#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.08.26 2:34 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 741 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 529 Дараагийн

байдаг уу?
Байдаг 37%  37%  [ 38 ]
Байхгүй 30%  30%  [ 31 ]
Би өөрөө бурхан байна 32%  32%  [ 33 ]
Нийт санал: 102
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Бурхан гэж байдаг уу?
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 6:08 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү ???
Бурхан байдаг гэдэгт итгэдэг бол яагаад ???
Бурхан байдаггүй гэдэгт итгэдэгүй бол яагаад ???
энэ сэдвийн талаар залуус та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохийг хүслээ.

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 6:13 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.08.08 6:22 pm
Бичлэгүүд: 144
Ишлэл:
Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү ???
Бурхан байдаг гэдэгт итгэдэг бол яагаад ???
Бурхан байдаггүй гэдэгт итгэдэгүй бол яагаад ???
энэ сэдвийн талаар залуус та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохийг хүслээ.
Burhan gej yu gesen ug ym be ?
Burhan bdag uguig asuuhaasaa omno ene asuultiin hariultiig medej baih heregtei .

_________________
Sur sur bas dahin sur


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 6:36 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Миний бие бурхан байдаггүй гэж итгэдэг бөгөөд энэ нь зүгээр л хүний оюун ухаанаас үүссэн зүйл гэж боддог.
Миний бодлоор БУРХАН гэх ухагдахуун үүсэх болсон Шалтгаанууд:

1т Хүн гэдэг дааж давашгүй хүнд хэцүүтэй тулгарах үед өөр нэгэн зүйлд түүнийгээ тохохийг эрмэлздэг бөгөөд үүнээс үүдэн бурхан гэдгийг хиймэлээр үүсгэн түүндээ ИТГЭХ(1) болсон.

2т Хүнд 6_дахь мэдрэхүй гэж байдаг бөгөөд үүний тусламжтайгаар юмыг таамагладаг, зөгнөдөг. Мөн хүний хийсвэрээр сэтгэх чадвар.

3т Байгалийн элдэв үзэгдэлийг эртний хүмүүс тэрхүү хийсвэрээр таамаглан бүтээсэн бурхантайгаа холбож тайлбарлах болсон.

дээр дурдсан ИТГЭХ(1) буюу ИТГЭЛ энэ бол хүнд байдаг хамгийн агуу зүйлүүдийн нэг бөгөөд яг л хайр-тай ижил зүйл. Хүн болгон л хайр гэж ямар агуу зүйл болхийг магтан дуулдаг шүү дээ. Тэгвэл энэ итгэл гэдэг бодит биш хоосон зүйл ч маш хүчтэй эд.
Жишээ нь: таны толгой өвдөж байхад таны найз чинь ямар эм гэдгийг харуулалгүйгээр танд толгойны эм хэмээн өгч хэсэг хугацааны дараа таны толгой зүгээр болов, гэтэл үнэндээ таны найз танд ФАТЛАЗОЛ(гэдэсний эм) өгөн танд толгойны эм хэмээн итгүүлж тэрхүү толгойн өвчнийг намдаасан болно. Энэ л итгэл бөгөөд энэ ямар хүчтэй болохыг танд бага ч болов ойлгуулсан болов уу. Тиймээс та бурхан хэмээх хоосон зүйлд итгэдэг бол тэр чинь танд асар их итгэлийг өгдөг бөгөөд түүнээс та урам аван таны ажил төрөл гээд л бүхий л зүйл чинь сайхан болж эхлэнэ.


_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 6:46 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Зарим шашин Бурхан бол итгэл хэмээсэн байдаг. Миний бодлоор бол энэ яг үнэн. Та ямар нэг зүйлд чинь сэтгэлээсээ итгэвэл тэр чинь биелэх болно. Сул дорой хүмүүн бид Бурхан хэмээн энэ зүйлд итгэснээр бага ч болов уу итгэлийг бидэнд өгдөг байх гэж би боддог иймээс бурхан гэх энэ хиймэл хоосон ойлголт ийм их хүчтэй байдаг байх.

Бурханийг үгүйсгэснээр би зовлонд унаж ч магад. Гэхдээ бид НҮД ҮНЭН ЧИХ ХУДАЛ ГЭДЭГ шүү дээ тиймээс би харж байжил итгэнэ дээ.


