| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| • • Philadelphia 76ers • • https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=165688 |
1 хуудас 23 |
| Зохиогч: | Дэлгэр [ 7-р сар.11.10 12:20 am ] |
| Постын сэдэв: | • • Philadelphia 76ers • • |
Филадельфи 76 гэж... Хачин сайхан баг даа Ямартай ч 2010-2011 оны улиралд манайхан сайн тоглох болтугай |
|
| Зохиогч: | Шаазгай [ 7-р сар.11.10 11:34 am ] |
| Постын сэдэв: | Re: 76чууд |
Яг одоогийн байдлаар манайхан ийм бүрэлдэхүүнтэй байна Код: Sixers Roster 2010-11 Roster NUM PLAYER POS HT WT DOB FROM YRS 42 Elton Brand F 6-9 254 03/11/1979 Duke 11 25 Rodney Carney (FA) G-F 6-7 205 04/05/1984 Memphis 4 8 Francisco Elson (FA) C-F 7-0 240 02/28/1976 California 7 33 Willie Green G 6-3 201 07/28/1981 Detroit Mercy 7 Spencer Hawes C-F 7-1 245 04/28/1988 Washington 3 11 Jrue Holiday G 6-4 180 06/12/1990 UCLA 1 9 Andre Iguodala G-F 6-6 207 01/28/1984 Arizona 6 3 Allen Iverson (FA) G 6-0 165 06/07/1975 Georgetown 14 72 Jason Kapono F 6-8 215 02/04/1981 UCLA 7 20 Jodie Meeks G 6-4 208 08/21/1987 Kentucky 1 Andres Nocioni F 6-7 225 11/30/1979 Santa Fe, Argentina 6 14 Jason Smith F-C 7-0 240 03/02/1986 Colorado State 2 16 Marreese Speights F-C 6-10 245 08/04/1987 Florida 2 Evan Turner ** G-F 6-7 205 10/27/1988 Ohio State R 23 Louis Williams G 6-1 175 10/27/1986 South Gwinnett HS (Snellville, GA) 5 21 Thaddeus Young F 6-8 220 06/21/1988 Georgia Tech 3 HEAD COACH Doug Collins (College - Illinois State) ASSOCIATE HEAD COACH Mike O'Koren (College - North Carolina) ASSISTANT COACH(ES) Randy Ayers (College - Miami (OH)) Jim Lynam (College - Saint Joseph's) Aaron McKie (College - Temple) ATHLETIC TRAINER Kevin N. Johnson (College - Indiana State) ASSISTANT TRAINER Scott Faust (College - Alabama-Huntsville) Зуны лигийн бүрэлдэхүүн (2 хожиж 3 хожигдсон) Код: No. Player Pos. Ht. Wt. School Yrs. Pro D-League Exp. 7 Ryan Brooks G 6' 4" 200 lbs Temple R 50 Ndudi Ebi F 6' 9" 200 lbs Westbury Christian HS (TX) 2 05-06, 06-07 4 Mike Green G 6' 1" 175 lbs Butler R 45 DeVon Hardin C 6' 11" 250 lbs California R 09-10 11 Jrue Holiday G 6' 4" 180 lbs UCLA 1 35 Jason Love F-C 6' 9" 265 lbs Xavier R 20 Jodie Meeks G 6' 4" 208 lbs Kentucky 1 30 Obi Muonelo G-F 6' 5" 220 lbs Oklahoma State R 44 Trent Plaisted F-C 6' 11" 245 lbs Brigham Young R 17 Cedric Simmons F 6' 9" 235 lbs North Carolina State 3 07-08, 09-10 16 Marreese Speights F-C 6' 10" 245 lbs Florida 2 12 Evan Turner G 6' 7" 214 lbs Ohio State R |
|
| Зохиогч: | Шаазгай [ 7-р сар.11.10 11:51 am ] |
| Постын сэдэв: | Re: 76чууд |
Манайхан өнгөрсөн сард Далембартаа явуулж Сакраментогийн Спенсер Хоос, Андрес Ночиони хоёрыг авсан. Самуэл Далембертийн хувьд манайд 2001 оноос хойш тоглосон, шилдэг төвийн тоглогч, самбарын мангас байсан. ![]() Харин драфтын 2 дахь сонголтоор Эван Турнер гэдэг залууг элсүүлсэн. Төрсөн огноо: October 27, 1988 (1988-10-27) (age 21) Төрсөн газар: Chicago, Illinois Улс: American High school: St. Joseph, Westchester, Illinois Өндөр: 6 ft 7 in (2.01 m) Жин: 210 lb (95 kg) Манайд 12 дугаарын