорхой дурьдсан би ийм буу АНУ-аас авч Монгол руу импортлох гэсийн туслаач гэсэн утгатай Емайлийг дээрхи компаниуд руу тус тусад нь явуулаарай. Аль нэг нь хариу ирүүлж л таараа. Чи нилээн serious хандаад эхэллээ ш дээ. Зөвшөөрсөн нэг нь ихэвчлэн доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж ирэхийг чамаас хүсээд үнийн саналын хамт төлбөрийн нэхэмжлэл явуулна. Үүнд
1. A filled out and signed DSP-83,
http://www.pmddtc.state.gov/licensing/d ... DSP_83.pdf
2. An End User Statement going into detail
3. An official Purchase Order made out to
4. Statement by Ultimate Consignee and Purchaser (BXA-711 Form)
5. An Import License for firearm – Энэ нөгөө НХЖХГ-аас өгсөн бичиг шүү
6. A translated Import License – Энэ орчуулга нь
1-4т заасан бичиг баримтуудын загварыг сүүлд дахин постлож оруулах бөгөөд формуудыг хэвлэж, бөглөөд гарын үсэг зурж бэлдэнэ. За ингээд төлбөрийг төлж дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлээд оргиналь хувиудыг нь DHL-ээр харьцагч компани даа явуулна. Энэ нь чи тухайн бууг авахаар захиалгаа эцэслэн өглөө гэсэн үг. Төлбөрийг банк хоорондын шилжүүлэгээр (Wire transfer ) хийж явуулаад төлбөрийн баримтын эх хувийг өөртөө хадгалаарай. Дараа гааль дээр хэрэг болдог. Ингээд компани руу бичиг баримт төлбөр явуулсанаа мэдэгдэж, хүлээн авмагц нягтлаад хариу өгнө үү гэж емайл бичнэ.
4. Тухайн компани бичиг баримтуудыг төлбөрийн хамт хүлээн аваад чиний өмнөөс Холбооны засгийн газарт буу экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдөл өгдөг юм билээ. Зөвшөөрөл нь ойролцоогоор нэг сар орчим болоод гарна.
АНУ-ын экспортын зөвшөөрөлийн талаар зарим нэг мэддэг зүйлээ хэлий. АНУ нь өөрийн нутаг дэвсгэрээс буу экспортлох доо Холбооны засгийн газраасаа зөвшөөрөл гаргаж байж гаргадаг юм байна лээ. Их л олон нөхцөл заасан 4 таван хуудас зөвшөөрөл гардаг. Миний мэдэхийн эцсийн хэрэглэгчийн амьдардаг улсад л хэрэглэнэ. 3дагч оронд экспортлохгүй, гадагш гарах хилийн боомт, тээвэрлэгчийн нэр хаяг л гэх мэтийг тодорхой дурдана. Афган Ирак руу гарчих вий гэж зовдог болтом билээ. Чааваас
5. Зөвшөөрөл гарсаны дараа компани чиний бууг захиалан авч өөрийн складандаа хийж, тээврийн зардал, даатгал, бууг экспортлоход зуучилсаны хөлс, банкны шилжүүлэгийн төлбөрүүдийг тодорхой дурьсан төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлнэ. Энд бас баахан цаг авнаа бас. Учир нь тээвэрлэгчээсээ тээврийн зардал, даатгагчаас даатгалын төлбөр гээд л хүлээдэг юм билээл.
6. Энэхүү нэхэмжлэхийг төлсөнөөр чиний буу 1 сарын дотор ачигдан УБ-т ирж, Буянт-Ухаа дахь гаалийн агуулахад хадгалагдана. Тэндээс чамд хэн нэг нь утасдаж гааль дээр ачаа ирсэн. Баримтыг аваад гаалийн бүрдүүлэлт хийнэ үү гэдэгийн. Буу ихэвчлэн Korean Air эсвэл Turkish Airlines компаниудаар ирдийм билээ. Урьдчилж чамаас авиа компаниуд буу импортлох зөвшөөрөл байгаа эсэхийг лавлаж асуунаа бас. Нөгөө An Import License for firearm – НХЖХГ-аас өгсөн бичигийн хуулбарыг факсдахад ОК болно.
7. За одоо ачааны гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд ГАЛТ ЗЭВСЭГИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАХ тусгай зөвшөөрөл гээч юмыг нөгөө НХЖХГ-аасаа авна. Амьдралд чинь цор ганц тохиох зөвшөөрөл тул хариуцлагатай хандана шүү. Хадаг сүүтэй очоорой. КККК Үүний тулд дараахи бичиг баримтуудыг бүрдүүлээд өгөхөд ажлын 7 хоногт гарна. Хүнд суртал гаргаад байвал загнаж болно. Би эрхтэй Монгол Эр Хүн дээ гээд л. КККК Харин анхааруулахад энэ зөвшөөрөл нь 7-14 хоногын хугацаатай олгогддог тул гармагц гаалийн бүрдүүлэлт хийнэ шүү.
