| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| [REVIEW] ALAN WAKE https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=162970 |
1 хуудас 2 |
| Зохиогч: | ABIBAS [ 5-р сар.15.10 4:53 pm ] |
| Постын сэдэв: | [REVIEW] ALAN WAKE |
hard дээр дуусгав. нормал дээр эхлүүлээд жоохон явсан хэт амархан болоод. Story: Зохиолын хувьд бол би өөрийн зүгээс 9/10 өгнө. Ерөнхийдөө чимээгүй толгодтой төстэй. цөөхөн хүнтэй алслагдмал жижиг тосгон, нууцлаг хараал шингэсэн нуур, хар дарсан зүүд. хамгийн амьдруулж байгаа зүйл гэвэл хүмүүс тэдний жүжиглэлт дуу оруулалт болон амьдралд маш ойрхон хийгдсэн орчин болоод зураглал юм. Кино үзэж байгаам шиг гэхэд болно. Алдар хүнд, олны хараа, паппараци нараас залхсаж энэ бүхнээс түрхэн болов хол байхыг хүссэн алдарт зохиолч Алан Вэйк эхнэрийн хамт алс холын бөглүү тосгонд амрахаар ирэхээс тоглоомын үйл явдал эхэлдэг. уг тосгонд жирийн бус үзэгдэл олон болдогийг оршин суугчид бүгд мэдэх ба тосгоны бүх хүмүүс нэг нэгнээ ах дүү шигээ танина. эхний шөнө нууцлаг зүйл эхнэрийг нь аван одно. тосгоны муу талын хүмүүс түүний авгайг живсэн, өөрий нь сэтгэцийн гажигтай гэж итгүүлэхийг оролдоно. Алан үнэний төлөө ганцаараа тэмцэх ёстой... үүний тулд зөвхөн... бичигийн машин... цааш нь яриад дэмий байх гэж бодлоо... киног үзэхээс өмнө ярьчхаар ямар утгагүй байдаг билээ... тоглоомын 80% д тулалдах дайснууд бол "taken" буюу муу ёрын харанхуйд идэгдсэн сүүдрэн хүмүүс байх болно. ps: зомби, сүнс аль аль нь биш. ![]() Gameplay: надад хамгийн таалагдсан зүйл нь бултах механик юм. товчлуур сумны тусламжтайгаар хүссэн зүгтээ холбирон ирж яваа цохилтоос дутаах боломжтой ба амжилттай дутаавал cinematic маягаар камер тойрон эргэлдэж удаашруулан харуулах болно. Ихэнхдээ Taken буюу харанхуйн хүмүүс үй олноороо ирэхэд дараачийн гэрэлтэй газар луу дутаах нь хамгийн зөв сонголт. харин шууд чигээрээ гүйвэл шууд алуулна. харанхуй хүмүүс таниас 2 дахин хурдан. аваарын бамбар асааж шидээд л гэрэлтэй газар луу баас алдан гүйх хэрэгтэй. ингэж зугтахад өнөөх бултах товчлуур, гар чийдэн, аваарын бамбар л аминд орно. гэрэлтэй газар харанхуйн хүмүүс халдаж чадахгүй, энэ нь чиний Safe heaven буюу Checkpoint юм. ![]() харанхуйн хүмүүсийг алахдаа тэдэнлүү гар чийдэн тусгаж, эсүүл салиут буудуулж, аваарын бамбар шидэж тэднийг хамгаалж буй сүүдэрэн бүрхэвчийг устгасны дараа буудаж хөнөөнө. энэ тоглоомонд гэрэл гаргах юм болгон таны үнэнч нөхөр байх болно. Харанхуйн хүмүүсээс гадна хэрээн сүрэг, харанхуйн шуурга, тэнгэрт хөрөөд чам руу гэрэлийн хурдаар нисэх хөргөгч, машин, сургуулийн автуус, тавган антен зэрэг есөн шидийн зүйлстэй тулгарах болно. ![]() Энэ тоглоом дээр машин барьж болдог. үй олон харанхуй хүмүүсийн эсрэг прожектороор бүрэн тоноглогдсон жийп унаад гэрэлээ хол дээр нь тавиад... ![]() Зураглал: Ганц хоёр миа animation ийг эс тооцвол Алан Вэйкийн зураглалыг өөлөөд байх нь утгагүй. Байгаль, ой мод, цаг агаар, эффектүүд, гар чийдэнд тусгахад сүүдэр гэх мэт. Ялангуяа харанхуйн хүмүүс бол ярих юм байхгүй. шуурган дунд харанхуй ойд сандраад гүйж байхад камерийн үзүүрт 50 метрийн зайнд хар юм бүрэлзээд тогтож харвал сүх барьсан сүүдэр чамайг ажиглаад зогсож байна....... BOOM араасаа өвсний хадуур зоолгоод чи үхээ... ![]()
|
|
| Зохиогч: | Тайван [ 5-р сар.15.10 5:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
PC н дээр 2 жилийн дараа гарах байлгүй лол |
|
| Зохиогч: | AzA [ 5-р сар.15.10 5:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
haha... keep up the faith taivanmn. yooy hard deer eheltesn neg gazar gai boljiinoo tom traktor gedeg biluu hurj irj dairaad sh**g**d bhiin.... neeree ene togloom gants tugsgultui yuu ? olon uu bitgii spoiler dooroi doo. |
|
| Зохиогч: | Khuslen_SG [ 5-р сар.15.10 9:02 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Trailer-г нь үзэж байхад soundtrack нь ёстой гоё сонсогдож байналээ |
|
| Зохиогч: | arcus [ 5-р сар.15.10 9:52 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
ABIBAS гоё бичсэн байна шүү |
|
| Зохиогч: | Тайван [ 5-р сар.16.10 1:16 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Impossible is nothing... haha |
|
| Зохиогч: | emptyrus [ 5-р сар.16.10 4:34 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