жерситэй тоглохоор болсон байна лээ. Дашрамд дурдахад мань хүн ээж, 2 ахынхаа хамт амьдардаг аж. Мөн анх төрөхдөө 10 pounds буюу 4,5 кг жинтэй байж... Бас тийм ч амар "хүн" болчихоогүй нөхөр байна. Ердөө нэг ойтой байхдаа салхин цэцэг, уушигны үрэвсэл, аастам (asthma), улаан бурхан (measles) зэрэг өвчин тусаж байж. Мөн 3 настайдаа машинд мөргүүлсний улмаас тархи нь хөдөлж, хэд хэдэн оёдол тавиулсан юм байна. Хэхэ ер нь юм юм үзсэн чанга эр бололтой. ![]() Коллежид тоглосон эхний жилдээ 27.1 минут тоглож 8.5 оноо, 4.4 самбар дунджилсан байна. Хоёр дахь жилдээ 7 хоногийн шилдэг тоглогчоор 3 удаа нэрлэгдсэн бөгөөд зун нь АНУ-ын залуучуудын шигшээд багтан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байна. Харин өнгөрсөн жил дунджаар 35.8 минут тоглож 20.4 оноо, 9.2 самбар, 6.0 ашигтай дамжуулалт өгчээ. Тэрээр Майкл Жорданы агент Дэвид Фолктой гэрээ байгуулсан байна. (Дэвид Фолкын хувьд өмнө нь Айверсоны агентаар ажиллаж байсан санагдаж байна) |
|
| Зохиогч: | Mike Bibby [ 7-р сар.12.10 1:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: 76чууд |
Шилдэг залуу холбогчтой энэ улиралд сайхан тоглолтыг үзүүлнэ гэж найдаж байна. Багаа ч эрс сайхан шинэчиллийг хийж байна. |
|
| Зохиогч: | BadBoyz [ 7-р сар.12.10 6:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: 76чууд |
Ишлэл: Шилдэг залуу холбогчтой энэ улиралд сайхан тоглолтыг үзүүлнэ гэж найдаж байна.
юун ямар юмны чинь холбогч.....Багаа ч эрс сайхан шинэчиллийг хийж байна. наад үгээ Вашингтонд л хэл...... |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 7-р сар.13.10 6:35 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Philadelphia 76ers ~Игги+Турнер~ |
Хммм Игги маань явах гээд л байх шиг байна даа 76чуудын зарим сайтууд дээр "Игги багаа орхих уу" гэсэн санал асуулга хүртэл тавигдсан байх юм. Манай хүнийг Буллз сонирхоод байх шиг байсан. Харин одоо Даллас бас нэмэгдэж байх шиг байна. Сониноос саяны драфтаар Нетст очсон Деррик Фаворс 76чуудыг өөрийг нь 2 дахь сонголтоор сонгоно гээд итгээд бүр догдолцон байсан гэнэ ээ хахаха. |
|
| Зохиогч: | Попуз л бна сда [ 7-р сар.17.10 12:58 am ] |
| Постын сэдэв: | Re: *Philadelphia 76ers ~Игги+Турнер~ |
Элтөн Брандын оронд өөр хүн байсан бол ............. |
|
| Зохиогч: | Чуугий [ 7-р сар.22.10 7:02 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Philadelphia 76ers ~Игги+Турнер~ |
Tony Battieg авсан байна..Ed Stefanski түүний туршлага залуу тоглогчдод хэрэг болох болно гэж. Капоног солилцоонд оруулах нь дээ.Игги,Турнер,Носиони гээд байран дээр нь тоглох боломжтой тоглогчид байхад тэр нь ч дээр л дээ. |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 7-р сар.29.10 3:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Манайхан ирэх улирлаас эхлээд Филадельфи Флайерсийн Wells Fargo Center-т тоглох юм байна. Багийн лидер Игуодала ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнд багтчих юм шиг байна. Манай хүнийг олон ч баг сонирхож байгаа. Уг нь багтаа үлдчихвэл... ![]() Мөн дасгалжуулагч Коллинз довтлогч Элтон Брэндтэй уулзсан байна. |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 8-р сар.11.10 1:53 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
