#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

[Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=169086
1 хуудас 1

Зохиогч:  arcus [ 10-р сар.02.10 9:43 pm ]
Постын сэдэв:  [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

За ийм сэдэв байвал зүгээр юм шиг санагдлаа нөхөд өө.
Хөгжихгүй бол трашдсугай :haha:

Энд та өөрийн одоо хэрэглэж байгаа консолууд болон,
урьд нь ямар ямар консол хэрэглэж байгаагаа хүүрнэж болно :-) :wd:

Зохиогч:  arcus [ 10-р сар.02.10 10:09 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

За миний хувьд хамгийн анхны консол маань 1994 онд ээжийн урдаас авчирч өгсөн, Famicom -ийн хуулбар "хужаа компьютер" байлаа. Энүүн дээрээ хамгийн их тоглодог байсан тоглоомууд маань гэвэл Super Mario Bros, Track & Field, Contra, Tank зэрэг байлаа даа.
Харин дараа нь 1996 оны өвөл шинэ жилийн өмнөхөн Sega Mega Drive авахуулж магнай хагартал баясч байлаа. Тухайн үед би 5-р ангид байсан бөгөөд, Mortal Kombat чухам л хит болж байв. Манай дээд айлын ангийн анд Sega авчихсан үе үе л тийшээ орж тоглодог байсансан. Тэгээл тоглоомын газруудаар их явж тоглоно. Тухайн үед MK3 дисктэйгээ нийлээд, 50'000 байсан, чанга л үнэ байсан дөө. Ultimate Mortal Kombat 3 21'000 гэж байлуудаа. За тэгээд гол нь морталаа л нүддэг байлаа дөө. Их тоглосноос болоод хичээл дээрээ дунд гараад сегагаа хураалгаж байсан ч үе бий. Өөр тоглож байсан тоглоом гэвэл тоймгүй олон: Sonic the Hedgehog series, Sunsetriders, Flintstones, Alien, Greendog, Contra the Hardcorpse, Shinobi гэх мэт заримыг нь таг мартаж.
Ер нь бол сегагаа 2000 он гэхэд тоглож л байсан юмдаг. Надтай тоглочих ах байсан болохоор Mortal Kombat, Ice Hockey, Top Gear сайн тоглодог байлаа. Одоо ах маань тусдаа гарчихсан болохоор ганцаараа л тоглодог.
Анх 98 билүү 99 онд Playstation гэдэг юмны барааг анх харсан юмдаг. Red Alert тоглож байхыг нь харахад үлгэрийн юм шиг л санагдаж байлаа. Тоглоомын газар л тоглодог байлаа. Krossfire гээд нэг стратеги байдаг байсансан тэрийг сайн тоглодог байлаа. Бас Army Men, Mortal Kombat Trilogy их тоглодог байв. Playstation бараг зүүдэнд ордог болоод ээжээсээ авч өгөөч гэж гуйхад намайг галзуу хүнийг харах адил харсан юмдаг. Тухайн үед 200'000 төгрөгний үнэтэй байсан, 2000 онд. 200 мянгаар тоглоом авна гэж төсөөлшгүй байж л дээ.
2000 онд бас манайд Nintendo 64 анх орж ирж байсан санагдана. Ангийнхантайгаа James Bond: Golden Eye их тоглодог байсан. Дэлгэцээ 4 хуваагаад буудалцаж өгдөг давгүй тоглоом байж билээ.
За энэ цагаас хойш миний консолын түүх тасарч, 2001 онд ком авснаас хойш PC тоглоомоор дагнасаар 2007 онтой золгосон байдаг юм. Энэ үед Playstation 2 дээр MK: Armageddon зэрэг сайхан сайхан эдүүд гарч хэцүүдүүлж байв. Ийм сайхан тоглоомууд тоглохын тулд консолтой болъё гэж шийдээд 140'000 төгрөгөөр Sony Playstation 2 Silver авч орхисондоо. Гол нь FIFA 08 л тоглож байлаа. Бас God of War 2 нилээн явуулаад амжсан. За нэг иймэрхүү байдалтай байж байгаад 2008 он гарав.
Ерөөсөө Xbox 360 сайхан санагдаад болдоггүй ээ. Тэгээд PS2 -оо арилжиж орхиод мөнгө нэмж хүнээс Xbox 360 авч байсан юм. 20 GB Pro хувилбар байлаа. 2007 оны Falcon чиптэй (CPU 65нм болж шахагдаж, халалт арай багассан, 175W хэрэглэдэг) эд байсан. Графикийн гайхамшгийг л мэдрэх шиг болсон доо. Харамсалтай нь агаар сэлгэх зай сайн гаргалгүй тоглож байснаас болж, RROD болсон доо. Америкаас X-Clamp Fix авчруулж өөрөө засдаг юм болсон нэмэр болоогүй.
Тэгээд 2 жил шахуу гэрт хэвтэж байгаад сая хавар засварчин дээр авч очсон чинь би X-Clamp хэтэрхий чанга боогоод хөлнүүдийг нь нийлүүлж орхисон юм болсон. Ингээд 70-80 мянгаар засуулах, тэгээд ч ажиллагаа нь найдваргүй гэх хариу сонссон тул эртхэн аргаа хайя гэж бодоод урагш нь Xbox 360 Arcade захисан билээ. За энэ цагаас хойш л X360 -аа сайхан нүдэж сууна даа :-)

