|
Монголын эсрэг сонирхол бүхий талын асуудалд хандах онцлог:
Орчин цагт монголыг мөхөөхөөр санаархаж байгаа Тал энэ зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүч ашиглаж байлдаж эзлээд байх шаардлага байхгүй. Тэгж олны, олон нийтийн, дэлхий нийтийн анхаарлыг хандуулах хэрэггүй. Үүний оронд харин арай удаан боловч илүү үр дүнтэй арга ашиглах нь илүү дээр байх болно.
Монголын эсрэг all-out буюу ил харагдах дайн хийхгүй. Харин уламжлалт бус дайны арга ашиглах боломжтой. Үүнд илүүтэй:
- жижиг бүлгээр хорлон сүйтгэх нууц ажиллагаа,
- Тагнуулын дайн
- сэтгэл зүй, мэдээллийн дайн
- хими, биологийн дайны арга тактикуудыг
- эдийн засгийн дайны аргуудтай ашиглавал илүү үр дүнтэй бөгөөд үйл ажиллагааны нууцлаг байдлыг хадгалах болно.
Монголд нууц ажиллагаа амжилттай хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлөх фактууд: Монгол улс дэлхий нийтийн хүн хөдөлгөөний урсгалаас харьцангуй зайдуу, газар нутгийн хувьд хол тусгаарлагдмал нь иймэрхүү арга тактикуудыг хэрэгжүүлэхэд аятайхан боломж өгнө. Мөн хүн амын хувьд тийм ч олон биш. Харьцангуй тархалттай байрлах боловч УБ, Дархан, Эрдэнэт гэх мэт цөөхөн суурин газар монголын хүн амын дийлэнх хэсэг нь төвлөрөн суурьшсан нь монголын эсрэг янз бүрийн далд дайны зэвсэг, тактик турших төгс бай болгож болно. Дээр дурдсан нууц үйл ажиллагаануудын хүрээнд дараахь арга тактикуудыг амжилттай хэрэгжүүлэх боломжтой байж болно.
- Гадаадын тагнуул, сонирхсон хүчнийхэн монголын өндөр албан тушаалын хүмүүсийг өөрийн талд элсүүлэн авч мэдээлэгч, үүрэг гүйцэтгэгч оперативаар ажилуулж болно. Тухайн агентуудаа төрийн өндөр албан тушаалд очихыг дэмжих буюу өндөр албан тушаалтнуудаас элсүүлж авахыг чармайх болно. Бага тушаалын хүн, энгийн гудамжны хүнээр хийлгэх зүйл бага байх нь мэдээж. Өндөр албан тушаалтнуудыг уламжлалт арга болох мөнгө, секс, хар тамхиар уургалж авч болно. Эсвэл ямар нэг нууцыг нь задлана гэх буюу өөрийг нь болон ойр дотныхныг нь сүрдүүлэх болно.
Ийнхүү элсүүлсэн төрийн албан тушаалтнуудаар өөрсдийн сонирхолд нийцсэн Монголчуудын нийтлэг ашиг сонирхлын эсрэг тушаал шийдвэрүүд гаргахыг дэмжүүлж, нийцээгүй тушаал шийдвэрүүдэд саад хийлгүүлэх арга хэмжээ гүйцэтгүүлнэ. Ийнхүү боломжтой бол өөрсдийн сонирхолд нийцсэн хууль тогтоомж батлуулж, өөрсдйн талын агентуудыг төрийн албаны чухал местүүдэд томилж нууц ажиллагааныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
- Тэд монголын төрийн албыг дотроос нь бутарган, хүчгүйдүүлэхийг чармайх болно. Мөн улс төрийн намууд доторх агентуудаа ашиглан намуудыг хооронд нь талцуулах тактик баримтлах боломжтой.
- Хоёр толгойн гэрээ гэх мэт чухал ажлын хэсгүүдэд өөрийн агентыг шургуулан тухайн гэрээг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж гэрээ байгуулах ажлыг хэт түргэвчлүүлэх юм уу удаашруулах, аль ч тохиолдолд монголчуудад төдийлөн ашиггүй харин өөрсөнд нь ашигтай шийд гаргахыг зорих болно.
