|
Тэдгээр өдрүүдийг санаж байна, тэдгээр өдрүүд…
Тэр надад сайн, би түүнээс харцаа салгаж чаддаггүй байсан тэр өдрүүдийг санаж байна.
Намайг санахаа болиод удаж байгаа түүнийг, намайг санадаг байсан өдрүүдтэй хамтад нь санаж байна.
Түүнийг ганцхан би ойлгож, ганцхан тэр намайг жаргалтай болгох юм шиг санагддаг байсан өдрүүдийг санаж байна.
Би биеэрээ түүнийг орхиж, тэр сэтгэлээрээ надаас салсан тэр өдрүүдийг санаж байна.
Дахиж хэзээ ч уулзахгүй юм шиг байснаа таарсан, үг сольсон тэр өдрүүдийг санаж байна.
Би мэдрэмжээ нуудаг, чи өөртөө үнэнч байхаа больсог тэр өдрүүдийг санаж байна.
Өмнө ярьсан бүхнээ үгүйсгэсэн амьдралаар амьдарч буйгаа хэн хэн нь харсан тэр өдрүүдийг санаж байна.
Бие биедээ сайн сайхныг бас муу муухайг хүссэн тэр өдрүүдийг санаж байна.
Уурласан, инээсэн, уйлсан ч чамайг бодож гансардаг, чамайг тэгж байгаа гэж итгэдэг байсан тэр өдрүүдийг санаж байна.
Үүрд би чинийх, чи минийх байх юм шиг бодож явсан тэр өдрүүдийг санаж байна.
Өөрчлөгдөхгүй гэж найдаж, өөрчлөгдөхгүйн төлөө тэмцэж байсан тэр өдрүүдийг санаж байна.
Байсан, байгаагүй, оршсон, оршоогүй, арчсан, арчигдсан тэр өдрүүдийг санаж байна.
Санаж байсан тэр өдрүүдийг санаж байна.
Мартсан тэр өдрүүдийг ч санаж байна.
Чамайг санаж байна…
_________________ Тэнгэрт...
|