_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 6:49 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Ишлэл:
Burhan gej yu gesen ug ym be ?
Burhan bdag uguig asuuhaasaa omno ene asuultiin hariultiig medej baih heregtei .
Энэ чухам юу гэдгийг, үнэхээр байдаг юм уу гэдгийг мэдэх гэсэндээ мөн бусдад таниулах гэсэндээ би энэхүү сэдвийг нээсэн юм. Гэхдээ минийхээр ИТГЭЛ = БУРХАН

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.09 4:04 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.08.08 6:22 pm
Бичлэгүүд: 144
Burhan gedeg itgel ym bol chinii huvid burhan baidag gej oilgoj boloh ym bna.
Gehdee burhaniig itgel gej tosoolhod arai l uchir dutagdaltai sanagdah ym

_________________
Sur sur bas dahin sur


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.09 8:35 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Байдаг гэж бодож байна. Ингэхэд энэ сэдэв хардсан юм шиг санагдахгүй байна уу? залуусаа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.09 12:30 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Үгүй үгүй би итгэдэггүй. Тэрхүү итгэлийг би өөр зүйлээс авч чадна гэж бодож байна. Итгэл гэж бодох нь зөвхөн миний л бодол шүү.

Ezekiel-ee хардсан гэсэн чинь юу гэсэн үг үү? сайн ойлгосонгүй.

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.09 2:38 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Давхардсан гэж бичих гэж байгаад буруу бичжээ. :mrgreen:

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.09 5:08 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.08.08 6:22 pm
Бичлэгүүд: 144
Bodit amidral deer shashnii nomond todorhoilson shig burhan baidaggui .

_________________
Sur sur bas dahin sur


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.09 5:10 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.07.09 1:23 pm
Бичлэгүүд: 182
Байршил: R.
yarisaar bgaad shineer burhan bii boltsiin bishuu :col:

_________________
P double E-M-D-E-E


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.09 11:39 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Би ойрын үед ингэж бодох боллоо. Хүн бурханыг шүтснээр алдах зүйл байхгүй гэж. Хэрэв үнэхэээр бурхан гэж байгаад түүнийг шүтээгүй бол дараа нь бурханаас шийтгэл авч зовно харин шүтвэл жаргана. Хэрэв Бурхан байхгүй бол чи түүнийг шүтлээ гээд юу ч алдахгүй. Тэхээр шүтсэн нь ч зөв юм шиг.

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.09 11:44 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
1 Burhan gej baidaggui boloi!!!

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.09 8:05 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.07.04 10:14 am
Бичлэгүүд: 595
look my avatar

_________________
God loves me


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.09 1:48 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.26.06 10:29 pm
Бичлэгүүд: 333
Нэр томъёоноосоо эхлээд зөв ойлгож тохиролцох хэрэгтэй.

Бурхан гэдэг бол зөвхөн буддын шашны нэр томъёо.
Үнэндээ Буддын шашин гэж нэрлэж байгаа маань Бурхны шашин буюу Будда гэдэг хүмүүний үндэслэсэн шашин. (Buddha = хүний нэр.)

Христийн шашин бол Есүс Христ гэдэг хүний үндэслэсэн шашин. Энэ шашинд бурхан гэдэг нэр томъёо байхгүй.
Харин Ертөнцийн эзэн, Бүтээгч эзэн гэсэн нэр томъёо бий.

Oh my God! гэсэн хэлц үгийг орон оронд орчуулбал маш өөрөөр буух болно.
Христ итгэлт хүн хэрвээ ингэж хэлсэн бол тэр хүн Буддагын бурхныг биш харин Ертөницйн эзэндээ хандаж хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.
Харин будда итгэлт хүн Бурхан өршөө гэвэл ... ойлгомжтой байх.

Исламын шашны тухайд гэвэл God гэдэг үг нь Аллах тэнгэртэй холбоотой.
Бөөгийн шашны тухайд гэвэл 99 тэнгэр нар гэх мэттэй холбоотой.
Тэнгэр шүтлэгийн хувьд God нь Мөнх тэнгэр гэж нэрлээд байгаа тэр нэг зүйлтэй холбоотой.