Зохиогч:  Kamui [ 11-р сар.25.10 9:13 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Анх тэгээд л SNES-с л эхэлсэн дээ,аав урдаас авчирч өгч байсан хэдэн он эн тэрийг нь бол санах ч үгүй байна
Дараа Sega Genesis-тэй болсон Sonic the Hedgehog,Mortal Kombat I,II,II;Shinobi,Contra,Sunset Riders,Golden Axe гээд их л гоё тоглоомуудтай байдаг байж дээ,хааяаа эмүлатороор нүдэж байхад зүгээр л байдаг юм.
Sega-ны дараа Playstation-г авч жинэхэн утгаараа PS fanboy болсон доо.Ер нь тоглоомонд хайртай болгосон console минь юм байгаан,Final Fantasy VII,VIII,IX;Metal Gear Solid гэx гайхалтай тоглоомуудийг PS дээрээ тоглодог байлаа.
Дараа нь мэдээж PS2-той байсан Kingdom Hearts,Final Fantasy,Metal Gear Solid,God of War гэх exclusive тоглоомууд л PS2г тодорхойлдог байж билээ,зарим нь яахав тэр чанараа одоо алдсан л даа.PS2 ер нь хамгийн шилдэг game console-уудийн нэг байсан.
Одоо харин PS3-аа л нүдэж байна даа

Зохиогч:  freekiller [ 11-р сар.26.10 10:42 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