Бууны тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал
1. ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газарт бичгээр хүсэлт гаргах, хаанаас ямар буу оруулж ирж буй, марк төрөл, серийн дугаарыг замагны дугаар (Ачааны баримт дээр байгаа) болон холбогдох утас тодорхой бичсэн байх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
4. Хороо засаг даргын тодохойлолт
5. Бууны техникийн үзүүлэлтүүдийг үзүүлсэн материалийн эх хувь орчуулгын хамт,
6. Бууны зураг
7. Гадаад паспортын хуулбар
8. 3% зураг
Тэр 5-д байгааг бол би вэб сайтаас нь copy faste хийж аваад хэвлээд орчуулгын товчоогоор орчуулуулдаг юм. Зураг нь ч гэсэн.
За даа нэг иймэрхүү. Одоо үнэ төлбөрийн талаар
Remington-700, REM 700 SPS BA SYN 223 VARM жишээ авий.
Буу - 750$
АНУ- аас экспортлоход зуучлах хөлс – 500$
Олон улсын тээвэрлэлт – 610$
Даатгал – 75$
Банкны шилжүүлэгийн суутгал – 2 удаа 45$ = 90$
DHL-ээр шуудан илгээсэн – 50$
Монголын банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 15000₮ х 2 удаа = 30000₮
Монгол банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 25$ х 2 удаа = 50$
Материалын орчуулгын хөлс – 50000₮
Гаалийн татвар – 500000-800000 мянган төгрөг
сайхан мэдээлэл байна. ганц нэг зүйл нэмчий. буу гааль дээр ирсний дараа цагдаагийн бичиг биш ЭЗХЯ-ны сайдын лицензээр бууг олгоно. Лиценз авахдаа, ЭЗХЯ-ны худалдааны хэлтэст (дарга нь Лүндэнбазар) бүрдүүлсэн материалаа хавсаргаад өргөдөл гаргана. Эднийх өөрсдөө НХЖХГ-т өргөдлийн хуулбарыг явуулж санал авна. Хугацаа 1 сар орчим болж байна лээ. Бөө сайд нь улс төржөөд алга болчихгүй бол 7 хоногийн хугацаанд хүчинтэй гэсэн лицензтэй болно. Гааль лицензийг хурааж аваад бүрдүүлэлт хийлгээд бууг олгоно.
Хэрэв 30% буурдаг бол CZ527 ак веприэс хол шидэж магадгүй л юм байна.
CZ527 өөрөө комфорт сайтай буу байна лээ. хөнгөхөн, цэцэн. гэхдээ 7,62х39 сумны тусгалын диапозондоо л ярина шүү дээ. надад байж байгаад зарагдсан Сайга МК-2 100 метрт (ПОСП 4x24в) ундааны таг алддаггүй буу байсан. энэ бол ховорхон өндөр үзүүлэлт л дээ. гэтэл 200-300 м буудахаар сарнилт ихтэй байх жишээтэй.
Аппаратны линз шиг энэ урд хэсгийн өнгийн туузанд ямар нэгэн учир байна уу гүй юу таминь ээ? Ж нь шар бол сайн эсүүл ногоон бол дунд улаан бол гоц гэдэг ч юм уу?
Өнгийн кантны хувьд нэг стандарт байх шиг байгаам яг нарийн судлаагүй боловч бренд дотроо нэг ангилал заагаад байна лээ. бууны дуран бол их мэдлэг шаардаж байж өөртөө таалагдсан эд олж авдаг ярвигтай эд л дээ. ер нь дуран сайн байж л онч мэргэн буудах тухай ярина шүү дээ. болсон болоогүй барууны хямдхан дурангаас оросын дурангууд хамаагүй амьд шүү гэж л хэлий. ПОСП(Беломо) ПСО ПО (HПЗ) 1П59/69 гээд найдвартай сайн чиглүүлдэг дурангууд зөвхөн боковой кронштэйн гэхгүй вивэр буюу доороо суурьтайгаар зардаг. барууны топ брендийн дурангуудын хажууд линз муутайгаараа гологдох гээд байдаг ч чиглүүлэлт тал дээр бол илүү гарна. яахав орос машин шиг арчилгаа их шаардана. олон буудаад ирэхээр эрэг шураг нь сулрах гэх мэт юм бол байнаа. Барууны спез -үүд барьдаг ихэнх снайпер буунууд дээр NightForce тавьсан байдаг бол оросууд NF-ээс Новосибирскийн 1П69 илүү гэдэг юм билээ.