| Зохиогч: | Дэлгэр [ 8-р сар.12.10 12:45 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() Аялан тоглолтын хамгийн урт цуврал(8 тоглолт): 12 сарын 18-наас 1 сарын 3 хүртэл Magic, Bulls, Celtics, Nuggets, Warriors, Suns, Lakers, Hornets гэсэн 8 багийн талбайд зочлон тоглоно. Гэртээ хийх хамгийн урт цуврал(4 тоглолт): 12 сард Bobcats, Cavs, Celtics, Hornets багуудыг хүлээн авч тоглоно. Мөн улирлын төгсгөлд Knicks, Raptors, Magic, Pistons багуудтай талбай дээрээ тоглоно. Ирэх улиралд 2 удаа талбай дээрээ 4 тоглолт дарааллан хийх нь... Зочлон тоглолтын хамгийн урт цуврал нь 8 тоглолт байхад гэртээ хийх дараалласан тоглолтууд нь хамгийн ихдээ 4 байна. Манайх шиг сул багууд талбай дээрээ олон тоглолт дарааллан хийхээр тасалбар борлуулалт нь муудна гэж үзээд лигийн зүгээс ийм зохицуулалт хийдэг юм болов уу Хамгийн амар, хялбар сар: 11 болон 2 сар.... 2 сард 12 тоглолт, 11 сард 15 тоглолт хийнэ. Ялангуяа 2-р сар Nets, Timberwolves, Grizzlies, Wizards, Pistons, Cavs зэрэг сул гэж хэлж болохоор багуудтай (бараг бүгдийг нь талбай дээрээ хүлээн авна) тоглолт хийнэ. 76чуудын сорьсон хамгийн хүнд, хэцүү сар: 12 сар. Энэ сард манайхан 8 тоглолт дарааллан айлын талбайд тоглоно. Ядаж байхад тэр багууд нь дандаа лигийн шилдгүүд байх юм байна. |
|
| Зохиогч: | BadBoyz [ 8-р сар.17.10 5:18 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() Дахин нэг наймаа хийж магадгүй гэж хүчтэй яригдаж эхэлжээ...... Энэ удаа бол наймаа болвол маш том наймаа болно..... Манай багийн лидер Андре Игоудала болон хүчний довтлогч Элтон Бранд, төвийн тоглогч Мареес Спэйкт нар Индиана руу явж, харин оронд нь Майк Данливи, Жефф Фостер, Т.Ж. Форд болон Пол Жорж, мөн ирэх жилийн драфтын эрх....... Ийм наймаа дээр дурдсан хүмүүс зэрэг нь баталгаатай биш боловч дэлхийд алдартай Yahoo sports! мэдээлсэнээс үзвэл тийм ч хоосон цуу яриа биш бололтой........ Энэ наймаа болвол 76чууд дахин шинээр босож байгаа байж болох талтай.... Кевин Дурант аваад Рэй Аллен, Рашард Лиюс нарыг явуулж байсан одоогын Оклахома Сити баг шиг Еван Тарнерыг аваад Пол Жорж болон ирэх жил гэрээ нь дуусах хэрэггүй мантуунаас салж маш их мөнгөтөй болох, Пол Жорж болон Индианагын мөн өөрсдийн драфтын эрхээр сайн залуу тоглогч авчирсанаар бид илүү сайжрах боломжтой харагдаж байна....... Индианагын зүгээс бол мэдээж хэрэг баахан хэрэггүй амьтадаасаа салах хүсэлтэй байгаа нь тодорхой юм...... |
|
| Зохиогч: | monkey86420 [ 8-р сар.17.10 11:39 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
xaxa Iggy-g yavuulbal deer ee ugaasaa, hechneen jil l harlaa sh d, tehdee E.Turner Durantiin tald ni ch hurehgui l dee, summer league-eer 9 pts dundjilsan gar ... hehe |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 8-р сар.24.10 4:41 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