За анх тетрис гэж консолтой болж байлаа.Мөн тэр үедээ буюу 1993онд хужаа компьютер буюу SNES-ийн хужаа хуулбартай болж байлаа.Тэгээд тэрний кассет буюу тоглоом нь зөндөө олон тоглоомтой юм шиг жишээ нь 800,1000,1500 тоглоом гэх боловч хэдхэн тоглоом давтагдсан байдагсан.Хөдөө өссөн болохоор хааяа гоё тоглоом хотруу захиулна.Нинжа гээд тоглоом сураглуулдаг байлаа.Ихэвчлэн кунфу,алтны хулгайч,battlecity,contra,mario тоглодог байсандаа.Аа бас нөгөө галуу бууддагийг тоглож телевизээ эвдэж байж билээ.
За тэгж байгаад дараагийн шатанд орж Sega MegaDrive хүч түрэн орж ирлээ гэж.Эхлээд хэсэг хугацаанд гадуур тоглож байгаад өөртөө нэг сега-тай болчоод тоглоомын газар нээлээ гэж.Мэдээж тоглоомын газар ажиллуулж байгаа юм чинь янз бүрийн тоглоом тоглож үзнэ дээ.Ганц танигдсан тоглоом бол мэдээж Үхлийн тулаан(Mortal combat ultimate)-ыг нүдэж өгсөн дөө.Бүх комбо,фаталити цээжлээд л гүйж байсан(Хичээлээ цээжлэхээс илүү амархан байсан шүү :p) Тэгээд бас тэр үедээ буюу 96,7оны үед л их тоглож байсан .Тоглоомуудаас санаж байгаа нь dune(анхны стратегийн тоглоом маань),mortal combat,zero(анхны харж байсан 3 хэмжээст шүүтэр тоглоом маань байлаа,бас тэрнээсээ айдаг байсан.Тэр үедээ л Doom гэсэн үг),jurassic park(энэ бас их хөөрхөн тоглоом байсан),sunset riders(2ковбой залуугаар хядаж өгнө дөө.Тухайн үедээ л давахад хэцүү байсан.Тэгсэн сүүлд 2003онд тоглоход ганц гараар хамгийн хэцүү дээр нь тоглоод дуусгахад хэцүү зүйлгүй байлээ шүү),sonic(хурд гэдгийг мэдэрч өгнө шүү дээ),contra(хуучны Snes-ын контра юм байх гэсэн өөр байсан,тэгээд тоглоод тоглоод л байдаг байлаа),golden axe(энэ бас дажгүй байсан шүү 3,4 хүнээс сонгож байгаад хамтдаа үе давж тулалддаг),Mig-27(Анхны тоглож байсан simulation байлаа) за за тэгээд нэрлээд яриад байвал дуусах шинж алгаа.
Тэгж байтал 1999онд Sony Playstation буюу Сони-ны барааг харсан даа.Анхны тоглоом нь Metal gear solid байсан.Тэгээд л шоконд ороод тоглож байсан даа.Тэрнээс хойш Metal gear-ын фэн болсон.Гэхдээ яг өөртөө PS-тэй байгаагүй юм байна.Red alert,tomb raider,medal of honor,resident evil,quake 2,ace combat 1,2,3.. за энэ platform дээр ёстой нэлээд олон тоглоом цааш нь харуултал тоглодог байсан юм байна(Доод тал нь 100 болох байхоо)Мөн тэр үедээ зэрэгцээд Nintendo 64-г нүдэж байсан юм байна.Хүн бүхний мэддэг 007 golden eye,mario...Яг өөрт эдэлдэг биш байсан болохоор их юм бичээд яахав.
За харин 2001 онд Sega Dreamcast-тэй болсон юм байна(гэхдээ 2000онд тоглоомын газар тоглодог байсан л даа) .Тухайн үедээ энэ консолдоо хит болсон хэдэн тоглоом байлаа.RE-code veronica,Dead or alive 2,Soul calibur,Crazy taxi,NBA2k1,NBA2k2 гээд.Энэ 2k цувралууд надад хамгийн их таалагддаг байлаа.Юун тэр NBA live бэ?хэхэ.Яг үнэнийг хэлэхэд тэр NBA live-ыг тогтож тоглож ч үзээгүй юм байна.Хальт үзэхэд хүүхдийн тоглоом шиг инээдтэй санагддаг байсан.Харин NBA 2k-ууд бол харьцуулашгүй гэж боддог.За хадуурцан шүү.Quake 3-ыг анх Dreamcast-дээр тоглож мэдэрч байлаа.Анхнаасаа шүүтэр тоглоомуудыг консол дээр тоглоод сурсан болохоор консол шүүтэрүүд амар байдаг байлаа.Гэхдээ яаж ч бодсон консолийн Joystick-нарийвчлал нь Mouse-ны нарийвчлал гүйцэхгүйлдээ.
За тэгээд дараахан нь Playstation 2 той боллоо гэж.Үүн дээр ч нэлээд тулж ажилласан шүү хэхэ.Ойролцоогоор 200-аад тоглоом цуглуулаад тоглоод эдлээд дууссан байсан.FFX,FF12,Tekken 5,Resident evils,Silent hills,GTA series,God of war series,Winning eleven,Devil may cry, за за байдаг л стандарт тоглоомууд.
Одоо товчхон бичнээ.PSP нэг хэсэг нүддэг байлаа.Энэн дээр хүртэл шүүтэр тоглоомууд их тоглодог байсан.
Сүүлд тэгээд XBox 360 эдлээд хэрэглээд дууссан юм байна.2009 он хүртэл гарсан хит тоглоомуудыг нь тоглож байлаа.
Яг одоогоор бол завсарласан байгаа :P.

Зохиогч:  nooj [ 12-р сар.01.10 9:06 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Xbox (odoo hurtel bgaa)
Playstation
Playstation 2 slim (basl baijil bgaa)
sega
sega saturn
gameboy
gameboy color

Зохиогч:  GmG [ 12-р сар.04.10 10:22 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

hamgiin anh tetris togloj ehelj bailaa...

Зохиогч:  Соник [ 12-р сар.04.10 2:04 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

хужаа NES, Genesis хоёрын аль нэгээр нь эхэлж байсан. :hihi:

SNES монголд байдаг байсан юмуу?
:|

Зохиогч:  ebavenom [ 12-р сар.07.10 2:48 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

odo xbox 360 ps3 2toi bnada!

