|
1162 онд ирсэнээс хойш долоон хоногын нүүр үзлээ, Хиад аймагын нутгалж байсан дэлүүн болдогт ирээд хоёр хоног болж байгаа бөгөөд Есүхэй баатар маань өст татарын Тэмүжин үгэг дарсан өдөр мэндэлсэн гэж хүүдээ Тэмүжин гэх нэрийг хайрласан юм үүнийг та нар бүгд мэдэх байх гэхдээ миний хувьд үүнийг нүдээр үзлээ.
Нүдээр үзсэнээ сийрүүлэн тэмдэглэвээс – Хиад аймаг нь түүхийн хуудсанд бичигдсэн шигээ аравтын системээр хувиарлагдсан засаг захиргааны нэгжтэй, нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон хөнгөн авсаархан эд хогшил хэрэглэдэг, эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд хүртэл бага наснаас морь унаж сур харваж сурдагаас гадна хөвгүүд бага балчир наснаас ан гөрөө хийж тулааны эрдэмд суралцдаг байсан нь дайн тулаан ихтэй цагт ихээхэн тус дэм болдог байсан нь гарцаагүй. Мал аж ахуй дээр суурьласан амьдрал, хүн амьтан байгаль гуравын маш энгийн хэрнээ гайхалтай зохицолдоо. Айл бүр гэртээ иж бүрэн хуяг, нум саадагыг гарцаагүй үед өөрсдөдөө болон бусдад өгөх гэж хоёр гурваар нь байлгана, том махир сэлэмнээс эхлэн олон янзын дуут болон мохоо үзүүртэй зэвтэй урт богино олон том жижиг хоёр нум, дайны үед хэрэглэх цэргийн гутал торгон цамц гээд бүрэн бэлтгэлтэй аж төрнө. Бидний мэдэх хөдөөгийн амьдрал үүний дэргэд юуч биш гэлтэй. Эртний монголын баатар эрс хараваас андашгүй бие тэнхээ сэтгэлийн хат суусан, хайрлаж дотносоход эгэл даруу дөлгөөхөн, халдаж довтлоход хахир хатуу түрэмгий, монгол бүсгүйн уяхан байдал хатуу эрсийг зөөллөж хайрт гэргий халамжит эх болж дутуугаа нөхөж дундуураа дүүргэж сайхан амьдрана. Энд амьдрах хүн бүр адил байх нэгэн зүйл нь байгалийн хатуу ширүүн амьдралыг үзэхээс гадна дайн тулааны шахир хатууг хар бага наснаас мэдэрсэн нь нүдэнд нь үзэгдэх бяцхан боловч анзаарахгүй байхын аргагүй гашуун зовлонгоос мэдрэгдэнэ. Би эндхийн хүмүүсийг их хүндэлж байна энд байгаа маань надад маш их таалагдаж байна гэхдээ би эндээс явах ёстой би чинь ирээдүйн хүн шүүдээ.
Өдөр бүр өглөө наран ургахаас жаргах хүртэл би эндхийн хүмүүсийн тухай эндхийн амьдралыг ойлгох гэж оролдоно харин орой нь цагаа засах боломж байгаа үгүйг хайна. Миний олж мэдсэнээр цаг маань өөрийн тэсвэрлэх эрчим хүчний дээд хэмжээнээс хэтэрсэн хүчний улмаас зарим газраа хайлсан үүнээс болж он тооллын системд гэмтэл бий болж миний хүссэн цагт очих боломжийг минь үгүй болгожээ. Хэдийгээр илүүдэл эрчим хүч цаг эвдэрэх шалтгаан болсон ч дахиад хэд хэдэн удаа аялал хийхэд хангалттай байсанд нь миний санаа бага болов ч амарсан юм. Одоо надад хийх ёстой үлдсэн зүйл бол хэзээ хаашаа явахаа тодорхойлж болохоор болтол цагыг засах. Би энэ эртний харанхуй үед яахаа олохгүй дэмий л толгойгоо гашилгасаар, шөнөжин бодолд автаж унтахаа ч мартан хэвтэнэ. Гэтэл нэг л танил мэдрэмж хэзээ ямар үед гэдгээ санахгүй байсан ч гарцаагүй би энэ мэдрэмжийг мэдрэж байсан. Цахилгаан гүйдлүүд биеэр тархаж хамаг эд эсийг минь идэвхигүй байдлаас нь цочоон сэрээж орхилоо. Тиймээ би энэ мэдрэмжийг мэдэх юм байна, эндээс явах цаг нь болжээ. Очих газраа мэдэхгүй хаана хэнтэй учрах нь ойлгомжгүй энэ байдалд хүлээхээс өөрийг чадахгүй нь харамсалтай. Нүд харанхуйлж орчлонгоос тасарлаа хэвтэж байсан ор минь нөмөрж байсан хөнжил минь мэдрэгдэхээ байж жингүйдэлд автсан мэт.