- Гадны хүчний Монголд агентаа байрлуулахыг сонирхох албан тушаалууд нь Монголын Цагдаагын газар, Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын алба, Тагнуулын ерөнхий газар, Төрийн захиргааны гол төв байгууллагууд, яамдууд. Харилцаа холбооны гол сувгууд. Монгол банк гэх мэт байгууллагууд байх болно.
Зорилтот аллага. Монголын төлөө юм ярьдаг, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг бусдад мэдэгдэлгүй тонших. Үүнд заавал буудаж олны анхаарал татах шаардлага байхгүй. Тактикийн хувьд Зоригийг, болон Төмөр Очирыг алсан аллага нь цаг хугацааны хувьд давчуу байсан учир өөр аргаар замаас зайлуулах бололцоо бага байсан тул шууд хүч хэрэглэхэд хүрсэн байж болох юм. Түүнээс бусад өөрсдийнх нь замд саад болж буй улс төрчдийг алгуурхан замаасаа зайлуулах тактик баримтлах болно. Тухайлбал үүнд алгуур боловч найдвартай үйлчилгээтэй хор, хими, биологийн бодис ашиглах, эсвэл өөрийн агентуудаар дамжуулан тухайн хүнийг гүтгүүлэх, албан тушаалаас нь халуулах гэх мэт бусад хүч хэрэглэхгүй арга хэмжээнүүд авах боломжтой.
Монголчуудын эсрэг хими, биологийн дайн хийж, янз бүрийн зэвсэг туршиж, үр дүнд нь мониторинг хийж болно. Бусад газар маш нууц байдлаар хийгддэг туршилтыг монголд хүмүүс дээр сэмхэн хийж ажиглах боломжтой.
- Биологийн дайны хүрээнд Монголчуудыг хүнсээр нь дамжуулж устгаж болно. Хортой, генийн хувьд өөрчилсөн хүнс хилээр оруулаад байхад үүнийг генийн шинжилгээ хийж чаддагаас бусад энгийн лаборатори илрүүлж бараг чадахгүй.
- Химийн дайны хүрээнд янз бүрийн химийн бодис, урвал, нийлэмж, токсинуудыг янз бүрийн байдлаар exposure хийн туршиж болно. Үүнд маш нарийн химийн зэвсгүүд ашиглаж болох учраас энгийн лабораториуд ч нууцыг нь тайлж чадахааргүй байж болно. Мөнгөн ус, Хонгорын хордлого гэх мэт нь ердөө л зарим нэг жишээ байж болох юм. Ойрын хэдэн сард үйлчлэл нь гардаг хоруудаас гадна тухайн үед мэдэгдэлгүй, харин дараагийн үе, удам, генд нөлөөлдөг бодис, цацраг идэвхт бодис технологиуд байх боломжтой.
- Энгийн байдлаар зориудаар өвчин тахал түгээж болно. Жишээ нь ямар нэг гадаадын тагнуулын байгууллагаас монголд ДОХ-ын тархалтыг түгээе гэвэл энэ бол тийм ч хүнд даалгавар биш юм.
Монголчуудыг хооронд нь алалцуулж, талцуулах тактик ямагт ашигтай тактик байх болно. Divide and Conquer Манжийн үед болон түүнээс хойш ч монголчуудыг системтэйгээр талцуулж хүчийг нь сулруулдаг байсан. Тухайлбал манжийн үед Монголыг халх, зүүн гар гэж хоёр хувааж, мөн өвөрлөгч хошууныхан гэж ялгаж хоорнд нь талцуулдаг байв. Мөн халхын нутгийг 4 хан бүхий 4 аймагт хувааж, олон зуун хошуу болгон бутаргасан. Үүний дараа нэг ханыг нь бусдаас нь илүү өргөмжлж, бусдыг нь түүний эсрэг турхирах гэх мэт замаар хооронд нь хүчийг нь барж байсан. Үүний дараа 20-р зуунд Монголчуудыг энгийн хүн, лам хүн гэх мэтээр хагаралдуулж, сүүлд нь баян, ядуу, харц гэх мэтээр хагаралдуулах болсон. Сүүлийн үед намаар нь талцуулж, монголчуудыг дотор нь хот, хөдөө гэж талцуулах тактик их ашигтай үр дүнтэй явж байгаа бололтой.
