Ишлэл:
End bugdeeree IPv6 -giin talaar meddeg zuilsee heleltsetsgeey!!!!!!!!! Minii medehiin bidnii meddeg IPv4- iin daraa IPv6 gj garsan yum bna

Internet Protocol Version 6 (IPV6) бол паскет свитчин сүлжээний 3 дугаар давхаргын хэсэг юм. Энэ нь өмнө интернэт протокол болох IPv4 дээр тулгуурласан технологи юм.
Шилжих болсон гол шалтгаан бол хуучин IPv4 технологийн хүрэлцээтэй бус цөөн АйПи-г өргөтгөх шаардлагатай учраас дараагийн хувилбар болох IPv6-г гаргаж ирсэн. Өмнө нь 32 битээр хэмжигддэг байсан бол IPv6-н тусламжтайгаар 128 бит Айпи хаягийг бид ашиглах боломжтой болж байгаа юм. 2- н 128 зэрэг бүхий Айпи - г дүрслэх боломжтой болж байна гэсэн үг.
ж/нь: 0-255.0-255.0-255.0-255.0-255.0-255 тооны Айпи хаяг бүртгэх чадалтай. Энэ нь бараг л хязгааргүй гэж хэлж болно. Ингэснээр бид өөрсдийн бугуйн цагандаа хүртэл Айпи хаяг зааж өгч дурны газраас холбогдоно гээд боддоо. Гайхалтай биш гэж үү.
Анх 1990 -д онд анхны IPv4 гарч байсан. Тухайн үед хэрэглэгчид ингэж өснө гэсэн тооцоо байгаагүй учраас IPv4-г ашиглах нь дэндүү их тоо байлаа. 1995 онд IPv5-н талаар яригдаж байсан бөгөөд энэ нь ажилттай хөгжиж чадаагүй юм.
IPv6-г ашигласнаар маш их хэмжээний Айпи бүртгэлийг хийх боломжтой болно. 32 бит биш 128 битээр дүрслэх боломжтой болно. IPv6-г ашигласнаар NAT (Network Address Translation) ашиглахгүй ба ингэснээр хэрэглэгчид шууд хоорондоо холбогдох боломжийг олгоно. IPv6-г ашигласнаар зарим нэг дутагдал гарч ирдэг.
IPv6-г толгой мэдээлэл илүү их зурвасыг ашигладаг. IPv6-н Айпи хаягыг тогтооход хүндрэлтэй боловч Domain Name Service -н тусламжтайгаар уг асуудлыг шийдэх боломжтой болно. DNS нь IPv6 дээр бүрэн ажиллах боломжтойгоор хийгджээ.
IPv6 нь DHCP сервертэй холбогдон ажиллах бүрэн бололцоотой.
IPv6-г шилжүүлэх асуудал нь дэлхий нийтээр тулгамдсан асуудал. IPv6-р уу шилжих болсон гол шалтгаан нь хэрэглэгчийн IPv4- нөөц дууссантай холбоотой ба одоогийн IPv4-г шилжүүлэхийн тулд өмнө нь 2 орон нэмж өгч байгаа юм.
Сүүлийн үеийн төхөөрөмж болон үйлдлийн системүүд нь IPv6-г дэмжиж ажилладаг бөгөөд ингэснээр хэрэглэгчийн төхөөрөмжүүдийн хувьд асуудал үүсэхгүй хамгийн гол үүсэж болох асуудал нь ISP компаниудын тоног төхөөрөмж болон бусад хэрэглэгчийн терминал зэрэг зүйл дээр үүснэ.
cdeq.mn
IPv6-г олон улсын байгууллагууд 1999 оноос ихээхэн анхаарч үзэх болсон. IETF -с гаргасан зөвлөмжөөс хойш одоогийн байдлаар 45-н орон уг IPv6 технологийг өөрийн оронд нэвтрүүлээд байна. 2004 оны 07 сарын 20-ноос хойш ICANN (Internet Corporation for Assigne Names and Numbers) -с бүх root DNS-үүдийг IPv6 болон IPv4 -н алыг нь ч дэмжиж ажиллах боломжтойгоор зохион байгуулагдаж ажиллаж байгаа. Ерөнхийдөө дэлхий даяар IPv6-н routing table- аль хэдийн тархаж эхлээд байна.
Америкийн нэгдсэн улсын засгийн газраас бүх сүлжээний тоног төхөөрөмж болон сүлжээний аюулгүй үйл ажиллагааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд 2008 оноос эхлэн IPv6 платформ руу шилжиж ажил гэсэн шаардлага тависан байгаа ажээ. Мөн 2007 оны хавартэд 150 тэрбум долларын гэрээг General Services Administration -тэй байгуулсан ба тэд уг үйл ажиллагааг дэмжиж байгаа гэнэ.
2006 оны 12 сарын байдлаар IPv6 нь маш цөөхөн хэдэн хаяг л нийтийн интернэтэд ашиглаж байсан ба ихэнх Айпи хаяг нь IPv4 байсаар байлаа.
Эрдэмтэн судлаач, компаниудын тооцоогоор IPv4-г APNIC -н захирал "Paul Wilson" 2023 он хүртэл IPv4 - нь хүрэлцээтэй байна гэж мэдэгдсэн ба 2005 оны 09 сард CISCO компаниас IPv4-г 4-5 н жил л ашиглах нөөцтэй хэмээн хэлсэн. 2006 оны 11-сарын IANA -н хурлаар уг мэдээллийг 2012-он гэхэд дуусна хэмээн шинэчлэн мэдэгджээ. Одоогоор ихэнх орны засгийн газраас өөрийн үйлдвэрлэгч тоног төхөөрөмж болон өөрийн үндсэн сүлжээг IPv6 дээр тулгуурласан байхаар 2008 он гэхэд хий гэсэн шаардлагыг хүргүүлэд байгаа билээ.
Өмнөд хөрш Хятад орон 2006 онд баталсан 5-н жилийн төлөвлөгөөндөө IPv6-г China Next Generation internet хэмээн нэрлэсэн байна.
IPv6- г ерөнхий ажиллах зарчим нь IPv4-тэй төстэй бөгөөд MAC хаягийн тусламжтайгаар боловсруулалтыг хийж байгаа. Тэмдэглэж шилжүүлэхдээ IPv4-н үндсэн хаягийн өмнө 2 орон нэмж өгч бүртгэж байгаа юм.