PC deer 5sariin suuleer garah bsnaa buur bolison yum shig bna lee. llr llr llr |
|
| Зохиогч: | sor [ 5-р сар.16.10 12:33 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
saihan review bna console toi ch boloosoi. uuniig ashiglaj boloh u? |
|
| Зохиогч: | arcus [ 5-р сар.16.10 1:13 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Консол шиг график үзүүлэх ком босгы гэвэл саяар ч тогтохгүй л байх. Гэтэл би сая урагш нь Xbox360 370 000-аар захилаашт. Аа тэхдээ бас консол сайхан тоглохын тулд том зурагт хэрэгтэйм байна л даа. |
|
| Зохиогч: | sor [ 5-р сар.16.10 2:02 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
1080 zuragt bgaa. geriin heregtseend bolohor avchihaj bolj bgaan. 360 avchihya geheer zovhoon ooriin heregtseend bolohoor avahiin tuld nileen temtsel hiih bolchihoj bgaam :P. |
|
| Зохиогч: | AzA [ 5-р сар.16.10 11:04 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
bi 17 inch-iinhaa monitor-d zalgachaaal shaaagaaal bdiishd..... hdmi-aar zalgah yumsan.... bi duusgachihlaa unheer goy bolj hed heden zuilsiig bas oilgosongui bas neeree DEAD SPACE 2 garahneeeeee !!!!!!! |
|
| Зохиогч: | ABIBAS [ 5-р сар.17.10 1:25 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
dead space 2 deer isaac yarij maridag bolohiim baileesht. tegeed bagaa awtsan tsarai etr ni haragdna. ME shig |
|
| Зохиогч: | AzA [ 5-р сар.17.10 6:40 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
hahahaha tegmeersen dee ... retard-shig helsen bolgoniin ug duugui biluuldeg teren jaal t1 sanagdaj bsan... ovooshd er hun... haraal idsen 2011-ees garna gesiishd... yaah gej engej ert zaraldag bnaa.... bi teriin ta nart heldegn bas goy te ? haha |
|
| Зохиогч: | noyontuulai [ 5-р сар.18.10 1:02 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Эхлүүлээд унтраасан. Тэр хараал шүгэлсэн сүхтэй хүмүүсийг алсан ч яалаа байсан ч яалаа. |
|
| Зохиогч: | AzA [ 5-р сар.21.10 9:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Ишлэл: Эхлүүлээд унтраасан. Тэр хараал шүгэлсэн сүхтэй хүмүүсийг алсан ч яалаа байсан ч яалаа.
aljiijl mediishd...hahahaha |
|
| Зохиогч: | Гал [ 5-р сар.27.10 10:34 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Abibas goy review bichjee. Toglomoor l sanagdlaa. Tuulai ch bas ewgui heljee |
|
| Зохиогч: | GmG [ 6-р сар.06.10 1:07 am ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
hehe ter ch tim shuu. alahad ydargaatai togloom bna .lee |
|
| Зохиогч: | arcus [ 7-р сар.06.10 4:22 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Өнөөдөр жаахан нухсан. Жаахан нэгэн хэвийн л санагдлаа. Сүүл рүүгээ яахын байгаан сонирхолтой болхын болуу |
|
| Зохиогч: | arcus [ 7-р сар.23.10 5:44 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Энэ Барри гэдэг залуу ямар хөөрхөн юм бэ. Уурхайчны малгай өмсөөд ёолкны гэрлээр биеээ ороочихсон
|
|
| Зохиогч: | thesanaa [ 7-р сар.25.10 5:26 am ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
Larry аймар ядаргаатай юм яриад яваад байдагийн тэхээр нөгөө аймшигийн тоглоом нь муу инээдмийн тоглоом болоод хувирчина, Alan Wake тийм ч аймар тоглоом биш ээ гэхдээ ер нь дажгүй тоглоом шүү. |
|
| Зохиогч: | arcus [ 2-р сар.16.12 11:23 pm ] |
| Постын сэдэв: | Re: GAME REVIEW: ALAN WAKE: MAX PAYNE+SILENT HILL?? |
Ишлэл: PC н дээр 2 жилийн дараа гарах байлгүй лол
Энэ ёстой Нострадамус шиг зөгнөсөн байшт |
|
| Зохиогч: | Mc_Popuz [ 2-р сар.17.12 12:25 am ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
aimshgiin togloom yumuu chadadgui ed bna yadaj bhad zombietoi bailddag bsan bol yaahav deedeh review unshaal dotor arzaichlaa |
|
| Зохиогч: | arcus [ 2-р сар.17.12 4:38 pm ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
Яг аймшгийн гэхэд ч бас биш юмаа. Psychological thriller гэж яваад байгаа. |
|
| Зохиогч: | coldeadman [ 2-р сар.21.12 3:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
Эвгүй л тоглоом байна |
|
| Зохиогч: | Heatles [ 2-р сар.21.12 7:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
PC-n deer bgamu |
|
| Зохиогч: | coldeadman [ 2-р сар.21.12 7:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: [REVIEW] ALAN WAKE |
Саяхан гарсаан |
|
| 1 хуудас 2 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|