- Монгол хүмүүс, ялангуяа монгол хүүхнүүдийг гадаад хүмүүстэй суухыг хөхүүлэн дэмжих болно. Хүн ам ихтэй том орны хувьд энэ бол төдийлөн санаа зовоод байх асуудал биш. Харин монголын хувьд энэ нь тун эмзэг, шууд мэдэгдэхгүй ч алс хэтдээ түймэр тавих цог байж болзошгүй. Монголд гадны, өөрсдийн сонирхсон орны хөрөнгө оруулалт орохыг дэмжинэ. Гадны иргэд монголд удаан хугацаагаар ажиллаж амьдрахыг дэмжих болно.
- Тэд Монголчуудыг эх орондоо ажиллаж амьдрахыг дэмжихгүй харин гадаадад гарч урт хугацаагаар ажиллаж амьдарч, монголоосоо холдож Монголд хүн капиталын хоосон орон зай бий болгох явцыг дэмжих болно.
- Монгол хүний өөрсдийгөө болон бусад монгол хүнээ үнэлэх үнэлэмжийг унагаж, монголчуудыг чадваргүй дорой, архичин, арчаагүй, залхуу гэсэн имиж бүрдүүлэхийг зорино. Монголчууд бие биенээ хайрлахгүй, бие биенээ үзэн ядсан байдлыг дэмжих болно.
- Монголчуудыг аймаг, үндэстэн, угсаатан, хоорондох хэл соёлын ялгаатай байдлыг улам бүр хурцатгаж монгол угсаатны хоорондох тэмцэл, салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэхийг хичээх болно.
- Монголын үндэсний үйлдвэрлэл, үндэсний уламжлал, технологийн эсрэг ажиллагаа явуулж монгол технологи, үндэсний үйлдвэрийг унтраахыг чармайх болно.
- Сэтгэл зүйн дайны хүрээнд масст нөлөөлөх медиаг маш их ашиглаж болно. Үүнийг ашиглан олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, янз бүрийн шийд гаргахад ашиглаж болно. Үүнд өдөр тутмын сонин хэвлэл, вэб сайт, ТВ-ийг ашиглан янз бүрийн байдлаар худал үндэслэлгүй, хов жив, хүмүүсийг хооронд нь муудалцуулсан, хардлага сэрдлэгэ үүсгэсэн, сэтгэл хөөргөсөн, уур бухимдал нэмсэн, талцуулсан гэх мэт мэдээнүүдийг тодорхой давтамжтайгаар, өөр өөр хэлбэр, сувгуудаар дахин дахин цацах замаар нийтийн сэтгэл зүйн нөхцөл байдалд нөлөөлж болно.
- Гадаадын хүчнийхэн сэтгэл зүйн дайны өөр нэг тактиктаа: монголчуудын хужаа хүнд дургүй фобиаг ашиглан нэгийг нь нөгөөгөөр нь хужаа гэж хэлүүлэх, үүнд нь итгүүлэх гэх мэтийн тактикийг ашиглаж болно. Хэрвээ ашиглаж байгаа бол өнөөдөр манай нийгэмд сэтгэл зүйн энэ довтолгоон маш амжилттай хэрэгжиж байна.
- Сэтгэл зүй мэдээллийн дайны хүрээнд монголын соёлруу довтолж, гадаадын соёлыг давуу хэмээн сурталчилсан суртал ухуулга их хийж, өдөр тутмын амьдралд олон талаас нь довтолж болно. Үүнд тухайлбал гадааын баяр ёслолууд, хувцасны моод, өдөр тутмын хувцас утас, ТВ, жишээ нь олон ангит Со кинонууд, Холливуудын кино, монгол хэлээр буруу бичих, Монгол хэл соёл, түүхийг мартуулах буюу гуйвуулах гэх мэт арга хэмжээ авч болно.
Монголын эсрэг хийгдэх үйл ажиллагаа нь гэхдээ ганц сарын дотор бужигнаад өнгөрөх зүйл биш олон арван жил үргэлжлэх удаан, нухацтай, үл ажиглагдам процесс байх болно. Гол нь эдгээр процессыг яаралтгүй удаан, нууцлаг байдлаар, гэрч, баримт үлдээлгүй хийх учраас аль нэг талыг буруутгах боломжгүй болно.
Сүүлийн удаа UBROCKSTAR 2-р сар.17.09 12:46 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|