НБА-гийн ирэх улирлын шилдэг 10 SF юм гэнэ ээ. Манай Игги 5-д эрэмбэлэгдсэн байна. Даг Коллинз түүнийг SF болгоно, Иггигийн статс энэ тэр нь сайжирна гэсэн байна Зураг болгон дээр Хамаржав байдаг нь ч бас юув дээ 10. Руди Гэй (Мемфис Грийзлис) ![]() 9. Андрей Кириленко (Юта Жазз) ![]() 8. Луол Денг (Чикаго Буллз) ![]() 7. Пол Пирс (Бостон Селтикс) ![]() 6. Дэнни Грэйнжер (Индиана Пэйзерс) ![]() 5. Андре Игуодала (Филадельфи 76) ![]() 4. Жеральд Уоллес (Шарлотте Бобкатс) ![]() 3. Кармело Энтони (Дэнвер Наггетс) ![]() 2. Кэвин Дурант (Оклахамо Сити Тандер) ![]() 1. ЛеБрон Жэймс (Майами Хит)
|
|
| Зохиогч: | BadBoyz [ 8-р сар.27.10 10:26 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() 76чуудын шинэ довтлогч Андрес Ничони Аргентин улсаа төлөөлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой байлаа...... Харин зүүн шагайгаа гэмтээсэн учраас дэлхийн аварга өнжиж байгаа бололтой...... Андрес өөрөө улсаа төлөөлж оролцох сонирхолтой байсан боловч эмч түүнийг үзээд хориглосон байна..... |
|
| Зохиогч: | BadBoyz [ 8-р сар.27.10 11:06 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() 8 сарын 11нд 76чууд шинэ ерөнхийлөгчтөй болсон билээ....... Урьд нь Эд Стефански ерөнхийлөгч, ерөнхий менежерийн албан тушаалд зэрэг ажилдаг байсан бол одоо Род Торн гэх нөхөр босс болсон байна....... Танилц, миний нэр Род Торн ![]() 1941 оны 5 сарын 23нд Уэйст Виржиниа мужын Пристон хотод Родни Кинг "Род" Торн мэндэлжээ...... Түүний сагсан бөмбөгтөй холбогдсон түүх энгийн...... Эхлээд Принстон ахлах сургуулийнхаа багт тоглож сагсан бөмбөгийн А заалгаж байв...... Тэр ахлах сургуульдаа 30 оноо дунджилдаг мундаг гар байжээ....... Гурван удаа мужын шилдэг багт нэрлэгдэж байсан бол Бүх Америкийн багт хоёр удаа бичигдсэн байна...... Улмаар Уэйст Виржиниа мужынхаа Уэйст Виржиниа Уневирситид оюутан болж оуютаны лигт бүх америкийн хоёрдугаар багт хоёр удаа нэрээ оруулсан байна....... Ингээд 1963 оны драфтаар нэрээ дэвшүүлж Арт Хэйманы дараа нэгдүгээр бүсийн ноймер хоёроор одоогын Вашингтон Визардс багийн эцэг Балтимор Буллец багт очсон байна....... Эхний улиралдаа шинэ тоглогчын багт нэрлэгдсэнээс өөрөөр НБА - д амжилт үзүүлээгүй байна...... Балтиморт нэг жил тоглоод Детройт Пистонс багт солилцоогоор очиж дахин нэг жил тоглоод Ст. Луйс Хаукс багт очсон байна..... Энд хоёр жил тоглоод Сеатл Суперсоникс багт 4 жил тоглож 1971 онд тоглогчын кареераа өндөрлөсөн байна....... Зодгоо тайлсаныхаа дараа өөрийн сүүлчийн багтаа туслах дасгалжуулагчаар үлджээ.......... 1973 онд хуучин багийн анд Кевин Лоугери Нью Ёорк Нецийн туслах дасгалжуулагчаар Род Торныг дэвшүүллээ....... Ингэсэнээр сагсан бөмбөгийн арын албанд шилжив...... Гэхдээ энэ баг бол НБА - д биш АБА - д хариалагдаж байлаа...... 1974 онд Нью Ёорк Нец Доктор Жулиас Ервингийн хамтаар аваргалсан байна....... 1975 онд түүнд АБА - гийн Spirits of St. Louis гэх багийг удирдах ажил оногдлоо...... Гэвч эхний улиралаа 20 ялж 27 ялагдсанаар ажлаа хүлээлгэж өгсөн байна....... 