Дэд бүлэг, Дэгин Жигэн хадан дахь учрал
Хачирхалтай юм гэхдээ надад энэ удаагийн аялал нэг л таагүй санагдаад байх юм. Зөн совин минь надад үүнийг тодоос тод хэлээд байна, би энэ аялалаар явах ёсгүй мэт. Тас харанхуй үргэлжилсээр, нүдний минь өмнө юу ч үл харагдах түнэр харанхуй, өмнөх аялал ингэж удаан харанхуйлаагүй байсан нь өнөөх жигтэй совинг улам үнэмшилтэй санагдуулах юм. Нэг юм хонгилын үзүүрт гэрэл асахтай адилаар эргэн тойрон маань гэрэлтээд эхэллээ, би нэг эзгүй нутагт байгаа санагдана, амьд хүн байгаа гэх нэг ч шинж алга. Гэнэтхэн гарнаас минь эхлэн хамаг биеэр хүчтэй тог гүйж бүхэл бие татаж булчингууг минь агшаад хөдлөх ямар ч аргагүй болгочихлоо, аймшигтай өвдөлт мэдрэгдэж тэсгэлгүй орилох гэтэл дуу гарсангүй. Энэ бадлаар бол өвдөлтөөс болж удахгүй үхэх байгаа гэж бодсоор хэвтэж байтал буцаад өнөөх гэрэл маань унтарч харанхуйлснаа би хэвтэж байсан орон дээрэй хэвтэж байх юм. Өвдөлт багассаар гэхдээ хөдөлж даанч чадахгүй юм, сая юу болоод өнгөрсөнийг үнэндээ ойлгож чадахгүй нь гэхдээ энэ цагийг хурдан засахгүй бол энэ байдал үргэлжлэх аюултай юм байна. Энэ өвдөлтийг бүрэн арилгаж чөлөөтэй хөдөлж чадах хүртлээ хангалттай удаан хэвтэж яавал зөв бэ гэдгийг тунгаалаа, энэ их эрсдэлийг хүлээн байж цагийг зүүх хэрэггүй юм байна, засаж буцан өөрийн цаг үедээ очих боломжтой болох хүртэл тайлах нь хамгийн зөв сонголт болж таарлаа. Энэ шийдвэртээ итгэлтэй байгаа хэдий ч бодлын минь гүнд бяцхан эргэлзээ байна уу гэлтээ нэг л алгуур хөдөлсөөр цагны түгжээнд гараа хүргэтэл. Дэндүү огцом юу болсоныг мэдэж амжаагүй байтал би түрүүний харсан эзгүй газраа ирчихсэн, цаг минь эрчим хүч дуусаж байна гэсэн сануулга өгч байдгаарай хангинана. Одоо бас хаана хэдэн онд ирчихвээ, бүр аймшигтай нь түрүүхэн дүүрэн шахуу байсан эрчим хүч одоо дуусаж байна гэдэг би ч өнгөрчөө, одоо тэгээд энэ газраас яааж эрчим хүч олж яаж энэ “хараал идсэн” новшийн цагийг засах юм бэ!! Хамаг л муу муухай үгс амнаас өөрийн эрхгүй урсаж нэг хэсэгтээ л ганцаараа харааж зогслоо, магадгүй өөр хүн харсан бол намайг солиотой гэж бодох байсан байх. Гэхдээ галзуу юм шиг хараасны ачаад овоо тайвшраад авлаа шүү, нэг уртаа гэгч нь гүнзгий амьсгалаад эргэн тойрноо ажиглаж юуны түрүүнд энэ эзгүй газар яаж амьд үлдэхээ бодож эхэллээ. Миний ирсэн газар мод шугуй ихтэй, хад асга сүндэрлэсэн үзэсгэлэнтэй нутаг юм, одоо байгаа газраас уулаа даган уруудахад нэгэн том гол урсах бөгөөд голоо даган намаг их байгаа нь голруугаа ойртоход хүндрэлтэй болгож байна. Юу тай ч ухаан мэдрэлгүй өөрөөс өөр хүн хайн яваад байлгүй хоол хүнс, хоргодох сууцтай болох хэрэгтэй гэсэн бодолтойгоор үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрий хүртэл амас хийлгүй хөдөллөж гарлаа. Өтгөн ой модтой тул түлэх түлээ толгой хоргодох овоохой босгоход хангалттай байсан нь харин нэг баярламаар, эхний өдөртөө овоохойгоо босгоод бороо салхинд хоргодохоор юмтай боллоо, гэхдээ энэ газраас идэх юм олж иднэ гэдэг хүндрэлтэй юм. Намаг шалбааг ихтэй бөгөөд голын урсгал түргэн дунджаар 70-80м өргөн урсах бөгөөд хэр гүн гэдэг нь ч тааварлашгүй юм. Орой болох үеэр дулаацах санаатай гал асаах гэж харин ёстой нэг үйлээ үзлээдээ, үзсэн харсанаараа мод үрсээр бас дахин үрсээр л, ойр хавиаса хатсан өвс хайж гал асаахдаа хэрэглэсэн боловч амжилт олсонгүй, аргаа барсаар найдлага тасардагын даваан дээр өвснөөс эхтэй нэг муу жижигхээн оч урамтай нь аргагүй гал болон асдаг байгаа шүү. Баярласан гэж жигтээхэн зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах, эргэн тойрноо гэрэлтүүлэх голдоо ортол даарчихсан гэдгээ ч мэдэлгүй явсан намайг дулаацуулах энэ гал. Зовон байж асаасан юмаа унтраачихгүй гэж байдгаар нь дүрэлзүүлээд дахиад нэг өдөртөө хүрэхээр их түлээ бэлдээд тавьчихлаа, одоо харин унтаж амрах цаг болсон байх. Бүхэл өдрийн алжаалыг тайлахаар өөртөөн зориулан ертөнцөд цор ганцаар тохижуулсан нэг муу өвсөн хэвтэж дээрэй лаг хийтэл хэвтээд зөөлөн ор, зузаан хөлжд унтаж буй мэт тухтай унтаад өглөө. Одод гялбасан шөнөөр овоохойн ойр хэдэн хөлийн чимээ сонсдоно, нэг хүн биш бололтой магадгүй 3аас 4 хүн байна, аажуухнаар ойртож байгааг сонсвол их л болгоомжилсон бололтой гэтэж байгаа мэт дөхсөөр л, таниж мэдэхгүй хүмүүстэй учрах гэж байгаа учир биеэ хамгаалахаар бэлдсэн том модоо гартаа атгаж чимээгүй зогсоно. Удалгүй өнөөх хүмүүсийн нэг нь дөхөөд ирэх үед галын гэрэлд зэвсэг барисан байгаа нь харагдаж би ч биеэ хамгаалах гэж толгойн дундуур нь дэлсээд авлаа, яаж ч бодсон ийм том модоор ингэж хүчтэй цохиулсан хүн зүгээр үлдэхэв газар түс хийн ухаангүй унахад араас нь ирэх лужир том биетэй нөхөр надруу махир том илд далайн ирлээдээ. Түүний нэг цавшилт ард минь байх залуухан модыг тас тавчиж орхидаг байгаа, айсан гэж тоймгүй хэрвээ би энэ дайралтан өртдөг л юм бол би гэх хүн хоёр хэсэг хуваагдах нь гарцаагүй. Аймшигт цавчилтуудаас удаа дарааллан бултаж боломж олдвол цохих санаатай явдал тэднийг олуулаа байгаа гэдгийг мартаж орхижээ, модон дундаас бас нэг эр ар дагзруу хатуу зүйлээр цохиод авлаа. Тас хийтэл цохиулаад нүр бүрэлзэн ухаан балартан унаж хөөрхий миний бие энэ хэдэн залуусын олзны хүн болвоо гэж. Өнөөх муу гайхалын цохисон газар гаслантай нь аргагүй өвдөхийг нь яана, ухаан санаа орон гарах арай гэж сэрэх үеэр