Олон жилийн турш монгол оронд буддын шашин шүтлэг дэлгэрэнгүй байсны дараа, энэ талаар сайн судалж мэдсэн эрдэмтэй хүмүүсээ бөөнөөр нь хомроглон алж устгасны улмаас одоо ийнхүү нийтлэг нэр томъёо ойлголтоо хүртэл ойлгохгүй бантан болоод байгаа бололтой.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.09 2:09 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.26.06 10:29 pm
Бичлэгүүд: 333
Ишлэл:
Би ойрын үед ингэж бодох боллоо. Хүн бурханыг шүтснээр алдах зүйл байхгүй гэж. Хэрэв үнэхэээр бурхан гэж байгаад түүнийг шүтээгүй бол дараа нь бурханаас шийтгэл авч зовно харин шүтвэл жаргана. Хэрэв Бурхан байхгүй бол чи түүнийг шүтлээ гээд юу ч алдахгүй. Тэхээр шүтсэн нь ч зөв юм шиг.
Чи 1670 онд францын эрдэмтэн Блейз Паскалын (Blaise Pasca) судлан тайлбарласан зам, хандлагыг өөрийнхөө хувьд бие даан нээсэн байна. :wink:

Паскалын мөрий (Pascal wager) гэж алдаршсан энэ үзэл дараах байдлаар товчхондоо томъёологддог.

1. Тухайн хүн "Бурхан" байгаа эсэхийг мэдэж, лавлаж чадахгүй
2. Хэрвээ бурхан байдаг болж таарах юм бол бурханд итгээгүйнхээ төлөө сүнс нь шийтгүүлэх болно.
3. Бурхан байдаг гэж итгэж байтал бурхан байдаггүй болж таарах юм бол ямар ч муу зүйл ирээдүйд болохгүй
4. Тиймээс бурханд итгэх нь тухайн хүний хувьд илүү ашигтай, дээр хувилбар

гэсэн "номлол" боловсруулсан юм... Сүүлд энэ номлолын талаар христийнхэн, бусад итгэгчид, шашингүйн үзэлтнүүд, эрдэмтэд олон талаас нь шүүмжлэн хэлэлцсэн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.09 3:32 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Ишлэл:
Нэр томъёоноосоо эхлээд зөв ойлгож тохиролцох хэрэгтэй.

Тийм шүү чиний зөв UBROCKSTAR-аа. Гэхдээ 1 асуудал байна Шашин шүтдэггүй хүмүүс тэрхүү бидний яриад байгаа зүйл(бурхан)ийг юу гэж дуудах вэ?

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.09 4:16 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Хэрвээ Бурхан байхгүй гээд батлагдвал энэ дэлхийн хүн төрөлхтөн яах бол??? Төсөөлхөд ч бэрх олон асуудалууд гарах байхдаа.

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.09 4:15 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Бичлэгүүд: 1027
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Ишлэл:
Нэр томъёоноосоо эхлээд зөв ойлгож тохиролцох хэрэгтэй.
Бурхан гэдэг бол зөвхөн буддын шашны нэр томъёо.
Үнэндээ Буддын шашин гэж нэрлэж байгаа маань Бурхны шашин буюу Будда гэдэг хүмүүний үндэслэсэн шашин. (Buddha = хүний нэр.)
Христийн шашин бол Есүс Христ гэдэг хүний үндэслэсэн шашин. Энэ шашинд бурхан гэдэг нэр томъёо байхгүй.
Харин Ертөнцийн эзэн, Бүтээгч эзэн гэсэн нэр томъёо бий.
Oh my God! гэсэн хэлц үгийг орон оронд орчуулбал маш өөрөөр буух болно.
Христ итгэлт хүн хэрвээ ингэж хэлсэн бол тэр хүн Буддагын бурхныг биш харин Ертөницйн эзэндээ хандаж хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.
Харин будда итгэлт хүн Бурхан өршөө гэвэл ... ойлгомжтой байх.
Исламын шашны тухайд гэвэл God гэдэг үг нь Аллах тэнгэртэй холбоотой.
Бөөгийн шашны тухайд гэвэл 99 тэнгэр нар гэх мэттэй холбоотой.
Тэнгэр шүтлэгийн хувьд God нь Мөнх тэнгэр гэж нэрлээд байгаа тэр нэг зүйлтэй холбоотой.
Олон жилийн турш монгол оронд буддын шашин шүтлэг дэлгэрэнгүй байсны дараа, энэ талаар сайн судалж мэдсэн эрдэмтэй хүмүүсээ бөөнөөр нь хомроглон алж устгасны улмаас одоо ийнхүү нийтлэг нэр томъёо ойлголтоо хүртэл ойлгохгүй бантан болоод байгаа бололтой.
burhan gej zowhon buddin . . . gej helj bolohgvi bh aa gej . . .
bible deer burhaniig mash olon yanzaar neriidsen baidag zowhon ertontsiin ezen bvteegch geegvi burhan aaw nz geed l . . .

