| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| � Айн Рэнд - Эх сурвалж https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=166267 |
1 хуудас 3 |
| Зохиогч: | z_top [ 7-р сар.26.10 2:46 pm ] |
| Постын сэдэв: | � Айн Рэнд - Эх сурвалж |
![]() Энэ номны талаар ярилцая.. |
|
| Зохиогч: | shuudcocc [ 8-р сар.11.10 11:56 pm ] |
| Постын сэдэв: | Re: ЭХ сурвалж |
гол нь яадаг ном бэ? |
|
| Зохиогч: | z_top [ 8-р сар.12.10 10:39 pm ] |
| Постын сэдэв: | Re: ЭХ сурвалж |
Би өөрөө энэ номыг одоохондоо уншаагүй байгаа. Уншсаныхаа дараа сэтгэгдлээ бичнээ. ГЭхдээ нэг блогоос ийм материал оллоо.. Би саяхан Айн Рэндийн “Эх сурвалж” (The Fountainhead) хэмээх номыг уншиж дуусгалаа. Амьдралдаа уншиж байсан номнуудаас хамгийн АГУУ, БИШИРМЭЭР ном байлаа. Би олон ном уншиж байсан ч ингэж соронзон мэт татсан, салахын аргагүй, маш олон зүйлийг дахин дахин бодож тунгаахад хүргэсэн ном даанч байсангүй. Хэдэн өдөр энэ номноос салж чадсангүй. Хоёр Ням гариг бүхэл өдөржингөө, хэд хоног ажлынхаа бус цагаар энэ номыг тэвэрч, өвөртлөж уншлаа. Хүн анх уншихад нэг кинон дотор яваад байгаа юм шиг олон адал явдал тохиолдоод байгаа мэт боловч яг тухайн дүрийн хэлсэн үг, утга санаа, дүрүүдийн зан төрх, байгаа байдал, үйл явдлын авцалдаа, зохиомжууд нь “толгой задалмаар”, олныг тунгааж бясалгах, ухаарахад хүргэмээр агуу бүтээл болжээ. Хувь хүн, өөрийгөө дээдлэх, хүндлэх гэсэн санааг зохиолч, философич Айн Рэнд (одоо би түүнийг агуу философич гэмээр байна) маш чадварлагаар гаргасан байх юм. Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд энэхүү романдаа нэвт шингэтэл нь тусгажээ. Өөрийнхөөрөө байх, өөрийгөө дээдлэн хүндлэх гэсэн үзэл бодолдоо үнэнч тууштайгаар тэмцэгч романы гол дүр, баатар Ховард Роарк ажил амьдралд нь тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг (гэхдээ түүний хувьд энэ нь бэрхшээл биш, хамгийн аймаар зүйл нь өөрийгөө хүндэтгэхгүй байх явдал) даван туулж, өөрийн аз жаргалаа олж байдаг (Зохиолч өөрийнхөөрөө байх нь хамгийн том аз жаргал байдгийг ингэж харуулсан байх). Ховар Роаркийн дүрийг тодотгохоор бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон байх юм. Хот, хүмүүс, үйл явдал, зохиомж, тэдгээрийн хоорондох эргэлт, холбоо... Питер Кийтинг, хатагтай Кийтинг (Питер Кийтингийн ээж), Катерин, Гай Франкон, хатагтай Доминик (Гай Франконы охин), Хэнри Камерон, Элсворт Түүхэй, Гай Уайнанд гэсэн гол дүрүүдээс гадна олон арван бүгд бие даасан, өөрийн гэсэн ертөнц, амьдралтай дүрүүдээр роман хөглөгдөнө. Эдгээр гол дүрүүдийг цухас дурьдвал * Питер Кийтингийн дүрээр хэдийгээр нэр алдар, эд хөрөнгө, мөнгийг “цогцлуулж” чадсан ч “өөрийгөө хүндлэх сэтгэлгүй” болсноор амьдрал нь ямар ч утга учиргүй, зүгээр л сүнс мэт хүн хэрхэн бий болдог, бусдаар амьдарч хүнийг, * Элсворт Түүхэйгийн дүрээр олонхийг толгойг хэрхэн “угааж”, түүний үр дүнд эрх мэдэлд хүрэх гэсэн хүнийг (Бусдаар хүрээлүүлэх, тэднийг татах, эрхэндээ барих, эрх мэдэлд хүрэх ганцхан арга нь өөрийгөө гэх сэтгэлгүй болгох, нийтийн төлөө гэсэн “номхон хонь болгох”), * Гэйл Уайнанд дүрээр өөрийнхөөрөө амьдраагүй, олонхийн сэтгэл санаагаар амьдарч, эрх мэдэлд хүрсэн хэдий ч дараа нь Ховард Роаркоос өөрийн үнэн сэтгэлээ таних хүнийг, * Хэнри Камероны дүрээр нийгмийн цөөнх, гоц хүмүүс хэрхэн яаж олонхийн “хог шаар” болдог талаар * Доминик Франконгийн дүрээр Ховард Роаркийн нэгэн адил өөрийн үзэл, өөрийгөө гэх сэтгэлтэй, үнэнч бүсгүйг тус тус үзүүлжээ. Эдгээрээс гадна романд дурьдагдах бүхий л дүрүүдээр хүмүүн гэдэг “амьтны” зан араншин болох атаа жөтөө, дур хүсэл, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх шунал тачаал, үнэнч чин сэтгэл гээд л бүхий л зүйл гарна. Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд “ялуулж” төгсгөжээ. Магадгүй Айн Рэнд өөрөө романтизм, объектизм, хувь хүнийг дээдлэх үзлийг үнэн чин сэтгэлээсээ хүсч байсан учир ингэж сайхан төгссөн байх. Тэр хүн ийм сайхан орчин, нийгмийг хүсэн мөрөөдөж амьдралаа туулсан гэхээр... Тэр хүн ийм зүйлийг мөрөөддөг олон мянган хүмүүсийн нэрийн өмнөөс үүнийг хийсэн юм. Айн Рэнд хувь хүнийг дээдэлдэг тийм л ертөнцийг хүссэн юм... Энэ ном бол миний хувьд амьдралын философийг үнэхээр эмх цэгцтэй ойлгоход минь тусалж чадсан АГУУ НОМ боллоо. Би амьдралдаа номыг ингэтлээ их биширч байсангүй. Яагаад гэвэл энэ ном намайг улам бат болгож өглөө. Хүний сэтгэл дотор байдаг “хүсэл мөрөөдөл, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүндлэх, дээдлэх” гэсэн энэ гал цог нь хамгаас үнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ юм байна. tsogbadrakh.blogspot.com |
|
| Зохиогч: | Redthriller [ 11-р сар.25.10 10:47 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
Би яг одоо энэ номыг уншиж байгаа. Энэ зохиолч их алдартай 6 настайдаа Бурхан гэж байдаггүй юм хэлсэн ч гэлүү тэгсэн байхаа. Тэгтэл манай эгч 6той байсан юм байж намайг загнаж Санта ирнэ гээд гутлыг минь угаалгаж байлаа. Гол нь би 2настай байсан. энэ Эх сурвалж нь философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй, сэтгүүл зүйн асуудлуудыг хөндсөн роман. Энэ ном нь Эгоизм"Энэ бол өөрийгөө огоорохуй өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг үзэл юм." ийг сайшааж хамт олонч үзэл коллективизмыг буруушаасан ном. Үүгээрээ бусад номнуудаас хамаагүй өөр санагдсан юм. Би бол үнэндээ тэр үзэл энэ тэр гээд өмнөх үг дээр нь биччихсэн байсан болохоор нь ойлгохгүй нь гэж бодсон ч энгийн аграар философиг сайн тайлбарласан мэт санагдсан. Архитектурийн ертөнцийг сайн харуулсан гэсэн. Хамгийн гоё нь Роарк "гол дүрийн нэг нь" бусдаас өөр. Барилгийн төсөл хийхдээ ч модернист үзлээр хийдэг. Бусдыг л дагадаг өөрийн гэсэн үзэлгүй олонд таарсан зүйлд би дуртай гэж боддог хүмүүсээс шал ондоо юм. Хүйтэн хөндий хүн. Өөрийнхөө эмэгтэй хувилбараа олж авч найзалсан. Энэхүү Доминик бол бас нэг эмэгтэй Роарк. Бусдаас хэтэрхий онцгой. Гэхдээ уншиж байхад надад тэр үзэл нь зөв ч юмшиг санагдсан. Дандаа сонгодог хэв маяг, эрхэмсэг дээдс энэ тэр гээд бдаг хүмүүсийн гол шинжийг сайн үзүүлсэн. Номны хамгийн сонирхолтой дүр бол Элсворт Түүхэй юм. Тэр бол өвөрмөц хэрнээ хамт олонч мэт царайлдаг хүн юмшиг санагдсан. Өөрийнхөө гол шинжийг нуудаг. Мөн Доминикийн нууц бодлыг маш санй ойлгодог. Хүмүүс тэр ядуурал, авилгал энэ тэртэй тэмцэх ёстой гэж өөрөө хэлдэг хэрнээ Өөрөө тэрийгээ тоодоггүй юмшиг санагдсан. Дүр төрх нь гэсэн цаанаа л тийм хүн гэмээр Үнэг шиг. Түүний хэлдэг "хүнийг Царайгаар нь дүгнэж бүгдийг хэлж болно" гэдэг үзэл нь их сонирхолтой. Ёстой гоё ном. гэхдээ би өөрөө ч уншиж байгаа дуусаагүй дууссан хойноо бүр сайн бодлоо хэлнээ |
|
| Зохиогч: | LESTAT!!! [ 12-р сар.01.10 8:24 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
Байгаа бол оруулчаач... |
|
| Зохиогч: | insert_n [ 12-р сар.01.10 9:10 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
10 жилийн дараа магадгүй |
|
| Зохиогч: | z_top [ 12-р сар.02.10 12:24 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
Ишлэл: Байгаа бол оруулчаач...