1978 онд Чикаго Буллс багийн ерөнхий менежер боллоо...... Энд тэрвээр 1984 оны драфтаар агуу Майкл Жордонг ноймер гураваар сонгоно авч их гавья байгуулсан түүхтэй билээ...... Мөн Америкийн гүйлтийн Олимп, дэлхийн аварга Карл Лиюсыг ч сонгож байв...... Гэвч Карл Чикагод хэзээ ч тоглоогүй юм....... Карл Лиюс 84-96 он хүртэл хөнгөн атлетикийн төрлүүдээр 9 алт, 1 мөнгөн медал зөвхөн Олимпын дэвжээнээс хүртэж, Дэлхийн аваргад 8 алт, 1 мөнгө, 1 хүрэл медал хүртсэн агуу тамирчин болсон билээ......... Харин Торн 81-82 оны улиралд Чикаго Буллс багийг нэг жил дасгалжуулаад дасгалжуулагчын кареераа өндөрлөсөн байна......... 1986-2000 он хүртэл Род Торн НБА - гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв...... 2000 оны 7 сарын 2нд Нью Жэрси Нец багтаа эргэж ажилахаар боллоо...... Энэ удаад ерөнхий менежерийн ажлаар эргэж ирэв...... 2002 онд Нью Жэрси НБА - гийн түүхэнд анх удаагаа финалд шалгарахад тэрвээр НБА -гаас шилдэг менежерийн шагнал хүртсэн байна....... Энэ жил тэр багынхаа албан тушаалаас буусан байна....... Ингээд 76чууд багт ерөнхийлөгчөөр ирлээ........ |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 8-р сар.27.10 1:44 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Багийн шинэ өмсгөл. Гэхдээ өнгөрсөн улирлынхаас нэг их өөрчлөгдөөгүй юм байна.
|
|
| Зохиогч: | Penny1 [ 9-р сар.29.10 9:41 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
SIXERS TRAINING CAMP ROSTER
NUMERICAL ROSTER NO. NAME POS. HT. WT. DOB FROM YEARS PRO 00 Spencer Hawes C 7-1 245 4/28/88 Washington 3 0 James Florence G 6-1 186 5/31/88 Mercer R 1 Chris Quinn G 6-2 175 9/27/83 Notre Dame 4 4 Tony Battie C 6-11 240 2/11/76 Texas Tech 12 5 Andres Nocioni F 6-7 225 11/30/79 Sante Fe, Argentina 6 9 Andre Iguodala G-F 6-6 207 1/28/84 Arizona 6 11 Jrue Holiday G 6-4 180 6/12/90 UCLA 1 12 Evan Turner G-F 6-7 205 10/27/88 Ohio State R 16 Marreese Speights F-C 6-10 245 8/4/87 Florida 2 20 Jodie Meeks G 6-4 208 8/21/87 Kentucky 1 21 Thaddeus Young F 6-8 220 6/21/88 Georgia Tech 3 23 Lou Williams G 6-1 175 10/27/86 South Gwinnett HS (GA) 5 42 Elton Brand F 6-9 254 3/11/79 Duke 11 44 Trent Plaisted F-C 6-11 245 10/20/86 Brigham Young R 72 Jason Kapono F 6-8 215 2/4/81 UCLA 7 ALPHABETICAL ROSTER NO. NAME POS. HT. WT. DOB FROM YEARS PRO 4 Tony Battie C 6-11 240 2/11/76 Texas Tech 12 42 Elton Brand F 6-9 254 3/11/79 Duke 11 0 James Florence G 6-1 186 5/31/88 Mercer R 31 Spencer Hawes C 7-1 245 4/28/88 Washington 3 11 Jrue Holiday G 6-4 180 6/12/90 UCLA 1 9 Andre Iguodala G-F 6-6 207 1/28/84 Arizona 6 72 Jason Kapono F 6-8 215 2/4/81 UCLA 7 20 Jodie Meeks G 6-4 208 8/21/87 Kentucky 1 5 Andres Nocioni F 6-7 225 11/30/79 Sante Fe, Argentina 6 44 Trent Plaisted F-C 6-11 245 10/20/86 Brigham Young R 1 Chris Quinn G 6-2 175 9/27/83 Notre Dame 4 16 Marreese Speights F-C 6-10 245 8/4/87 Florida 2 12 Evan Turner G-F 6-7 205 10/27/88 Ohio State R 23 Lou Williams G 6-1 175 10/27/86 South Gwinnett HS (GA) 5 21 Thaddeus Young F 6-8 220 6/21/88 Georgia Tech 3 HEAD COACH: Doug Collins (Illinois State) ASSOCIATE HEAD COACH: Michael Curry (Georgia Southern) ASSISTANT COACHES: Brian James (Illinois State) Aaron McKie (Temple) Quin Snyder (Duke) HEAD ATHLETIC TRAINER: Kevin Johnson (Indiana State) |
|
| Зохиогч: | Lucky_chicken [ 9-р сар.29.10 10:01 am ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Ишлэл: Филадельфи 76 гэж...