Зохиогч:  tamir_chuba [ 12-р сар.19.10 9:24 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

nadad yag odoo:
PS3
PS2
PSP
Xbox360
Sega Genesis


2000 ond anh sega awj bailaa

Зохиогч:  khangai [ 12-р сар.19.10 9:48 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

anh medee orj ehleed tetris hujaa console ntr togolj baisiim bn shde, 4,5 ni nastai baisiimuu haishaa yum. Sega-g yanzan bureer togolj baisan do.
tehdee yoroosoo udaan hugtsaagaar edgeer togloomuudiig togolj baigaagui yum bn.

Зохиогч:  tamir_chuba [ 1-р сар.10.11 1:14 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

bagadaa MORTAL KOMBAT togloogui hun barag baidaggui bolohoor sonirhuulaad tawilaa:


bagadaa 6, 7, 8, 9 angidaa haigaad haigaad, sudlaad suldaad oloogyu yumnuudaa 10 garui jiliin daraa olsondoo. mash ih bayrtai bna shuu. Classic SubZero-iin friendship, noobsaibot friendship ntr geed narantuul-iin sega zardag ah deer ochij hichneen ch asuuw, neteer hichneen ch ih haiw, mortal togoldog zaluuchuudaas ch hechneen haiw :razz: :razz: :razz: :razz:
tun udahgui yaj hiih demonstration tawinaa zaluusaa

Minii bie daraah infinity combo-nuudiig turshij uzlee. zarimiig n neleen olon udaagiin oroldlogoor hiilee :razz:







za Rain Noobsaibot stage fatality hiij uzlee :wd: :wd: :wd: :mrgreen: :mrgreen: :mrgreen: :mrgreen:


Rain Noobsaibot Classic Subzero Ermac FRIENDSHIP :wd: :wd: :wd:


Chameleon friendship :wd: :wd: :wd: :wd:


Human Smoke friendship, Chameleon stage fatality :wd: :wd: :wd: :wd:


Shao Kahn Fatality :mrgreen: :mrgreen: :mrgreen: :mrgreen:

Зохиогч:  arcus [ 1-р сар.13.11 9:22 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Энэ чинь тэгээд дандаа л нэг тоглоомны bug ашигласан маягийн комбо фаталитинууд байшт.
Дээр үед Кабал нээх том трактор унаад дайрдаг ч гэх шиг үлгэр шиг юм ярьдаг байсан тэр үнэн болуу?

Зохиогч:  tamir_chuba [ 1-р сар.20.11 11:10 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Za WWF Wrestlemania deer Bam Bam Bigelow infinity combo hiij uzlee. Breakboy gishuunees sursan boloi :wd: :wd: :wd:

Зохиогч:  Heatles [ 1-р сар.20.11 11:14 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

SeGag edelj ogdog baila shu de
odorjingo edlene

Зохиогч:  arcus [ 1-р сар.20.11 11:49 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Тэр WWF ч бас л гоё тоглоом шүү морталын хажуугаар нүддэг л байлаа :wd:

Зохиогч:  Цуурай [ 1-р сар.23.11 2:14 pm ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

нээрэ сигаг ч шаах нь холгүй тоглодог байждэ. Ялангуяа Sunsetriders, Sonic, Mortal Kombat, Contra 4ийг хэхэ .

Зохиогч:  ebavenom [ 2-р сар.12.11 1:12 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Ишлэл:
нээрэ сигаг ч шаах нь холгүй тоглодог байждэ. Ялангуяа Sunsetriders, Sonic, Mortal Kombat, Contra 4ийг хэхэ .
ALIEN SOLDER, COMIX ZONE, GUNSTAR HEROes etr geed bas bna bna! Adapteriig ni aav nugad yavchinaa,,, haij olood togloj bgaad avig irehes ni omno butsaagaad hiichdeg baij bile! TINY TOON geed toglom hadgaldaggui bolhoor unen hetsi baij bile! haha

Зохиогч:  be yu ki. [ 2-р сар.12.11 1:21 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Sega Mega Drive энэ л байсан даа
одоо ч гэсэн хаа нэгтэй байх л ёстой.
одоо харин PS3 л авмаар байна

Зохиогч:  Scarlet.Waffen [ 2-р сар.12.11 1:23 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Мэдээ орох цагаас гэрт писи байдаг байсан юм тэгээд писил нүдэж өссөн
бас нэг хужаа тетрес мэтийн юм байсан юм байна

Зохиогч:  ebavenom [ 2-р сар.12.11 1:59 am ]
Постын сэдэв:  Re: [Question] Та ямар консолтой вэ? Ямарыг эдэлж байв?

Anh DENDY, Daraa ni SEGA 8bit, SEGA 16bit, nintendo 64, PS, PC, PS2, PSP, odo XBOX 360+PS3 bnada

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/