намайг бүр том гадаснаас хүлчихсэн хамаг хувцасыг маань талчихсан байх юм. Хэн гэгч хүмүүс ямар зорилгоор ингэсэн нь сонирхолтой санагдаж, бариж авсан хүмүүсийг харахыг яагаад ч юм хүсээд байлаа, гэхдээ зоргоор болдоггүй хорвоо юм. Адгын амьтад намайг ингэж хүлчихээд өөрсдөө унтацгааж байгаа юм байналдаа, хүний амгалан тайван байдал алдагдуулаад, ар дагзанд минь цохиод гайтай юм шиг хүлж хаячихсан. Уур минь оволсож бачууран суусаар үүр цайлгаж гэгээн наран дулаан илчээ харамгүй хайрлахад намайг тойрон өвч хуягласан цэргүүд гараад ирлээдээ. Толгойдоо дуулгатай, биедээ хуягтай, ташаандаа махир сэлэм зууж, гардаа жад барижээ энэ хүмүүс. Зарим нэг нь нум агсаж ширүүн царай нүүрэндээ тодруулж арслан барс хүртэл айж далидрахаар сүр бараатай зогсоно. Энэ бадлаас нь харвал миний ирсэн үеэс нэг их хол тасраагүй бололтойдог.
Ашгүй нэг миний байцаалт эхлэв бололтой, гадаснаас салгаж чирж явсаар эдэн дундаа бие хаа томдоо орохгүй ч тэгш сайхан хөвжилтэй чийрэг бие, нэгийг бодож хоёрыг тунгааж бодолд автдаг саруул ухаан хоёрыг хослуулсан нэгэн хүний өмнө авчрав, бодвол тэдний толгойлоч бололтой.
- Эзэнтэн минь таны тушаасан ёсоор ойр орчмын газрыг нэгжиж тандан шалгаваас энэ нэг хүнийг олсон болой, голын дагуух ойн цоорхойд овоохой босгоод түүдэг асаан унтаж байсан бөгөөд биднийг ирэхэд дайрж довтолсоныг бодвол дайсаны туршуул манааны хүн байх эндээ үгүй хийе. Гэж надад цохиулж унасан нөгөө хүн өс санасан мэт хорлонтой нүдээр намайг ажин хэлэв.
- Эхлээд юун хүн болохыг дотруулж байж дараа нь яахаа шийднэ, хэмээн захирангүй өнгөөр хэлээд хурц нүдээрэй доторхыг минь онгичиж байгаа мэт нэвт ажиглана.
- Чи ямар хэргээр яваа хаанахын хэн гэгч этгээд вэ, гэж асуухад нэг л танил хүн шиг санагдаад ирлээ
- Намайг Төгсцогт гэдэг бага тойргын хүн, танай энд газар орон мэдэхгүй төөрж яваад хоног төөрүүлэх гэж буусан юм.
- Тэгвэл яагаад миний цэргийн толгойг хага цохидог билээ ямар нэг зүйл нууж байгаа бол түргэхэн хэлсэн чинь чамд л өлзийтэй шүү!!
- Зэвсэг авссан бүлэг хүн ирж явахад тайван байж чадах билүү, өөрийгөө хамгаалах гэж хийсэн үйлдэл минь юм.
- Жамух анд намайг нөг мөсөн дарах боломжтой болсон ч ямар зорилготойгоор ийн ухарсан нь намайг их гайхуулсан юм миний мэдэх Жамух дотроо бодолтой доороо суурьтай цэцэн цэлмэг хүн нэг юм бодсон л байж таараа, гэж хэлэх үед би хаана юу хийж яваагаа бүрэн ойлголоо, энэ хүн яагаад тийм танил санагдсаныг ч мөн мэдлээ
- Тэмүүжин чи ч эцгийгээ үнэхээр дуурайжээ......
_________________ Chicken little гэж би байна
Сүүлийн удаа physicx 2-р сар.22.13 2:17 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|