Хачин сайхан баг даа Ямартай ч 2010-2011 оны улиралд манайхан сайн тоглох болтугай MUIH (Mongol ulsiin ih hural) gej bas saikhan bag daa xaxaxa Sry sedev uimuulsend *View new posts* gesen garaad ireheer ni sry ya'll |
|
| Зохиогч: | BadBoyz [ 9-р сар.29.10 3:04 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Sixers Media day ![]() ![]() Игги дэлхийн аварга дээрээс авсан эрч хүчээрэй алнаа л гэж байна шд...... Манай төвийн тоглогч Элтон Бранд 20 паунд хассан их өнгөлөг эрүүл чийрэг байгаа гэнэ дээ........ ![]() Манайх драфтын өдрөөс хойш харж яваа хоёр дахь шинэ тоглогч боллоо...... Эхнийх нь мэдээж Еван Тарнер..... Харин дараагынх нь Грэйг Бракинс болж байх шиг байна..... Саяхан Нью Орлен Хорнец багтай 4 тоглогч оролцсон наймаа хийсэнээр манайд олон жил болсон хамгаалагч Уэйлли Греен маань Игги + Тарнер + Луйс Уэйльямс гэсэн олон хамгаалагчтай болсоны дараагаар төвийн тоглогч Жасон Смитийн хамт Нью Орлен боллоо....... Греен бол довтолгоонд дажгүй хамгаалагч..... Шиднэ, оролт хийнэ, нэг гэм нь хамгаалагч байрлалд намхандаа орно.... 6.3 фүүт өндөртөй учир тийм ч сайн хамгаалахгүй...... Харин довтолгоо талдаа ялангуяа хамгаалагчаар дутмаг байсан Нью Орленд одоо тоглох болжээ...... Жасон Смит бол 7 фүүт өндөртөй, төвийн тоглогч...... Биеийн хүчээр сайнгүй довтолгоо сайн цаашид хичээвэл сайжирах магадлалтай........ Шинээр Грэйг Бракинсын хамт довтлогч Дариус Сонгалиа ирсэн...... Манайд одоо дутмаг байгаа доор тоглох хүний асуудалыг багаар боловч нөхөх ёстой хүн..... Хамгаалалт сайн мэдэхгүй юм, гэхдээ довтолгоо бол маш сайн..... Ялангуяа дундаас шидэх чадвартай.... Шинээр ирсэн Грэйг Бракинс түүний довтолгоо шидэх чадвар мөн сайн..... Жасон Томпсон/ЛаМаркус Олдриж маягын бигмэн болно гэж драфтыг судладаг сайт айлдсан байна...... Ер нь сайхан хоёр оноо түүчдэг бигмэнтэй боллоо....... Ялангуяа Грэйг Бракинс ирсэнд баяртай байна...... Энэ жилдээ арай л бэлэн болоогүй байгаа байх.... Гэхдээ цаашдаа хэрэгтэй хүн болно оо..... |
|
| Зохиогч: | BadBoyz [ 9-р сар.30.10 10:06 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() Шинэ дасгалжуулагч Доуг Коллинс ирэх улиралын гарааны бүрэлдхүүнээ зарлажээ..... Тэрвээр ямар нэг эрсдэл хийхээс эрс татгалзсан бололтой...... Ямартай ч тэрвээр ирэх улиралд Жруй Холидэйд ихээхэн найдлага тавьж байгаа сурагтай байсан...... Бүр лигийн шилдэг топ 5 холбогчын нэг болноо л гэж...... PG - Jrue Holiday / Luis Williams / Chris Quinn / James Florence Холидэй нас залуу дөнгөж 19 настай, өнгөрсөн жил лигийн хамгийн залуу тоглогч байсан..... Холын зайнаас шидэх, хамгаалалт хийх, холбох гэх мэтээр тун дажгүй үзүүлэлттэй өнгөрсөн жил тоглосон байгаа..... Холбогч хүнд байх ёстой чанарууд түүнд байгаа нь мэдрэгдсэн гэхэд болно...... Түүний сэлгээнд ах настай Луйс Уэйльямс гэж чунаг гар маань тоглох байх...... Мань эр нөөцөөс оноо түүгээд байхад ер нь хангалттай..... Боломж, бололцоо нь ч тэр 6.0 фүүт