RT Seven Lite -ийг эхлүүлэх нь
Хэрэгсэл: * RT Seven Lite (Эндээс татаж аваарай)
* Windows 7 үйлдлийн систем ISO эсвэл DVD (x86 эсвэл x64)
Алхам 1: windows 7 инсталл файл таны компьютерийн хард дискэнд ISO өргөтгөлөөр эсвэл ДВД-ээр байгаа бол түүнийг хард диск рүүгээ хуулах хэрэгтэй.
Windows 7 DVD эсвэл ISO Trail байхгүй бол татаж аваарай.
Алхам 2: RT Seven Lite эхлүүлсний дараа нээгдэх үндсэн цонх дараах байдлаар харагдана.

Алхам 3: Browse товчыг дарснаар ISO ба OS path гэсэн сонголтууд гарч ирнэ. Хэрэв танд ISO хэлбэрээр windows 7 инсталл файл байгаа бол Select ISO товчыг дарж замын зааж өгнө.

Step 4: ISO файл сонгогдсоны дараа, RT Seven Lite ISO файлыг задалж Windows 7 үйлдлийн системд тохиргоо хийхэд бэлдэнэ. Бэлтгэл ажил ажил дуусны дараа Windows 7 үйлдлийн системийн хувилбаруудаас сонголт хийх санал болгох ба та өөрийн хүссэн хувилбарыг сонгох шаардлагатай. эсвэл бүгдийг нь сонгосон ч болно.

Жич: Хэрвээ сервис пакыг интегрет хийх гэж байгаа бол бета хувилбар 2.1.0 ыг хэрэглээрэй.
Step 5: Ингээд RT Seven Lite таны сонгосон хувилбар бүхий windows 7-г ачааллаж эхэлнэ.

Step 6: Харин одоо яг ямар үйлдэл хийхээ сонгоно шүү дээ. Хөтөчүүд болон зарим нэг хэрэгтэй програмуудаа нэгтгэх, цаашилбал бяцхан өөрчлөлтүүдийг ч хийж болно. Жишээ нь дэлгэцийн арын зургыг өөрийн сонгосон зургаар солих гэх мэт.