Худалдаж аваад унш.. |
|
| Зохиогч: | insert_n [ 12-р сар.04.10 2:38 am ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
Атлантын нуруу тэнийв р кино хийх юм гэнээ http://www.imdb.com/title/tt0480239/ |
|
| Зохиогч: | DET [ 12-р сар.25.10 5:14 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
| Зохиогч: | RANK [ 2-р сар.25.11 5:40 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
30.000 байнлээ...Нэг хүнийг дуусахаар авндаа |
|
| Зохиогч: | manara [ 3-р сар.03.11 12:42 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
35 гэжийлээ...бас л чанга үнэтэй байна гэхдээ Атлантын нуруу тэнийв нь харин 45000 хавьцаа байсан санагджийн тэрийг л авчихмаар байгаамдаа |
|
| Зохиогч: | LESTAT!!! [ 3-р сар.03.11 2:18 pm ] |
| Постын сэдэв: | Re: Айн Рэнд "ЭХ сурвалж" |
Ишлэл: Ишлэл: Байгаа бол оруулчаач...
Худалдаж аваад унш.. |
|
| Зохиогч: | manara [ 3-р сар.03.11 5:57 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
худалдаанд байгаа ном оруулна гэдэг бас л боломжгүй |
|
| Зохиогч: | RANK [ 3-р сар.03.11 7:23 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Худалдаанд байгаа этр нь ямар хамаа байна....Сэм ах нар хүртэл тэр хууль дүрэмийг сахиулж дачихгүй байншд... Скандаал үсгийн таниулаал оруулахад болохгүй гэх газаргүйлдээ.. Орчуулсан хампани-д нь жоохон муухай юм. Гэхдээ тэр номыг авах боломжтой хүмүүс хэд билээ...хууль бусаар энд тавьсан ч гэлээ унших хүн хэд билээ... Комын дэлгэцээр бас хэцүүлдээ,,архагууд бол асуудалгүйлдээ |
|
| Зохиогч: | insert_n [ 3-р сар.04.11 2:24 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
форумд оруулна гэж санасны гарз |
|
| Зохиогч: | Promise [ 3-р сар.04.11 7:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Айн Рэнд бол үнэхээр гайхалтай зохиолч. Түүний зохиосон номнуудаас Капитализмыг өмөөрөхүй нь, Эх Сурвалж 2 номыг уншсан. Одоо Atlas Shrugged-Г уншиж байна. Ерөнхийдөө эх сурвалж бол философилог ном. Гэхдээ амьдрал дахь хувь хүний ффилософийн маш олн төрлийн зөрчлийг хүүрнэн өгүүлэх урлагаар маш гайхамшигтайшаар зохиомжлон бичсэн. Энэ номыг уншсан хүн байвал би дуртайяа санал бодлоо хуваалцаж мэтгэлцмээр байна. Миний хувьд яг одоогийн дэлхий ертөнц дээр РОАРК шиг хүн байхгүй гэж боддог. Юутай ч Монголд байхгүйг нь хангалттай нотолж болно. тэгэхээр одоо амьдарч байгаа бодит зөв хүмүүний дүрд хамгийн тохирохуй нь Уайнанд болов уу гэж бодож байна. Хамгийн гайхалтай нь бүтээгчид болон тэдний эсрэг Бөөс хуурс, цус хөлсөөр нь хооллогч паразитууд хүмүүнийг хэрхэн мөлждөг, бүтээгчид тэдгээртэфй хэрхэн тэмцдэ, эднийг тэжээж байдийг тод харуулсан.. ааа гэхдээ Айн Рэндийн хамгийн гайхамшигтай бүтээл бол ЭХ СУРВАЛЖ биш АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ. Би харин энийг бол маш бардмаар баталгаатай хэлж чадна. Эх сурвалжид баялаг бүтээгчид бөөс хуурстай хэрхэн тэмцэн байгааг харуулдаг бол энэ удаад Бүтээгчид болон бөөс хуурсыг бүр тод томруунаар, магадгүй уншиж байгаа таны уур цухалдлыг хөдөлгөн номоо чулуудмаар өгүүлсэн байгаа. Энэ номонд Бүтээгчидгүй Дэлхий ямар аймшигтай болж хувирах, шимэгчлэх эзэнгүй болсон паразит хэрхэн мурилзан үхэж үрэгдэж, арчаагаа алдаж байгааг харуулах болно. Библийн дараач 2-т орох философийн бүтээл бол Яах аргагүй Атлантын нуруу