өндөртөй хамгаалагч учир шүүтинг гуард дээр хангалттай байж чадахгүй....... Харин гурав дахь холбогчоор Крис Күйн болон Жэймс Флоренс хоёрыг одоо бэлтгэл дээр хэр байхаас шалтгаалж нэгийг нь жийх бизээ..... SG - Andre Iguodala / Evan Turner / Jodie Meeks Игги Тарнер болон Янг хоёрын хэн нь илүү мундаг байхаас шалтгаалж хоёр ба гуравдугаар байрт очих болов уу?...... Манай хүн өнгөлөг байгаа гэдгээ харуулж сая өнгөрдөг дэлхийн аварга дээр гараанд гарч аварга болсон билээ...... Еван Тарнер бацааны хувьд сэлгээнээс улирал эхлүүлэх болсон..... Гэхдээ мэдээж хэрэг энэ жил манай бүрэлдхүүний хамгийн том өөрчлөлт болсон байгаа...... Түүнийг би Брандон Рой маягын тоглолттой хүн гэж үзэж байгаа..... Од болвол шинэ Рой 76чуудаас мэндлэх байхаа.... Од болох уу? замен болох уу? гэдэг нь хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарах юм....... SF - Thaddeus Young / Andres Nocioni / Jason Kapono Байрлалаа Еван Тарнерт алдахгүйн тулд Таддиус Янг хичээх бизээ...... Манай хүн чадварлаг, нөөц бололцоотой довтлогч бол аргагүй мөн...... Довтолгоонд өөрийн гэсэн арга барилтай, хамгаалалт дажгүй боловч зүтгэл муутай санагддаг...... 6.8 фүүт өндөр мөртөө хангалттай самбараас аваад байж чаддаггүй гэмтэй...... Андрес Ночиониг багийн төлөө төрсөн хүн гэдэг дээ...... Тэгвэл одоо 76чуудын төлөө хүчин зүтгэх нь...... Түүний гурвын шидэлт шинэ 76чуудад ихээхэн хэрэгтэй нь тодорхой юм....... PF - Elton Brand / Darius Songaila / Craig Brakins Хуучин бүх од Элтон Бранд жингээ хасаад өнгөлөг байгаа, томоохон эргэн ирэлт хийх болно гэж мэдэгдээд байгаа нь надад лав ихээхэн найдлага төрүүлж байгаа..... Өнгөрсөн жил бүтэн улирал тоглосон, шинэ дасгалжуулагч ирсэн, жингээ хассан зэрэг нь Клипперст байсан шигээ гялалзах цаг ирж буйг нотлож байх шиг....... Сэлгээнд туршлагатай довтлогч Дариус Сонгайла болон шинэ тоглогч Крэйг Бракинс хоёр тоглох байх...... C - Spencer Hawes / Marreese Speights / Tony Battie Спенсер Хавесаас илүү Мареес Спэйктс ихээхэн найдлага тавьж байгаа би...... Довтолгоонд сайн боловч хамгаалалтанд тааруухан байх...... Мареес их хичээвэл гараанд гарнаа...... Хавес нэг их сайн төв болж чадахгүй болов уу?..... Тони Баттие бол энэ хоёр залуу төвд багшилж завсараар нь 10 минут гарах гэж авчирсан хүн л дээ......... |
|
| Зохиогч: | funk31 [ 10-р сар.05.10 5:25 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
би ч угаасаа 76д дургүй байсан л дээ, гэхдээ энэ жилийн backcourt бүрэлдэхүүн их сонирхолтой санагдаад байгаан.Jrue Holiday, Evan Turner, Andre Iguodala 3 уг нь их зөв хослол болж тэсрэх вий гэж бодоод л байна. Учир нь эд 3уулаа өөр өөр тоглолттой бие биенээ нөхсөн харагдаад байгаан. Jrue Holiday тэсрэлттэй хурдтай, холболт гайхалтай биш ч боломжийн, хамгаалалт бас боломжийн бол Evan Turner илүү фундаментал тоглолттой шидэлттэй бас бөмбөг сайн эзэмшинэ, Andre Iguodalа шидэлт сайнгүй ч бусдаар бол боломжийн SF дээр дажгүй тоглочих байх. Энэ 3н амжилт Turner -с ихээхэн хамаарах болов уу, нөгөө 2 ч яахав боломжоороо хийдгээ хийх байх. Хамгаалалт бол 3уулаа дунджаас дээгүүр дээ. Ерөнхийдөө Jrue Holiday, Andre Iguodala 2 атлетисизмаар дарамтлаад хамгаалалтыг сарниулж байгаад Evan Turner нь шидээд явбал болохоор л. |