_________________
Sologiin улаан фэн :l1:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.09 4:19 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Бичлэгүүд: 1027
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Үгийн тодорхойлолт
Шашны ухагдахуун. Жүүдийн болон Лал, Христ зэрэг монотейст шашинд Бурханыг цорын ганц Үүсгэн бүтээгч, бүхнийг эрхшээгч, хамгийг чадагч оройн дээд бодгаль хэмээн үздэг. Хинду Буддын гэх дорнын политейст шашинд бурхад олон бий гэдэг.
Монгол үгийн тайлбар. Ихэнх Монгол толь бичгүүдэд бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэжээ.
Үгийн гарал үүсэл
Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.
Орчин цагийн хэрэглээ
Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томъёо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан - тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европийн соёл Буддын соёл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундан зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.
Библийн хэрэглээ, Хуучин Шинэ гэрээ
Теологийн талаас аваад үзсэн ч, Библийн Хуучин гэрээнд Еврей, Арамей хэлний Elohim гэсэн үг зөвхөн израильчуудын хэрэглэдэг нэр томъёо байсангүй, харин ч ерөнхийлсэн нэр (generic term) байлаа. Шинэ гэрээнд Грэк хэлнээ Theos гэж бичигдсэн нь мөн л дээрхтэй адил утгатай байжээ. Гэтэл а) ерөнхийлсэн нэр (generic term), б) оноосон нэр буюу тусгайлан заасан нэр (specific term) гэдэг бол тусдаа ангид гэж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо, Израилийн бурхан ('el; elohim) ямар нэртэй вэ гэхээр еврей хэлээр Адонай, Яавэ грэк хэлээр Куриос (энэ нь Эзэн гэсэн утгатай) гэх мэтээр нэрлэх жишээтэй. Филистчүүдийн бурхныг (elohim) Дагон (Шү 16:23), Ассирийн бурхныг (elohim) Нишрох (Иса 37:38) гэдэг байсан гэж Библид яг энэ үгээр тэмдэглэсэн байдаг. Тухайн цаг үед ингэж хэрэглэгдсэн байдаг нь өнөө цагийн манайхны хэрэглээтэй тунчиг төстэй. Жишээ нь, манайхан "Христос бол Орос хүний бурхан, Аллах бол Казахуудын бурхан" гэж ярьдаг. Хэрвээ энэ тайлбар хангалтгүй санагдвал, үүнийг нотлох хангалттай баримт Библийн эхний бүлгээс дуустал бий гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.
Бусад улс орнуудын туршлага
Библи бол дэлхийн номер нэг гүйлгээтэй ном. Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном бол зөвхөн Библи. Одоогийн байдлаар Библийн ямар нэгэн хэсгийг 2000 гаруй хэлээр хөрвүүлэн буулгасан гэсэн мэдээ бий. Тухайн орчуулагч бүрт тулгардаг томоохон бэрхшээл бол Библийн түлхүүр үгсийг утга санааг нь гажуудуулалгүйгээр буулгах явдал. Библи орчуулгын онолоор, нэг бол хуучин үгийг хэрэглэж шинэ утгыг хэвшүүлэх, эсвэл тухайн утгыг илэрхийлж чадахуйц шинэ үгийг бүтээх, эс бөгөөс хамгийн эцсийн арга болох гадаад үгийг нутагшуулах. Манай Монголд бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаа нь тийм ч бузар булай ёсонд үл нийцэх явдал биш, харин гол анхаарах асуудал нь уг үгийн цаадах утга санааг сайтар тайлбарлан таниулах ёстой гэж санадаг.
Өмнөх орчуулгуудын үгийн сонголт
Библийн судрыг Монгол хэлээр хөрвүүлэн буулгасан түүх бидэнд мэдэгдэж байгаагаар МЭ 13-р зуунаас эхлэн тоологддог. Түүнээс өмнө ч байсан байхыг үгүйсгэхийн аргагүй (сонирхуулахад, Англи хэлээр Библийг анх 1382 онд Жон Уиклиф хөрвүүлсэн байдаг), зөвхөн Библи ч биш, мөн Христийн сайн мэдээний товхимол, мөргөлийн авлагуудыг орчуулж байсан түүх бий. Үзвэл дийлэнх нь бурхан гэсэн үгийг ашигласан байгааг тогтоож болно. Үүнээс гадна, тэнгэр хурмаст гэх мэтээр өөр үгсийг ашиглаж байсан түүх бий. Ертөнцийн Эзэн гэсэн нэр томъёо зөвхөн 1990 онд гарч ирсэн Шинэ Гэрээнд анх үзэгдсэн. Хэдийгээр Жон Гиббэнс уг нэр томъёог 1968 оны Нямсүрэнгийн Англи-Монгол толиос авсан гэх боловч, тэр нь хэзээ ч монголчуудын дунд тийм түгээмэл нэр томъёо байсангүй.
Утгаас гадна, үгийн зохицох чадвар
Библийн орчуулгыг утгачилсан, хадмал гэж үндсэнд нь 2 хуваан ангилдаг. Библийн утгачилсан орчуулгад зохиомол нэр томъёоноос үүдэн асуудал гарах магадлал бага, харин хадмал орчуулгад түвэгтэй байдаг. Библийн нэр томъёо зөвхөн Библийн орчуулгаар хязгаарлагддаггүй, цаашдаа Христийн шашны онол сургаал, теологийн ухагдахуунуудтай холбогдон нарийсдаг.