тэнийв. Форумын мундаг уншигч нартаа хандаж 1 л үг хэлье. Би олон ном уншиж байсан гэж хэлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд аль болох номд хорхойсож, таалагдсанаа уншиж явдаг. Миний уншсан номон дунд намайг хэдий 1200 хуудастай боловч ингэтэл минь татаж байсан ном өмнө нь байгаагүй. ЭХ СУРВАЛЖ БОЛОН АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙСЭН НЬ 2 БҮТЭЭЛИЙГ ЯГ ОДОО НЭН ЯАРАЛТАЙ УНШИЖ ДУУСГААД, НАД МЭТИЙН ЭНЭ НОМНЫ ТАЛААР МЭТГЭЛЦЭХ, МАРГАХ, САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАГЧИДТАЙ ХАРЬЦ. ТА НАРЫГ БИ УНШИЖ ДУУСТАЛ ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙЯ |
|
| Зохиогч: | insert_n [ 3-р сар.04.11 9:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
"Атлантын нуруу тэнийв" уншаад дуусгасан одоо "Эх сурвалж" ыг уншиж бга дуусхаар нь ярилций |
|
| Зохиогч: | RANK [ 3-р сар.07.11 3:16 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
За юу ч гэсэн номоо олоод авчлаа...ойрд ийм томхон бүтээлтэй нөхөрлөөгүй жоохон зүрхшээх гээл байнуудаа Маргааш тарж ирээл эхлэе гэж бодож байна... Уншсан, уншиж байгаа хүмүүс ревэйв бичээрээ.. |
|
| Зохиогч: | canix23 [ 7-р сар.07.11 10:56 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
манай сургуулийн хэдэн оюутнууд нэг нэгнээ дагаж мундаг юм мэддэг болох гэж энэ номыг магтаад байгаамуу гэсэн тийм сэтгэгдэл надаа төрсөн Би яг эхний 2 бүлгийг нь уншсан. Хэтэрхий нуршуу хүмүүсийн зан байдал нтрийг арай хэтэрхий нуршуу бичсэн ном. Намайг философи ойлгодоггүй нтр гэж муулах л байх. Тэгэхдээ энэ ном үнэхээр онцгүй ном байна лээ |
|
| Зохиогч: | Promise [ 7-р сар.08.11 9:28 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
ммхм. Танай сургууль чинь арай СЭЗДС биш бишдээ.. |
|
| Зохиогч: | Say You'll Go [ 7-р сар.17.11 3:49 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u |
|
| Зохиогч: | Promise [ 7-р сар.18.11 9:11 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Mentions :манай сургуулийн хэдэн оюутнууд нэг нэгнээ дагаж мундаг юм мэддэг болох гэж энэ номыг магтаад байгаамуу: Муулж сайлсан Юм лав өмнөх коммент дээрээ бичээгүй санагдах юм. Яахавдээ хүн сайлж байгаа биш нэг ном сайлсны төлөө яасан сүрхий байхын... Ном бол ном шүүдээ |
|
| Зохиогч: | Begin [ 7-р сар.19.11 1:40 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
manai neg ahad baisan haragdsan neeh onts sanagdaaguiyen, unshij uzeegui l de havtaasiin n hara l bas aimar zuzaan iim goy yum bol neg unshnaa architectoriin tuhai baisiimuu bi erchitector shd nadaa ih heregtei bn daa |
|
| Зохиогч: | Goyol [ 7-р сар.19.11 4:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Ишлэл: amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u
ayn raynd um chin tegiishuudee |
|
| Зохиогч: | Foundation [ 7-р сар.19.11 5:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Ишлэл: Ишлэл: amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u
ayn raynd um chin tegiishuudee |
|
| Зохиогч: | kingzb [ 7-р сар.31.11 12:19 am ] |
| Постын сэдэв: | Re: � Айн Рэнд - Эх сурвалж |
Яг одоо уншаал байж байна. Зарим хэсгүүд дээрээ хүмүүсийн харилцан яриа нь жоохон нуршуу санагддаг шүү. Гэхдээ л агуу ном |
|
| 1 хуудас 3 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|