|
| Зохиогч: | ghostface [ 10-р сар.06.10 11:46 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
улирлын урьдчилсан тоглолтуудаа НЖН хийж эхлүүлсэн бнлээ.... драфтын 2 Эван Турнер тийм ч сайнгүй тоглосон бнлээ.... 12 онооныхоо 10ыг нь торгуулийн шидэлтээр авж, 7 с.б.авалт хийснээс өөр юмгүй бх шив.... зуны лигт тийм ч хангалттай тоглож чадахгүй бсан, энэ удаад ч гэсэн тэр нь үргэлжилжийн, гэхдээ удахгүй дасаад, дажгүй тоглож эхлэх бизээ.... |
|
| Зохиогч: | Дэлгэр [ 10-р сар.06.10 11:57 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Дасгалжуулагч Коллинз залуу холбогч Холидэйд их итгэл хүлээлгэж байгаа юм байна лээ. Манай залуу ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдахгүй, ёстой цавчаад цавчаад гарах хэрэгтэй Турнер харин жаахан сонин тоглосон бололтой. Гэхдээ гайгүй байх аа. Өөрийгөө хэн гэдгийг, энэ багт яах гэж ирснээ харуулна гэж найдаж байна. Игги маань Дэлхийн аварга болчихсон, энэ улиралд тэсэрмээр санагдаад байгаа юм даа. Коллинз өвөө түүнийг СФ болгоно гэсэн сураг дуулдаад байсан. |
|
| Зохиогч: | Шаазгай [ 10-р сар.18.10 5:56 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
Огноо Тоглосон баг Үр дүн 10/05/10 New Jersey Nets L 96 - 103 10/06/10 @ Boston Celtics L 65 - 93 10/09/10 @ New Jersey Nets L 89 - 90 10/12/10 Boston Celtics W 103 - 92 10/13/10 @ Toronto Raptors L 116 - 119 Улирлын өмнөх тоглолтуудад 1 хожиж, 4 хожигдоод байна. 10 сарын 19-нд Кавстай, 20-нд Никстэй тоглосноор preseason-ы тоглолтууд нь дуусах юм байна. Харин улирлын эхний тоглолтоо 10 сарын 27-нд Майами Хиттэй хийнэ. Залуу тоглогч Marreese Speights Рапторсын эсрэг тоглолтонд шөрмөсөө гэмтээсэн байна. Гэхдээ гэмтэл нь тийм ч хүнд биш бололтой. Мөн энэ зун манайд ирсэн ахмад төвийн тоглогч Тони Батти бэртэлтэй байгаа юм байна. |
|
| Зохиогч: | Шаазгай [ 10-р сар.19.10 10:52 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::76ers::: Шинэ улирал айсуй... |
![]() Өнгөрсөн амралтын өдрүүдэд Элтон Брэнд өөрийн шинэ загварын Converse EB3 пүүзээ сурталчлах хүрээнд 12-18 насны 150 хүүхдийг хамруулсан "CONVERSE OPEN GYM" өдөрлөг зохион байгуулжээ. "CONVERSE OPEN GYM" ганц үүгээр зогсохгүй цаашдаа Атланта, Бостон хотуудад үргэлжлэх нь ээ. 10 сарын 23 — Atlanta (BEST Academy) 10 сарын 30 — Atlanta (Georgia Tech) 11 сарын 6 — Boston (Boston University) 11 сарын 13 — Atlanta (BEST Academy) and Miami (Miami-Dade College) 11 сарын 20 — Atlanta (Morehouse College) and Chicago (ATTACK Athletics) Дашрамд сонирхуулахад Converse EB3 49.99$-оор зарагдаж байгаа юм байна. ![]() ![]()
|
|
| 1 хуудас 23 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|