_________________
Sologiin улаан фэн :l1:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.09 12:05 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.26.04 12:39 pm
Бичлэгүүд: 61
Байршил: On the top of the mountains
Бурхан байдаг гэж би итгэдэг.

_________________
You raise me up...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.09 11:42 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 2-р сар.10.09 4:18 am
Бичлэгүүд: 45
Байршил: далайн эрэг дээр
бурхан гэдэг юм чинь чиний оюун санаан дотор байгаа тэрнээс тэнгэр дээр суучаал биднийг захираад байгаа амьтан биш юм :haha:

_________________
***Амрыг эрье!***


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.09 7:08 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Burhan bdag gdegt bi itgedeg. Itgel gdeg huchtei bolohoor burhan uneheer bdag gj boddiimaa

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.09 1:13 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Ишлэл:
бурхан гэдэг юм чинь чиний оюун санаан дотор байгаа тэрнээс тэнгэр дээр суучаал биднийг захираад байгаа амьтан биш юм :haha:
Чиний оюун санаан дотор биш харин чиний оюун ухаан бодол санаа өөрөө тэр бурхан гэх зүйл.(Минийхээр)

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.09 3:36 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.08.08 6:22 pm
Бичлэгүүд: 144
Herev burhan gej tiim zuiliig helne gesen delhiin 6 terbum gariu humuus niiteeree oilgodog negen todorhoilolt bsansan bol ene asuultand hariulah ni tiim ch hetsuu bish baihsan. Getel burhan gedeg yronhii oilgolt togtoogui bolhoor hun hunii huvid oor oor bdag burhan ene sedewt garch ireed baih shig...

_________________
Sur sur bas dahin sur


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.09 2:04 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Ишлэл:
Herev burhan gej tiim zuiliig helne gesen delhiin 6 terbum gariu humuus niiteeree oilgodog negen todorhoilolt bsansan bol ene asuultand hariulah ni tiim ch hetsuu bish baihsan. Getel burhan gedeg yronhii oilgolt togtoogui bolhoor hun hunii huvid oor oor bdag burhan ene sedewt garch ireed baih shig...
Уул нь энэ сэдвийн гол утга учир нь бурханыг энэ ертөнцөд оршин байдаг уу, эс оршин байдаг уу? гэдэгт байгаан. Гэхдээ явсаар байгаад Бурхан гэж чухам юу вэ? гэдэг асуулт руу орцын.

_________________
\_o_/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 741 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 529 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр